30 May, 2012

Би чамайг жаргаая

Хөлс гарна... сэрэл мэдрэмж цэгтээ тулна. Тачаана. Таашаана. Чөтгөр алгад ухаан санаа алдрана.

Ийм гайхамшгийн дараа энэ залуу лав дахин залгана. Харин надад ...
 Ганц шөнө ойртуулснаа юу гэж бодоод байгаан. Эрчүүд ингэж лайтдаг байхгүй юу. Дурлачлаа, чиний гоё бие, уруул... тэр шөнийг.. би чамтай л гэрлэнэ ч гэх шиг. Зөвхөн секс тэгээд болоо тэхүү хонгоруу даа гэвэл жинкэнэ лааала тэ хаха. Та нар тийм нэг киног санажийна уу. Жастин тоглосон Только секс гээд. Хоёр найз эрэгтэй, эмэгтэй. Зөвхөн сексээр харилцаж байхаар болдын. Тэгээд кино бол үргэлжлээд хайраар дуусдын хөөрхөн кино шүү. Үнэнийг хэлэхэд өнөөдөр надад зүгээр секс л хэрэгтэй байна кк. Яджаахад сая яг нэг тийм найзтайгаа уулзаж баахан дэмийрээд. Тэр бас найз бүсгүйгүй. Тэгээд хоёулаа тэгье ч гэх шиг. Жаргаая ч гэх шиг. Сүүлд нь салку сууя гэж лайтахын бишийздээ л гэлээ этр.

28 May, 2012

Эрт буцахын тухай ярих болоогүй ч ...

Гарыг нь шуудхан атгаад авч болдог ив илхэн, илч дулаандаа харамгүй найз минь дандаа л надад сэтгэлээ дэлгэж ирдэг цагаахан занг чинь санан бичиж сууна үүнийг. Өнөөдөр чиний төрсөн өдөр биш л дээ. Минийх ч биш. Зүгээр л гадаа шороо хийсч, машин зам түгжирдэг нөгөө л жирийн өдрүүдийн нэг. Гэхдээ замаа олох гэж, гэрэлт бодлоо гүйцэх гэж хурдлан яваа бидний алтан гинжит цаг хугацаа болохоор алдахыг хүссэнгүй. Алсад яваа найздаа амжилт хүсье гэж саналаа.

 Тоглоомоо хормойлж ирээд асгадаг тэр багын өдрүүд, хамар хашаа, хамт алхдаг сургуулийн зам, харгүй гүн итгэлтэй анд минь амьдралын уртаа зам бидэнд нөхөрлөл бэлэглэжээ. Нандин дурсамж бүрийнхээ инээд гунигтай ихээ олон өдрүүдийг хөвлөө. Чиний урт гэзгийг би мөрөндөө давуулан зүггүйтэж байх юм. Чихэр идэх гэж будаалсан айлын гадаа нэгнээ хүлээж зогсох юм. Чи л намайг шүлэг бичсэн гэж шоолохгүй юм. Чимээгүй харин цээжилчихсэн байх юм.

Чи дурлачихсан гэнэ. Чиний мөөм аз болж минийхтэй адил ургаж гэнэ. Хамгийн анх хоёулхнаа даруулганы тухай нууцхан зөвлөлдөж гэнэ.Чиний найз надад хайрын захиа өгүүлсэн гэнэ. Шокладьных нь талыг чи ирэх замдаа идчихсэн гэнэ. Чи үнсэлцэж үзсэн гэнэ. Чи их муухай гэнэ. Муу охидтой найзалдаг гэнэ. Удаж удаж уулзсан гэнэ. Уйлмаар болтлоо санасан байна гэнэ. Уулс даваад би яваад өгсөн гэнэ. Уулзахдаа өгөх гэж өдөржин бэлэг хайж гэнэ. Өнгөрсөн зун амралтанд яваад залуусаа тоолгүй хүзүүгээрээ тэврэлдээд дуулаад л байсан гэнэ.Удахгүй хоёулаа мөрөөдлөө биелүүлнэ гэнэ... Тиймээ, бидний түүх ийн эхэлнэ. Энэ бол эхлэл.


Эрт буцахын тухай ярих болоогүй ч энд найз нь гэрээсээ бичлээ. Амьдралын саарал мананд араар минь хэл очвол, атаа төрвөл, усан бороо шиг гуниг ирвэл, уйлмаар өдрүүдэд дэргэд чинь үгүй бол найздаа гомдов гоо бүсгүй минь. Эрт буцахын тухай ярих болоогүй ч энд найз нь итгэлээ үлдээлээ.

/ Ирэх өдрүүд бидэнд бэлэг бэлдсэн гэнэ. Ихээ удаан нөхөрлөлөөр.../  



Зориулав.  to   http://moonglade-sublunary.blogspot.com/



18 May, 2012

Гэсэн чинь яалаа даа

Зун цаг зун цаг сайхан даа зугаатай цэнгэлтэй жаргалтай гэж... Сүүлийн үед өдөр хоног өргөрөг уртрагийн 24 биш өдөр шөнө гэсэн хоёрхон хэмнэлээр өнгөрдөг болсны улмаас би гэдэг хүнд блогдох цаг мөч гэж үгүй болсон байна. Хамгийн сүүлд бичсэн ухаантай юмыг нь хараарай тануус. Хүнийг яаж байгаан тэ. тэгж хэлж болохгүй. Муухай ёс суртахуунгүй гэдгээ харуулсан байгаа юм. За яахуу уучиллаа. Харин өнөөдрөөс хойш зүгээр л хөөрхөн тэнэгтээд явж байдаг асан хуучин үеэ эргэн санагалзав, тэр хэвээр амьдрахаа мөрийн хөтөлбөртөө тусгав би. Зүүн мөрөн дээр минь цагаан шонхор шувуу нар сарыг атган ирэв этр хаха.

Сониноос миний төлөвлөсөн юмнууд ерөөсөө бүтээгүй ш дээ. Хүслээ ярихаар биелдэггүй гэсэн шаал худлаа. Би зүгээр та нарт дэлгэе одоо хаашдаа ичихгүй нь сайхан юм чинь яахуу дээ тэ. Би ингэлээ.

За тусдаа гарнаа. Тэгээд л ерөөсөө өглөө оройгүй англи хятад радиог чинь аль байдаг чангаар нь тавиад л хэлээ үргэлжлүүлэн сурах  юм болсон яасан.Таван тивийн хүн ардтай хэлээрээ ойлголцоод л, хэлмэрчгүй ярилцаад л, халууныг нь мэдрээд л, уйлж инээгээд л,  улсынхаа нэрийг мандуулаад л гэсэн яасан.

За машин авнаа. Тэгээд л ерөөсөө өнөө муу аав ээж эмээгий чинь авч давхиад л салхилуулаад л шорлог идүүлээд л жаргаах юм болсон яасан. Залуудаа эдлээгүй баяслыг нь өгнө дөө, жаргаана даа, наран тонгойхоос өмнө хайрлана даа, намайг буй болгосон ачийг нь хариулна даа гэсэн яасан.

За найз залуутай болноо. Тэгээд л ерөөсөө үнсэлдэж мүнсэлдээл цаг минутаар санаад л хавай мавай яваал хамт амьдарна гэсэн яасан. Төр улсын төлөө их хатад ухаан зардаг даа, тэнд нь л шигтгээ болж очно доо, тэгвэл монгол минь мандана даа гэсэн яасан.

За баян болноо. Тэгээд л ерөөсөө хаа сайгүй шофингдоод л харсан таалснаа аваад л хэрэглээд л эдлээд л ах эгчдээ гоё бэлэг авч өгөөд л баярлуулаад л, ахиад илүүгээр нь аймаг сумаа тэтгэнэ дээ, африкийн хүүхдүүдэд харандаа бэлэглэнэ дээ, алаг дэлхий нэг л тэнхлэгт эргэдэг дээ гэсэн яасан.

За цаг зав гарганаа. Тэгээд л ерөөсөө бие галбиртаа анхаараад л битамин этр аваад л фитнесс бассейнд яваад л наргиж цэнгээл найзуудаа дуудаж буу халаал хонож өнжөөл хоол хийж өгөөл, хөл хүнд бүсгүй яван өнгөртөл хүлээдэг хүндлэл ёсоо дэлгэрүүлнэ дээ, сурталчилна даа, хүүгээ төртөл хөдөө зэлүүд зусландаа ном бичнэ дээ гэсэн яасан.

 Тэгээд бодлоо. За яахуу дээ бүтэх цаг нь болоогүй л байж таарах нь. Бүтээхсэн гэж боддог мөрөөдөлтэй л яваа хойно, том биш ийм бяцхан хүслээс л амьдрал бүрэлддэг хойно болно доо гэж. Юм мэддэг хүний хажууд ичмээр ч дамшиг даа гэдэг шиг эвийн эгэл энэ өдрүүдэд минь аз жаргал байгаа л байж таараа даа. Агуу амьдрана даа гэж. Аажуу тайвуухан буцна даа гэж.