05 May, 2011

Эхнэрийнхээ дэргэдээс би чиний дүрийг зүүдлээд


Гараа үнсүүлдэг дээдсийн араншинтай
Гантиг чимэг мэт бүсгүй минь
Нууцхан инээмсэглэлтэй нүгэл гэмээр нүдийг чинь
Нулимстайгаар төсөөлөхөд чи миний төлөө уйлах юм.

Эрчүүдийн дэргэдүүр ганцаардлаа зарлах мэт
Эрх чөлөөт өсгийн чимээтэй бүсгүй минь
Хөнгөн дурлалтай урвагч гэмээр төрхийг чинь
Харах тусам л үгүй мэт мэдрэгдэх юм.

Ихээ удаан өдрүүдэд хайрласаар л явсан шиг санагдаад
Инээгээд уулзах бүрт чинь багын дурсамж тонгочоод
Эрж хайсан бүхэн анхны минь хайрыг онгичоод
Эхнэрийнхээ дэргэдээс би чиний дүрийг зүүдлээд...

    

17 comments:

Эртний анд. said...

Дэндүү гэнэн насандаа анхны хайраа хайрлаж чадалгүй алдсандаа харуусал төрөх юм.Одоо л чамтайгаа учирч байсан бол ямар сайхан бэ? Чи ихэмсэг сайхан бүсгүй, олон сайхан залуусын хайр халамжаар хүрээлээстэй явдаг, чи гоо үзэсгэлэн, ухаан, эд хөрөнгө эрх мэдэл аль алинаар дутаагүй. Надтай санамсаргүй ч болохноо тааралдах шалтгаан чамд байхгүй.

ххх ххх ххх

Уг нь сэтгэлдээ дандаа л чамайгаа санаж бодож явсан хэрнээ яагаадыг мэдэхгүй нэг л мэдэхэд амьдралтай болчихсон. Бидний заяа төөрөг дахин учрахгүй биздээ гэж бодсон. Харин хамгийн сүүлд хэлсэн чиний үгэнд өнгөрсөн бүх аз жаргалтай хором мөч минь худлаа байсан мэт болж хувирсан. Хайр гэж байдаг. Бидний нэг нэгнээ хамгийн үнэнчээр харж буй энэ харцыг хэлдэг. Амьдрал харин үгүйсгэх түмэн дүрмийг зохиожээ.

Anonymous said...

sanaa aldmaar bn. gehdee l hair hamgiin goe. vhmeer sanagdtalaa durlaj vzehsen. kkk bi chini yu yrina ve. bas l ene hvsliig mini vgvisgeh shaltgaan tomoos tom bn shvv dee. gehdee l ....

Windy said...

эхнэр хөөрхийее

дээрээс нь өөрийн шууд мөн шууд бус үйлдлээр амьдралаа өдийг хүргэчихээд бас олон юм яринаа

тийм байсан бол яах гэж амьдрал зохиосын, нэг мэдэхэд гэнэ үү хэхэ тэр чинь одоо өөрөө өөрийнхөө эзэн нь биш бсан гэсэн үг үү, нэг мэдэхэд.... өөрийн мэдэлгүй - мээдрэмж алга

+ингэж бодсон ч бай үүнийг нөгөө хүндээ хэлэх ямар шалтгаан байнаа, хүний сэтгэл хямруулаад сэвтүүлээд зүэр, тэртэй тэргүй юу ч хийж чадахгүйн байж, харин ингээд үглээд заяа төөрөг мөөрөг яриад байснаас нэг юм хийвэл өөр дөө, гэхдээ угаасаа хийхгүй л дээ ойлгомжтой сачий нь хүркү байх хэхэ

за мэдкүэ хэхэ гэнэт аймаар эгдүү хөдөлчлөө

ер нь дараа нь ингэж өөх ч биш булчирхай ч биш юм ярьдаг хүмүүст дургүй

гэхдээ хайр гоё л доо нтр

өнөр бүл said...

kkk windy goe helsen b,a gehdee zarimdaa uil yawdal neg l medehed bolchihson l bdag, hair gdg zarimdaa yariwigtai shuu...

Эртний анд. said...

bayarlalaa ta nuhduduu, uchir bituuleg setgegdel odoo yagaad tend orovoo gedeg neg iim uchirtaim, yushdee... nuguu.. za baijii bodjoogood gurav honogiin daraa tailbar hiiye gesss haha

Хүслийнжигүүр said...

Эхнэрийнхээ дэргэдээс чинийхээ дүрийг зүүдлээд
Энгэр задгайлж халуун дүүгүүлэн түүнийгээ энхрийллээ
Эр хайрыг, зүрхтэй минь эзэлсэн түүндээ
Эргэлдэн тархинд хургах чамаасаа илүү хайртайгаа мэдэрлээ

яалтайв....

Эртний анд. said...

aa tegvel mangasiig darsan ter huu chin yostoi minii nz gess kkk

Гуталчин said...

valaiyen

Эртний анд. said...

balai balai.... gesnees yag hen ni ingehed balai bilee hun dagaad utgiig ni oilgoogui avch ugchiinu harin

Гуталчин said...

чамаасаа илүү хайртайгаа мэдэрлээ

valaiyen hehe

Unknown said...

эхнэр хөөрхийеэ

Эртний анд. said...

sain uu arolob,orj irsend bayarlalaa. harin tiimee gehdee bna aa bas uchir jantsantai etr tsaashda yu boloh ni mair sonin bolood yavchjaagaazde

Эртний анд. said...

gutalchin- haha valai yu, chiniihee chamaigaa etr geed hamaatuulah nuhtsuluu bas hayaku l yavaad bgamda

sain uu andaa said...

ene hen bichsen be
shuleg
ehneriin deregdees yadag ene ter bolood yvchihaa

sayhan nadan neg hun yaltachgui ooriin medelgui durlaad ene ter ehner huuhdee martii ene ter
gedeg baigaa bich galtai tsogtoi gaigui sain durelzsen dee
odoo ch untraagui bna cham deer ochdiimmuu ha ha

saihan bailaa

Эртний анд. said...

hehe harin yu bolood bgag oilgoj amjaagui l suujiina gess kkk

chi chin emegtei biluu neeree

Anonymous said...

Нэг тийм гэж хэлж болохооргүй хачин болчлоо. Эцсийн эцэст сонголтыг өөрөө л хийдэг хэрнээ дараа нь хувь заяагаа хараадаг нь хүний ёс юм болов уу, тэр үед тэгсэн бол, энэ үед ингэсэн бол гэдэг үг ч шал утгагүй, яагаад гэвэл тэр үед тийм зүйл болоогүй, энэ үед ч ийм зүйл болоогүй, болох ч үгүй...анхны хайр гэдэг өнгөрсөн хойноо л үнэ цэнэ нь улам нэмэгддэг.

Anonymous said...

Хэхэ, нэг мэдсэн нөхөртөө аймар уур хүрцэн сууж байдаг байнашд.