31 May, 2011

Аль төрлийн эмэгтэй байвал

       Ерөөсөө 6сарын 1-ээс л яг өөрөөр амьдарья аа тэхүү. Өнөөдөр сүүлчийн өдөр гээд сайхан амарчий гэсс хаха. Манай эгчийн нэг тарган найз дандаа за маргааш яг турна дэглэм барина гээл идээд байдаг гэсэн тэрэн шиг л юм болжийно уу даа за яахуу. 

     Өчигдөр орой бэлтгэлдээ яваагүй, муу өөдгүй залуу намайг дуудку явцан байгаан. Тэгснээ чи яагаад ирсэнгүй гэнээ өөрөө хаяж явчаад. Худлаа2  нөгөө залуу ш дээ манай багийн. Ойрд нээх сонин хэцүү ч юм шиг, хөөрхөн ч юм шиг болчоод байгаан хэхэ. Би бас яагаадайгаан дэнэг чинь урьд нь зүгээр л байдаг байснаа одоо болсон улам илүүг шаардаад ч байгаам шиг, намайг анхаарч халамжлах ёстой ч юм шиг, тэхгүй болохоор нь тунирхаж, тэгснээ зөвшөөркү этр..  Яг яалгах гээд байгаан тэ..  Уг нь майр даж залуу л даа. дээр манай монгол эгээ нар ярьжийнаа ёооё тэрний нүдийг хараадаймаар тэ нээх гоё гүнзгий, биеийн булчин шөрмөс нь ялгардаг этр гээл байналээ. Би ч дуугай л байсан ккк.

Дээр орой бито хоёр нэг алхлалцав аа салхинд. Харахад нэг тийм эрч хүчтэй, шууд шууд амьдарчдаг байх гэмээр.. Тэгсэн ээж нь өгч байсан гээд бүүр элэгдэж хуучраад бичиг нь бүдгэрцэн цаасан захиаг аймар нандигнаад хадгалцан тэрийгээ надад уншиж өгч мөгөөд. Би ёстой тэрийг тийм гэж бодоогүй ш дээ нээх хөөрхөн санагдсан гэжаагаан. 

   Нээрээ дээрийн тэмцээн дээр нэг сэтгүүлийн нөхөр ярилцлага авья, зургийг чинь сэтгүүлийнхээ нүүрэндээр тавья этр гээл байсын. Тэр үедээ ч яахуу тэг тэг гэчээд бараг итгээчгүйм. Тэгсэн өнөөдөр утасджийнэ уулзья гэнээ.  Гэхдээ орой хоолонд урья ч гэнэ үү нээх худлаа хувийн харилцаа үүсгэх гээд байгаам шиг санагдаад байхаар нь дараа долоо хоногоос больё гээд хойшлуулчлаа. Эмэгтэй хүн ер нь карьер хөөнө гэдэг жоохон төвөгтэй байдаг байх тэ. Амжилтанд хүрэхийн тулд яаж харилцах ёстой вэ бусадтай, эвтэйхэн харилцаагаа авч үлдэж сурмаар байна.   Ялангуяа эрчүүд, эрх мэдэлтэй, нөлөөтэй, зайлшгүй харилцаатай байх, хамтран ажиллах  шаардлагатай гэх мэт хүмүүсээс ямар хандлага ирдгийг мэджаагааздээ найзууд. Шууд тас тас цохиол этр яваад байж болку байна яагаад гэхээр  угаасаа ажил амжилтын талбарт хаашдаа л тааралдах улаан нүүрнүүд шүү дээ. Хүсвэл яахуу дөрөөлөөд мордоход дэлхий ертөнц биш гэхэд өөрийнхөө салбарт бол цахиур хагална тэ. Гэхдээ би уг нь хөөрхий өөрийнхөө хүч чадлаар, ариун цагаан гараараа этр ккк жижигхэн гавьяа бүтээн байгуулчихмаар байхын.

      Хань минь хайр минь хурдан учирч мучирч намайг дэмж л дээ хөөш, чамайгаа бол ашиглахад бэлэн байна, дөрөөлөөд мордмоор байш дээ гэсс хаха. Хамаг ажил амьдрал эхэлкээд байхад хаачдаг хар золиг вэ гэснээс амжилтанд хүрсэн эмэгтэйчүүд ихэнхи нь ар гэрийн амьдралаа золиосолсон байдаг гэж үнэн бол уу? Эсвэл сайхан гэр бүлтэй намбайсан эзэгтэй, нөхөр нь амжилтанд хүрнэ. Эсвэл өөрөө амжилтанд хүрч гялалзана, нөхөр ойлгохгүй явж одно. Яагаад гэвэл эрэгтэй хүн эмэгтэйгээсээ нэр хүнд эрх мэдэл эдийн засгийн доогуур зэрэглэлд байхыг тэвчдэггүй. 

Хоёулаа гоя байж болдгүймуу, амьдралын туршлагаас харахад бараг боломжгүй тийм үү. Хүн харахад гоё юм шиг ч хоорондын харилцаа нь тийм ч гоё байдгүй гээл байхын. За байз бодьё өөр яаж болох уу ? Майр юу юугүй амжилтанд хүркжаагаа хүн шиг ярьсан уу хаха. Ингэхэд хувь тавилан гэж байдымуу даа үгүй ч юмуу, хэрвээ байдаг бол өөрийгөө нэг харчихысаа. Аль төрлийн эмэгтэй байвал надад зохихын бол ооо.

30 May, 2011

Өөрөөр амьдарч гарийшүү дэй

За өнөөдрөөс өөрөөр амьдрана гэжуугаа шүү дэй. Шалгалтандаа бэлдэж эхэлнэ, тэмцээн уралдаан гэж дэвж гүйхгүй, сэтгэл санаа сарниулах элдэв бусын юм бодку, гадуур хооллохоо багасгана, чихэр шоко идэхгүй ... гэж худлаа яриад яахуу зүгээр хааяа л иднэ өдөрт нэг удаа этр ккк. Би чэнн ердөө шоконы хүүхэд шүү дээ, идээл байгуул идээл байна, бас зайрмагны донтолттой. Тэгсэн мөртөө долоож этр хүмүүс шиг гоё удаан идэж чаддаггүйм шууд хазаад хазаал явчина хаха майр араатанлаг.

Монголд байхдаа эгчийг ажлаасаа ирэхийн үед худлаа нээх ярина ямар хоол хийх үү этр гээл. Тэгэнгүүт аниа өөрөө л мэд гэнэ ш дээ тэ угаасаа, тэгээд яаж хөөрхөн хоол хийлээ этр гэж байхад зүгээр салгах уу дээ юу захихын эгээндөө этр гэнгүүт нь " нөгөөдөхөө "  л гэжаамдаа өөр үг хэл тайлбаргүйгээр ойлголцоно. Нөгөөдөх гэдэг нь чокорайзин гээд нэг цэнхэр ууттай үрэл байдышдээ тэр. Тэгсэн нэг өдөр эгээ орж ирэхдээ нээх инээд алдаал байв аа. Би ч яахуу дээ цүнхийг нь тосдгоороо тосоол өдрийн үйл явдлаа нэг амьсгаагаар яриал этр... Ааа араачдаа чоконы оронд үзэмтэй үрэл гээд нэг дөрвөлжин хайрцагтай үрэл аваад ирсэн байгаан, ааааааааааа ааа л  дааа гээл бөөн шуугиан болсон kk... тэгсэн мань хүн мөнгөө нарийлаад, үрэл л бол үрэл ш дээ тэ, үндэсний үйлдвэрлэлээ дэмжье ерөөсөө 2 улаа, чи Жаавкааг харжаагааз дээ, зурагтаар монгол дээлээ өмсөөл гоё л харагджээлээ ш дээ этр гээл шаал хөндлөн жишээ авж мавцан хаха.

Ооо хохох о нээрээ хурдан харихынсооо. Бөөнөөрөө ширээ тойроол хоолоо идэх гоё тээ. Би нээх жоохон жоохноор иддийн гэсэн хоолоо, хоёр гурав халбагадаал цадлаа хагарлаа болоол, тэгснээ цаг болку өлслөө үхлээ гээл...  Бас заримдаа онгирч гүйж яваад юм идэхээ мартчдын. Нэг удаа гарах гэж яаараал хоол ид гэхээр нь үгүй шүү, идкү шүү этр гэж баахан будлиулж будлиулж өрөөнөөсөө гарч ирсэн чинь ээж хаалгандээр идчэээ яваа гээл нээх хуурамч атираа хөмсгөндөө өгцөн этр зогсжээжүүлээ. Үхтлээ инээлдсэн...  Тэргүүн хатагтай заримдаа нээх хөөрхөн хөгийн хөгийн арга хэмжээ авдын. Санаадайнаааөөөө......
 

28 May, 2011

Чи миний сахиусан тэнгэр

        Өчигдөр орой  манай шифү \номын багш гэхиймүү даа\ утасджийнэ. За маргааш өглөө 7,30д бэлэн байна шүү, тэмцээнд оролцоно бөгдөөрөө гээл юу ч болоогүйм шиг хэлжаам. Би чинь сандччдын байгааз дээ.. Гэхдээ ойрд нээрээ аймар ядарчийнаа, тэгээд яалтачгүй нойрондоо дийлдээд унтцан байлээ. Өглөө бас бүтэн сэрээгүй байхад үүд тогшоод, нүдээ анайтайгаа шахуу л шууд хамаг хувцсаа үүргэвчиндээ чихэж аваал сууцан. Манайхан чинь ай алиа хэзээний гадаа ирцгээцэн лаг хар машааан этртэй зогсжоон хэхэ хэрдээ сүрийг үзүүлээд байгаан биш үү. Манайхан гэхээр нэг бүлэг нөхөд байгаам, дандаа эрчүүл өө гэхдээ. Нэг л буу шийдэмнээс бусдыг агссан хүмүүс, энд тэндэхийн тэмцээн уралдаан хэсэж халтуур хийгээд сурцан гарууд ккк. Саяхнаас нөгөө туркменистан залуу бид хоёр харьяалагдах болсын.

      Явж явж нэг газар очлоо. Өрөө мөрөө ч гаргаж өгөхгүйм, манайд эмэгтэй тамирчин байдаг, хувцсаа сольдийн байгааддээ этр гэж баахан худлаа хүний нэрийг худалджээж нэг юм амарч суух газар олж авлаа. Өнөөдөр ёстой үзүүлээд өгнө хэдүүлээ, энийг өмс гээл Том агаа такевондогийн хувцас гаргаал нэг нэгээр нь шиджээнэ. Бид ч яахуу дээ тосож авангуутаа углаал углаал, бүснүүдээ хүр хүрхийтэл чангалаал, төмөрнүүдээ сүр сархийтэл эргүүлж бүсэндээ хавчуулаал этр... Гэхдээ миний нойр нээх сонин сэркүү яваалайсаа, олон эвшээгээд сүүлдээ нулимс гоожоод, тоглолт эхлэх гээд байдаг хүмүүсийн нүд хариуласхийжаагаад дугхийчэх санаатай  хөл гараа бариал базлаал суугаадайсан хаха үнэн дүндүүк. Нөгөө хэд зүгээр А Б суулт хийгээл, үзэрч дэвхрээл этр боксийн рингэнд гарах гэжаам шиг л юм болжээнаа тэрэнгүүр. Тэр хоорондоо  намайгаа шоолоодайгаан бас - ооо чоодоо ямрымаа хийгээд шөнө унтдагүйн ч гэжаах шиг, нөгөө нь тосож аваал ганц эмэгтэйгээ алдчихуудээ ч гэжаах шиг, манаж хононо ч гэжаах шиг, донгосжийж нэг нь тохойныхоо мэдрэлийн цэгийг цохичлоо,  гах гах гохь нь гээл босоод ирдийн байгааз дээ хүний мууд дуртайн болохоор ккк.  

Марзаганаж марзаганаж нэг юм тэмцээн дууслаа бид ч шагналаа авлаа. Нэгт орсон гэж хэллүү? Түрүүлсийш дээ сониноос. Манайхан ч сайн л даа. Би бол яахуу дээ угаасаа, одоохондоо бараг гоёлын чанартай л гусаадаагаа гэсс. Гэхдээ хагас сарын дотор ийм багт багтаж орно гэдэг бол хангалттайайөөөө. Бас хэдхэн минутын үзүүлбэр дунд ганцаарчилна гэдэг том зүйл байхгүй юу, гэхдээ сайндаа ч биш ганц эмэгтэй болохоор ганцаарчлахаас өөр аргагүй болдым л даа. Бусад нь дандаа 2оороо, 3аараа, 4өөрөө бөөнөөрөө этр цуварч гараал шууруулаал шууруулаал явчдын. Ганц шифү л ганцаарчлийш дээ  эрх мэдлийн хувьд бол уг нь.


     Мартсанаас өнөөдөр сонин юм болоодоо, дурлангаа алдаж дэнэгдсийн байш дээ. Даанч таалагдсан залуудаа яаж талтай байгаагаа илэрхийлэхүү гэдгээ мэддэггүйм би угаасаа эрт дээр үеэс нааш. Өөдөөс нь инээх гэжаагаад ярвайжээж ч чадна шүү дээ майр бүтэлгүй нээрээ.  Аризонагийн их сургууль гэж байдаг уу, тэр хавьцаа л юм хэлсэн. Тэнд сурдаг тэгээд амралт нь болоод дөнгөж ирсэн гээд нэээх хөөрхөн залуу... Надад ирж баяр хүргээд танилцсийн, утсан дээрээ бичлэг хийцэн чи хүсвэл аваарай этр гээл баахан юм яриал байсан би дөнгөж орж ирсэн болохоор майр амьсгаадцан хажууд нь уухилж аахилаал дэнэг байсаан одоо бодсон чинь шал таалагдахгүй байнаааа өөртөө. Жоохноосоо бас хичээллэсэн гэнээ, ёоооё чадку ч юм гэж алга тэрэнд, нисч буугаал хөөе. Зүгээр хөл бие толгой этр нь хөдөлкү за юу зүгээр нүд гар хоёроороо хэрчээд хэрчээл тавьчжаам чэннн  лоооооол. Нээрээ гайхалтай. Чаддаг юм гэдэг сайхан юмаа. Одоо шийдсэн ерөөсөө тууштай байна гэж, нэг мэдсэн чинь чаддаг ч юмгүй чаддаггүй ч юмгүй хүн байлээ ш дээ би. Гэхдээ нэг л өдөр өөр юм яриад явжээх л хүн л дээ. 

За тэр ч яахуу гэснээс мань хамтран зүтгэгч Туркменистан залуу хайр зарлаад тэрнээсээ эс бишүүрхэнгүй байдалд орчоод байнаа яалтай вэ. Бас нэг Киркиз залуу өрөөнөөс салахаан байсан, харин тэрний нэг хөөрхөн нь монгол хэл сурцан байгаамдаа.  Чи миний сахиусан тэнгэр, жоохон инээл дээ  этр ч гэжаах шиг аягүй цээжилцэн байгаан. Болоогүй ээ араас нь дахиад нэг монгол залуу байдын яаж ийжаагаад ямарч хэрэгцээгүй хэдэн асуулт бодоод олцон гүйгээл ороод ирнэ зоолттой кк.

Тэгээл нэг нэгнээ сахиад суучжаам арай л үлгэр яриад өгөх үү, эсвэл чи унт унт бид нар ярьж дуусаагүй байна гэхээс наагуур юм болно. Гэхдээ хөөрхөн хүүхдээрэээээ хаа очиж, дэмий яриал хамаг таваг чихэр идэж уучмаар юм юу байдын дундаа тавьжаагаал хөнтөрий шүү дээ, одоо би чинь дэлгүүр орохоороо за тэр минь энэнд дуртай  даа, за тэрэндээ энийг авчий даа гээл нээх олон хүүхэдтэй хүүхэн шиг л хүнс цуглуулдаг болцон байлээ ш дээ хаха.

27 May, 2011

Яаж сэтгэл хөдлөлөө дарж сурах уу

         Яаж сэтгэл хөдлөлөө дарж сурах уу гэдэг дээр акцэнт авмаар байнаа би. Юу юугүй л хөөрөөд ирэхийн дэнэг царайлчаад тэгээд тэр эрчиндээ уугаагүй байж улайцан этр одоо яажаан.. Сая сургуулийн захиргаа, багш нар бидний хэдэн нөхдийг хүлээж аваад цайллага гэхиймүү нэг хөөрхөн хөгжөөн наргиан болку юу.  Эхэндээ ч цэмцийгээл байлаа маниус, сүүлдээ ч дундаа орсоо сайхан тулгаал гусаадайсан гэсс хаха.

24 May, 2011

Хэт сээкси байхаараа яадын

       Хөөе би гоё харагдмаар байна ойлгожийно уу дүндүүк ээ этр гээд хэлчүүл яажийнэ хэхэ. Надад бол угаасаа ахиж дэвшин уралдах итгэл найдвар болоод сэтгэлийн чин зориг ч алга. Эхний 3 шатны шалгаруулалт ороол гүйцээ, цаашаа сонгогдоод байвал яахуу гэж үү \сонгогдку л дээ угаасаа\ шууд зодог тайлна тайзан дээр нь ккк. Тийм болохоор миний гол зорилго бол ердөө хүмүүст гоё харагдах, олны танил болох гэсс хаха.  Тэгсэн чинь найруулагч гэхүүмүү дарга гэхүүмүү нэг нөхөр байгаан бэлтгэл хангаж байгаа, тэр намайг нэээх дэнэг навсайсан юм өмсүүлкээд байхын. Үндэсний загвартай нь тэндээ л юм байгааз би өөр хүн шүү гээд хэлчмээр байгаан.

23 May, 2011

Хормой чичирч этр

        За нөхөд амар сайн уу? аяга айраг байна уу? ам цангаж үхлээ этр гээл уйхалж айхлаал орж ирвэл бас сүртэй биз ай.  Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж хатируулсаар ирээд Балдан гуайнх ноосоо хяргаж байна, Галдан гуайнх гүүгээ барьж байна этр гэдэг билүү юувлээ тэрэн шиг сонин сайхнаа зүгээр сайхан тооччий. 

20 May, 2011

Чамайг жирэмсэн болсонг

       Чамайг жирэмсэн болсонг өөр хүнтэй ярьж байгаа утасны чинь хариултаас олж мэдсэн, муухай байсан. Тэгсэн ч тэр оройжин би нэтээс жирэмсний эхний саруудын шинж тэмдгийн тухай хайж уншаад, маргааш нь найздаа хэлээд хамт дэлгүүр явж шим тэжээлтэй хүнс, шил пивоны оронд хэдэн сав тараг авч байгаад баяраа тэмдэглээд тулгаж ууна даа гэж өглөөг хүлээсээр сэрсэн. Харин чи өөр нэгэнтэй сугадаж гүйгээд надад олдоогүй.

18 May, 2011

Ашиггүй гонзгой буюу арван зургаан цагаан

           Гадаад залуусын зарим нь хар арьстай байдаг бол зарим нь шар үстэй байдаг гэх мэт анхан шатны юмаар цаг үрээд яахуу тэ шууд үндсэн асуудалдаа орьё. Манай байранд чинь ёстой таван тивийн хүүхдүүд зургийн хичээл хийдийн. Тэгээд  анализ хийлээ л дээ. Биш ээ ажиглалт гэсэн нь арай оновчтэй юм шиг байна ккк. 

17 May, 2011

Гайхам төрсөн Оюуннана

Гайхам төрсөн Оюуннанаг дуулаад мордоход нь хө
Газах усны навдаг шивдэг нь уйлаад даганаа хө гэж надад зориулсан дуу юм шиг байгаан  хэхэ. 

   Эмэгтэй хүн байна ш дээ эхлээд өөртөө хайртай байх хэрэгтэй ерөөсөө. Хамаг л гоё хувцсаа шилж өмсчээ.Тэгээд хамгийн хайртай, хайрлаж хайрлагдах хүмүүсийнхээ нүдэнд өдөр тутмын өвдөг нь унжаад нэг харахаар  зогсоод ч байгаам шиг нөгөө харахаар суугаад ч байгаам шиг өмд мөмд өмсчөөл этр байж болохгүй. Бас хажуудахаа хайрлаж байна гээл хамгаа өгөөд дэлгээд өөрийгөө хаяад байж болохгүй. Эрчүүд бол үнэндээ нүдээрээ амьтад юм ш дээ чааваас нялхийн кякяк этр. Гоё эхнэртэй байвал бас гоё л байдаг байж таарааздээ ер нь хар ухаанаар бодоход ч гэсэн тэ. 

15 May, 2011

Bye my нисваанис

     Нисваанисаас өөрийгөө чөлөөлцийшдээ би нээрээ. Тэгэхээр одоо ингэ хэрвээ танд ямар нэгэн асуудал байгаа бол этр  майр гарын авлага шиг юм ярьдаг байна шдээ.  Шууд бүх юм болно доо л гээд бодчих.

Тэнэгийн дотор уужуухаан гэж..

14 May, 2011

Өчигдөр орой шөнийн сарны гэрэлд

        Өө энэ сэтгэгдлүүд яагаад алга болчихов оо, хэн гусчив аа. Төлж өгөөрэй гэснээс нөхдүүд сайн уу? Муухай гомдолтой эхэлжийнаа өнөөдөр. За тар яахуу суухаараа босмооргүй, босохоороо суумааргүй, хэвтчүүл тэгээд ерөөсөө хавтгайгаараа амьдарчмаар санагдаад байна яахуу хэхэ. Нээрээ хамаг бие өвчин орцоон.. гэсэн ч тууштай тэмцсээр л байгаа би ямар агуу вэ этр тэ.

11 May, 2011

Хамгийн зэвүүн дээрээ тавьчаад байна би

       За булай болжээнаа нөгөөx чинь энд хохо. Авьяас гэж юу үзүүлжаагаа гэж боджийна ай. Уушуу гээд боддоо. Ямар байна хаха.  Конундээр гардышдээ тэ нэг холбоцон хоёр төмөр эргүүлж эргүүлжаагаад сугандаа хавчуулаал этр энэн шиг. Ёсолж мослох нь нээх сүртэй тэр хамгийн гоё .

Найзууд хараад элэг нь татахнээ,  харцаа хурцал, хурцал гээл ккк. Анд ёстой хамгийн зэвүүн дээрээ тавьчаад байхад л түүхий байна, түүхий байна л гээд байхын утгагүй. Би уг нь хятадын уран бичлэг сонгохгүй юу, тэгсэн бичил элементүүд гарч ирээд.. Гэнэт уушуу муушуу сонгож хүмүүсийг алмайрууллаа ш дээ. Сонирхолтой юм байна хөөе, гэхдээ нөгөө гинжтэй төмрөөрөө өөрийгөө баахан ороолгоод байхгүй ээ хөх эрээн болчоод инээгээл гүйгээд байвал яахуу. Зарим нь бүжиг сонгохгүй яасын этр гээл байгаан. Түрүү жил олон улсын оюутны наадмаар бүжиглэсийн, тэгээд од болчку юу цаад чинь хаха, 

Нөгөө дууг минь сонсдоо гэдэг гар намайг өдөржин хараал суугаадайсын. Аая би нээрээ гоя харагджаагаа даа ухааны юм бодцон улам хүчтэй эргүүлж этр дэнэгтээл байсан чинь юу гэсэн гээ Андаа царайнд чинь ёстой зохихгүй байнаа гэж наасссс.. гах гах.  Хоолны үеэр бас үнэн гошин шог болжоом  за дараа бичнээ, одоо уушуугаа бэлдлээ  лоол


Тэнгэрлэг андууд



Хайртай найздаа төрсөн өдрийн мэнд хүргэе. Энэ бол би энэ бол миний найз

10 May, 2011

Надтай цуг байгаарай этр...

    За ингэсээн манайхааан.. би чинь нөгөө тэмцээндээ орох болсон. Бэлтгэлд гарсан гэжуугаа. Өглөөнөөс орой хүртэл бөмбөгдүүлжийнэ, орж ирээд өөрийгөө бөмбөгджийнө. Завсраар нь нөгөө шалгалтаа далгануулаал. Эхний өдөр этр нь би орку гээд очоогүйм. Тэгээд бодлоо өөрчлөөд очсон чинь зарим хүмүүс нээх хөндийгөөр хүлээж авсан гэхдээ би юм бодохгүй этр. Аргагүй ш дээ жаргах замын садаа ш дээ бусад хүнд авч хэлвэл тэ.

08 May, 2011

Бослого гаргаж байшин шатаая

    За тэгэхээр ийм байна Нөхөд өө ? этр гээл дээр үед нээрээ үнэн сүр байсан байгаан шүү. Би чинь бас ч гэж хоёр төрийн нүүр үзцэн хуучны хүн юм ш дээ. Гэхдээ бүр багад манай нийгэм ямар байсанг нээх санаж чаддаггүйм. Картын бараа этр гээл сүүлд сонссон юмыг оролцуулахгүйгээр шүү дээ.  Ямар ч байсан аав  Хувьсгалт залуучуудын хэддүгээр уулзалт ч билээ Орос яваал ирэхдээ нээх гоё гоё юм авчирч байсын.  Бас тэр үеийн молоко чинь харин жинхэнэ молоко байсан байх шүү. Өглөө болгон молоконы хүчээр л босдог байв  ш дээ ккк. 

06 May, 2011

Хүмүүс юмс үзэгдэл мэт

      Заримдаа гэнэт нээг их найзуудаа санахын. Уйлмаар ч юм шиг этр болж. Дандаа л нэгэндээ инээд бэлэглэгч ид шидтэнгүүд минь дээ.  Баярлах гомдохдоо зүрхээ дэлгэж зүсэгддэг урьд эртийн андад нь сэтгэлийн дулаан дутаад байна.

05 May, 2011

Эхнэрийнхээ дэргэдээс би чиний дүрийг зүүдлээд


Гараа үнсүүлдэг дээдсийн араншинтай
Гантиг чимэг мэт бүсгүй минь
Нууцхан инээмсэглэлтэй нүгэл гэмээр нүдийг чинь
Нулимстайгаар төсөөлөхөд чи миний төлөө уйлах юм.

04 May, 2011

Мансуурал

     Уугаал, бүжиглээл, өдсөн залуусыг шоглоол этр.. тэр үе нээрээ цоглог байжээ. Манай нэг мисс шахуу \арай мисс биш гэсс\ тэр найзад тамхи майр гоя зохидын. Бүр нэг цаанаасаа шидийн хар золиг, хуруу гарын барилт, утаа соролт этр нь хүртэл донжтой. Тэгээд би бас туршилт хийхгүй юу өөр дээрээ. Юмыг яаж мэдэх үү зохих ч юмлуу гэсэн хахаж цацаад юун донж монж алингаа алдсышдээ  хааха.

02 May, 2011

Лам олдохгүй бол буцахдаа зал

      Шийдэх нь шийдчихлээ. Шийдвэрийн зөв бурууг би таашгүй. Тэхээр ийм юм боллоо энэ өдрүүдэд гэснээс  хүний хэлэхээр би хөөрхөн хүүхэээн гэдэг чинь дуу билүү, хошин шог билүү, хошин шогийн дуу билүү этр хэхэ. За юу ч гэсэн зарим хүмүүсийн хэлэхээр би жоохон ёоёотой гэжийнэ. 

Одоо улс орон даяар болдог нэг том уралдаан болох гэж байгаа юм байна. Тэгээд шат шатны шалгаруулалт явагдаж эхэлж л дээ.Сургууль хот муж гээд явахын. Сургуулиас надад санал ирлээ оролцооч гэх нь хаашаан, оролцуул оролц гэсэн. Тэрэнд нь хэлний мэдлэгээс эхлээл авьяас чадвар энэ тэр гэсэн өчнөөн л үзүүлэлт багтаж байгаан байна. Сургуулиас сонгон шалгарсан хэдэн нөхрийг нээх гоё газар байрлуулаал, идэж уух юмыг нь зөөгөөл, багаж хэрэгсэл, багш юу байдын бүхнийг нь гаргаж өгөөд л  бэлтгэл сургуулилтыг нь хангуулах юм байх.  Яахуу дээ хэдэн өдөр сонирхолтой амьдраад шинэ найз нөхөдтэй болоод мэдлэгтээ жоохон юм нэмээд авьяасаа хөгжүүлээд шагнал аваад олны танил болуул болчих боломжийн боломж юм тэ.