30 April, 2011

Ихээ удаан амьдралын аз жаргалыг түүгээд

   Дүүтэй утсаар ярьсан чинь аав ээж хоёр хөөрхөн нь аргагүй хоорондоо одоо ч охин минь ирлээ дээ гээл ярьж байх юм гэнэ. Битүүхэндээ хоног тоолоод л суугаа бололтой. Илүүхэн хамтдаа байхсан даа гэж санах юм. Удахгүй очлоо доо ... 

      Жоохон байхад эрхийн тэнэг гэхээр хамгийн муухай санагддаг байж билээ. Одоо тэгсэн эрхийн тэнэг өссөндөө баярлах юм. Ямар их аз жаргал, инээд хөөрийн дунд хүн болоо вэ. 

Дураараа нь дэндүү зан минь өнөөдөр намайг дураар минь авч яваа. Үгүй бол өөр бусдын л адил нэг шугаманд санаж бодон алтан дунджаар амьдрах байсан. 
Дураараа нь дэндүү зан минь өнөөдөр намайг өөрөөр минь авч яваа. Үгүй бол бусдын зохиосон дүрэм журмыг зөрчихгүй явах нь л сайн хүн гэж санах байсан. 
Дураараа нь дэндүү зан минь өнөөдөр намайг хүслээр минь авч яваа. Үгүй бол мэдлэг биш мэдрэмж чухал гэж бодохгүй л байх байсан. 

28 April, 2011

Сайхан хүүхэн жаргадаггүй


Сайхан хүүхэн жаргадаггүй ээ гэж үнэн үг юм биш үү? Би тэгж бодлоо..


24 April, 2011

Хүүхнүүдийн ааш

      Амралтын өдөр. Мөн үү? Гэхдээ би нартай уралдаал боссон. Өнөөдөр чинь миний найзын найз залуу Монголоос иржуугаа байхгүй юу. гояайна уу харин тийн гоя. Тэгээл яахуу дээ гэрээ цэвэрлээл, хоол хийгээл гялтгануулсан. Ирэхэд нь хамаг юм бэлэн ширээнийхээ ард цагаан сараар айл хэсэж яваа хүн шиг жомбойгоол суужаам чэнн..

      Би нээрээ найгүй хурдан хөдөлгөөнтэй ш дээ, дээрээс нь хүн амьтан дайлж цайлаал, угтаж аваал хоноод яв болохгүй бол яадын хоёр хоночооч этр гээл... явахад нь юу ч хамаагүй ямар нэг юм бэлэглэмээр санагдаал этр нэг бодлын нээх төвөгтэй зантай.  

22 April, 2011

Аз болоход аз дутаж ..

         Би өөрийгөө эмч болоогүй нь яамай гэж боддын. Болох дөхсөн дэнэг шүү дээ. Над шиг хүнд гоёдох нь хаашаан хүнддэх мэргэжил л дээ. Би бол зүгээр хүндлээл явжаахад болохын. Аз болж гэхиймүү, аз дутаж гэхиймүү миний анагаахын хувиарыг нэг дарга охиндоо аваад өгцийн. Төгсөөд их эмч дутагдалтай хөдөө суманд ажиллана гэсэн гэрээ хийгээл, төлбөрийг нь тэр сумынх нь засаг захиргаа даана барина этр гээл мань мэтийн дээгүүр нисэж буугаал..  Тэр үед учраа ч мэдэхгүй хөөрхөн өө тиймүү агаа тэгүүл тэг тэг этр гээл суужаадаг би тттт.. хэлэх ч үг алга нээрээ. Дараа нэг удаа нөгөө охин хүнтэй суугаад сургуулиа орхисон гээд бөмбөг залгицан явжаахад нь нэг таарсын би. Арайчдээ нээрээ гэмээр л байсан..

21 April, 2011

Миний булчинг хар даа

       Өнгөрсөн долоо хоног хагас бүтэн сайнаар дутуу байсааан. Энэ цаг төр нэг биш шүү. Дэлхий сөнөкөөд байгаан биш бээз, ер нь ойр зуурын юмаа бэлджээнэ байгаа, юмыг яаж мэдэх үү  хэхэ. За тэр марзаганах яахуу.  Гэхдээ  яалтачгүй л дутуу байсымдаа этр...

Өчигдөр найзыгаа өөр хотруу гаргаж өгөөд. Нөхрөө тосохоор явж байгаан. Би нээх өрөвдөлтэй гараа даллаал хоцорлоо ш дээ. Гоёымооо нөхөртэй, найз залуутай хүмүүс. Нэг нь ирээл нөгөө нь тосоол . Ёооё надад тэгсэн ирэх нь байтугай би өөрөө яваад очье ч хүн байхгүй хошин шог шахуу  хаха. За яадыы. 

15 April, 2011

Биеэ үнэлцгээе

    За Хятадад ДОХ-той адилхан хэрнээ өөр нэг өвчин дэлгэрсэн гэнэ. Муусайн хужаа нар ДОХ-ыг дууриалгаад хийжээж ч чадна. Үхвэл таарсан өмхий Янхнууд одоо авчрах нь тодорхой л доо этр гэсэн бөөн шуугиан дэгджийнэ цаана чинь. Хичнээн ч олон биеэ үнэлэгчдийн тоо баримт харагдавдаа бурхан минь. За юутай ч тэр айхтар өвчин нь бэлгийн замаар болоод шүлс хөлс цусаар дамжин ДОХ-той адил шинж тэмдгээр илэрч байна гэнэ. Зах замбараатай байхаас гадна дээд зэргийн сонор сэрэмжтэй байхгүй бол ээ гэцүү шүү. Хачиг гэж хам хэрэгтэн байна бас.

13 April, 2011

Золиосны жил

      За өнөөдөр дахиад түвшин дээшилсэн гэж байгаа. Өөө баярлалаа баярлалаа этр. Тэр яахуу тэрнээсээ эс юм болох юмаа заримдаа. Уг нь хүн нэг жил нэг ангид сурдаг мөн үү? Нэг хэсэг хүмүүс цуг сураад нэг ангийн нөхөд болдог мөн үү? Тэгсэн би яаж байна. Эцэстээ сургууль даяараа манай ангийхан, сургуулийн бүх анги миний анги болжийшдээ. Гэвч аль нь ч намайг ангийн нөхдийн унаган тоонд оруулж боддоггүй бол яанаа айн? Магадгүй ш дээ, муугаар боджоох хэрэгтэй кк. Аа сайнаар бодвол бас өөр л дөө. Хүүе чи минь сайн уу, би минь сайн уу гээл завсар зайгүй мэнд ус болийш дээ ёстой. Уйдах байтугай нойлын өрөө орох завгүй л дуусна шүү даа завсарлагааны арван минут гэдэг чинь. Олонтойгоо явахсан л гэж бодохын амьхандаа. Ааваасаа авсан ганц юм юм даа. Гэхдээ заримдаа гэцүү юм бас байхын, олон хүний аашийг олкож зовцорчихын. Ялангуяа монгол аниа нар..

11 April, 2011

Бороотой өдөр борцтой бантан гоё

Бороо ороод л, ороод л байна... Бодоод байсан чинь догдолж могдлохоо байчихсан юм байна би. Бороотой өдөр борцтой бантан л гоё санагдах болж. Ай сайхаан сайхан...

Үс гэзэгнээсээ урсгах гэж гунигаа шавхлаа
Үгийн чинь зөрүүд гомдох гэж чамайг саналаа
Шаргал намар, хаврын бороог хүлээгээд
Шаналах, шархлах тийм л гоё байж шүү
Ай хорвоо...

Ондоо үнэр, сохор дурлалд мансуурах
Огтор даашинз,солиот үнсэлтийн төлөө
Орь ганцаар шүхрээ мартан алхлаа
Одоо чи намайг таньж байна уу
Ай бороо...

09 April, 2011

Авьяасандаа дарагдцан хүн байна би


Би заримдаа нээх агуу хүн шиг санагдаад байдын дэнэг чинь өөртөө.Үе үе сэтгэл хөдөлнө, юу ч байсан чадах юм шиг  этр..
   Сая нэг хэсэг уран бичлэг сонирхов оо би. Өө жигтэйхэн бийр бэх янтай болоол.. Тэгсэн чадсын. Гэхдээ нэг тэгээд дэлгээд суучихаараа  ухаанаа алдчихна. Хэцүү хүн шүү дээ.  Шалгалт, хичээл байтугай хоол цайгаа мартаад шөнөжин сарааччина. Тэгээд энэ сонирхолоо хэт хөгжүүлвэл амьдралаа алдахын байна гэж санаад нээх тууштай хичээллээгүйм бөөн дурнаас цаашгүй л дуусгасан даа хөөрхий. Зав зайтай үедээ хаа нэг гаргаж ирж бэх үнэрлэчээл, уран бүтээл туурвичаал, жаазалж ханандаа өлгөчөөл, бас нэгийг бичиж найзынхаа төрсөн өдөрт бэлэглэчээл этр байвал л болоо доо. Мөнгөний гарзгүй гэхгүй юу... Хаха миний галеграф хийх гэж ч үнэндээ юу байхав.

07 April, 2011

Чи санадаг уу?

      Үргэлж нар мандаан угтдаг марзан инээдийг чинь санахдаа би уйтгарлах юм. Тэр хөөрөн баяссан төрх анд минь ганцхан чамд л байдаг. Хамтдаа дэврэн хөөрч, сагаж асгасан хөхүүн өдрүүдээ хайн бэдчиж ганцаардал хормойлох тоолонд минь чи дэргэд ирдэг байсан. Одоо харин холоо байгаа мэт санагдах юм. Тэгсээр атал л би хамгийн ихээр санах юм.

05 April, 2011

Андын нөхөрлөл, архины бөглөө юугаараа ялгаатайг...

      Ээж, эгч этр нээх жинжиймаа минжиймаа үзээл уйлдын. Би бол гайхцарна. Тэгсэн намайг уйлуулдаг киног хараад тэд гайхцрах байтугай гүн шокдоно. Гэхдээ би нээх тэд нар шиг алчуур малчуур тэвэрч суудгүй шүү, суух ч хүн биш би вол этр.

Өөрөөр үхмээр байна би, тамд очмоор байна

Хөшгөө нээгээгүй, хөнжлөө хураагаагүй
Угаалгын өрөө, гал тогоо, улаан дарс, школадь
Ор, телевиз, унтраалттай утас
Оюун санаа минь л оршигч нөгөө гэр..

03 April, 2011

Сэтгэл уйт бороо шиг...

Сэтгэл уйт бороо шиг нэг нэгээр дуслаад
Сэмхэн уйлж нулимсаа арчуулмаар байна
Аргадах гарыг чинь сүйн бөгжөөр дөнгөлөөд
Ахиад чамтай удаан баймаар байна 
Чамд донтон дурласан тэр олон бүсгүйн
Чаргуулдсан тээрт өдрүүдээс залхаж байна

01 April, 2011

Зүрхнээс минь чи шархгүй явж одсон. Шарх.

Би чамд хайртай.
Хоосон.
Би чамайг охин биеэр хайрлаж явсан.
Шарх.