07 February, 2013

Нар тусдаг жижигхэн байшиндаа

За гоё сайхан өглөөний мэнд. Амьдрах сайхан шүү тэ. Саяхан нэг найз маань хүүхэдтэй болсон, өөр нэг нь одоо цагаан сараар хуримаа хийнэ. Нэг найз томилолтоор баахан явж явж ирээд уулзалгүй сар болсон гэж хүүхэдтэйгээс бусад гурав нь урд шөнө элгээ хөштөл инээлдэж хонов.

Бид гурав ахлах анги, их сургууль, ажил дамнасан найзууд. Асуулт асуухаар яаааг адилхан хариулт бодож олж чаддаг л "шүрэн толгойнууд"шүү дээ. Ер нь хүн төлөвшлийн үедээ нөхөрлөж явсан найзууд хамгийн ойр байдаг шигээ. Нэг нэгэнтэйгээ хүсэл бодол,  түвшин,  сонирхол ойр, амьдралыг үзэх үзэл, ууж суугаад ярих яриа нь ч нэг. Бид гурав нэг нэгнийхээ тухай биш нэг зүйлийн тухай ярьж чаддаг нь надад хамгийн үнэтэй санагддаг. 

Нэг удаа бид гурав бусдын өмссөн оймс гутал ярьж явсангүй, нэг удаа болох бүтэхгүй муу үйлийн тухай ярьж явсангүй, нэг удаа нэгэндээ чи намайг тэглээ ингэлээ гэж гомдоллож явсангүй, нэг удаа ном, ертөнц, сэтгэл гурвын тухай ярилгүй өнгөрч байсангүй. Нэг удаа нэгнээсээ авсан тусаа  мартаж явсангүй, нэг удаа нэгнээсээ өгсөн тусынхаа хариуг нэхэж явсангүй. Найзуудтай явах сайхааан..

Өө нээрээ анд чинь ахиад л гадаад явах болжийх шиг байна. Энэ удаа харин суурин байх магадгүй.  Өглөө эртээ гэгч нь босож нар тусдаг жижигхээн байшингийнхаа цонхны дэргэдэх ширээнд сууж номоо бичээд л, нам тайван унтаж буй нөхрөө харж инээмсэглээд, томдсон унтлагын цамцныхаа ханцуйг чирээд нүдээ нухлан түнтэр түнтэр алхан орж ирэх хүүгийнхээ өглөөний цайг бэлдээд. Харин бусдын өглөө эхэлдэг 9 цагт костюмаа өмсөж, торгон алчуур мөрөн дээгүүрээ хээнцэрхэн шидчихээд албандаа явдаг ажил хэрэгч эмэгтэйн амьдрал минь намайг тэнд хүлээж байгаа.

Бодвол тэгээд болох юм болохоороо л болж буйз дээ.

Эцсийн эцэст хүний амьдралын туйлын хүсэл сэтгэл амгалан, сэтгэл хангалуун амьдрал л гэж би боддог. Амьдралдаа үлдээх нэртэй явах шиг,  олонтойгоо явах шиг сайхан юм юу байхав дээ.

7 comments:

Anonymous said...

Энд эсрэг тусна. Ганц амьдралдаа үлдээх нэртэй явах шиг..........! Энэ амьдралдаа огт нэргүй, өөрөөр хэлбэл: Чи байхгүй мэт амьдрах хэрэгтэй. Ингэж чадваас, хувь тохиол ийн байваас тэр цагт нэр тань мөнхөд үлдэнэ. Үйлийн үр тань мөнхрүүлнэ. Тодруулвал чи вээр агуу их нээлт хийнээ гэсэн үг. Үүнийг "эс" хэмээх нэгэн гарваас, жишээлэн ам таглаваас, үүнээ зөвхөн улс төрч, энэ тэр л дурьдагдах. Ийм хүмүүсийг үйл явдлыг "тодотгохын" тулд л түүхнээ дурьддаг юм. Тэгэхээр "олонтойгоо" явж байж нэрээ үлдээнээ гэвэл учир дутагдалтай буюу.

Мөн аз жаргалтай сайхан амьдралыг ихээхэн мөрөөддөг тань харагдана. Гэвч энэ бол ухамсралт үндэстэй "малын" сэтгэлгээ юм. Байгаль эхийн боол гэсэн үг л дээ. Харамсалтай нь үүнээс бултах арга болоод зам байхгүй. Учир нь энэ малын сэтгэлгээг бидний тархинд программчилчихсан байдгаас тэр. Тархи бүх шийдврээ дотоод шүүрлийн булчирхайнуудын эрх ашгийн төлөө гаргана. Ингээд л боол. Бүхнээс эсрэг бай, тэсрэг бай. Энэ бол алтан дүрэм. Хүүхдээ тээж яваа эх аз жаргалтай мэт харагддаг нь биднээ суусан байгалын программын "харц" юм шүү дээ. Өөрөөр хэлбэл байгальд алив амьтан тасралтгүй үргэлжлэх нь онцын чухал. Бид түүний энэ эрх ашгийн төлөө байгалийн боол болон түүнээ зүтгэдэг байна. Чухам энэ үнэнийг мөнхөд далдлах гэж байгаль биднээ эдгээрийг хайрлах, ийн тэмүүлэх хүсэл суулгасан юм шүү дээ.......Охин минь!

Эртний анд. said...


Миний хүсэл байнга л хувьсаж байдаг юм доо. тэрийгээ ч нэг их буруу гэж боддоггүйм. Угаас түүхийгээрээ, төлөвшиж ядаж яваа л амьтан л даа би ч..

юутай ч уншсанд коммэнтолсонд баярлалаа

Piglet said...

New place, new life. Good luck!

Anonymous said...

Зайл даа Чи.........! Хужаагийн шээс вэ яасан........зайл зайл.......ТОНИЛ

baidag l negen said...

ehniih suuliinh 2-g oisongui chi oilogvuu and

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Эртний анд. said...

oilgoj tarhia bohirduulaad yahve ho. hen bichij bgag ni gadarlaj bna

hemjeegeeree setgej hemjeegeere yarij amidardag humuus bdag l yum