05 August, 2013

Өнөөдрөөс эхлээд надад намар болно.

Өнөөдрөөс эхлээд надад намар болно. Шарласан навчсын чимээгээр модод хөндүүр өгнө. Шүүдэр хаях өглөө нуурын эрэгт очвол ангир дуугарна. Миний дуртай намарт өөр юу байдаг билээ? Өө тийм, чадвал тэндээс чамд үлдээж болмоор өөр нэг гуниг байвал би өвөртлөөд ирнэ ээ. Баяртай уйтгарт зун шиг залуу минь, уйтгарт залуу шиг зун минь... june 30

сэтгэлийг хөглөгч минь чагнаарай

Чамд зориулж би шүлэг бичсэн байна. Чиний харц шиг их холын бараатай уул зурсан байна. Одоо харин хаанаас ч юм хөгжим эгшиглэнэ. Хүүдээ л бүүвэй аялах нь юм болов уу би? сэтгэлийг хөглөгч минь чагнаарай. Чиний өгсөн бүхэн яасан яруу.

02 July, 2013

Олон улсын хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд

Олон улсын хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд. Баярын мэнд гэх нь ч хаашаа юм.
Өчүүхэн нэгэн иргэн би өнөөдөр үнэнийг мэдэх эрхтэй. Гэхдээ үнэнийг мэдэхийн тулд нэг өглөө доод тал нь 3 сонин гарчиглаж, нэгийг нөгөөгөөр нь нөхөж, няцааж, нийлүүлж ойлгож байж "за даа нэг иймэрхүү л юм болсымдагуудаа" гэсэн шүү юм бодох юм. Аа харин орой бол телевизийн суваг солих шаардлагагүй. Учир нь бүгд адилхан. Бурхан гурван хүслээ хэл гэвэл гуравт нь энэ богино долгионы радиогийн хөтлөгчдийг зүгээр дуугүй байсан нь бараг дээр юм биш үү хөгшөөн гээд хэлээд өг гэж гуймаар санагддаг шүү нууцгүй хэлэхэд.

За тэгээд тв сонины текст, техникийн, найруулгын бүү хэл агуулгын алдааг яривал эрдэм шинжилгээний бүтээл шахуу юм гарна. Хэдхэн хоногийн өмнө нээх хөөрхөн сэтгүүлч охин Тайвань улсын иргэд гээд л явж өгч байна лээ. Ингээд боджээ суухнээ манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөрсдөдөө эхлээд анхаараасай. Даа ялангуяа сэтгүүлчдийн мэдлэгт шаардлага тавихгүй бол тэнэг асуулт тэнэг хариулт л авдаг. Тийм байж утгаа мэдэхгүй зүгээр л улс төрчид рүү буруугаа чихэж, дутуугаа нэхээд байвал онцгүй л дээ. Угаасаа тэд нар чинь сэтгүүлзүйд дайсны тал.
Дашрамд надад өнөөдөр ингэж хэлэх эрх байгаа л гэж бодож явдаг хүн ш дээ би 

...Утсаа унтраачихаад унтаад л баймаар өдөр байдаг тэ.

...Утсаа унтраачихаад унтаад л баймаар өдөр байдаг тэ. Өнөөдөр яг тийм уйтгартай байсан. Гадаа бороотой зэврүүн байсанд биш шийдвэрлэх асуудлууд дараа дараалан сэтгэл тавгүйтүүлснийх л байх.

Заримдаа бүр бодох тусам зарим зүйлийг ойлгохоо байгаад байгаа юм шиг санагдах юм. Дэндүү олон зүйлийн тухай бодох шаардлагагүйгээр амьдарч болно л доо уг нь. 

Харин өдөр өнгөрөхийн даваан дээр дөнгөж сая нэг хүн сайхан мэдээ дуулгалаа. Хятадад хамт сурч байсан Турк найз маань байгаа юм. Энэ номыг дурсгахдаа хэлсэн үг нь их хөөрхөн. "Амьдрал чиний боддог шиг тийм гоё гэж үү, юутай ч хорвоогийн бүхий л хүмүүс адилхан уйлдаг, инээдэг, үлгэрт итгэдэг болохоор.." гээд энэ хүүхдийн номыг бэлэглэж билээ.

Удахгүй найз хуримаа хийнэ гэнэ, ирээрэй гэнэ, ээж нь сайн уу гэнэ, нэг л өдөр инээдэг найзыгаа зориод очно доо гэнэ. Тийм ээ, эхлээд хүн байх хэрэгтэй. Хэн нэгэнд замын дундаас мартагдамгүй, жаргал зовлонгийн алинд ч санаанд нь буудаг нөхөр байх хэрэгтэй.

Сэтгэлээр унах үе бишгүй л байдаг. Утсаа унтраагаад унтаад л баймаар өдрүүд өнөөдрөөр тогтохгүй. Мөн ч амьдрах, аз жаргалаа олж, амар сайхандаа жаргах бидний үлгэр төгсөх болоогүй.

Намтар нимгэн надад байгаа, ам бадам хэлж чадах ганцхан зүйл одоохондоо нөхөрлөл л байна. Магадгүй тийм дээ л ямар ч бүүдгэр өдрийн маргааш амьдрал миний боддог шиг тийм сайхан санагддаг биз ээ.

Найздаа аз жаргал хүсье.

17 June, 2013

Хэдхэн тоолоод л би гуч хүрнэ  
Хэзээдээ тэгээд ийм үдэш
Шаахайгаа тайлчихаад усан борооноор
Шалба нортлоо бүжиглэх  юм

Хэдхэн тоолоод л би чамаас явна 
Хэзээдээ тэгээд  чи ийм үдшээр
Хөл нүцгэн өмнө чинь дэвэн нисэн яваа
Хөгжилт бүсгүйн инээдэнд гэрээ тас мартах юм

Яадаг юм
Яагаад би гэнэн амьдарч болохгүй юм
Хэзээ мөд залуу нас шиг бороо арилна
Хэдхэн тоольё, тэгээд л би гучин нас хүрнэ.

06 June, 2013

Би сайдын эхнэр болмоор байна

Би байдын эхнэр болмоор байна. Би сайдын эхнэр болмоор байна. Би сайдын эхнэр....

Ёоооё Ё.Отгонбаярын эхнэр шиг болчихвол юу хийдийн билээ байз. Тэр юу хийдэг байсан бол. Ер нь юу ч хийхгүй явж байсан юм биш байгаа даа тэнэг чинь. Тэр их мөнгөөр айн, юу ч л хийвэл хийнэ биз. 453 тэрбум шүү дээ дөрвөн зуун тэрбум, тоймоор ярьвал. Тоймолж ярьдаг их мөнгөтэй болохынсон. Байнга задгай мөнгөөр амьдарчихымаа нээрээ.

Би бол яахуу дээ нэг муу төсвийн байгууллагын ажилтан. Дээрээ олон даргатай. Доороо ч олон цэрэгтэй. Гэхдээ яаж ч хичээгээд  дундаас нь унагачих  юм "түй ч байхгүй" хаха.

30 May, 2013

Тийм тэнэг добрый юм байхгүй


Би лав Никитоны дуунуудад дуртай. Аймар чангаар шал солгой дагаж дуулах дуртай. Хамт дуулжаам шиг санагддаг байхгүй юу гэссс.

Сүүлийн үед баннандаа хэвтчэээл хэдэн цагаар энэ дууг дуулдаг болоод байгаа.  Өчигдөр эгчийн найз ирцэн байсыг мэдкү орилж орилж гаргасан байгаам даа. Эгч ичиж үхэнгээ алдсан гэсэн хаха. Хохийшдээ тэ. Яах гэж айлд орж ирсийн. Хүргэн хүүг ер нь эртнээс хашраажаах хэрэгтэй гэж би боддын этр.
За нэгэнт ярьсных усанд орох тухай ярихуу яахуу, эсвэл шууд хүргэн хүүгийн тухай ярихымуу. Уг нь Никитон ярьжээсан тэ.За яахуу хаашдаа будлиантчихсан юм чинь өөр гоё юм ярья. Залуу малуу ч юмуу аахаха.

Чи хааяа нээх гоё шинэ хүнтэй танилцмаар санагддаг уу. Манай найз ч гэсэн тэгдэг гэжээлээ. Тэгээд би танилцахжаа хүмүүст хэд гурван юм ярья гэж бодлоо л доо. За юун түрүүнд танилцахдаа нэрээ Үүлээ, Маралаа, Хайрмаа, Ялдмаа этр гэсэн бичил гэнэн үг сонго.  Хаха Ялдмаа нь ч арай бишиймаа.

Бас хаана танилцах вэ гэдэг маш чухал. Танилцаж үзээгүй ч танилцана гэж бодож чадсан хүний хувьд туршлагаасаа хуваалцахад кк. Кинун дээр гардаг шиг дэвтэр номоо тэврээл явжээсан чинь нэг залуу мөргөлдөөл, тонгойхдоо толгойгоороо бас мөргөлдөөл, толгой дараад ёооё гэхдээ харцаараа ахин мөргөлдөөл этр. Шал худлаа шүү. Тийм тэнэг добрый юм байхгүй.

За бас машинтайгаа Энхтайвны гүүрэндээр явжээж болноо. Гэнэт яасын бүү мэд тэнгэрийн санаагаар машин асахгүй болчихноо. Оо нэг гоё залуу бууж ирээл засаж өгөөд баярласандаа чи аяга кофегоор дайлаал таалагдаал папайдуул ч папайдьюу гэж бодтол чинь - хөөе чи зам бөглөхөө болиочээ. Мэдкү бол үхснээ хийж машин барьдын, та нар шиг юмнуудаас болж энэ замын түгжээ бла бла гэж мэгээл сигналдаал тэ өөдгүй ш дээ даабль залуучууд.

За бас баахан охидоороо бааранд явжээж болноо. Оо лаг зарим нэг хүүхнүүд чинь эро бүжиг бүжиг хийгээл эрчүүдийн анхаарлыг татаал этр байжээтал нь чи эвшээгээд, нулимсаа гоожуулаал, тэрнээсээ болж нүдний будаг нь бууж мууцан хачин юм суужээж яавч болку. Би өмнөх хагассайнд тэгж баларсан.

Тэгэхээр эцэст нь дүгнээд хэлэхэд би бол танууст энэ тал дээр тусалж үнэхээр чадку гэдэг нь нотлогдлоо. Мөн үү хаха.

Амжилт хүсье даа single baby single girl single mam-ууд минь. Учрал тохиол хаана ч хүлээж байж мэдэх юм шүү та нарыг.  Өдөр бүр хамгийн гоё хувцас, хамгийн гоё цүнх, хамгийн гоё ээмэг, хамгийн гоё зүрхээ зүүж яваарай. Дандаа гоё яваарай.

Учрахаа хүрвэл хүнийх ч байсан дурладаг л хорвоо шүү гэж никитон дуулаад байгааг сонсож байна уу энэ дээр.. :)

29 May, 2013

Эрка

Зөв цагтаа зөв газраа өөрөө олж очоорой гэж нэг хүн надад хэлсэн юм. Намайг энд байх ёсгүй, үүнээс өндөрт байх ёстой гэж гүн бат итгэдэг найз минь л дээ. Амьдрал нь дандаа л  гэв гэнэтийн учрал тохиолоор дүүрэн явдаг ангаахай анд минь.

Яагаад ч бид ийм нэг амь холбоотой болчихсон юм. Хэзээний л чи үгүй бол миний сэтгэлийн тойрог дугуй дутуу шиг санагддаг. Санаагаараа зохиож найзлаагүй ч салахгүй хүмүүс гэж байдаг бол бид байх гэж би боддог. Миний гунихаараа яадгийг, инээхээрээ яадгийг, яг ингээд хэлчихвэл юу гэж хариулахыг, гадаа бүүдгэр үдэш хаашаа алхдагийг, нэг найзтайгаа гэж ярьвал тэр нь хэн байдгийг, эргэлзсэн асуултаа хаанаас нь эхэлж тавьдгийг, биеийнх нь жин хэр хэлбэлзэж байгааг, бичсэн шүлгээ хэнд зориулсанг гээд за даа чиний мэдэхгүй миний зүйл гэж үгүй дээ.

Оюутны ширээний араас Амитабаг тайлбарлаж байхад минь анх чамаар би бахархсан гэж нэг удаа ярьсан юм. Хүнд өгөх өчүүхэн гэгээтэй яваадаа би бас баярласан. Миний найзууд л намайг  тоож онгироодог хойно та нартаа л эмэгтэйхэн, эрч хүч, инээд баясал, илүү дутуугүйхэн амьдрагч мэт санагддаг бол болоо доо.

Ард урдаа орох атаагүй бидний амьдралын зам адилхан биш хэрнээ аз жаргал түүдэг араг савар минь ижилхэн. Бидэнд ирж буй, бидний  яг одоо сонгож буй энэ замаар ингээд  гараасаа хөтлөлцөөд гүйвэл хаана очих бол гэж бодлоо. Хээрийн цэцэгт тал, хээрийн цэцэг шиг хүүхнүүдийн тасхийсэн инээд, өндөр өсгийт, өөрсдөөрөө баахан бардамнах шүлэгч үдшүүд,  эмзэглэл догдлол, их эртний бодролууд, улс төр, уруулын будаг, гал нас, ирээдүй их тод хэрнээ урт юм аа. Сүүдэрт орчлонд үлдэх мөртэй явах яасан сайхан билээ найз минь.

Хүмүүс бидний тухай ярьж л байг. Бүр муулаг. Тэдний өмнө амьдарч байгаа нь бидний буруу биш дээ, яадаг юм.

Хамтдаа дуулья.. Ля ля ля



28 May, 2013

Хаана байна тэр хавар / Дээврээс дуслах/

Блогчин залуугийн шүлгийн ном гарсан сураг дуулаад номын дэлгүүр орлоо. Олсонгүй. Олуулах гээд чадсангүй.

Цасны чимээ блог ертөнцөд танилцсан хоёрхон найзын минь эрэгтэй нь. Нөгөө нь мэдээж гуталчин. Бусдыг нь би жинхэнээр нь мэддэггүймоо угаасаа намайг тоож танилцаагүйм гэж гомдож явдын этр кк.

Тэгээд тэр номоо надад явуулдаг элийрсэн юм ч гэж юу байх уу тэр залуу тэ. Гэхдээ тэр том номын дэлгүүрээс эрээд олдоогүй номыг эзэн нь өөрөө өгөх гээд байгаан болуу гэж бодлоо хаха. Их жижигхэн  л гээд байгаам овоо муу ном доо анх удаа хайлгаж байж уншуулкаад байгаа. Аятайхан дээрэмдэлт явжээна уу энд. Эзэн нь уншуул надтай цуг байгаарай тв8,  харин танд  таалагдсан бол манай хуудсанд лайк дарна уу этр кк.

Тэгээд уншиж үзээгүй номынхоо тухай ингэж бодсын. Зүгээр л би тэгж бодсын гэдэг шиг юм шахышдээ шахна.

Мөрөнд билүү хаана гэлээ
Шүлэгч залуу амьдардаг 
Миний өвчин шиг дурсамж
Хаврын тухай бичдэг

Түүний шүлгүүд бороо шиг юм
Чи битгий уншаарай
Би урвахаа алдсан 
Тэндээс бас нэгэн дурсамж олсон
Тэрийг л битгий уншаарай
Би одоо өөр залууд дурласан

Бусдын залууг хүлээхээр тийм их гунигтай

За сайхан зусч байна уу гэх үү, сайхан өвөлжиж байна уу гэх үү. Юутай ч шинэ өдрийн мэнд. Өнөөдөр миний нүдний хараа огцом сайжирсан мэт санагдсанд баярлан хашгичихад хүмүүс аанай л толгой сэгсэрч үгүй дээ хүү минь хотын гудамж талбай, мод зүлэг, өөр юу байдаг юм шавран хана хүртэл угаагдан өнгө орсонд байгаа юм гэж надад хэлсэн. Тэгээд бодсон нээрээ агаар тунгалагт ч байгаам шиг санагдсан. Юутай ч бүхнийг тод харсандаа баярлаад өөрийнхөө харах чадварыг дутуу ашиглаж явснаа мэдсэн тул маргааш гарч нүдний шил хийлгэж зүүхээр шийдлээ.

Би чинь бүгдийг бүрсгэр харж явдаг байсан байх нь байна шүү. Мммханннн..

Өө хүмүүс их догдлох юмаа энэ бороонд. Би харин сүүлийн үед яагаадчын бороонд их дургүй болсон байна лээ. Сүүлчийн цас будраад энэ тэр гээд л шүлэг мүлэг зохиодог болтоймаа бас хүмүүсийн онлайна хуудсаар л дүүрэн цас борооны тухай шүлэг. Олонхоо л дагахуу даа гэж бодоод шүлэг зохиохоор оролдьё бүгдээрээ. За явсаааааан.....

Энэ цасыг сүүлчийнх гэдгийг нь чи яаж мэдэж байгаа юм гэдэг гарчиг өгвөл ямруу?

Дээрээ цэв цэнхэр тэнгэрт үүл дэвсээд
Диваажинг би тэнд байдаг байх гэж боддог
Охид нь дурлахаараа уйламхай
Олон хоногоор шаналамхай
Доороо нов ногоон газраас хүн хүлээгээд
Диваажинд ч адил зовлон бий гэж боддог

Тэвэрт нь нойрсоход тийм амгалан болохоор
Тэнгэрийн охид миний залууд хайртай байх
Тэр их хайранд халуун яваад минь атаархаад
Тэндэхийн охидын нулимс хүйтэн байдаг байх

Бүтэлгүй дурлалын бодол борооноор ирдэг учиртай
Бусдын залууг хүлээхээр тийм их гунигтай
Энгэрээ тэвэрч цонх ширтмээр өдөржин бороотой
Эндэхийн залууг хүлээгээд тэнгэрийн охид уйлаастай

За тэр  гарчиг арай биш болчлоо тэ ккк.




27 May, 2013

Нүдний чинь гал голын чулуу шиг

Хар аяндаа инээмсэглээд, хаа нэгтээ намайг санаж явааг чинь мэдрээд, гэрэлт инээд  тодроод, гэрээс гарснаасаа хойш чамайг санаад...

------------------------

Уруул чинь цэцэг шиг
Уруулын чинь хээ цэцгийн дэлбээ шиг
Хүрч боломгүй эмзэгхэн минь чамаас
Хүсэх юм зөндөө байна
Үнсмээр 
Өөдөөс чинь ширтмээр 
Өөрийнхөө тухай сонсмоор байна
Миний юу чамд таалагддаг вэ
Миний нүд юу өгүүлдэг вэ
Чиний инээд заримдаа минийх шиг санагддаг
Чи яагаад ийм нууцлаг юм бэ?
Хүрч боломгүй энхрийхэн минь чамаас
Хүсэх юм зөндөө байна
Үнсмээр
Өөдөөс чинь ширтмээр
Өөрийн чинь тухай яримаар байна
Нүд чинь горхи шиг 
Нүдний чинь гал голын чулуу шиг

05-26 Happy birthday to guriltai shul 






24 May, 2013

Баярласан хэрээний бахираан

ӨӨӨ майя жооод...

 Шөнөжин юу яацан чинь хамаг бие өвчин орчихсон байна ш дээ. Больё оо маргааш үргэлжлүүлье гээд байхад. Тэгээд өглөө босохгүй хоёулаа ажлаасаа хоцорч байгаа байхгүй юу. 

ӨӨӨ майя жооод... 

тануус юу бодоод байгаан. Яасан балайр юм санадын. Хүн эгчтэйгээ хамт гэрээ цэвэрлэж, тавилгаа өөрчилсөн тухай яриад байхад чинь хаааггггга этр.

Өнөөдрөөс миний дараагийн шинэ эрин үе ирж байгаа шүү мэдүү. Биштий мартуулкаад байгаарай. Миний мартаж санасан, хаясан гээсэн болгон ер нь дандаа тануусаас болдог гэж би боддог шүү  этр хаха. 

за өнөөдөр чинь харин сайхан өдөр байх чинь вээ. Өчигдөр шкафаа янзалж байгаад эгчтэй нэг гоё юбканы наймаа хийсний шинж юм луу даа. Өөр ч одоо надад нээх баярлаад байх юм юу боллоо доо. Өө тийн би нээрээ нэг роман бичээд. Одоо хэвлэлтэнд өгөхжааш дээ этр гэж худлаа яриад ч яахуу хурдан жирэмсэн болохымсааа. Тэгэхгүй бол миний энэ ном бичих бүр нохойн баас боллоо шүү. Хаха жирэмсэн болоход хүүхэд чухал биш ном чухал гэнэ дээ. 

Би нөгөө тэгж боддог байсан байхгүй юу. Хүүхдээ төрүүлэх гээл хүн чинь гэртээ байна ш дээ. Тэгээл нөгөө тэр үедээ нээх гоё амар тайван завтай сайхан сэтгэлтэй байх юм шиг санаал жирэмсэн байхдаа номоо бичээл нөгөө..аймар гоё байдаг байх гэж бодсон байхгүй юу тэгээл нөгөө хаха за үг олдож үхэр холдлоо. Авд мордож аяга кофе олж ууя

өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Аан тийн нээрээ би facebook-ээ устгацын байна. Тэгээл баяртай байгаан байна. Хаха арай ч гүүмлууу ?

23 May, 2013

Сэнсэртэл хамт дуулаач

Төрөлхи чанар гэж байх. Хэзээ ч яаж ч хичээгээд  цухалздаг шиг байгаа юм. Их жижигхэн зүйл дээр ч ажиглагдана. Би ч ялгаагүй нэг тийм хачин муухай зантай.

 Хүний дор орохгүй, дор хүмүүсээр өрөвдүүлэх дургүй. Сэтгэл тавгүй хэрнээ сэнсэртэл хамт дуулаач гэж хүн гуйх дургүй. 

 Найз нь нэг тиймэрхүү.. гэж эхлэв үү үгүй юү, харин тиймээ би ч бас гэж ирээд л өөрийгөө ярьж гарах. Тэгээд дахиад л өөр нэгний зовлонг сонсох, дотроо залхах, тэгсгээд тэрний оронд орондоо ороод ганцаараа бодох нь жаргал санагдах. Өчнөөнөөр урсгамаар санагдсан үгээ хураагаад дуугүй гарч одох.

Өчигдөржин юмаа гээсэн хүн шиг, юу ч юм хүлээсэн хүн шиг хоосров. Энгийн өдрүүдэд уйдаж хамт зугаалдаг найзуудаас утасны дуудлага ч алга. Номын дэлгүүр оров. Явган алхав. Үсээ өөрөөр самнаж, хамгийн гоё даашинзаа өмсөв. Шинэ кино үзэв. Худлаа ч гэсэн инээдээр өнөөдрийг угтав. Хүмүүс тоть шиг юу байна гэж асууна. Юу ч болоогүй мэт нам тайван хариулна. 

Харин дотор минь хана үгүйлэгдэнэ. Тулж түшиж зогсож болмоор, бодлоо ил дэлгэж болмоор үнэн дутна. 

Амьдрал ирэх, явах тохиол тавилангаас хүнийг таньж сур гэсэн болохоор нь ингэж бодлоо. Бусдаас юу ч битгий хүлээж бай. Бүгд л юм бүхэнд өөрийгөө боддог.  Өнөөдөр найзад минь гунигтай байгаа тухай бус өөрийг минь хэн ирж тайвшруулах бол гэж хардаг. Жаргалтай үедээ харин чамайг мартдаг.

Тийм болохоор нь би тэрийгээ хэлдэггүй тийм нэг хачин зантай. Хүнд төвөг уддаггүй, төвөгшөөх хүмүүст сэтгэлээ уудалдаггүй өөдгүй араншинтай.


22 May, 2013

Нөхрүүд заримдаа гэртээ ирж хонодоггүй

Нөхрүүд заримдаа гэртээ ирж хонодоггүй
Нүгэл ч байгаа даа
Чи бас л тэгнэ

Надаас өөр хүүхнийг үнсэж хоносон шөнөө
Нуугаад яах вэ харин
Чи гэрээ санана

Эмзэгхэн цагаан сэтгэл рүү хөндүүрлэн байж ирэхэд чинь
Эхэлж юу ч асуухгүй ээ
Би чамайг уучилна

ийм их хайртайдаа...

Улаанбаатараас ярьж байна.

Улаанбаатараас ярьж байна
" Улаанбаатарт долоон цаг."
радиогоор ингэж хэлдэг ах
 аягүй гоё хоолойтой.    ийм шүлэг байж болох уу?  

Утасны дугаараа нэгжсээр 
унтсан байлаа өчигдөр
уулзах хүн хайгаад 
олоогүй л хэрэг дээ би. ийм шүлэг байж болох уу?  ккк


Тоомжиргүй нүдээрээ намжир хаягч бүсгүй минь
Тоо нь олонддог дурлалтай залуу насны дутуу минь
Ганган бүхэнд жаргаж яваа л гэж санахийм даа
Гал нь дээшээ харцыг чинь зүүдэлж яваад л үхье дээ.

ийм шүлэг байж болох уу? хаха, би зохиосын яадын. Шүлэг бичээд үхсэн хүн гэж дуулаагүйлдэг ккк.


21 May, 2013

Аль нь ч яахуу гэдэг хүмүүст би уг нь аймар дургүй

- Юу уухын?
- Юу ч яахуу
- Алийг нь авахын?
- Аль нь ч яахуу
-Яахуу ?
-Яасан ч яахуу...  

Амьдрал тэр чигтээ сонголт байдаг гэж би нэг удаа бодож олсын. Мэдээж надаас ухаантай хүмүүс бодоод олчихсон байсан байх л даа тэ кк. Тэгсэн өнөөдөр тэр тэнэг хариултаа жинхэнэ өөрөө хэлдэг байна ш дээ. Би юун дээр хэлсэн бэ? - мээдкү - таа л даа этр аймар аальгүй тэ хаха. 

Өчигдөр намайг яасан амиа хорлоод хонохвий дээ гэж тануус айсан уу: Ёстой гүүшдээ. Өчигдөр орой дуугаа хураалаа, өглөө инээлээ ерөөсөө чоглого гар ш дээ. живүүн байгааздээ. Уйтгарлаж явах зав хаа байна залуу насанд тэ. Ажил дээр асуудал гаруул гараализ. Авгай хүүхнүүд дээрэлхүүл дээрэлхээлиз. Гомдоод байх юм ерөөсөө байхгүй гэж нэг найз хэлсийн. Тэгээл би зүгээр болцийш дээ. Заримдаа тэнэг байх амар л юмлээ. Одоо ер нь тэнэг ч байна гэж бодож байгаа.  Ааая  урд нь лаг ухаантай байсан гэнэ дээ. Гошин шог юмаа би нээрээ.

 Хүн муулжаахаар өөрийгөө бичиж байсан нь зүгээр биз дээ.Харин дандаа өөрийнхөө тухай бодох муухай. Хааяа өөрөөсөө илүү хүний тухай бодох нь хамаагүй дээр санагддаг. Яамаар ч юм бэ дээ гэмээр, яг замын голд зогсчихоод байгаа юм шиг санагдах үе бас зөндөө л байх юм. Тэр үед аль нь ч яахуу, яасан ч яахуу гэж л санаж болохгүй шүү. Бүр болохгүй бол надаас асуугаарай би ээжээс асууж өгье. Ээж дандаа зөв хэлдийн  :)

20 May, 2013

Даанч би уйлах дургүй

Би яахвээ гэтэл энэ муу зүрх минь зовж л явдаг байх даа гэж "хааяа би боддоог юм. Тийм сайхаан ийм сайхаан бага насаа би дуулж явна аа" гэж...  Хүүхдийн дуу дуулахаар би нээрээ солгойрдоггүйн байш дээ бодоод байсан чинь.

Юу ярихжээлаа? Аа тийн зүрхээ өрөвдөөд.

Аймар амархан хөөрөөл, аймар амархан унадаг сэтгэл хөдлөлөө дарж сурах хэрэгтэйг уг нь би аль багаасаа л мэддэг байсан. Гэсэн атлаа л сэтгэл гэдэг эрхтэн тархинаас салангид оршоод, гоё зүйл сонсохоороо чамд хэлмээр, хэцүү бүхнийг чамаас асуумаар санагдах минь хэвээрээ л байх юм.

Юу ярьжийлаа? Аан тийн сэтгэлээр унаад.

 Дандаа л инээж явдаг болохоор минь хүн намайг уйлуулья гэж санасан байх. Хорвоогийн юм бүхэн сайхан биш. Аз жаргал тосдог алтан хундага минь өрөөсөн болохоор өөр нэг хацарт минь амьдрал өнөөдөр жижигхэн зовлон илгээсэн байх.

Өглөөхөн миний бодож явсан тэр сайхан хаачив гэж хайх тэнэг хэрэг  ч энгэрт минь хүнд оргиод энэ хавьцаа нэг зүйл дүүжлэгдчихээд байгаа юм шиг хэцүү байна. Даанч би уйлах дургүй, дандаа л инээж явахад минь чи дуртай болохоор.

Бусдын муухайг битгий тоо гэж хүмүүс хэлэх юм. Бусад хүмүүс чамд муухай хандахад битгий тоо гэх юм. Тэгвэл ядаж тэрнээс сайхныг нь надад хэлээч дээ. Ганцхан үг...



Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд гарцаагүй түүнийг нь олж хэл О.Д

09 May, 2013

Миний үнэн хийгээд худал

Хүнээр тоглож байгаад эргүүлээд тоглохоор нь уурлаад байдаг хүмүүс хөөрхөн тэ. Би лав тэгдийн гэхгүй юу.

За өнөөдөр юу хийдийн билээ байз гээл бодоод суужээдаг хүмүүс бас гоё тэ. Би бас л тэгдийн хаха. Эсвэл хүүе нээрээ... гэж ирээл хов ярьдаг хүмүүстэй юм ярих бүр их аятайхан гээч. Би яг тэгжуугаад зүүдээ ярих гээд хулгайгаа ярина гэдэг болдын байнга хаха. 

Хүмүүс манай нэг найз тэгсэн гэсэн гэж ярихаараа дандаа өөрийнхөө тухай байдаг гэсэн. Би тэгсэн тэнэг царайлчаад хүнд тохиолдсон явдлыг сонсонгуутаа өөртөө болсым шиг бичиж этр. Дараа нь найзууд чи нээрээ намайг байхгүй болгожээ тэр бичлэгээрээ гэж мэж этр ккк. 

Одоо ингэж хэлчихээд өчигдөр манай найз уугаад тасраад нэг ногоон залууд агсан тавиад гэнгүүт тануус ооо худлаа яриал өөрөө согтож булайгаа дэлгэчээд тэрийгээ бичжийнэ гэж бодохын байна л даа тэ. Эсвэл нээрээ нэг залуу намайг сексдээ солиотой хүүхэн байлээ гэж нэг найздаа ярьсан байгаам даа гэнгүүт ааа шаадаг гар вэ, нэг найз нь л нэг найзыгаа тэгж ярьж байхыг сонсчоод этр гэж мэгээд итгэхгүй тэ. 

За тэр ч яахуу. Би бодохдоо би байна уу, миний найз байна уу, гудамжинд таарсан өвгөн байна уу хамаагүй бичлэг л бол бичлэг. Дээр үед зохиолчдын эвлэлээс зохиогчтой уулзах уулзалт гэж их хийдэг байсым гэсэн. Тэгээд хүмүүс та тэр зохиолоо бодит амьдралаас сэдэвлэсэн үү, хэнд зориулсан юм бэ этр гэж асуудаг байсан гэсэн. Тэрэн шиг дараа тануус надаас аль нь үнэн аль нь худал юм бэ хөгшөөн. Аймар будлиантай амьдралын тухай бичжээ этр гэж намайг жоохон хөөргөөрэй за юу хаха. Тэр танд дурласан анонд та яагаад битгий хуцаад бай гэж хэлсиймбэ.Таны блогоор дамжиж тантай танилцаж найз болсон хүн яг одоо энэ уулзалтанд ирсэн үү, Та яагаад зохиол биш нохойн баас шиг юм биччээд тэрнээсээ ичдэггүймбэ, Та энэ блогийнхоо хамгийн үнэн бичлэгийг нэрлээч, таны боддог шиг амьдрал тийм гоё гэж үү, та ч нээрээ л тэнэг хүн юм даа этр гэж мэгээд асуугаарай. Тэр өдөр би бас л худлаа ярихуу эс ярихуу гэдгийг таашгүймдаа  гэж ккк

08 May, 2013

Чамайг яаж мартья даа гэж


Нэг эмэгтэй байдаг юм. Цэцэгт цагаан даашинз, дурлал, орос дуу, Есенин, Сартр, хаанаас сурсан юм гэмээр хачин танхи зангаараа харгуй мэт уртын замд чинь хань хэрэгтэйг сонслоо гэсэн шиг хаалга үүд тогшилгүй уйтгарт бодлын минь дундуур өм цөм гишгэлэн орж ирдэг.
Өөрийг минь загнагч, өөртэйгөө адилсгаж бүхнээ дэлгэгч гэгээн бодолт яруу шүлэгч минь. Хүслээрээ амьдрагч минь. Чамайг яаж мартья даа гэж эрчүүд яасан их шаналдаг бол... 

07 May, 2013

Борооноор төрсөн бодол


Усан борооноор би ганцхан хүнийг боддог 
Угаас тэр хэзээ ч буцаж ирэхээргүй явсан 
Сүүлчийн удаа тэр гунигтай эргэж хараад 
Сүүрс алдсан. 
Дараа нь удаан бороо орсон
Хойноос нь гүйж гараад үг дуугүй тэврэн авч 
Хоногийн уртад алдахаасаа өмнө
уучилж болох л байсан ...                             Л.Ө


Гадаа бороо орж байна.

Бүсгүй хүний үнэ цэн

Би бүсгүйчүүдийн амьдрал хувцасны шкафандаа байхдаа л хамгийн гоё ч юмуу гэж боддын. Заримдаа найз хүүхнүүдтэйгээ ээмэг бөгж ярьж, оо энгэсэг түрхэх надад лав таалагддаг.

Өглөөн нар ингэж мандсаар байлаа ч бүсгүй хүний гоо үзэсгэлэнгүй бол энэ хорвоо юугаа дэлгэж гэрэлтүүлэх билээ дээ. Охидуудаа би гоё байгаасай гэж дандаа хүсдэг.
Гэхдээ гоё гэхээрээ огтор даашинз, олон санждаг чимэг зүүлт бишийг мэддэг байгаасай гэж бас боддог.

Өөрийгөө үнэлэх үнэлэмж, үнэ цэн гэж байдаг. Өөртөө итгэх итгэл гэж байдаг. Мэдээж өөртөө итгэх итгэл гэдэг бардам байхын нэр биш. Бардаж явахын нэр бүр ч биш. Гэхдээ л ядаж ганц сайхан үг сэтгэлээсээ олоод хэлж чадахгүй баян эрийг сугадаж алхахын төлөө бүсгүй хүн төрдөггүй байх.

Баян эрчүүдийг би муухай гэж боддоггүй. Харин бүсгүй хүн бүхнийг өөрийн болгож чадна гэж боддог тэр бодолд нь бүсгүйчүүд өөрсдөө сайн дураараа багтдагт дотроо харамсдаг. Тэд нар явуулын эмэгтэйд явуулын л ханддаг. Дайрч ирээд,  даллан оддог эрчүүдийн бараанаар байдгаа барин гүйдэг бүсгүйчүүд яасан олон байнав дээ. Би лав эрчүүдийн буруу гэж бодож чадахгүй. Хамгийн тэнэг баян эр ч хэнд яаж хандахаа мэддэг ухаантай л байгаа. Тэд ч бас үнэн зүрхнээсээ хайрлаж дурладаг л байгаа.

Хэн нэгнээр хайрлуулмаар байгаа бол хайр татам бай гэж үг байдаг юм. Харин ядуу эрчүүдийг  энд ярихгүй. Тийм хүмүүст би угаас дургүй.

Эцэст нь хүн бүхэн хувь тавилангаараа амьдардаг гэдгээр бүгдийг бөөрөнхийлөөд өндөрлөе дөө.

01 May, 2013

Гадгаадад суугаа миний эгчид



Аймар зэвүүн байгааз дээ. Би ч ер нь зэвүүн л дээ. Аль нь жинхэнэ зэвүүн бэ гэссс ккк.

Дээр үед намайг хүүхэд байхад / одоо том болсон байх нь. Аргагүй ш дээ элдэв юм дутсан этр гээд хүмүүст дооз хэтрүүлж уу гэж хүртэл загнуулаад муухай үгийг нь уншмааргүй санагдангуутаа устгаж мустгаад байгаам чинь том хүн л байгааз дээ хаха/ оньсого их таалгадаг байжуулээ. Эгч бид хоёр бага ангийн унших бичиг номноос цээжилсэн хэдхэн оньсоготой чааваас кк. Тэгээд аяга угаах болохоор л оньсого таалцаад эхэлнэ шүү дээ.

мөсөн дээр мөнгөн аяга тэр юу вэ
- сар
авдар дээр алтан аяга тэр юу вэ
- нар
түнтгэр өвгөн түмэн жадтай тэр юу вэ
- зараа
түнтгэр өвгөн түмэн жадтай зараа тэр юу вэ
- тийм оньсого байдгүйн хөөе
байдын хөөе энэ чинь оньсого гэдэг оньсого
- тийм оньсого байдгүйм аа
байж л байгааз дээ, өөрөө тааж чадкуун байж еэеэ бөөө-- ввв--өөө. Аягаа угаагаарай гээл гүйгээд явчдаг баагий байлаа ш дээ. Эгч ч гэж эгч тэгээл дүүдээ зарагдаал аяга угаагаад суужээдаг тэ. Заримдаа мань хоёр сүрхий муудна. Миний хувцасны шүүгээ доор нь, эгчийнх дээр нь байдаг байсын. Тэгээд нэг мэдэхэд миний гага мага давхар андуурцан тууж явна. Бас аав ээж хоёр шинэ хувцас авч өгөхөөр бөөн булаацалдаан болно. Яджаахад тэрсхэн гээд ав адилхан размертай, хоёр өөр өнгийн хувцас авчирнаа.
- Хоооо хөх нь минийх гээл ухасхийгээл шүүрээд гүйхэд эгч ард байнга гомдол нэхэж үлдэнэ лайтай. Яагаад ч улаан өнгөнд тийм дургүй байсын ахах. Би ч авахгүй чи ч авахгүй гээд нээх хөөрхөн улаан плаж байхад чинь. Нэг удаа бүр эгчийгээ уйлуулчихжүүлээ би ч их  живүүн шүрэн толгой байсан байгаам.

Өрөөндөө багтахгүй нь уу та хоёр гэж ээжид загнуултлаа муудалцдаг байсан үеэ их санах юм даа. Өвөртөө орж унтахсан. Тэгж ярихын бол миний мөөм таныхаас том юм чинь гэж хөөрлөхсөн. Тантай уулзах гэж ирдэг ах нараас таныг дуудаж өгснийхөө төлөө 500-ийн шокладь авахсан. Гоё плажийг чинь хэлэлгүй өмсөж зугаалганд яваад заваартуулж орхихсон. Зэмлүүлэхсэн. Хадгалсан мөнгөө нийлүүлж байгаад ээждээ бэлэг авч өгөхсөн. Том болоод дарга л болно гэдэг тэнэг дүүтэйгээ одоо нэг оньсого таалцаач дээ. Тоглоом наргиан дундаа зэмлэл хавчуулсан ч толгойг минь илж дандаа эрхлүүлдэг эрх дүү чинь удахгүй хадамд гарна. Айлын хүн болно. Аавынхаа гэрт хоёулаа ахиад нэг аягаа угааж, аврынхаа ёроолоос ёотон үнэртье л дээ.

Таныг анх гадаад явахад миний бичдэг байсан захиануудыг та одоо ч гэсэн хадгалдаг. Харин би харахаараа бичсэнээсээ ичдэг. Харь холын оронд хань ижилтэй, бяцхан жаалтайгаа амар тайван амьдарч буйг чинь харах сайхан л байдаг. Ахиад бяцхан гүнжтэй болох гэж байгаад чинь баярладаг. Гэхдээ л би таныг ямар их санадаг гээч. Хоол хийж чадахгүй хуруугаа эсгэдэг минь хэвээрээ, хог соруулж яваад булан үлдээдэг минь ч хэвээрээ, ээжийн үгэнд ордоггүй минь, ааваар түрий барьдаг маань ч, өчүүхэн юмандд гомддог маань, өөрийгөө өмөөрдөг маань, сав л хийвэл нэгийг сэдэж суудаг маань, салбадай царайлаад тэр нь бүтэлгүйтдэг маань ч бүх юм хэвээрээ л байхад та алиа хэзээний ээж шиг, дов толгод шиг өдрүүдэд зүгээр л урсаад л амьдарчих юм шиг намбархаг болчихсон байх. Угаас ч тийм байсан шиг. Дандаа л таны үгийг сөрдөг, залхуурдаг, дийлдэг байсан хэрнээ таныг унтсан хойгуур бичгийн чинь хэвийг дуурайж хуулж бичдэг байсныг минь, гаднаа өөрийнхөөрөө зүтгэсэн ч дотроо үргэлж үгийг чинь дагадаг байсныг минь та мэдэх үү. Тэгсэн ч одоо хэрнээ ядаж л таны хийдэг байцааны салатыг ч адилхан хийж сураагүй ухаан муутай дүү чинь өөрөө өөртөө оньсого зохиосоор л явна. Харин тэр тэнэг бүхнийг минь ойлгох, таах, тааварт минь хариу өгөх, хариултаараа ухаан нэмэх хүн дутуу л юм шиг өдрүүд олон байх юм аа.

Үгүйг чинь үгүйлэх охин дүү чинь өнөөдөр яагаад ч юм  ганцаардаад байна.

24 April, 2013

Гэгээрч лүд болохвий дээ :)

Шөнөжин дуулав. Өглөө харих гэж явах замдаа ажлаараа дайраад гарынхаа хээгээр цагаа бүртгүүлчье ч гэх шиг хаха. Манай найз тэгдэг гэжээлээ ш дээ.



Энэ дууг сонсохоор нэг тийм дээр үе санагдаад байдышдээ надаа. Бараг хоёр жилийн өмнө шахуу нэг орос охинтой хамт амьдардаг байсышдээ би. Тэр үед бид хоёр өглөө болгон сонсдог байсан байхгүй. Хөөрхөөн 2улаа кааш идэнгээ умгар өрөөнийхөө голд хөлөө жийж суужаагаал өдөр бүр нэг сэдвээр ярилцдаг байлаа.  Тэрний китайскый, миний русский хоёр адилхан. Дээр нь хоёулаа англи хэлээр яригч гадны иргэд мөртлөө л сэтгэлийн нарийн мэдрэмж, амьдралыг үзэх үзэл, байгалийн жам ёсны тухай хийсвэр ухагдахуун, ёс суртахуун, сэтгэл зүрхний тухай ойлголцоод л байдаг байсан байгаам. Хааяа найзыгаа их санахымоо.

Би лав хамгийн ойрын хажуудаа байгаа хүнтэй ойлголцож чадахгүй байж нээх том том газрын наймаа, геополитик, эдийн засгийн өсөлт мөсөлт ярьж явдаг хүмүүсийг биштий худлаа хуцаад байгаасай л гэж боддог.  Ганган машин унадаг байж болох ч явган хүний гарцаар гарахдаа гэрэл хүлээх соёлгүй хүмүүсийг бас гайхдаг. Тэгснээ брэнд мрэнд ч гэжаах шиг.. Байхгүйдээ би атаархаад байгаачим биш.

Соёлтой хүн бусдаас далд ч соёлтой л байдаг.

Хүн их унших тусмаа ярих юм нь багасдаг. Харин надад бол ярья ч гээд ярих юм олддоггүй л дээ үнэндээ хэхэ. Өөрийн мэдэх юмаа л ярья яршиг зүгээр гэж бодож явдаг болохоор. Тэрнээс хэн ч гэсэн нэг хүнээс сонссоноо өөр нэг хүнд тоть шиг дууриагаад явахад түр зуурын байж болох ч нэг жижигхэн мандан бадралыг олно л доо тэ. Гэхдээ би тэр номонд бичсэнээр бол, тэр аугаа хүний хэлсэнчлэн этр гэж бусдаас ишлэх дургүй.

 Аливаа аугаа бүхнийг дийлэнхидээ л шатаж дэлбэрч, утаа манан болж суудаг үл бүтэх лабораторитоо амьдралаас ажиглаж олсон өөрийнхөө бор ухаантай урвалд оруулж мутаци хийх дуртай. Чи надад нэг хүний тухай ярихад би түүнийг биш чиний тухай дүгнэлтийг дотроо бодож суудаг өөдгүй зантай.

Ёс суртахуунтай хүн хүнээс далд ч ёс суртахуунтай л байдаг.

Сүүлийн үед хүмүүс нууцын тухай их ярих болж. Үнэн сэтгэлээсээ хүс тэгвэл мөрөөдлын амьдрал чинь ирнэ ч гэнэ үү. Хамгийн хялбар аргаар илэрхийлсэн сургаал юм даа гэж би боддог юм. Тэрнээс бүхий л цаг үеийн турш хүн төрөлхтөний оюун ухаан үүнээс өөрийг хүсэж явсан гэж үү дээ.

Зүгээр л би заавал ийм гоё байшинтай болно гэж ханандаа зургийг нь наахаасаа өмнө тэр байшинг барьж чадах итгэлээ л цуглуул. Утга нь ийм үгсийг Америкийн баячууд анх удаа чамд хэлээгүй.  Аль эртний мэт хуучин сонсогдох ардынхаа үгээс олж мэдэж чадаагүйдээ ич. Юм унш.  Юм унших нь чухал ч юу унших нь бүр чухал, уншсанаа бодох нь, боловсруулах нь хамгийн чухал гэж хэлмээр санагдах юм.

Ухаантай хүн  нүднээс далд ч ухаантай л байдаг.

Амьдралын өнгөрөгч, ирээдүйн бүхий л цаг үед өөрийн зам мөрөөр явахсан гэхэд минь элс чулуу, элдэв ааш, дандаа л олны хөл холхидог шуугиант гудамж, гуйлгачинтай эх орон минь надад улам бүр зохих юм.

Бодох тусам л хамгийн өчүүхэн зүйлийг хайрламаар санагдах юм. Гэгээрч лүд болохвий дээ :)

22 April, 2013

баярлалаа. Гоо үзэсгэлэнт минь


- Нэг бол шүлэг бичмээр эсвэл болзоонд явмаар санагдаад яасан хэцүү үдэш вэ
- Дугаар андуурсан байна
- Андуураагүй ээ
- Тэгвэл андуур !
- Сайхан хариулт байна, баярлалаа. Гоо үзэсгэлэнт минь

2013.04.20

гэсэн чинь эмэгтэй найз маань байсан байвал яахуу хаха. Анд аймар лаг залуучууд эргүүлээд байна майна гээд бодцон тэ

19 April, 2013

Араар чинь тавих залуучууд байдаг л хорвоо шүү



Чамайг араар чинь тавьж өөр залуутай уулзсын. Яадын. Уулзаад салхилсын. Нар жаргахыг харсын. Тэр тэхдээ айлын охиныг гэрт нь хүргээд буцдаг нь бүр дажгүй юмлээ. 

 дэмий юм дэмийг би мэдээд байхад чимуу одоо миний ингэж бодож явдгийг мэдчүүл сүртэйн бишүү хөгшөө. Үхсэний чинь хайр майр болкоодайна шүү хөгшөө. 

Араар чинь тавих залуучууд байдаг л хорвоо шүү этр .. түй түй :)

18 April, 2013

Би одоо үнэн ярьж болкуумуу хаашаан тэ

Шөнөжингөө л ээмэг зүүсээр айгаад өглөө болгочихдог юм байна гэж..  Ямар учиртайг нь ер тайлж мэддэггүйм би зүүдээ.
 Заримдаа шүлэг мүлэг зохиогоод л явж өгнө. Нэг удаа 3 бадагт ардын дууг аятай нь хүртэл бичжийлаа ш дээ мань чинь ямрав дээ ккк. Гэвч тэгээл хайран сайхан уран бүтээл сэрлээ л бол будаа л даа.Яаж ч хичээгээд санадгүйм угаасаа.

Дээр үед найзтайгаа вагонд явж байгаад нээх сонин зүүд зүүдэлсийн. Нэг мундаг хүний далд утгатай 6 мөр шүлгийн утгыг тайлаад л этр.. Тэр шүлэг бүр их тод байсаан. ...... нөхөд гэж....юу юу ... эндээс өөр нэг шат бий тэрийг "хун бээрээс олоорой ч гэлүү хаха нэг тийм утгатай.
Хунбээр гэдэг нь тэгсэн чинь нэг ном байдын. Нэээх хуучин цэнхэр хавтастай бичмэл цагаан гарчигтай этр. Тэгээд би бодлоо. Зүүдэндээ харсан шигээ тийм нэг ном бичдийн билүү гэж ккк.

За за тэгж булай болооод ч яахуу тэ. Би нээрээ байнга бүтэлгүйтлийн жишээ болж явахымаа. Уг нь хөөрхий хэрдээ соён гэгээрүүлэл хийгээл явдым л дээ. Тэгсэн ах эгч этр юугжээнэ гэнэ вэ.  Андыг дуудаж жоохон юм яриулж инээе ч гэжаах шиг. Гэхдээ яахуу тэр нь хааяа бас ашигтай л даа над авч хэлвэл. Жишээ нь ажил тарлаа ирж авах хүн хөф.. хөф... гээл гараад ирдийш дээ хөгшинд чинь. Замын бөглөөнд  хөгийн хөгийн юм яриад  гоё байдын гэсс

Өглөө ч гэсэн хөф хөф гээл ирээд авчийшүү дээ. Бараг Андын машиныг ажлын 5 өдөр дугаараар нь биш эзнээр нь хязгаарлаасай гэж бодож явдымшиглээ ш дээ ккк.
Өнөө өглөө ажилдаа явкуэ гээ бодцон хэвтжээсан ах эгч хоёр ирээд авчжаамдаа. тэгээд би хэллээ. Та 2 зүгээр мөрөөрөө л өөрсдөө ажилдаа явниздээ лайтайшдээ гэсэн кк. Хүн уурлаад байхад инээгээд байхыг би ойлгоогүй өө бүр хөхөн баясаал цааш нь яриулкаад байгаан бишүү. Би ч хэллээ. Ваа үхсэн ажил юуийн бээ зүгээр л ширэн бөмбөг ш дээ. Дарга дургүй хүргээд байвал хаалгыг нь өшгөлөөл гарна бивол, дэхдээ зүгээр дарга тэгж чадкуулд. Над хайртайм чэннн этр ккк баахан худлаа бүлтэрчаан.

Гэхдээ тэр дунд үгэндээ үг хавчуулна л даа Анд айхтар хүн :). Ажил бол ширэн бөмбөг, аа харин нэр хүнд, гэр бүл, эрүүл мэнд, мэдлэг боловсрол бол шилэн бөмбөг юм. Нэг унавал хагарнаа эргэж ойхгүй ээ гэсэн утгатай. Ах хэлжаан:  Нээрээ тийм шүү, миний муу нисдэг дүү чинь хааяа хааяа бас үнэн юм яриад байшийдээ алив үнсье этр ккк.

Тэгсэн одоо бүр манай гэр бүлийнхэн дунд ийм хэлц үг үүсжээнэ гэжийшдээ. "нээрээ Анд л хэлсэн болохоос бас үнэн шүү" .
Юугжаан бээ. Би одоо үнэн ярьж болкуумуу хаашаан тэ.

Кино үзнэ ээ. 10 хоногтоо гэр бүлээрээ ямар нэгэн ажил зохион байгуулдаг байхгүй юу миний гаргасан төлөвлөгөөний дагуу ккк. Бөөндөө гоё кино үзэнгээ сэрэл мэдрэмж,санаа оноогоо ярийш дээ. Ёстой сайхан байлаа этр гэхээр нь би дундуур нь дан баг алдын байхөө. Гэхдээ тэр нь газар авку тул бусдад нээх гэм хоргүй лдээ хөөрхий кк

Анд: Шаналсан төрхөөр ярьжээнэ гэнээ толгойгоо шааж аваал этр. Арай ч дээ нээрээ тийм хөөрхөн над шиг нүдтэй хүүхнийг тэ? крупныйгаар өөдтэйхөн гаргаад өгч чадку үхсэн нохойн баас юмаа нээрээ
Гэр бүлийн гишүүд: хариу алга, өөрсдөө л яриад байна. 
Анд: одоо байш дээ тэ? би бодохдоо бол кинонд хөгжим хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг...
Гэр бүлийн гишүүд: бас л тоохгүй
Анд: зэргэцэж яваад гүйж өмнө нь түрүүлж очоод эргэж хараад ухарч явангаа дахиад хэлнэ. Хөөе нээрээ манайхаан хэдүүлээ...
Ах: Хөөөөп /машины түлхүүр шиднэ. Түрүүлж гүйж очоод зогсоолоос гаргаад ир хөөрхөн шувуухай минь ч гэжаамуу, эсвэл биштий нүдний өмнө бөртөлзөөд бай ч гэжаамуу хаха/ ёоооё нэг иймэрхүү. Би одоо хэн бэ. Дандаа илүү юм ярьдийн байна л даа тэ больчий л доо.

За бас нэг өдөр бөөнөөрөө хоол идэхжийнэ гэнээ. Би хоцорч очно л доо.  Тэр яахуу тэ ккк. Тэгсэн намайг байхгүйд ярьжийна. Эгч: Андад түрүүлээд  хоол захиж байх уу.
Ах:  намайг дуурайж гар хуруугаа янз бүр болгож аальгүйтснээ
/гэхдээ над шиг гоё хийж чадку л дээ миний цааррраааммыг ккк/ 

- Цаааррррааммм гээл удку ороод ирнэ цаад чинь, дэмий дэмий тэгээд өө яанаа би ийм хоол идкү шүү мүү гийшдээ хахах. Би ахынд очихоороо ганц нэг вино мино барьцан тэнэг царайлаал цааррааммм гээл ороод ирдийн гэссс ккк. Би тэ? дандаа тэгээл инээд хөөр хамаг эрч хүчээ тараахаа байчийл даа..

Өө нээрээ Анд чинь өнөөдрөөс эхлээд ардын багш болж байна. Нэг оюутантай хаха. Биеэ худалдахаар шийдэв ш дээ. Гэхдээ мэдсэн сурснаа хүнд түгээж байх ер нь их чухал гэж бодсны үндсэн дээр гаргасан шийдвэр шүү. Уг нь гэртээ бол байнга соён гэгээрүүлэгч хийдийшдээ би, манайхан л тоодгүй болохоос..

Уншсан номоо байнга ярьж өгнө. Үнэгүй товчлол хийлгэчжааздээ. Энд тэнд юу болжээна. Шууд бүхнийг биш чухлыг мэдээллээ. ntv news гэдэг шиг байдагиздээ тануус. Маяглаад байгаарай. Илүүдээ гарсан хүн байхгүй шүү зүгээр. Маргааш би ажилдаа явку шүү, албаар тасална яадын этр хаха

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

16 April, 2013

Миний нүдэнд хайртай бол надад хэлээрэй

Гүн бодол газрын үндэсгүй харцаараа чамайг ширтэх тийм сайхан бодогдвол надад хэлээрэй
Бусдаас нууж явсангүй ч бодлын цаанаас нүдийг минь олж харсан хүн өмнө ер үгүй шиг

Гэв гэнэн биш гэхдээ нэг тийм гэм хоргүй харц гэж бодогдвол надад хэлээрэй
Алиахан л гэж аньсага үнэрлэж сууснаас уйтхар үгүйг нь ажсан хүн     урьд ер үгүй шиг

Тормолзсон цолгио, цоргисон хурцгүй тогтуун гэж санавал надад хэлээрэй
Томоо болсон хэрнээ чамаар өөрийгөө магтуулах яасан гоё гээч..

Чи ч намайг ойлгох албагүй



Амьдралыг ойлгох албагүй л дээ. Би тэгж л боддын.

15 April, 2013

Сэтгэл минь өнөөдөр хөгтэй байна

Чиний өгсөн харцаар өөрийгөө гоёх сайхан байна
Чимэг болгож бусдад гайхуулмаар ганган байна
Алгаа дэлгэвэл цав цагаан байна, цасан орж байна
Аз жаргал намуухан будраад би нисмээр байна

Сэв сэмхэн уянга эгшиглээд
Сэтгэл минь өнөөдөр хөгтэй байна



10 April, 2013

Эрээн даавуу цэцэгт алчуураар биеэ ороогоод

Чиний амьдардаг газар ижил хүйстнүүд байдаг ч
Чимх дурлал, хүсэл тачаалын орчлонд чи оршиж чаддаг
Эрээн даавуу цэцэгт алчуураар биеэ ороогоод
Этгээд ааш, нүцгэн бодлоо зуран суудаг...        


Энэ миний нөгөө ярьдаг алдарт найз Оксана шүү дээ. Өчигдөр над руу ярьж байна. Уулзаагүй уджийна оо бид 2. Гэсэн ч мартагдахгүй, мартахын аргагүй сэтгэлийн холбоо бидэнд байдаг шиг санагддаг юм. Бид хоёрын ялгаа дэндүү их. Дэндүү их тэр ялгаа аанай л хэвээрээ. Тэр намайг загнана. Тэнэг минь том болооч гэнэ. Тэгсгээд мэргэжлийн өвчнөөрөө надад стилист хийнэ. Тэр зурган дээр өмссөн байсан хогийн улаан өмдөө шатаасан уу гэж асууна. Уулзаагүй өдрийн тооноос олноор уулзахаараа үзүүлэх зураг зурсан тухайгаа ярина. Зурахдаа бодсныг минь чи л таадаг гэж онгирооно. Чин сэтгэлийн үгээ ярина.  Юунд ч хармын сэтгэлээ гээж чадах  хов хоосон, нүв нүцгэн бодлоор бид нөхөрлөнө. 

Эмх замбараагүй, хаа ч юм хамаг бүхнээ гээж л орхисон мэт чиний хачин этгээд амьдрал одоо ч хэвээрээ гэж сонсох сайхан байна анд минь.  Амьдралд шунан дурладаг хүслээрээ, амь тавин сонсдог хуучин оны хөгжмөөрөө, ахиад хичнээн ч жил амьдарсан дурлаж чадах адилхан зангаараа чамайгаа чанга тэврэн угтья.

 Чи бидний сэтгэл шиг бүхнээ дэлгэж цэцэг дэлгэрдэг зунаар гэрт минь ирээрэй миний хайртай Оксаа..



09 April, 2013

Зав гаргах завгүй амьдарчийшдээ зарим 1 хүн цаана чинь

За блогийн найзууддаа эрч хүч бэлэгльеэээ этр. Энэ блогт бол би сайхан хүн байх албагүйздээ. Одоо яахуу хүн муулах уу хэдүүлээ этр ккк

 Нэгдугаарт ажил тарсан байна. Хоёрдугаарт ийм  нэг хүсэлтэй байнаа манйахаан. Миний блог листэд мөддөө шинэчлэгддгүй хүмүүс байгаад байхын. Тэгээд миний бодлоор хэрвээ болдог бол нэг сайхан завтай өдрөө баахан шинэ хүн нэммээр байгаа байхгүй юу. Даанч зав гарах завгүй амьдарчийна л даа үнэндээ тэ ккк. Болдог бол бас нэмчмээр хүмүүс линкээ үлдээчдэг бол би шууд нэмчмээр байгаад байгаа байхгүй юу ккк. Майр залхуу тэ.

Би нээрээ  дан хүнээс будаа идэж амьдардийшдээ. Бага байхын л дүн хуулдаг байлаа. Том болоод санаа суугаад санаа хулгайлдаг боллоо кк. Одоо хамгийн сүүлийн хулгай бол өдөр тутмын болоод нэг жилийн бүр цаашлаад ойрын 5 жилийн төлөвлөгөөг нэг залуу майр гоё гаргацан байна. Тэмплийг нь шуу шаачлаа хаха . Бас нэг залуу байдаг байхгүй. Амьдралын идэвхи, зорилгодоо тэмүүлсэн тэр занг нь копидчмоор. Үнэндээ л бийзий. Яджаахад би тэрэнрүү байнга  бааазззз хийж лай болно. Үймүүлнэ. Тэгээл загнуулна. Тэгэнгүүт нь өөрийгөө давхар загнаал наачна. Тэхээр тэр инээчдэг байхгүй юу хаха. Нууцаа хэлээ хаясан.

Нээрээ энэ орчлон дээр завгүй амьдрахын шалтгаан бас байнаа. Жишээ нь би өөрийнхөө хувийн төлөвлөгөөнөөс санаа авч болмооршгоос цухас дурьдийлдаа. Арчаатай дүү нар бол дөрөөлөөд морддог л газар л даа. Хэдий би хүнд лай болдаг ч гэсэн. Лай болахгүй үе гэж бас байлгүй л яахуу тэ.

Би бол пэйсбүүк, твитэр этр ажиллуулдгүй. /байх нь байдаг байх нь :)/ Тэгээд дэвтэртээ юу гэж бичсэн байдаг вэ гэхээр. Өглөө оройд 15 минутыг л онлайн мэдээлэлд зориулна. аймарааздээ. Нэт бол  research хийхээс бусад тохиолдолд үнэндээ л цагийн гарз. Даа ялангуяа  мэдээллийн сайт, пэйсбүүк, твитэр этрээр бөөн улс төр, шар мэдээ, хов жив, хөөрхөн хүүхний зураг мураг. Хүн өөрийн мэдэлгүй үзээл байгуул үзээл байна. Гэхдээ одоо ямар би хогийн тантан бишийздээ.

За блогоо бол  өглөө  оройдоо яажийжуугаад нэг шалгажуугаамаа. Энэ бол дараа архивлагдан үлдэх амьдрал л  даа тэ хөгшөө. Тэгээд ч би ер нь нэг хөгийн зөрүүд зантай. Хүн гоё зурагтай пайжээ ажиллуулаа гэвэл гуцайдай би хуучин блогтоо хайртай хаяку этр гээл хөдөө царайлаад байдаг. Энэ бол хэрэггүй зан. За цаашаа явья

Өглөө аймар эрт босдийш дээ. Анх чаддаггүй байсын. Чаддаг болчдын байна хүн чинь овоо ш дээ нээрээ Онц, Суу !

Дараагийнх нь.

Хар муухай хүмүүс хар муухай санагдуул зүгээр л өөрөө хар муухай биш бай. Хар муухай хүмүүсийн хар муухай чамд хамаагүй. Блогоосоо бусад газар хүн биштий муулжээ. Тэрний оронд хоол унд эргүүл айн.

Дөтгөөр зарчим. Гичээлээ хий. Өглөө ажил эхлэхээс өмнө, орой харихаасаа өмнө ганц ганцхан цаг ердөө. Өөрийгөө төгсөрцөн гэж санаагүйн байгааздээ арай тэ.

Тадгууаарт ердөө. Төлөвлөгөөгөө баримтал гэжуугаам. Аймар юм зохиосон байгааздээ. Амьдралын туршлага шүү дээ энэ чинь таммминь.

Энэ мэтчилэн үргэлжилдэг Гутгаар 5 жилийн төлөвлөгөөгөө гаргачаад суужээнэ өнөөдөр би. За харья даа гэж... Тануус ер нь дотроо бодолтой доороо суурьтай дор хаяж 5 жилийн төлөвлөгөөтэй амьдарчуугаан байгааз дээ ингэхэд. Би ч одоо найдаад л яваа ш дээ танууст.

Өнөөдөр би давхар хамгаалалттай байна

За тануус надад хамаагүй хүрж болку шүү, ааааа цаашааа !!!! . За та нөхөд хамаагүй надад коммент бичиж болку шүү!!!. Өөөе тэр анон гараа аваарай этр хаха. Би өнөөдөр давхар хамгаалалт зарласан өөртөө.

Хэн ч надтай юу ч ярьж болку. Яахуу ярьмаар байгаа бол хаалганы цаана гуруун алхмын зайнд зогсоод цүнхээ онгойлго. Дараа нь түрүүвчээ ух. Тэгээд иргэний үнэмлэхээ аваад наашаа дахиад гуруун алхам ойрт. Тэгээд би нүдний шилээ аажуу авч зүүгээд хараагаа чиний зүг алсуур шидэхэд чиний царай одоогоосоо өөр болсон мэт санагдвал, зүгээр тийм сэтгэгдэл төрвөл,чи улам гоё болсон байвал би чамтай юм ярьку. Өнөөдөр би угаасаа давхар хамгаалттай яваа. Яадын өөртөө зохиосын гоё санагдаад. Гэхдээ надад хамгаалагч энэ тэр гэсэн хөдөө царайтай, хөөсөн бодолтой, хамгаалагч хийж байж тэрийгээ хааны дайтай их юманд санацан бүдүүн хар залуус байхгүй л дээ. Гэхдээ л яахуу дээ тэ. Алтанхуягтай адилхан юм бодоод олцон гэдгээрээ гоё байгааздээ би кк.

Өнөөдөр би давхар хамгаалалтай. Чи надад ойртож болку. ойртуул би чамайг шууд чирч гаргана этр хаха. Учир нь чи ерөөсөө надаас айгаагүй учраас. Чи надтай ойртохын тулд / 1-р сувгаар/ эхлээд надаас зөвшөөрөл авах ёстой. Уг нь манай хамгаалагчаас л даа. Гэхдээ надаа тийм бүдүүлэг бүдүүн батган залуус байхгүй. Гэхдээ яахуу эхлээд надаас зөвшөөрөл авчих. Тэгээд дараа нь бөхөлзөн намилзан миний ардуур гарах ёстой за юу. Хэнээс ч айгаагүй, ажлаа өөрөө мэдээд хийчихдэг царайтай өөртөө итгэлтэй байж болку. Надаас илүү манай дарга маргатай танил, юм ярьдаг марьдаг байж болку. Тэгвэл би чамайг шуууд хөөж гаргана. Яаж ийжаагаад чамай муугаас өө олж л таарна. Тэгэхэд харин манай даргаар өмөөрүүлж миний буруу гэдгийг нотлуул би чамайг ёстой иййййййййййй ... яамаарчийнэдаа араас чинь бүдүүлгээр хараана за юу.

Еооое би Алтанхуягийн давхар хамгаалалтанд гарч байгаа мундаг хамгаалагч шиг хамгаалалттай баймаар байна. Яадын тэгээд өөртөө тэгж хэлмээр байна. Өөрийгөө сайн хамгаалаарай даа, өчигдөр аагий төөрсөн байна лээ шүү гэж ккк

Өнөөдөр би давхар хамгаалалттай байна. Коммент бичвэл лаашууу






08 April, 2013

Амьдралын ээдрээг тайлах тухай

За телевиз үзэлгүй удсан байна. Шал арчилгүй удсан байна. Банштай цай уулгүй удсан байна. Хоёр Гэрэлээтэй уулзалгүй удсан байна. Дэлгүүр хэсэлгүй удсан байна. Шоудалгүй удсан байна гэж...

face  хуудсаар нэг ийм үг явжээлээ. Хамгийн сайхан хүн гэж хэнийг хэлэх вэ гэсэн чинь хажууд нь байхад санаа амар байж болох хүнийг л хэлнэ дээ гэсэн. Бараг байх шүү тэ. За тэр ч яахуу. Миний амьдрал бол болооол байгаам энүүхэндээ хөөрхий минь. Дурлалгүй хүнд порблем үгүй ээ гэж үнэн шүү дээ.  Харин гадуур дурласан хүмүүс их байнаа нээрээ. Бөөн асуудал, амьдралын ээдрээнүүд зүгээр. 

Нэг тийм таавар мэт зүйл ярьж өгөнгөө тануусаас хариу хүлээмээр нэг дурлацарсан амьтан хоёр ширхэг байна надад. 

1. Нэг залуу байжээ.  Биетэй бол биетэй, мөнгөтэй бол мөнгөтэй, сэтгэлтэй бол сэтгэлтэй, эхнэртэй бол эхнэртэй, аа харин царай бол байхгүй ээ гэссс хаха.  Бас нэг хүүхэн байжээ. Царайтай бол царайтай, мөнгөтэй бол мөнгөтэй, машинтай бол машинтай, сэтгэлтэй бол сэтгэлтэй, аа харин хөх бол байхгүй ээ байхгүй кккк. 

Тэр хоёр аймар гоё байжээ. Орой болгон уулзаал, гулялаал, хотын төв зам дээр дрипт эргэж мэргээл.. Хайрлан дурлаж явсан байна лэээ намайг байхгүй хойгуур. Тэгсэн нэгэн өдөр 
залуу : 
- Б и эхнэрээ тэврээд хэвтэж байхдаа чамайг бодоод байх юм. Би чамд хайртай. Одоо гэхдээ хэсэг хугацаанд таймаут авья 2улаа гэжээ.
бүсгүй:
- юу гэж хариулах вэ?

2. Нэг залуу байжээ. Бас нэгэн бүсгүй байжээ. Хоёр биендээ нууцхан хайртай юмсанжээ. Гэсэн ч хоорондоо найз нөхдийн журмаар харилцаг байжухуй. Нэгэн өдөр бүсгүй залуу хоёр томчуудын тухай ярьжээ. 
Залуу: 
- Чи одоо найз залуутай болоо
Бүсгүй: 
- Залуучуууд хогоороо л байна ш дээ хаха
Залуу:
- Би чамайг найз залуутайгаа хөтлөлцөөд явж байхыг хармаар байна.
Бүсгүй  өөрийнх нь хайрыг ойлгохгүй байгаад гомджээ. Хоёул баахан ярилцав. Эцэст нь залуугийн сэтгэлийг шалгаж үзэхийг хүсч найзыгаа дууджээ. Гэтэл залуу найз бүсгүйг найз хүүхний дэргэд улаан цайм оролджээ. 
Гэвч амжилтыг эс олжээ. 
Бүсгүй: 
- Чамд гомдож байна.
Залуу: 
- юу гэж хариулах ёстой вэ?

3. Нэгэн залуу байжээ. Нэгэн бүсгүй байжээ. Бас нэгэн бүсгүй байжээ. Нэгэн бүсгүй нь нэгэн залуутай учиртай юмсанжээ. Хоёр бүсгүй нэг өдөр хамт хоножээ. Гэтэл нөгөө бүсгүй нь зүүдэндээ нөгөөдөхийнхөө найз залуугийн нэрийг дуудаад байжээ. 
Нөгөө бүсгүй: 
- хэнд юу гэж хэлэх ёстой вэ? 

4. Нэгэн залуу байжээ. Бас нэгэн бүсгүй байжээ. Хоорондоо холбоотой юмсанжээ. Нэг өдөр бүсгүй нэг найзтай нь үнсэлдэх шахжээ. Залуу бас нэг найзтай нь унтахыг завджээ. 
Залуу:
- Чи яаж тэрэнтэй нэг оронд орж чадав аа?
Бүсгүй: 
- Чи ч гэсэн яаж чадав аа ?
Залуу: 
- чи тэрийг яаж гүйцэхэв дээ гэжээ. 
Бүсгүй: 
Юу гэж хариулах ёстой вэ ?

гэх мэт 4 хариултыг би бол бодож олж чадахгүйн байна. Дурлалын проблемоо гэж. Дурлаагүй би яахан таньж мэдэх билээ дээ. 

05 April, 2013

Би өөрийгөө тэгж бодож явдийн яадын

Нэг л өдөр толгой дээр цахиур хагалж мэдэх хүн юм ш дээ би. Өөрийгөө тэгж бодож явдаг байхгүй юу хаха. Ичиж мичиж мэддэггүй ш дээ майр гояаздээ.

Одооноос ерсөө хар амиа бодохоор шийдлээ. Юундээр ч л.

Бас нэг тийм хачин эргүү бодлоо хаялаа. Тэр нь юу гэвэл үү, тэхдээ нууц ккк.
Тэрнээс өөр нэг гоё бодол бодож олсон. Одоо тэрийгээ л бодож явна би. Тэр бас л нууц хаха. Гэхдээ ажил мэргэжлийн тухай ярьжийшуу би блогролчуудаа.

Ингэж тэнэгтэхийн бол би юу ч бичээд яадын тэ кк.

Нээрээ ерөөсөө нууц хадгалж чаддаггүй хүн байдыш дээ. Би тийм ш дээ. Өө ёстой хэлкү хэлкү гэжаал хэлдчжаам чинь үнэн багийн алуур.
Өнөөдөр нэг юм боллоо оо, би шууд тараалаа этр. Хурдтайздээ. Энэ өрөөнд хэрүүл гарлаа би шууд нөгөө өрөө рүү гүйлээ этр. Майр шургуу наассс тэ кк. Явж явж мэргэжлээ ч зөв сонгосын ер нь бодоодайсан чинь. Хаана юу болжийно би тэнд. Гэхдээ ерөөсөө тэр үйл ажиллагаатай холбоотой биш ш дээ мань эр өөрөө. Тийм нэг муу санаатай, балайр, ажиглагчийн байр суурьны, амиа хичээсэн хүн ш дээ. Одоо нэмээд амиа хичээхжээнэ гээд боддоо ямрав дээ хаха.

Эцсийст эх орны л төлөө ш дээ гэж мэгсэн гоё уриа бодоод олчно л доо бас. Баярцогтод би өнөөдөр баярлалаа гэж хэлмээр байна. Яасан гэхээр чи миний өвчнийг хөдөлгөж чадлаа. Чи намайг өдөөж чадлаа. Үүнээс цааш би өөрөө бүгдийг хийнэ, анхаарал тавьсан явдалд баярлалаа  гш...

Эрэн сурвалжлах сэтгүүлзүй, тагнуулын ерөнхий газар, холбооны мөрдөх товчооноос л холуур явахынсан даанч чадкумдаа гэж. Ажиллахаас даа одоо. Өө гаймаа нээрээ х

Би өөрийгөө ингэж бодож явдын яадын. Нэг л өдөр хэн нэгний толгой дээр цахиур хагалж мэдэх  л хүн ш дээ цаа чинь ай ккк. Ажлаа хийнээ сайханнн...

04 April, 2013

Би яг одоо яамаар байна

Яг одоо бол би ингэмээр байна. Юуны түрүүнд нөгөө юу яамаар байна. Энэ ажлынхаа өрөөг түгжээд гарч явмаар байна. Амьдралаа амталмаар байна. Гэртээ оронгуутаа гутлаа тайлж шидээд, хөргөгчөө онгойлгож алимны жүүсийг саваар нь тонгойлгож уумаар байна. Эргэж хараад шкафаа ухмаар байна. Намхан гутал, урт юбка, савхин жакетаа өмсмөөр байна. Үсээ хамаа замбараагүй боогоод, харилцуураа авч хаана явааг нь асуумаар байна. Хөдөө хээрийн замаар сүнгэнэтэл давхимар байна. Би яг одоо ингэмээр байна. Найзуудтайгаа хотоос хол амралтын газар очмоор байна. Шөнөжин хөзөрдөж нэгнээ шийтгээд, элгээ хөштөл инээмээр байна. Багынхаа явдлыг ярьж нэг нэгнийхээ онигоог дэлгэмээр байна. Хочоор нь дуудаж, хонгор найзуудаа шогломоор байна. Тэврэлдмээр байна. Тэгээд тэндээ хономоор байна. Ханш нээсэн хаврын өдрүүдийг угтаж хацрыг чинь үнсэж сэрээмээр байна. Өглөө нар тусахад босож уул толгодоор алхмаар байна. Юу ч юм бодмоор байна. Худлаа ая зохиож амандаа дуулмаар байна. Гараа савлан том том алхаж, газар дээр чам дээр нэмэх нь би гэж бичмээр байна.

Шувуу жиргэдэг зунаар тэнд очсоноо санамаар байна. Шулганадаг бяцхан охины гурван хүслээ хэлмээр байна. Эргэцүүлэх юм зөндөө байна. Эндээс хэд тоолоод эргэж харвал чи инээчихсэн зогсож байхыг таамаар байна. Эрч хүч авмаар байна. Уулнаас бууж ирэхэд өрөөндөө үлдсэн хэд унтаж байхын хармаар байна. Уурлуулж хөнжлийг нь хуулмаар байна. Дахиад баахан хөхрөлдмөөр байна.

Амьдралд хааяа нэгхэн ирдэг ч ийм өдрүүдээс залхмаар байна. Ахиад хэзээ ч ингэж амьдраа билээ энэ уйтгараас зугтмаар байна.

Чи яг одоо яамаар байна?
Би яг одоо яамаар байна.

03 April, 2013

Өөрөө чамайг хайрлаг

Хэнннн үхсэн, би ер нь дурлаад ч яадын этр ккк. Амьдралдаа ийм тэнэг юм уншиж яваагүйн байна энэ анонуудын коммент шиг.

Үүсээд байх асуудал ч байхгүй угаасаа. Үүсгэчмээр ч үндэс байхгүй надад. Тийм болохоор айх юм алга. Гэлээ гээд хайртай хүндээ хаягдчихаад хайрлагдсан хүн рүү нь дайрна гэдэг бол уучлаарай ухамсар чинь дорой байна л гэж хэлье даа.

Бодоод байсан ер нь би дурлаад ч яадын. Гай болохын байна зүгээр хаха.  Аа харин эндээс нэг гоё санаа олж болжийна. Уран бүтээлч хүний нүдээр этр. Аливаа юмыг тэ гоё талаас ашиглаж болийшдээ. Заавал би дурлах нь алба уу. Дурласан залуу минь хол байх нь алба уу, хол байсан нь ч ер нь болсын. Тэгээгүй бол би ийм юм бичээл тэ, тэрэнд нь хүмүүс комментлоол тэ, тэр нь нэг өчүүхэн ээмэгтэйг зовоогоол тэ, тэгснээ элдвээр эзнийг нь хараагаал тэ, энэ блогтоо юм бичиж болох үгүйгээ нөгөөх нь гайхаал тэ, эргүүлж харангуутаа аа бас нэг гоё уран бүтээлийн санаа олоол тэ. Зүгээр ингээл явжаах нь над бол дурлал шиг л кайф ш дээ тэ.

Эмэгтэй хүн гэдгээ гайхуулаад байгаарай гэж нэг үг бичсэнийг мань анон анзаараагүй байх л даа. Анд бол тэрэндээр аймар ач холбогдол өгдөг байхгүй юу өөрөө. Эмэгтэй хүн гэхээрээ л нэг тийм богинохон бодол, давчуу ухаантай , хор шар, хоёрын хооронд зантай байж болохгүй л гэж дотроо бодож явдийн би.

Эмэгтэй хүн гэхээрээ л эрчүүдийг харамлаал нэгнээ доромжлоол, сүрдүүлээд ч байгаамуу тэ нээх худлаа худлаа юм бичээл этр. Эр хүнийг харамлалгүй л яахуу. Гэхдээ арга нь арай биш шиг байгаан. Гэхдээ сайн мэдэхгүйм харамлаж байна гэж бусад шиг булаацалдаж яваагүй болохоор. Хайранд итгэл байх ёстой.

Миний хайртай залуу лав өөр хүнтэй болсон байвал гэж бодож байгаагүйн байна. Хэрвээ тийм байвал гээд бодоод үзвэл би зүгээр хувцсыг нь бэлдээд л өгнө. Яахын тийм биз дээ. Хажуудаа байлгалаа гээд, хавийн хүмүүсээс харамлалаа гээд хайргүй л бол хайргүй ш дээ. Хайртай байна гэдэг заавал хамт байхын нэр биш л дээ гэж би бас нэг удаа бичиж байсан. Тийм л байхгүй юу. Илүү аз жаргалыг өгөхийн оронд заавал чи намайг хайрлах ёстой, чи надад хайртай гэсэн биздээ, тэр чинь хаацын муу худалч, чи муу өөр хүүхэнтэй заваарааздээ этр гээл тэ. Эцсийст хэнийг доромжилжоон, эцсийн шийдэл нь юу байхын. Чамайг тэглээ гээд тэр чиний санаснаар хайрлах уу.  Гэхдээ мэдэхгүй би ямар дурлаж ч явсан биш. Дурлаад ч яадын би ер нь этр хаха. 

Энүүхэндээ гэхэд бүсгүйчүүд минь өөрсдөө гоё бай, сайхан бай, сайхан сэтгэлтэй бай, соёлтой бай, бүсгүй шиг бай. Хайрлуулах л гэж төрсөн юм чинь хайрлах боломжийг нь эрчүүдэд олго л доо. Тэд нар өөрсдөө чамайг олог, өөрсдөө чамайг баярлуулаг, өөрсдөө хайртай гэж хэлэг, өөрсдөө халамжлаг, өөрсдөө хамгаалаг, өөрсдөө оройн зоогт уриад улаан сарнай өгөг, өөрсдөө бүгдийг хийг.  Өөрсдийн санаагаараа, өөрсдийн санаснаараа хайрлаг л дээ. Тэд хайрлахыг хүссэн л бол хэнийг яаж хайрлахаа мэднэ.  Тийм том сэтгэл, тийм хүчирхэг гарыг бид хүчлээд яах юм бэ.

Хүнээр яаж хайрлуулахаа биш хүнийг яаж хайрлахаа л бод.

02 April, 2013

Бусдын хайрыг харахаар би дандаа атаархдаг

Миний хайртай залуу зөндөө хол байдаг. Харин тэрнийх хажууд нь байдаг.  Миний хайртай залуу завгүй байдаг. Харин тэрнийх дандаа л хамт байдаг. Тэгэхээр гоё. Миний хайр аль дээр эхэлсэн ч одоо хүртэл оргилдоо очоогүй. Харин тэрнийх саяхан эхэлсэн мөртлөө алиа хэзээний дүрэлзэн шатсан. Тэрний хайртай залуу найзыг маань дандаа дагуулж зугаалдаг. Харин минийх намайг хичээлээ хий гэж загнадаг. Тэрний найз залуу энд тэнд гоё үзвэр гарсан тухай ярьдаг. Харин минийх эрт баларын ном уншаад дараа нь өөртөө ярьж өгөөрэй гэдэг. Тэрний найз өглөөхөн салсан байж санаж байгаагаа хэлэхээр өдөртөө хэд залгадаг. Харин минийх өдрийн турш бизий, тэгснээ наадмаар хоёулаа уулзана, тэр хүртэл хүлээх хол уу гэж асуудаг.
Хүмүүсийн хайртууд хүүхнүүдээ яаж эрхлүүлэх вэ гэж боддог. Харин минийх хөөрхөн хөөрхөн юм яриад, хэзээ том болно доо гэж  "унтраадаг".  Хүмүүс нэгнээ хайраа гэж дууддаг. Харин намайг "......" гэж дооглодог. Үүрд хамтдаа гэж хосууд ам тангараг өгдөг. Харин намайг "үнсье" гэхээр тэр "бултлаа" гэдэг. 

Хүний найзуудыг харахаараа би дандаа атаархдаг. Хажууд минь байхгүй түүнийг хайрлах шийтгэл мэт байдаг. Гэхдээ хувь тавилан мэт учирлаар дандаа уяатай явдаг, гэнэнд минь дэндүү зохидог түүнийг мартаж ердөө чаддаггүй. Миний инээдээр сэтгэлээ чимдэг чиний маргаашийн амьдралыг өөрөөр төсөөлдөггүй. 

 Ухаантайд чинь, уулаас царайлагт чинь ч биш өмнө чинь байгаа бүхнээ дэлгэхээс өөрөөр байж чаддаггүйдээ би чамд хайртай.  Сайхан үг, гоёмсог хачиргүй чиний салахын тухай бодлын сэжүүргүй итгэлд чинь хайртай.

Гэхдээ л бусдын хайрыг харахаар би дандаа атаархдаг.   :(

Дурлалын хордлого этр

Урд шөнө унтаж чадсангүй ээ гэж. Тэрний урд шөнө чанга чанга яриалайсан гэсэн. Би одоо яацарчаад байгаан бэ ингэхэд.

Хавар болсны л гайюу.

Дурлалын гүн хордлогонд орлоо этр гээд хөөрхөн үгтэй дуу байдаг билүү. Чамд би хайртай шүү, дэмий шүү гээд зориулчья. Чи нээрээ ямар хүнйи үр юм бол доо.

Энэ жилийн наадам даанч хол байна даа ...

01 April, 2013

Амьдрал уг нь гаднаасаа харахад аймар гоя байна

Юмаа идээл байвал юм дуусна. Мөнгөө үрээл байвал мөнгө дуусна. Балаараа бичээл байвал бал дуусна тэ. Тэгүүл гомдоол байвал гомдол дуусдаг байх гэж бодлоо. Би жоохон юмандээр аймар гомддог байж өчигдөр еөрдөө гомдоогүй ш дээ аймар хачин байгааз дээ. Дуусциймшиглээээ.

За тэр ч яахуу.  Амьдрал уг нь гаднаас нь харахад аймар гоя л байш дээ. Анон хүртэл над дурлааал.Өөр нэг залуу бас дур яагаал. Яджаахад зарим хүн бусдадаа битгий дараатай дурла л даа, битгий дурлалаараа дарла л даа. Бусад нь асуудал үүсгэхгүй бол би үнэндээ л гоё байна тэхүү. Гол нь бас зарим хоёр хүн хаяагаа битгий хадар л даа. 

Би чинь бас чааваас хүн юм болохоор гомдийшдээ. Дандаа л тануусын өмнөөс бодож өөрийнхөө сэтгэлийг хойш тавьжаах юм гэж байхгүйз дэээ. Би ч гэсэн тавьмаар л байшдээ гэшаааасссн хаха.  Ёоооё өнөөдөр яаж ч өөдтэй харагдах гээд ухаан санаа нойл заажийна. Үнэндээ бол гомдмоор байна. Гэснээ яг хэнд нь гомдохоо мэдэхгүй байна. Гомдож чадахгүй аймар хэцүү байна. Би бол хохирогч. 

 Би чинь чааваас уг нь эмэгтэйлхүниймлээшдээ. 


29 March, 2013

Оногдсон цаг хугацаандаа би чамайг олж чадсан шүү хөгшөө

Надад манай ажлын нэг өвгөн найз байдаг юм. Нас өндөр ч сэтгэл залуухан эр л дээ. Үеийн юм шиг л нэг нэгнээ явуулна мань хоёр. Өнөөдөр тэдний өрөөнд орж баахан буу халав шив. Ойрдоо Андын сэтгэл сайхан ч нэг л дүүрэн биш явсым л даа танууст хэлээгүй л болохоос кк.  Үнэнээ хэллээ би ч. Хөгшөөн мань чинь амьдралыг ойлгох болоогүйм шиг байна өө, эсвэл хүн бүр ч иймэрхүү бодолтой явдаг байж магадгүйм лдээ. Манай тал дайсны талын аль нь байхаа ч  ялгаж салгаж амжихгүй нь шиг энэ янзаар бол. Энэ бүх хорвоо дэлхий эцсийст юуны ч төлөөм гээд л ... байсан бүхий л асуултаа амьсгаа ч авахгүй ар араас нь асгаруулав. Тэгсэн өвгөн найз:

 Амьдралд ганц зүйлээс бусад юунд ч битгий яар. Тэр ганц нь гэдэс базлах ... 

гэснээ нөгөө л намайг даапаалдаг марзан хоолойгоороо мар мар инээж этр.

"Хүний амьдралын чанар нь юу бүтээсэндээ л оршдог юм даа хөгшин минь. Хэдэн настайдаа гэрээ солих чухал биш. Тэр оногдсон олдсон цаг хугацаандаа юу бүтээж, тэр цаг хугацаагаа дуусахад үх гэхэд үхэж чадахаар л бол болоо юм шүү дээ.  Харамсах зүйлгүй, сэтгэл амгалан явж чадахад л байдаг юм байна гэж насны өндрөөс хэлье, Юундаа яараав дээ Анд минь " гэж ширээнийхээ ард тухтай нь аргагүй суужийгаад юу ч болоогүйм шиг, ямар ч чухал зүйл хэлээгүйм шиг хэдэн үгээ хайнгадуухан чулуудахдаа намайг оногдоно гэдэгт бат итгэсэн, гэхдээ  ихээ хол одсон мэт цийлгэр нүдээрээ удаан харсан.

Авах хүнд ганц үг ч эрдэнэ гэдэг шиг толгой руу зураад л явчихлаа. Эв энгийн эхэлсэн энэ өдөр ийм чинээ юм бодуулна гэж саналуу. Эглийн эгэл энэ хөгшнийг би үгсийнх дайтай хүндэлж чадлуу.



28 March, 2013

Арай жоохон том хүний юм ярих уу

Өөө май жооод, би одоо байцаа юмуу хаашаан. Орос эмгэн шиг эрээн ороолт нөмөрцөн, дотуур нь ягаан пиджак, тэгснээ дахиад хар плаж, бүр дотуураа нөгөө нэг юу этр хаха. Халаалтын системд гэмтэл гарсан гээд хоёр хоног хөлдлөө ш дээ бараг ажлын байрандээрээ. Гадаа хүйтэн гар хүйтэн, аа гэхдээ сэтгэл дулаахан байнаа гэж. Сониноос өчигдөр усанд орчооол гарч ирдэг байхгүй юу би.. Гарч ирээл утсаа хардаг байхгүй юу би.. тэгээл харсан байхгүй юу би этр гайтай тэ. Хэн залгасан байсан гэээээччч...  май жоод. Баярлан хашгирч бахиран үсрэхэд банны алчуур биеэс мултран унаж этр.

Ай сайхан хавар ирж л явна даа хархүү минь. Яасан, арай жоохон том хүний юм яриулмаар байна уу гэсссс хаха.

27 March, 2013

Хөмсөгөө зангидах чинь хүртэл хөөрхөн

Өглөө бүр хаалганы цаанаас хэнтэй ч бай баяр хөөр, доог наргиантайхан мэнд ус мэдэж, төд удалгүй үүдээ цэлийтэл дэлгэн цааррааааммммм..... гээд л илбийн мэт инээж орж ирдэг хуучин өдрүүд минь сайн байна уу. 

Ширээнийхээ ард үг дуугүй юуг ч юм нухаж суудаг дүрээр хэдий ч олон хоноов дээ. Орсон гарсан бүхэн хачирхан харж, хааяахан нэмж чимэн хов болгон ярьдаг байсан гэлцэв. Энэ сүндэр өргөөний хоёр давхар чиний хөхөн баясдаг тэр тэнэг гэмээр цагаан инээдээр дутсан байж шүү. 

Өнөөдөр нар эртээ мандсан. Захирал цай уух зуураа  эрт үеийнхээ онигодоог ярьсан.  Энхээ эгчтэй кофе найруулдаг өөрийнхөө жорыг солилцсон. Ааш нь дийлсэн гэдэг бусдын дургүй Хишгээ эгч  орж ирээд өчигдөр хэрхэн бүтэлгүйтсэн тухайгаа ярьж баахан хөхөрсөн. Чиний аз жаргал өчүүхэн байсан ч бусдын харцанд тусдаг гэгээн л хорвоо шүү дээ. Үйлчлэгч Дариа эгч хүртэл чиний нэг давхраас дуу хадаан, чав чангаар бүтэн нэрээр чинь дуудан байж мэдсэн мэндийн хариуд уртын урт үг хэлэх гэхдээ угаалгын нунтагаа ихдүүлж гоожуулсан тухайгаа хөөрлөн ярьж явна. Өглөө бүхэн ийм л байсан хуучин өдрүүд минь. Би ч гэсэн чамайг яасан их санаа вэ.

Харахад даруухан үсний засалтаа өөрчлөх гээд ч дэмий юм байна Анд минь. Хийсч, нисч явдаг гоё найзуудад чинь таалагдахгүй байсан ч чамд зохидог юм байна. Хүмүүс чамд хайртай юм байна. 

  Гэхдээ хааяахан хуучин номын дэлгүүрээр ороод гардаг чинь байхгүй болж. Түрүүвч дүүрэн явахад багшийн дээд орох хэрэггүй байж болох ч товчилж бичсэн гоё цагаан хуудаснаас илүү цаг үеийг туулж ирсэн эх хувилбар, шарласан хуудсанд дуртай чинь хаачаа вэ. Хуучин Андын хуучин өдрүүд үнэ цэнтэй л байдагсан. Чи их өөрчлөгджээ. Хумсаа акрилкддаг болж,  дэрвэгэр  ч хиймэл сормуустай болж, дээдсийн амьдрал шохоорхож  дэргэдэх найзаа сонгодог болж. Гэлээ гээд муугүй ч чиний хуучин өдрүүдэд би илүү хайртай. Тэнд чамд хүмүүс хайртай байсан.  Тэнд чи дандаа л эв энгийн байсан. Тэгсэн хэрнээ чиний бодол бусдаас содон байсан. Тийм байж чи даанч явчихсан...   Хэзээ ч уулзахад эрч хүч, гоё сайхныг ярьж ирдэг цовоо инээдтэй андын хамгийн гоёмсог гангараа нь тэр байж. Тиймдээ л хөмсөгөө зангидах чинь хүртэл хөөрхөн байж. 

Чиний эргэж ирсэн өнөө өглөө ямар сайхан байсан гээч. 

Hello my old days

26 March, 2013

Арван тавтай хүүгийн сэтгэлийн гижиг байлаа

Азтай өдөр тохой золгодог цагаан хормогчтой охин
Арван тавтай хүүгийн сэтгэлийн гижиг байлаа
Үнсэж хайрлаад сар нарнаас ичиж явсан биш
Үзгийг чинь л дэмий гуйхаас хэтэрдэггүй байлаа

Үргэлжийн ямар хүүхэд хэвээрээ явах биш
Үзэж нүдээ нээхийн зуур арав төгссөн байлаа
Алдхан бие сэтгэл зүрхээрээ эзэнчлэх гээгүй ч
Арга барагдаад бусдаас чамайг харамлаж суунаа\

Мэнгэт борхон хацраа үнсүүлэх гэж бодоогүй ч
Миний зүүдэн тэнгэрээс чи тонгойж харагдаж юмаа
Алд хархан гэзгэнд чинь сэтгэлээ зүүгээд явууллаа
Анирхан өглөө босоод зөөлөн самнаарай... 
                                                                                  А.Э

25 March, 2013

Хувьсал өөрчлөлтөнд тогтмол байж сурах тухай этр ааая

Хүнд нэг тийм үеүд байдаг л даа. Өөрчлөгдөөл бүх зүйл өөр гоё болчих юм шиг. Хэнээс болж юу ухаараад яаж өөрчлөгдөх нь тэрнээс нилээн чухал шүү бас. Жишээ нь одоо нэг мангар хүүхдээс болж бидний нөхөрлөл нурлаа юу. Тийм өчүүхэн байлаа юу. Тэр эсвэл чамайг ингэтэл чинь ухааруулсан, өөрчилсөн мундаг амьтан байгаа юу. Алдаа гаргасан гэж бодоо юу. Чи гэртээ хариал унтчихвал ямар ч хэцүү зүйл болохгүй гоё байх уу. Хэсэг хугацааны дараа чи эргээд харахад магадгүй би байхгүй болсон байвал яахуу. Тэр өөрчлөлт чамд хэрэгтэй юу. Алддаггүй хүн байдаггүй. Алдаагаа олж харж чадсан бол болоо л гэж боддог шүү мунхаг би. Уучлах уужим бодолтой байхсан гэж бас хэрдээ хичээхийм.

Надад ч гайхуулах юм үгүй л дээ үнэндээ. Зүг шахуу найзын хувиар нэг зүйл захих санаатай энд бичиж сууна. Аливаад, аливаад шүү. Аливаад тогтмол байж сураарай. Аливаа зүйлс хувьсан өөрчлөгддөг л юм. Харин тэр хувьсал шалгарлын ард энэ байгаагаараа, угаас байснаараа үлдэж чадвал Дарвины хууль харин биднийг шагнана. Насан туршийн тийм эрхэм нөхөрлөлөөр, хувьсал өөрчлөлтөнд хамт явж ирсэн сайхан хайраар.

Дутуу дулимаг зүйл гэдэгтээ итгэлтэй байгаа бол өөрчлөлгүй л яахуу. Гол нь өөрчлөгдөх ёстой шалгаан мөн эсэхэд тунгаагаарай. Жишээ нь: Би чамайг нэгэн цагийн шаналалаас цовоо цолгин зангаа гээсэн, харанхуй булан хайсан, хар амиа бодон тэрүүхэндээ хөеө хураасан мэрэгч амьтан болсон тухай үлгэр бичиж үлдээмээргүй байна. Хэзээ ч ирээд, хэзээ ч явсан бай чиний тухай дурсамж миний амьдралд үлдэнэ. Тэр дурьтатгалаас урьтаж дурсамжаа гоёор бичьюү гэж саналаа л даа. Таалагдахгүй бол эргэж өөрөөрөө байх хэрэггүй байж болно. Таалсан миний хохь  болог яадын. Хэзээдээ л ийм тогтмол тэнэг явж ирсэн юм чинь. :)

Чи эндээс яваад удсансан...


Чи энхрийлэл мэддэггүй зөрүүдсэн
Чиний элдвээр аашлах цагаансан
Чихэр шиг амт хормын гэж санасансан
Чи эндээс яваад удсансан... 

***              ***             ***

Хааяахан чиний инээд санаанд ирж үгүйлэгдээд
Хаанаас ч юм намуухан дуу аманд орж аялагдаад

Хавар болоход чамайг мартана гэсэн минь яалаа. 

20 March, 2013

Өнөөх л маргааш ирэхгүй

Маргааш бороо орвол 
Би заавал уйлна
Гутлаа нортол хэрэн тэнэж
Гудамжаар мөрийг чинь хайж алхана

Маргааш бороо заавал орно
Мартсанаа санаж би уйлна
Урьд эртийн тухай дахиад л үнгэж
Уйлж дуусахад минь бороо арилна 

       2011.03.20 

Тоглож наадахад цаг гарга

Бяр чадлын ундарга тул
Бодож сэтгэхэд цаг гарга
Бага залуу харагдах тул
Тоглож наадахад цаг гарга
Орчлонгийн жам өршөөлгүй тул
Мөргөж сүслэхэд цаг гарга
Оюун ухаан дундаршгүй тул
Уншиж мэдэхэд цаг гарга
Ариун хишиг бурхных тул
Хайр сэтгэлдээ цаг гарга
Аз жаргалын харгуй тул
Найз нөхдөдөө цаг гарга
Зүрх сэтгэлийн дуудлага тул
Инээж баясахад цаг гарга
Зүдрэх цаг ээлжтэй тул
Өглөг хишигт цаг гарга
Хөлс болгон шагналтай тул
Ажил хөдөлмөрт цаг гарга
Хүрэх диваажин нэхэлэй тул
Буян хураахад цаг гарга

Ирланд.

15 March, 2013

Эхнэртээ оч доо одоо



Дуу сонсооооол машины хойд суудал дээр ганцаараа юу ч дуугарахгүй цонхоор ширтээд л давхиад баймаар. Жолооч юу ч битгий асуугаасай, юу ч битгий яриасай, улаан гэрэл битгий таараасай, хурдаа сааруулахгүй удаан давхиад л байгаасай. Миний дуртай дуунууд л яваад байгаасай.

" Шөнийн хотын гэрэл эрээлжлэн анивалзаад гоё
Ширтсэн харцаараа юу ч юм өгүүлэх чиний тухай бодол урт  2013.03.15"

Анх танилцсан тэр өдөр чи намайг олсон
Ахиад уулзах шалтгаан үлдээж хүрмээ нөмрүүлсэн
Гарын чинь дулаанд би шөнөжин тэврүүлж хоносон
Гадаа минь хүргэж өгөөд буцахад үүр цайж байсан

Таван сарын борооноор би чамайг олсон
Танхил ааштай гэнэн бүсгүй явсан
Үлгэрийн шаахайгаа гээгээд орхимоор үдэш байсан
Үлдээх гунигаа бодоод өвөртлөөд буцсан хайр байсан

Зүрхнийхээ халуунд хэсэгтээ хоёулаа шатлаа
Зүсний гоод дурлаж сүйн бөгжөө мулталлаа
Томчуудын дурлал эндээс хэтрэх дэмий
Тоглоомоо дуусгаад эхнэртээ оч доо залуу минь...


Хамгийн сайн найздаа зориулав. Бүсгүй хүн энэ ертөнцийн чимэг юм.

12 March, 2013

Гэртээ яармааргүй алхмаар

Нар өглөө эрт мандаад л, гадаа налайгаад л, ажил тарсан даруй гэрээдээ яармааргүй алхмаар гайхам өдрүүд наашлаад хавар ч ирлээ дээ.

Хавар хайргүйгээр хавар шиг санагдахгүй шиг санагдаад бяцхан Husky-тай боллоо. Гөлөг яагаад ч юм хамгийн хөөрхөн амьтан тэ.

Хаврын мэнд.....

22 February, 2013

Ахиад хичнээн бүсгүйд ингэж дурлах бол

Сүүлчийн шөнө чиний минь амьдрал шиг богинохон байсан...

Сүүлчийн удаа энгэрийн чинь товчинд би зүрх алдан хүрье...  этр гээл эро дуунууд гоё аятай тэ.       Сүүлчийн удаагийн юмыг хүн тийм гоё байлгадын бол уу эсвэл сүүлчийн юм тийм дурсамжтай байгаад байна уу.

Сүүлчийн удаа бичлэг хий гэвэл хэн ч л ялгаагүй  аймар гоё утга төгс юм бичихийг хичээх байхдаа тэ. Бодохнээ өнгөрсөнд минь сүүлчийн биш анхных нь их юм. Насны дундаас хойш сүүлчийнх нь ихсэх байх даа тэ. Гэвч нас хэзээ дуусах нь сонин.
Анхны... анхны... анхны... бүгд анхны боловч бас бүгд сүүлчийнх. Учир нь тэр бүхэн анхных шигээ эргэж ирэхгүй болохоор заавал сүүлчийнх.  Анхны бороо анхных шигээ эргэж ирэхгүй гээд нэг блогчин залуу бичсэн байдаг. Түүний мэдрэмжүүд нь их гоё.


Анхны хайрын чинь эзэн би байсан гэвэл
Ахиад чи хичнээн бүсгүйд ингэж дурлах бол
Өчигдөр чамтай санаандгүй таарах минь тавилан байж гэтэл ...



21 February, 2013

Баян ноёны хүү шал тэнэг байх ёстой

За тэгэхээр өнөөдөр юу ярьж буу халах уу.  Анд ер нь л нээх суудаг ажилд дургүй байхгүй юу. Азаар ч суудаггүй ажил хийдэг. Тэгсэн сүүлийн үед суумаар санагдаад байдаг болчихсон байна. Судлааааал суугаа тийм нэг дүр төрхийг төсөөл дөө.

Нүдний шилтэй, ширээн дээгүүрээ бөөөн номтой, тэр дунд нь заримдаа сонин ч явжээдаг. Том цэнхэр балтай, тэрүүгээрээ палийтал  палийтал  тойм бичдэг, утсаа ашигладгүй, фэйсвүүк ч байхгүй тийм нэг дүр дүрс орж иржийна уу. За тэгвэл тэр чинь би байна гэж хаха. Энэ жилийг авчуул ахиж юу ч суркуээ гэхгүй юу..

Удахгүй нээрээ мартын найман боллоо тэ. Ээжийгээ яаж баярлуулах гэж байна даа тануус. Энэ баяр нь ч гайгүй олон юм, баяраар бизнес хийдэг хүмүүс нь ч гамгүй олон юм даа тэ. Манайхан дундаа би бага нь талдаа төрсөн баагий гээд бодохоор яалтачгүй bigfamely  байгааз дээ. Тэгсэн тэрийг телевизийнхэн мэдчихсэн ээж аавруу утасдаад, урьж залаад амраахгүй сүүлийн хэд хоног хэрдээ л хөөрхөн авч хэлэлцэх асуудалтай өдрүүдийг өнгөрөөж байна. Ач гучаа тойруулсан сайхан айл мөн байлгүй л яахуу. Би ч бас боддог юм гэр бүлийнхээ тухай нэг уран бүтээл хийнэ дээ гэж... Тэгэхдээ нэвтрүүлгийн саналыг сонсоод баяраар далимдуулж халтуурны хэдэн төгрөг хийчих санаатай сэтгүүлч найруулагчидбайна гэж дүгнэсэн учраас дөнгөж сая татгалзчихлаа.

Яривал зузаан түүх дэлгэх өвөг дээдэс үр хойчийн буян байна. Тийм шүтээнүүдээ ийм аар саар юмаар хугаслаад ч дэмийз дээ тэ. Янзын юм хийнээ тэгжуугаад өөрөө.

Ер нь юм их сонин ш дээ. Аймар баян ноёны хүү тэнэг байдаг тэ. Тэгсэн мань өвөө айхтар ухаантай хүн байжээ. Түүх ингэж эхэлвэл үлгэр шиг байна уу. Энэ  түүх  худлаа, эсвэл өвгөний ухаан буруу этр... Аливаа зүйл гаж биш л бол гайхамшиггүй шүү дээ. Тийм болохоор л би тийм бардам байдаг байхгүй юу.  Тэгсэн тэр найман хүүтэй айлын отгон  хүүгийн ганц охин нь дахиад найман хүүтэй байдаг гээд л.. Номтой лам нарыг хэлмэгдүүлж явсан 37 оны түүхийг ардын их хурлын депутатын эхнэрийн ээж болох миний эмээ амьдралаараа өгүүлдэг. Хоёр ихэр өвгөн дээр эрхэлж өссөн хүүгийн найман сайхан үр элэг бүтэн амьдарцгаадаг аз жаргалтай гэр бүл гээд алдар гавьяаг нь өргөж, дээдлэн шүтэж явахаас аргагүй сайхан удмыг миний хүү, охин хоёр үргэлжлүүлнэ гээд л...  ер нь гэж хэлэхэд ээж аавыгаа л шүтэж хайрлаж яваарай. Удам судраа мэдэж хүндэлж, бахархан дээдлээрэй. Бахархах сайхан түүхийг бүтээж яваа шүү бид гэж санаж амьдраарай..

За эргээд мартын наймандаа орьё оо. Түүх яахуу.

 Ном, үзэг, хуучин дэвтэр хүсдэг хүн алтан гинжинд дуртай ганган ээжээс төрсөн юм чинь лав номын дэлгүүр орж хэрэггүй байх тэ ккк. Харин аав элдэвтэй зохион бүтээгчийн эрэг шурганд л дуртай даа. Арван наймны бэлгээ давхар бодоод амжнаа өнөөдөр.

Гэхдээ авсан бэлгээрээ биш амьдралын сайхнаараа жаргааж явах учиртай юм даа бид.

19 February, 2013

Сэтгэлээр навс уначихаад босоод ирэх гоё

Аливаа хүн ер нь өөрийгөө л таньж мэднэ гэдэг хамгийн чухаг.

За тэр ч яахуу.

           Сэтгэлээр навс уначихаад босоод ирсэн байх бас гоё тэ. Хэцүү үе хүн бүхэнд л байдаг. Өөрт байгаа бүх зүйлсээс өөрийгөө ангижруулмаар, цоо шинэ ертөнцөд цоо шинээр амьдармаар, энэ байгаагаасаа зугтмаар санагдах үе надад байлаа. Яагаад ийм байдалд хүрэв, яагаад нөгөө сэргэлэн цовоо, цагаан цайлган, уужуу тайван, ухаантай Анд ийм "муухай" болов. Хүн бүхэн шивэр авир ярилцаж, хов хөөж, найзууд зарим нь зэмлэж, зарим нь долигнож зарим нь бүүр даапаалж, далим үсэргэн өөртөө нэгтгэх гэж ятган, хүн хүний чанар тэр "булан"-гийн амьдралд л илэрдэг юм билээ шүү. 

Онхол донхол ороо бусгаа замаар эцэж ядран авирах, оргилд хүрэхдээ түрүүлэхийн төлөөнөө улайран тэмцэх, хэн нэгэнд шарлахан заавал давж гараад дээрээс чинь нулимж зогсох өдөр ирнэ дээ гэж  шүд зуун тэндээсээ дахин нэг алхмаар буруу гишгих амархан. Тэр замд ганцаардал зөндөө таардаг, ханьссан бүхэн бас л тийм замаар тэр оргилд гарахаар тэмүүлэн яваа тул хэрэгтээ газар хэрэгтэй цагтаа чамайг ч шат болгон ашиглахад бэлэн явах нь мэдээж. Түрүүлж чи гишгэж чадвал аз боловч сэтгэлийн амгалан хэзээд үгүйрдэг. Тэсвэр тэвчээр, хүч чадлаа баран байж туйлдан очсон уулын оргилоос доошоо харах гоё л доо. Гэхдээ тэр цагт, тэнд хүрээд л амьдарна даа, жаргана даа гэж насан турш аахилан уухилан бартаан дундуур нэр төр, алдар гавьяа, найз нөхөд, баяр хөөрөө нухчин туучин иртэл тэнд чинь юу ч үгүй салхи сийгэж нуруу даасан хүйтэн, хоосон байвал яана.

Тэгтэл тэээр дороос энгэрээс нь халуу дүүгэж уур савссан морьтон залуус ганзага нийлэн хөхрөлдөн, хөөрөлдөн ирж явах яасан атаархмаар байх бол. Тэд уулын бэлээс эхлэн аажуу тайвуухан, гэхдээ цэх шулуухан, сэтгэл бахдалтайгаар араас ирэх нялхсынхаа замын чулууг түүсээр, хааяахан буудаллаж энээ тэрээ орчмын уулсаа ажигласан шигээ, уулын бэлд, нугад, энгэрт, оргилд амьдрал ямархан байдгийг, хаанаа дулаан, хаанаа нөөлөгтэй байдгийг хүүрнэсээр дөхөж ирнэ. Тэд л бүрэн амьдарч чадсан мэтээр хов хоосон, хүв хүйтэн ертөнцөд өөрийн тугаа хатгана. Түүнийг нь бэлийн хүмүүс чигээ болгон уул өөд өгсөнө.

Хүн угтаа юуны төлөө л амьдардаг билээ. Тэнд оргилд тугаа хатгаж, амьдарсан мөр, алдаршсан нэр, араасаа дагуулах үрсийнхээ төлөөнөө юм биш гэж үү.

  За тэр ч яахуу.

             Нээрээ хааяа сэтгэлээр навс уначихаад босоод ирэх гоё тэ. Тэр тоолонд амьдралын минь зорилго хэвэндээ, хөх уул минь тэндээ л байхад зам мөр минь зөв яваа юм даа гэж санадаг. Амжилтанд хүрсэн алдар нэртэй улс олон л байлгүй яахав. Гэхдээ амьдралын сайхныг мэдэрч дууссан нь хэд юм болдоо гэж хааяахан бас бодогддог л юм.  Хүн бүхэн уулынхаа оргилд хэзээ нэгэн цагт гардаг. Хэзээ нэгэн цагт шүү... Заавал. Харин яаж гэдэг зайлшгүй бус юм даа.


Анд нь өөртөө гэж ийм үг олж зохиов шүү. Уулын оргил дахь зорилгоо харсан хүнд гутлын чулуу тээглэдэггүй. Аваад хормойлчих хүү минь. Араас чинь яваа ай түмэн үрсэд тээг бүү болог.



18 February, 2013

Голын чиг хайртай амраг даа

... Аяланхан дуулмаар чиг амраг даа чи минь
Аяархан уйлмаар чиг хорвоо доо ай
Голын чиг хайртай амраг даа чи минь
Гомдонхон уйлмаар чиг хорвоо доо ай ....  

 Нэг ийм шүлэгтэй, ийм утгатай, бодит амьдралаас сэдэвтэй өгүүллэг бичиж өгөөч гэсэн хүсэлт ирлээ. Хүний амьдралаа гэж... хувь тавилан гэж байдаг бололтой. Шүлгийг шууд зохиолоо ш дээ этр кк.  ардын дууны сэдэвтэй клиптэй байвал бүр догь ч юмуу. За юутай ч эхлээд бичээдэхье тэ

15 February, 2013

Би бол харьцангуй хүн мөн

Намайг нэг хүн чи аймар санаа муутай гэдэг юм. Би ч тийм юм байна даа л гэж бодсон. Тэгсэн сая нэг найз чи арай л гэнэн гэнэн юм боддог гэнэ ээ. Би тийм юм байна даа л гэж бодох гэхээр сонин байгааз дээ. Шал эсрэг.

Дээр нэг удаа найзуудтайгаа сууж байгаад манай захирал намайг ном уншаад л суугаад байвал нөхөр олдохгүй шүү гуравдугаар төрлийн хүн минь гэсэн тухай ярьсан чинь,  юу вэ Андаа одоо чамайг тэгж дүгнэлээ юу, чи одоо тийм номын байлаа юу. Харин ч чам шиг энд тэнд тас няс инээсэн хүн байхгүй байх гэжийлээ. Би бүр гайхаааал суусан. 

Бас эмээ намайг их буурьтай, хэрсүү хүүхэд гэдэг. Харин ээж болохоор агаар дээр амьдардаг гэдэг. Зарим хүмүүс намайг харьцахад амар, илэн далангүй эмэгтэй гэдэг. Хагас зарим нь болохоор юу ч болж байсан юугаа ч ярьдаггүй со хүүхэн гэдэг. 

Надад заримдаа тогтуун тайван амьдрал сайхан байдаг. Гэсэн хэрнээ шинэ орчинд дасах огтхон ч хэцүү санагддаггүй. Би бас ном уншаад умгар өрөөндөө суугаад л байж чадна. Гэсэн хэрнээ хэрэн тэнэж, олонтой бужигнасан эрэл хайгуулт амьдрал надад бас л зохидог. Би аймар аймхай, сохор хар ч байсан айдаг. Тийм байж үхлийн тухай хэзээ уулзахаа товлон товлон бичдэг. 

Ингээл бодоод байхаар би нэг тийм харьцангуй хүн шиг санагдаад байгаа юм.  Хамелеон шинжтэй, өөрөө ч дүгнэж боломгүй өөдгүй хачин ойлгомжгүй амьтан :P


14 February, 2013

Чамайг дурсах минь ийм удаан болсон

Нэг тийм шүлэг бичмээр өдөр байдаг даа. Өв өндөр шилэн байшингаас зугтаж хэн ч тоож орж ирэмгүй буйдхан кафед цонх бараадан суучихаад дэвтрээ гарган чимээгүйхэн шүлэг бичих  гоё.  Дурласан залуу минь хол байх гоё. Хайртай гэчихээд салаад явчихдаг анхны хайр ч гоё. Ер нь сэтгэл хөгтэй л байхад амьдрал үргэлжилж байдаг. Амьдралыг би дурсамж гэж боддог.

Чиний үгэнд гомдохдоо утсаа унтраан орондоо шөнөжин бодол болж, чиний бэлэглэсэн улаан цамцыг нандигнан үнэрлэж, чиний үнэрийг арилчихвий гэхдээ угаалгүй хадгалж, чиний заримдаа гэнэтхэн ирдэг төлөвлөгөөгүй болзоонд баярлаж, чиний нүдний дулаан үргэлжид  зүрхийг минь төөнөж яваа гэж санах надад жаргал байсан. Харин одоо чамайг дурсамж гэж санах минь улам удаан болсон. Гомдохоо байсан. Чамайг зөнд нь явуулчихаад шүлэг бичихээ байсан. Цонхны наранд шанаагаа тулаад чамайг санахаа байсан. Амьдрал бол дурсамж гэж бодохоор би одоо үхсэн.


07 February, 2013

Нар тусдаг жижигхэн байшиндаа

За гоё сайхан өглөөний мэнд. Амьдрах сайхан шүү тэ. Саяхан нэг найз маань хүүхэдтэй болсон, өөр нэг нь одоо цагаан сараар хуримаа хийнэ. Нэг найз томилолтоор баахан явж явж ирээд уулзалгүй сар болсон гэж хүүхэдтэйгээс бусад гурав нь урд шөнө элгээ хөштөл инээлдэж хонов.

Бид гурав ахлах анги, их сургууль, ажил дамнасан найзууд. Асуулт асуухаар яаааг адилхан хариулт бодож олж чаддаг л "шүрэн толгойнууд"шүү дээ. Ер нь хүн төлөвшлийн үедээ нөхөрлөж явсан найзууд хамгийн ойр байдаг шигээ. Нэг нэгэнтэйгээ хүсэл бодол,  түвшин,  сонирхол ойр, амьдралыг үзэх үзэл, ууж суугаад ярих яриа нь ч нэг. Бид гурав нэг нэгнийхээ тухай биш нэг зүйлийн тухай ярьж чаддаг нь надад хамгийн үнэтэй санагддаг. 

Нэг удаа бид гурав бусдын өмссөн оймс гутал ярьж явсангүй, нэг удаа болох бүтэхгүй муу үйлийн тухай ярьж явсангүй, нэг удаа нэгэндээ чи намайг тэглээ ингэлээ гэж гомдоллож явсангүй, нэг удаа ном, ертөнц, сэтгэл гурвын тухай ярилгүй өнгөрч байсангүй. Нэг удаа нэгнээсээ авсан тусаа  мартаж явсангүй, нэг удаа нэгнээсээ өгсөн тусынхаа хариуг нэхэж явсангүй. Найзуудтай явах сайхааан..

Өө нээрээ анд чинь ахиад л гадаад явах болжийх шиг байна. Энэ удаа харин суурин байх магадгүй.  Өглөө эртээ гэгч нь босож нар тусдаг жижигхээн байшингийнхаа цонхны дэргэдэх ширээнд сууж номоо бичээд л, нам тайван унтаж буй нөхрөө харж инээмсэглээд, томдсон унтлагын цамцныхаа ханцуйг чирээд нүдээ нухлан түнтэр түнтэр алхан орж ирэх хүүгийнхээ өглөөний цайг бэлдээд. Харин бусдын өглөө эхэлдэг 9 цагт костюмаа өмсөж, торгон алчуур мөрөн дээгүүрээ хээнцэрхэн шидчихээд албандаа явдаг ажил хэрэгч эмэгтэйн амьдрал минь намайг тэнд хүлээж байгаа.

Бодвол тэгээд болох юм болохоороо л болж буйз дээ.

Эцсийн эцэст хүний амьдралын туйлын хүсэл сэтгэл амгалан, сэтгэл хангалуун амьдрал л гэж би боддог. Амьдралдаа үлдээх нэртэй явах шиг,  олонтойгоо явах шиг сайхан юм юу байхав дээ.

06 February, 2013

Тэнэг хүн тэнэгээрээ л үлддэг

 За зөв бурууг мэдэхгүймаа. Би бол уур ихдэхээр үг ч гардаггүй юм байна гэдгээ л мэдлээ.

Өнгөрсөн зун нэг найз хүүхэн хоёулаа компани байгуулья л гээд байлаа. Би хөрөнгө оруулагч олсон гээл. Өө за тэгвэл тэгье хөөөөп гээл нэг хуулийн этгээд байгуулсан. Нэг сайт ажиллуулья хоёулаа гээл байлаа. Өө за тэгвэл тэгье хөөөп гээл бас нэг сайт бий болголоо. Уг нь би багаас нь мэдэхийн. Тийм болохоор л өө за гээд байсан хэрэг. Хөрөнгө мөнгийг ч найз олсон нь үнэн.

Тэгээд л ширээ сандал мандал авья гээл хамт эрээн явдымаа намар. Би ч яахуу айхтар муу санаатайн болохоор ер нь янзыг нь үзэх маягтай янз янзаар л авир гаргаж үзлээ. Муулжийна гэнээ. Мөнгө үзээгүй, мөнгө нарийлдаг, мөнгөнд л санаатай, эсвэл бүр мөнгөний сонирхолтой этр. Тэгээд ч ер нь удаан зам нийлэхгүй шинж ажиглагдаад ирэхээр нь нүдээ аньж яваад нэг юм монголд ирлээ, больё буцья гэж бодсон. Мань хүн гоё оффистой болсон гэнэ, мань хүн гоё ширээ сандлаа тавьсан гэнэ, мань хүн найзуудаа дуудаж ажиллуулж байгаа гэнэ... Болоод бүтээд л байгаа сурагтай. Би ч оролцохгүй яваад л байлаа. Оролцох хүсэл ч байсангүй. Ёсыг бодож яажийна ийжийнэ гэж асууна. Анхнаасаа яах ч гэж нийлж эхэлсэн юм гэж аль дээр үед эрээн явж байхад л бодож эхэлсэн. Тэгээд санаа таарахгүй хүнтэй сайн муугаа дуудалцаж байхаар яшиг бүгдийг нь өгчихье гэж бодлоо. Адаглаад тэр хүний ажил амьдралд гай тус болохгүй нэг нэр хоосон бөглөө байлгаж байхаар хоёрт би ч өөрөө энд тэнд нэр хочоо оролцуулж явахаар цэвэрлэж авья гээд л бодов оо. Тэнэг хүний ухаан үдээс хойш гэгчээр анхнаасаа бодох асуудал л даа. 

За тэр яахуу тэнэг хүн нь би юм. Тэгсэн өчигдөр найз залгаад л нэг нотиратаар орох ажил байна 2улаа. компаний хувиа авья би өөр нэг найздаа өгөхжаан этр гэвээ. Тэгээд ч би бодку юу яшиг төвөг өгч амарья. Чи ч ав би ч өгье ухааны юм бодцон явжээваа.  Гэсэн сая залгажийна. Одоо гарч ир гэнээ. Би завгүй байна гэсэн. Надад өөр зав байхгүй, аятайхан байжаад аятайхан өгцөн чинь дээр байх шүү гэнээ.  Тэр хүн одоо хэн бэ. 

Би одоо тэрнээс юм гуйж авчаад буцааж өгөх гээд байгаамуу хаашаан. Тэгэхээр нь бүр гэдиймээр санагдаад, эцчийст өгөх өгөхгүй нь миний дур биз дээ ингэхэд. Ажил дээр ирж хонгилоор нэг баахан орилсон гэнэ. Яджаахад би өрөөндөө байхгүй. Нэр нүүрээ боддоггүй хүмүүс гэж байдаг тээ. Яаг тийм. Коридороор би мөнгөө авмаар байна авчраад өг чи ми гэснээ өрөөгөө түгжцэн байна чи гараад ир энэ чинь миний амьдрал энэ тэр гэж баахан жүжиг тавьжээ. Манайхан бүр айцан байш дээ хөөрхий кк. Арай л харуул дуудаж гаргаагүй байх гэж найдья. Аргагүй ш дээ эрдэм номын өргөөнд ийм хүн орж ирэхээр. Мань хүн яахуу нөхөр сүүдэр, ховчин хорчин найзууд гээд өчнөөн муухай хэрүүл уруул хийж явсаар байгаад дөжирнө, хэрүүлийн муухай шүглэнэ гэдэг  шиг тийм юмыг тоохоо байсан л байх. 

Хэрэлдэж байгаа үг нь: "Би захиралд чинь албан бичиг барьж ороод чамайг гаргаж ирнэ" тэр одоо хэнд ямар хамаа байна аа. "Шүүх цагдаа болгуулах гээд байгаамуу" Би тэгье шүүх дээр чинь уулзья гэсэн. Тэгээд одоо энэ хүн эзэмшдэг хувиа надад өгөхгүй байна гэхийм байхдаа. 

Муу нэрийг хусавч арилахгүй ээ гэж. Суурь хүмүүжил, хувь хүний уг чанар ухаан ген гэдэг хувиршгүй зүйл юм байна. Хүн өөрчлөгдөж болно гэхдээ өмссөн хувцас нь гоёдно уу гэхээс хүнд дөрөвдүгээр ангийн боловсрол ч багаддаггүй л юм байна.  

Яаж олсон юуны мөнгөөрөө тэр компанийг хэрхэн ажиллуулна хэдэн төгрөгний ашигтай байна надад үнэндээ түй ч падлийгүй. Зохор зоос ч би авахгүй. Тэндээс нэрээ салгаж авна. Гэхдээ гуйж биш хэзээ хүссэн цагтаа. Тэр хүн ингэж харьцаж байгаа бол би өгөхгүй ч байж болно ш дээ. Тийм үү. Эсвэл гудамжинд таарсан хэн ч хамаагүй нэг хүнд бэлэглэчихсэн ч яадын буян болог. 

Чи хэн ч байж болно, хэн ч байсан байж болно, хэн ч болж болно. Гол нь "ХҮН" л байх ёстой. Хүн нэрээ тогос өдөө гэдэг дээ. 

05 February, 2013

Гомдол үгүй

Хүний амьдралд учрал тохиол ирж л байдаг, явж л байдаг. Амьдрал өөрөө баялаг юм даа. Нэг өдөр муудаж нэг өдөр сайддаг охидуудын нөхөрлөлд би дургүй гэж дээхнэ үеийн нэг бичлэгтээ хэлж байсан даа. Өнөөдөр нэг найзтайгаа уулзаж үдийн хоол хамт идлээ. Яахвээ магадгүй түүнд надад гомдсон үе байсан байх, надаас бусдад муухай үг хэлж явсан ч байг, надад ч зарим нэг үйлдэл нь таалагдаагүй байг.

 Гэхдээ л би гомдоогүй. Ухаантай, уужуу царайлах гэсэндээ биш, ер яагаад найзууд заавал дандаа хамт байх ёстой билээ, ер яагаад найзууд үгүй бол муудан холдох ёстой гэж. Би бодохдоо үл ойлголцлын ард үнэнч үлдсэн нь л жинхэнэ найз гэж санадаг. Юу ч болоод өнгөрсөн бай эргээд уулзахадаа инээгээд тосдог, гэрэл дулаан цацрааж чаддаг бай гэж би өөртөө хэлдэг. Өнөөдөр ч тийм байж чадсан. Харин олон битгий мууд, муудсан ч муухай үг битгий хэл... 

Амьдралын зовлонг биш жаргалд чинь хамт явахсан гэх гэгээн бодол тээдэгтээ чиний нүднээс уйгаас бусдыг нь асуудаг юм шүү. Миний найзад өдрийг хувааж гуниг тайлах өчнөөн найз олдоно. Харин цонхны тавцан дэрлээд өнгөрснийг хөвөн суухад амьдралд чинь ирсэн олноос эргэж яваагүй нь би байна. 

 Хэрвээ би чамайг найзаа гэж бодож чадсан л бол хэзээд чи миний найз байсаар л байх болно. Эцсээ хүртэл итгэхгүй л юм бол эхнээсээ л итгэлийн тухай ярих хэрэггүй биздээ дээ. Нөхөрлөл хайр аль аль нь ялгаагүй энэ сэтгэлийн угаас төрдөг болохоор зааглах гээд, заавал гоё байлгах гэж тэгтлээ чармайх хэрэггүй юм. Угаас тэнд гомдол, хорсол гэж байдаггүй.


04 February, 2013

Ертөнц жамаараа л яваа

        Гэрээ цэвэрлээл, цайгаа чанаал, үлгэр сонсоол, шкафаа цэгцлээл этр би нээх хөөрхөн байсааангг уржигдар. Өдөр хангалттай удаан өнгөрдийн байлээ. Юу ярьжаан би чинь бүр дараа нь амрангаа орон дээрээ суваг сольж хэвтэж этр.. Ийм амралтын өдөргүй ямар удаа вэ.

Өө бас нэг нэвтрүүлэг үзсийн байна. Жүжигжин Энхтуул, Одончимэг хоёр ярилцав.Эмэгтэй хүний хамгийн эрхэм чанар юу юм бэ гэсэн чинь бусдыг хайрлан энэрэх, хайр ундруулах гэдийн. Нэг бодлын үнэн юм уу гэж бодсон. Тэгээд би ч гэсэн хэзээ нэгэн цагт чадах л байх даа гэж бодсоноо бас эргэлзэн гайхсан. Хүнийг үнэн сэтгэлээсээ хайрлана гэдэг ямар байдгийг үзээгүй хүн юм бишүү дээ би чинь гочоо минь кк. 

Тэгээд бодлоо. Нэг бол би их азтай эмэгтэй юм, нөгөө бол их азгүй эмэгтэй юм. Яасан гэхээр миний хүндэлж явдаг эмэгтэйчүүд бүгд л залуудаа хань жил үр хүүхэд, энгийн нэг ажил гэж яваад сүүлд амжилтанд хүрч олны танил болжээ. Нэг нь бүр арван жил чив чимээгүй судалгааны ажил хийсэн ч хүн байдаг. Тэгээд тэд юу гэж ярьдаг вэ гэхээр. Хэрвээ эртхэн, та нар шиг байхдаа ингэж бодож ажилласан бол, энэ тухай бид нар та нарт ярьж байгаа шиг зүйлийг өөр хүмүүс бидэнд ярьж өгдөг байсан бол, залуу насандаа шургуухан сурч, шалмагхан амьдарсан бол гээд л... тэгтэл би энэ бүхнийг одоо мэдсэн дээ гэж бодохоор болоод ч байх шиг. Тэгээд дээрхи хоёрын яриаг бодохоор өөрөөр амьдармаар ч юм шиг. Зүү утас нийлүүлэн хүүдээ дээл оёод, амрагаа хүлээж, амраг минь адуунаасаа ирээд, зүгээр л нэг амьдарвал жаргал ч юм шиг.

Хүн хүний тавилан өөр. Тийм болохоор л тэд ингэж ярьж суугаа. Би ч тэгээд угийн нэг тийм улс нийгмийн зүтгэлтэн зантай хүн л дээ. Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөнө гэгчээр бусдыг дуурайгаад юу хийхэв. Бусдыг ч хүчлээд ч яахав. Бүх зүйл жамаараа л яваа ертөнц шүү дээ.

Хүн ямар байна тийм хүнтэйгээ л нөхөрлөдөг гэж би боддог. Найзаар минь намайг танидаг гээд дуу хүртэл байдаг шүү дээ. Хэд хоногийн өмнө нэг найзтайгаа түнжин хагараад, үй зайгүй явсан болохоор хэсэг хямрав. Тэгээд би ер нь болохгүй байгаа юм болов уу гэж бодож үзлээ. Өөрийгөө өөрчлөх үү ч гэж бодов. Үгүй юм аа. Хүн бүрт өөр өөрийн чанар байдаг. Би яах вээ хэтэрхий  зарчимч, зөрүүд, өөрийнхөөрөө, дураараа, бие даасан, хүн гуйж царайчилж амьдарч сураагүй байж болно. Тийм хэрнээ миний амьдрал гайхуулахаар сайхан биш ч байж болно. Харин би эндээс хэн хэн нь нэг зүйлийг ойлгосон байвал болоо доо л гэж бодож сууна. Би бодож олсон. 

Бүр багын л зохиолч С.Удвал гуайг би их хүндэлдэг юм. Ухаантай эмэгтэй шүү дээ. Хүн намайг баян явсан гэвэл итгэхгүй байх, харин залуу явсан гэвэл итгэх байх шүү гэсэн гэдэг. Эмэгтэй хүн залуу насаараа чимэх, залуу насаа ухаан мэдлэгээр чимэх шиг гоо сайхан зүйл гэж үгүй юм даа. Ээмэг зүүлт яах вэ нэг өдөр гээгдэж л орхих эд. Харин аав ээжээ баярлуулж, ард олондоо хүндлэгдэж, анд найзууддаа дэм болж, хойч үедээ бахархал нь болсон түүн шиг сайхан хүн л явахсан даа. 

Нүүрэндээ инээмсэглэлтэй гоё эмэгтэй биш байг, нөхөртөө халамжтай сайн бүсгүй ч биш байг. Харин өргөн бодол,  уужуу ухаан, зүрхэндээ нартай сайхан эмэгтэй л явахсан даа. Сайхан эмэгтэй ...