20 December, 2012

Би танд хайртай

Сайрхах юм даанч биш дээ 
Санчигандаа бууралтай эр хүнд би хайртай... Ц.Хулан


 "Би тантай хамт явмаар байна." Ингэж хэлж зүрхлэхгүй, тэгээд мартаж чадахгүй.



  

12 December, 2012

Анддаа бичсэн захидал буюу эрчүүд хаачив

       Чамдаа энэ өдөр, энэ цаг хормын биш гэрэлт ирээдүйн мэндийг дэвшүүлье. Магадгүй өнөөдөр чи сэтгэл гундуухан явж байж мэднэ. Гадаа хүйтэн, гар хүйтэн, ганцаардмаар тийм өдрүүд найзад нь ч бас байсан. Хэний ч хамаагүй энгэрт тэврүүлж эхэр татан уйлмаар, гудамж хэрэн өдөржин алхмаар,  гулсуур шат, дүүжин даажинтай хүүхдийн талбайд очмоор...  Бүсгүй л амьтан шүү дээ бид чинь.

     Ганган, хээнцэр, ихэмсэг, бүхий л амьдралдаа хангалуун мэт давилуун ч харих замдаа яарах эзэнгүй бүсгүй яасан олон юм бэ дээ. Алдаагүй амьдрал гэж хаана л байх вэ гэхэд хаягдсан хаясан, хүүхдээ өсгөсөн, өрх толгойлсон эмэгтэйчүүд арай л олон байх шиг санагдах юм. Монгол улсаа би хөгжиж байгаа гэж ярих дуртай. Цаг нарны давчуугүй, замын түгжээ, цагдаагийн бухимдалгүй гадаадын орноос яаран тэмүүлэн ирсэн үйлт ажилдаа ч дуртай. Өглөө бүхэн нойроо харамлаж сэрүүлгээ ад үзэх, сэрсэн хойноо угаалгын өрөө, хувцасны шкафаа сандаачин түйвээх, хам хум будсан нүүрээрээ таксины жолоочтой мэндлэх, хальтирч унан алдан өрөөндөө гүйж ирэх, үүдээр шагайчихаад хаалга саван одох уур цухалтай эгч нар, өвөө нар, үрсийнхээ төлөө өвдөг бохироогүй амьдрагчид, уурлаж идчихээд уурлаж баадаг тэдний ухаан муутай хүүхдүүд, гавьяатууд, эрдмийн эзэд, улс төрчид, уулгалан магтмаар миний багш нар, инээдэм, баясал, баахан түгжирч ирдэг арав дугаар хороолол, солихын шаардлагагүй адилхан сувгууд, идсэн уусан нэгэн, идэж уусанг нь дэндүү сайн мэдэгчид, хамтрагчид, хам хэрэгтнүүд, танил ахын танил, авилга, андууд, ахиад л шинийг санаачлагчийн дуудлага, маргаашийн 7 цагийн болзоо, одоо 21-нд монголд дэлхий сөнөнө гэсэн үү гэж солонгосоос залгасан тухай онигоо, залгадаг дугаараараа ялгардаг муухай монголдоо жаргал зовлонт амьдралынхаа залуу насыг үрж байгаадаа би харамсдаггүй.

 Заримдаа гомдмоор үе байдаг л юм.  Хүчирхийлэл, хүний наймааны эсрэг сайн дурынхан ажиллахад хүүхнүүд, Эрээн замын үүдийн гаалиар өнгөрөгчид, дэлгүүрийн лангуунд суугчид, их сургуулийн багш нар дахиад л дийлэнхи нь хүүхнүүд. Бааранд орсон ч  бас л баахан охидууд. Тамхи татсан, татсан тамхиныхаа ишийг газар нясалсан, эр нөхрөө харамлаж элдвээр биенээ дайрагсад, хардагсад, хамт  ууж, уйлж сэтгэлээ тайвшруулагчид, эрүүлжүүлэгдсэн эмэгтэйчүүд бас л багагүй. Түргэний эмч, ТЭЦ4-ийн инженер, тэр бүү хэл хот хоорондын тээврийн жолооч ч эмэгтэй байх. Эрчүүд хаачив аа.

Их сургуулийн боловсролтой, гадаадад төгссөн дипломтой гаднаас нь харсан надад атаархал үлддэг сайхан бүсгүйчүүд бүгд л гэрлээгүй гэх юм. Тэдний хайрладаг эрчүүд хаачив аа. Боловсролын түвшинд хүүхнүүд илүү анхаараад хүдэр чийрэг эрчүүд нь Оюу толгой яваад хамт амьдрахад соёлын зөрүүтэй болсон гэж нэг судлаач бичсэн байсан. Би итгээгүй. Бас сайхан сайхан залуу гэр бүл Солонгос явуулдаг гэрээний золионд салаад дууссан шүү дээ гэсэн бас л итгээгүй.Үнэндээ нүдэн дээр минь байгаа бүхэнд итгэхгүйдээ биш эмзэглэсэндээ олж харахыг хүсээгүй хэрэг. Өчигдөр нэг найз минь хүүхдээ авахуулахаар эмнэлэг явсан. Өөдгүй, үнэт эрдэнэгүй, хана мэт түшиггүй, хариуцлагын өмнө түрүүлж ам нээж чаддаггүй, амьдрал амлаж чаддаггүй халирамхай эрчүүд нь энд үлдэж. 

Хүүхнүүд газардахгүй ээ. Хүчирхэг, чадалтай эмэгтэйчүүд олон байна. Би хүндэлдэг тэднийг. Гэхдээ бас өр өвддөг. 9000 долларын төлбөртэй сургуульд явдаг хүүгийнх нь нүд дэндүү дарууханг тэд өөрчилж чадахгүй. Хийсэн хэргийнхээ төлөө ам дүүрэн хариуцлага хүлээж чадах зориг чадалтай эрчүүд эндээс эхлэн торнидог. Аавтай хүүхэд айдаггүй.
Одоо бидний буруушаан бодож суугаа эрчүүдийн доройтол бүр эндээс эхтэй ч байж мэдэх юм. Эрчүүдээр дутахгүй гэж би хэзээ ч хэлж чадахгүй. Бүсгүй хүний ур ухаан дээр гэр бүл тогтдог ч гэдэг. Гэвч тэр нь өрх толгойлоод өөрөө бүхнийг хий гэсэн үг биш нь лав шүү. 

Эр цээжний нөмөрт сэтгэл дулаахан амьдрахын, эрэмгий зориг, эр хүслийн хүлээнд уятай явахын жаргал дутуу санагдаад гадаа хүйтэн, гар хүйтэн өдөр байна уу. Гэвч сэтгэлээ битгий уймраа даа анд минь. Сайхан л зүйл одож явахад амьдрал өөрөө зохиогдоно, аз жаргал нэг л өдөр алган дээр чинь унана. Хааяахан би ч гэсэн ганцаарддаг л юм. Хажууд минь яагаад эр хүн байхгүй байгаад гайхдаг ч хаанаас ч юм  намайг өөрөө олоод ирнэ гэдэгт нь итгэдэг. Бүсгүйчүүдээ хайрлах, туяхан гарыг нь дулаацуулах, уужимхан бодолт эрс ирж л яваа,  бидэн рүү...

05 December, 2012

Орон тооны цомхотгол хийв

        Нөхөр тэр овогтой тэр, тэр овогтой тэр болон тэр овогтой түүнийг би хэдэн сарын өмнө мэссэнжэр хаягийнхаа прэйндс бүлгээс ай лоов бүлэгт шилжүүлэн татсан болно. Тэрхүү ай лоов бүлэгт миний хамгийн дотно гэр бүл хамаатан садан хайртай залуу болон хамгийн сайн найзууд багтдаг бөгөөд өнөөдөр тэрхүү бүлгээс 3 хүнийг хасаж уугуул асан прэйндс бус бусад хэмээх нэр, зүс танил иргэдийн бүлэгт багтааж буйгаа энэхүү олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлаж байна. Учир гэвээс мунхаг би бээр бодит байдлыг харж чадалгүй, бусдыг зөвхөн ганц өөрийн зүгээс үнэлэн дүгнэж, асуудалд нухацтай хандалгүй, цаг хугацааны шалгуурыг үл харгалзан хэт итгэсний улмаас өнөөдрийн энэхүү байдалд хүрсэн байна гэдгээ ухаарсан болно.

Эдгээр гурван ай лоов асан нь тус бүр өөр өөрийн гэсэн түүх дурсамжийг үлдээн одож буй тул өчүүхэн би бээр үнэн сэтгэлээс талархахын сацуу цаашдын ажил амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөж байна.

Та нөхдөд хайртай явсан үе надад бий. Хаана ч хэлэх шалтгаан гарах ахуйд би үл айна.

Хүндэт нөхөр нэгд хандах нь:  Нэг ээ. Би үргэлж чамайг нэгд тавьдаг байсан юм шүү. Одоо салах хагацахын өмнө ч адил чи л хамгийн түрүүнд санаанд орж ирэх юм. 2000-аад оны эхэн үеийг хэрвээ чи санавал бидэнд олон дурсамж бий. Тэгээд хэсэг хоосон зай.. Өнгөрсөн 6-р сар. Хамт өвөртөө орж унтсан шөнө бидэнд зөндөө.  Яриагүй, ярьж болохгүй зүйлсээ ч бид ярилцдаг байсан. Нэгнээсээ үгүйгээ олж хардаг, нөхдөг, эрч хүч өгдөг, мөнгө зээлдэг, уулзаж салаад маргааш нь дахиад л уулзая гэдэг найзууд явсан. Гэхдээ чи бусдаас ашиг харж чаддаг, бусдыг ашиглаж чаддаг харин би аймхай, аминдаа хайртай, нэрээ хичээсэн, нэрэлхүү. Атаархах чинь муухай ч авч үлдэх зүйл зөндөө байдаг болохоор би буруутгадаггүй. Эрч хүч, эрмэлзлэл ирдэг болохоор. Эдийн баялаг ч тэгж олддог. Уулзаж суугаад удчихлаа даа гэж бодолгүй салдаг болохоор, бидний өнгөрсөнд дэмий үрсэн, чалчиж суусан цаг хором байхгүй болохоор, эрчүүд шиг ажил хэрэг, амжилтын тухай ярьдаг байсан болохоор би чамайг санахгүй гэж, чамаар дутахгүй гэж хэзээ ч хэлж чадахгүй найз минь. Магадгүй цаг хугацааны шалгуур бидэнд дахин боломж өгөөсэй. Анд минь, үнэн сэтгэлээрээ бусдад хандаж байгаасай, өөр бусдын өмнөөс өөрийгөө тавьж бодоосой, аль ч нөхөрлөлдөө ашиг битгий хараасай, атаархах зүйлгүй амьдраасай, ахиад ай лоов бүлэгт минь ороосой гэж хүсэх юм. Сэтгэл төвдөхгүй юм.

Хүндэт нөхөр хоёрт хандах нь. Танил минь гэе чамайг. Ойлгоосой гэхдээ үгэндээ үг хавчуулж хэлсэн, чи ойлгоогүй. Ойлгох генгүй гэдгийг чинь мэдэх болохоор шууд утгаар нь хэлсэн, чи бас л ойлгоогүй. Одоо ингээд конец филма. Уучлал гүйх шалтгаан надад байхгүй. Чи тэнэг, чиний амьдралд алдаа олон, гэвч алдаагаа олдоггүй, олоод хэлсэн  хүнийг ойлгох ухаан чамд дутдаг. Чи хар энергитэй. Чиний амьдралын зовлон бүхэн чиний гараар бүтдэг, чиний санааны хараас үүсдэг. Хаа очиж чи хүнд сэтгэлээсээ сайн ханддаг. Гэвч дахиад л сэтгэлээсээ муу санадаг. Би айдаг. Яагаад надад сайныг чинь бас гайхдаг. Надад чамд өгсөн үнэлэмж байхгүй болохоор гомдох болоод атаархах хадгалах хоргодох зүйл алга. Хүн жаргаж болох ч зам мөрөндөө цагаан амьдраасай гэх хүслээ чамд үлдээе дээ

Хүндэт нөхөр гуравт хандах нь: Сайн уу. Уулзалгүй удсан байна шүү. Сайн сайхан цаг үе бидний дундаас тасраагүй мэт санана. Чиний амгалан, элдэв санаагүй, эвдрээгүй занг чинь би хүндэлдэг шүү.  Олон дунд, олон аашин дунд, олон магтаал, олон ховын дундаас чамайг хайн бэдэрч, үгүйлж явсан үе надад бий. Гэхдээ чи хэт энгийн, хэнтэй ч өрсөлддөггүй, амьдралын амтанд шунадаггүй, урагш алхах зам бүхэн амаргүй ч чи тэмүүлдэггүй. Найз залууд чинь би дургүй. Чи эгэл байхыг хүсдэг. Би хол явахыг хүсдэг. Би чиний амьдралд сэтгэл ханадаггүй болохоор зарим зүйлийг чинь буруушаадаг. Чамайг илүү амьдрах ёстой гэж боддогтоо би олон зүйлийн тухай санал тавьдаг. Чи ойлгосон ч тууштай байдаггүй. Магадгүй сүүлийн үед чи надтай уулзахаас зугтдаг болсон. Ажил амьдрал чинь хэдий завгүй ч анд нөхөддөө зориулах 60 хором байхгүй байгаа бол уучлаарай чи миний нөхөрлөлийн түвшинд хүрч чадахгүй. Хэзээ ч нэгнээн гээж яваагүй тэр халуун тойргоос чи өөрөө холдож байна. Харамсаж байна. 


03 December, 2012

Амьдрал бол хувьсал

Амьдрал бол хувьсал. Хором мөч бүхэн давтагдахгүй. Тэр бүхэнд юмс улиран өөрчлөгдөж байдаг. Юм бүхэн, би хүртэл.

Яаж гэж үү,  уржигдар би шүдтэй байлаа. Өнөөдөр байхххгүй,  хааччихсын, мээдкүү этр хаха. Өчигдрийг хүртэл миний сүүн шүд унаагүй явжээсан байх нь байна ш дээ таминь. Ингээд би том хүн болдын байжээ гэж кк. Өөр бас яажээнэ, өчигдрийг хүртэл би түүнийг сайн найзаа гэж бодож явсан байх нь. Өнөөдөр тэгсэн тэр хүүхэд төрсөн өдрөөр минь яав.  Онцгүймаа нээрээ.

       Хүн ер нь их хачин амьтан л даа тэ. Хамгийн хайртай хүндээ хамгийн их ачаалал өгдөг хамгийн их гомддог хамгийн их уурдладаг этр. Вааа үхсэн запасны гар байсан бол би тэгж хүлээхгүй л  байсан байх л даа. За тэр ч яахуу. Халуураад хэвтэж байгаа хэрнээ хотын гудамжаар үстэй дээл, үнэгэн лоовуузаа өмсөөд гудийхчгүй алхаад ирдэг найз байгаам чинь. Тэгсэн мань эрийг машинууд явуулкуу хамт зургаа авахуулья тэхүү этр гээд салдгүй наасан хаха.

Сониноос манай найзууд хөдөөг зорьж соёлын үрийг тарихаар болов. Зөв биззз. Зөв.

Өө нээрээ өнөөдөр нөгөө хөөрхөн залуугийн маань төрсөн өдөр бас болж байгаа. Би уг нь гоё бэлэгний санаа аль дээр бодож олсын даанч биелүүлж чадаагүй л дээ хэхэ. гэхдээ яахуу хэзээ нэг төрсөн өдрөөр нь бэлднэ гэж боджийгоо.

Өөр чинь гоё юм юу боллоо. зөндөө л байсымдаа яаруу сандруу бичихээр бантанг нь хутгахымаа. Тэгжаад нээх гоё бичий даа му бэбигүүд минь ажлын амжилт...