12 February, 2011

Унтья, унтмаар байна

Цаг хугацаа цагаасаа арай л түрүүлээд байх шиг санагдаад байх юм. Хачин юм даа. Чамд тэгж санагддаг уу?
Зарим хүмүүс хичээл ном байна уу, хэзээ амрах уу,  санаж байна шүү сайхан уулзах юмсан тэ гэхийн. Уг нь би чинь амраад л байгаам ш дээ. Манайхан бүгд нутаг буцсан, би өрөөндөө ганцаараа, нэмээд нэмээд энд гурвуулаа л байгаа монголчууд хэхэ. Тэгэнгүүт зарим нь за ганцаараа уйдаж байна уу, айж байна уу,  сайхан амраад л байна уу гэхийн. Чи бас таарвал тэгэх үү? Хачин юм даа. Би чинь уг нь ажиллаад л байгаам ш дээ.
Өглөө эрт босоод босоод хийсэн ажил санаанд хүрэхгүй. Орой унтахаа байсан. Өрөөнөөсөө хоёр өдөрт нэг л гарна. Утсаа зөвхөн сэрүүлгийн зориулалтаар л ашиглана. Энэ тэгээд амьдрал мөн үү дээ биш үү айай?  Сэрүүлэг сүүлдээ сэрүүн байхад дуугараад утгагүй золиг байна лээ ш дээ ер нь. Тэгэхээр нь дахиж цэнэглээгүй тэр чигээр нь шүүгээндээ далд хийчихсэн. Өглөөний 06 цагт уг нь босох сэрүүлэг тавьсан юм. Тэгээд одоо яахавдээ ямар өө сэрүүлэг дуугарч байна өглөө болчихож унтая гэлтэй биш. За тэгээд намайг унтсан унтаагүй өглөө болдгийг л харуулж байгаамдагуудаа. Хорвоо миний нойроор дутахгүй гэдгийг мэдснээс хойш гээд нтр яалтай ч билээ... Гэхдээ одоо та нөхөд сэрүүлэг гэж зохиочихоод унтуулаг гээд нэг юм хийчихэд яасан байна аа, ёстой санаачлагагүй ш дээ. Тэгүүл одоо унтуулаг дуугарлаа... шууд унтлаа ш дээ. Би бол бэлэн л байна, хүсжийнэ. Ямар сайндаа л ингээд ертөнцийн нууц задруулаад сууж байхав дээ. Тархины даац хэтэрлээ ш дээ. Өдөржин ажилласан одоо амармаар байна ш дээ, унтмаар байна шдээ.

Унтья, унтмаар байна, унтуулаад өг гүйцээ!!

Эм уух байсан бол ингээд сууж байх уу би ай айн ? чи бас тэгж байгаад хачин хүн шүү.  Аягүй бол одоо юугаа хийгээд байдаг юм гэнэ дээ. Тээр яаааасан хачин юм бэ, хамаг ажил ундуй сундуй байхад... Хийх юм их байна шүү нөхөд өө айай? Сонссонгүй ээ? Дургүй юмаа сонсдоггүй чи нээрээ ээ....За тээр ярьж дуусаагүй байхад л ингээд 06 болчихож байгаамдаа. Яаж мэдэх юу байхав, шүүгээн дотор утас дуугарч байна.Унтраастай байж л дуугараад байна. Аймаар ч юм шиг.. Аваад сэрүүлгээ унтраачих гэхээр заавал цэнэглэж байж асаах болчихоод байгаа байхгүй юу. Юунд нь залхуурдаг юм гэнэ дээ... Үгүй ээ хэн ч л гэсэн тэгээд больчихдог бол алиа эрт зайг нь салгаад хаячихмаар л байна. Ингэхэд би одоо чамаас завгүй хүн болж таарч байна уу, залхуу хүн болж таарч байна уу? Өөдөөс загнах нь шив дээ. Өөө чи нээрээ үгүй мөн хачин хүн шүү, хүний яриа ойлгохгүй. Би тэр утасны сэрүүлгийг унтаж амжаагүй байхад дуугарахыг ад үзээд байгаа юм биш ээ. Ухаандаа бол цаг хугацаа цагаасаа түрүүлээд байгаад л унтаж чадахгүй байгаам ш дээ. Чи нээрэн хачин хүн шүү, одоо унтаач ээ юугаа хийгээд байгаа юм. Надтай дэмийрч суусаар байтал чинь өглөө боллоо. Өглөө болох ч яахав өдөр унтчихна гэдэг юм байж. 

Уг нь бол ч айлын хүүхдүүд амраад л, ах угаалгын өрөөгөөр ус үнэртүүлж яараад л , аав найзуудтайгаа загасанд яваад л, аж төржээ суухад үнэндээ дутуу юм  алга л дөө. Гэхдээ байна аа, чихээ нааш нь...  анд минь амьдарч амжаагүй байтал чинь сэрүүлэг дуугарч мэднэ шүү, Унтрааж болдог байсан бол хүмүүс юу гэж унтдаг дэлхий дээр амьдарч байх билээ.
Өө чи нээрээ хачин хүн шүү, аж төрөл амьдрал хоёрыг ялгадагүй. Би эндээс чамд өглөө тавьсан сэрүүлэг унтаагүй байхад дуугардаг утас явуулья даа.Тэр нь дээр юм байна. Дэлхий дэх  хаяг чинь харин юу билээ хө? Өдөр шөнөгүй та нарын ирцийг бүртгээд унтах ч завгүй суудаг хэрнээ урьд насныхаа хамгийн сайн андыг эндээс хайгаад олохгүй юм. Чи ингэхэд амьдарч байгаа чинь үнэн үү? Энд нэр чинь алга... Ай чи бас хачин хүн шүү.... Хүний яриа хүлээцтэй сонсдоггүй. Одоо яахав тэгвэл эхнээс нь дахиад нэг унш даа. За тэгээд ийм л юу яриад байгааг нь мэдэхийн аргагүй орчлон шүү дээ. Харин ойлгосонгүй одоо яг эхнээс нь дахиад нэг амьдарья гэж хэлж болдог юм болов уу даа яадын бол мэдэхгүй цус... би ямар амьдарч үзсэн биш.  Ээ ээ сүүлийн өгүүлбэрийг бас дахиж  унших хэрэг гарсан уу? Чи нээрээ хачин хүн шүү, намайг хачин гэж байдаг...

10 comments:

Anonymous said...

engiin ym yriad bga ym shig hernee gvn uhaan talruugaa ih ym bodogdmoor saihan boljee. za nzni ymar tgeed neeh utga zohioliin shvvmj helchih mundag hvn ch bish gehdee l my nziin tolgoi dotor neg bish nileen ym bgad bgaag medreed bdiimaa kkkkkkk.

Saraa said...

tegeed bas my nz bicheed l bdiim sh dee. nzni bayn bolhooroo nomiig chini hevlvvlj ugnuu heheehe

Эртний анд. said...

uu ashgui tegvel nz ni nomiinhoo ehiig yavuulchihuu chamruu kk aimar belen te,tsuuhun yum ham hum oruullaa anhnii unshigch ni bsand bayarlalaa nzda

Anonymous said...

he he nz ni damjij yawsaar olood orood irlee shd tegj bgad tuhtaihan suujgaad bugdiig ni duustal unshnaa. odoo unshmaar l ba daanch orchin nuhtsul burdku getsuutein.kkkk

Эртний анд. said...

Haana ch yavsan chi namaig oldog bhad harin bi yasan muu hun be neriig chin sanahguim chi chin hensen bilee

Эртний анд. said...

wahaha bi chamaig medtsen ntr kkk. gehdee uuruu bodoj olsiishu

bayaraa2012 said...

Bi end gantsaaraa xeden sariig unguurluu, gantsaaraa xunii nutagt amidraxad nadad gantsxan xetsuu zuil tulgarsan ni bi oroidoo untaj chadaxgui baidag ywdal ym, magadgui ex Mongoloo sanadag baix, ori gantsaaraa olnii dund baix bas l xundxen sorilt ym bna http://bayaraa-2012.blogspot.com/

Эртний анд. said...

tiim ee, sanah gedeg shal uur zuil bdgiig umnu ni meddeggui l bj shu de. hairtai buhneesee hol baih...

Gogogiinhon said...

ganbaa_go (зочин)

xaxa yoo buuur tolgoi ergejihlee yadjaahad aimar ineed huree bhiin xaxa
2011 оны 02-р сарын 17
Ицми

яасан уртын... шууд гарчганд... яг одоо унтмаар байхад ийм хүн уруу татсан юм бичиж болку этр... кк...яг үхлээ нэээрээ... эсүүл би ширээгээ мөргөөд үхчий этр к

Эртний анд. said...

itsmi- uhne uhne ged uhriin barna bilu yuvlee kkk urt ch gesen unhschijde mani er

ganbaa- tolgoi ni ergetsenuu teguul dahiad unsh geseng bodood yagshde gel ineesen bhda

gogo-der bsanga usgaad hairan sanagdsanaa hamaad irloo