28 February, 2011

Хүн муутай хүн

Хүлээгээд л байх минь сайхан байж. Хэзээ ирэх бол гэж сураг чагнаад л, хэзээ хэзээгүй ороод ирэх гэж байгаа юм шиг хоол бэлдэж гүйгээд л... Хүлээгээд л байдаг байж, уулздаггүй л байж. Гэтэл одоо уур ч хүрээд байгаа юм шиг, уйлах гээд ч байгаа юм шиг.  Булайгаа чирэх нь энэ үү дээ би чинь. Ингэтлээ гомдож үзээгүй юмсан. Энэ чинь тэгээд нөхөрлөл юм уу ?

27 February, 2011

Миний мэдэхийн л бид..

        Дөнгөж сая андууд цанын баазаас залгаж байна. Эрдэнэт, Дарханаар жоохон салхилаад гэнээ. Солиорч байгаан шүү нээрээ гэснээс зовлон жаргал дундаас ч нэгнийгээ хөлийнх нь чимээгээр таних алт шиг хэдэн найз минь юм шүү дээ.

Залуу насыг дурлал дарсгүй үрвэл ёстой гохь чинь

         Ойрд оюутнууд цуглаад нүсэр байнаа нээрээ. Унтах ч чөлөө өгөхгүй байшдээ нтр..

25 February, 2011

Уучлаарай насаар чинь тэжээж чадахгүй

        Өглөө гараал алхлаа. Жижүүр агаатай аая лаг гадаад мадаадаар цаг агаар ярьж марьчаал нтр. Сургуулийн хүрээнээс гарлаа, машин зам өнгөрлөө пүүүүү...ш дээ ерөөсөө. Түм түжигнэж бум бужигнана гэдэг шиг л юм болжийгаам чинь. Алим наашаа, алив цаашаа,  алим хэд үү арай ч дээ яамар үнэтэйн 4хөн ширхэг нь үү даа ёооё

24 February, 2011

Далайцэрэн давсааан...


     Бусдаас гуйсан бүхэн чамд багадсан бол бурхандаа тавьсан чихрээ аваад ид хүслээрээ.

Бодлоос салахгүйм. Бодохоор уйлах гээд байхын. Бичмээр байхын. Бичих гэхээр зориг хүрэхгүйм. Эмч болох минь яалаа гэсэн эмзэг сэдвээр эдгээгүй шархыг минь хорвоо үрэв. Эцсийн эцэст Засаг дарга миний халаадыг хүүдээ өмсгөөгүй бол өдийд би тангарагаа өргөж байгаа. Ингэж бодохоор Будда, Есүс, Аллах  өөр хэн байдаг юм та нар бүгдээрээ нохойн баас гэж хараамаар байна. Сүсэглэдэг нэг нь харин намайг  хараа. Чиний өгсөн буяныг даахгүй нь өршөөгөөрэй. Тэнхэл чинь хүрдийн бол тэр охиныг аварчих өр зөөлнөөрөө.

22 February, 2011

Хүнийг боовоор нь шинжихүй

  За тэгэхээр овоо хэдэн боовны цаана гарлаа. Үүн дээрээ тулгуурлаад хүнийг боовоор нь шинжиж болохын байнаа гэсэн дүгнэлтэд хүрчээд суужаагаан би.

21 February, 2011

Энэ бол би, харин энэ бол миний найз

Ханцуйндаа нулимстай ганцаардал урсан ирэв
Халуун сэтгэлд минь учирлаад хань болов
Чиний бүхэн надад л ганцхан зохидог
Чимэг хэрэггүй ертөнцөд бидний нөхөрлөл оршдог
Хачин чаминаар...

20 February, 2011

Өглөөний нар хөшигний завсраар..

          Хөшгөө татахгүй унтдын юмуу?  Тэгүүл өглөөний нар хөшигний завсраар тусахад өдөн хөнжилд.. унтах биш нар шууд мэлсхийтэл тусаал би унтаж чадку аргаа бараал уурандаа хөшгөө хаах гэж явах зуур  нойр минь сэрээл,  тэгсэн эсрэг байрны цонхоор нэг залуу бас яг хөшгөө хаах биш нээж таараал нтр юу болоод явчиваа ккк..

         Би уг нь өөртөө их том дагаж мөрдөх долоон зарчим гаргасын аль он эхлэхэд.. дагаж мөрдөнө л гэцэн байгаа. Уг нь хөөрхий уул хүн нь их гайгүйм байгаан ш дээ цаад чинь. Нээг их уншиж мэдээл, хийж бүтээгээл амьдарчих санаатай. Таван ном дөрвөн бичиг билүү юу билээ нэвтэрчих хүсэлтэй нтр... Даанч

19 February, 2011

Ala vi zulai Samo le le

Ala vi zulai
Samo le le
Pavu shi len lenhai tsepu
Samo le le
              Ala vi zulai
              Puli vili
              Tuli shi len lenhai tsepu
              Samo le le   

Гэж ирээд л гитарын ганц барилтаар дуулж явлаа. Энэ ёстой үнэн үгтэй дуу шүү гэдэг шиг уг нь их гоё дуу, даанч бидний гараар ороод л утгаа алдсан даа. Гэсэнч хамгийн нандин дурсамжийг минь хадгалж үлдсэн энэ галиг, гитарын ганц барилтандаа би хайртай. Тэр ч гэсэн мартаагүй  яваа..

Тэр гэж би тийм нэг нэрэлхүү эсвэл зориггүй,  нэрээ хичээсэн, тэгснээ тэрүүхэндээ их зантай яагаадыг мэдэхгүй яг надтай адилхан юм шиг санагддаг найзыгаа хэлж байгаа юм.

18 February, 2011

Шар мөрөний эргээс

                 Өчигдөр хятадын билгийн улирлын шинийн арван таван буюу Дэнлүүний баяр  боллоо. Айл бүхэн хөл хөөр болоод л, ер нь ч цагаан сарын хөл намжаагүй байгаа цаг л даа одоо.

17 February, 2011

Үнэн сожоом

            Ай хөөрхий ингээд сүүлчийн найз минь салалтаа хийсэн сайхан л өдөр болж байна дөө. Сүүлчийн гэдэг нь дахиж хэн ч салахгүй гэсэн санаа юм шүү намайг дөрөвхөн найзтай гэж бодов айн. Гэхдээ ч яс тоолвол ер нь тэр хавьд очиж магадгүй шүү нээрээ. За тэр яахуу учир ийм юм. Оройн 6 цагийн үес болохуйяа найз үг илгээж байна. Би салчихсан яадын үхсэн би тэр мууг уучлахгүй, яаж чадаж байна а, ээ хайран залуу нас минь, хайранч хайрлаж явсан бие сэтгэл минь гэнгүүтээ л бодохоор л дургүй хүрээд байхын, яадын дахиад баахан хараачдын билүү. Би ч гэхдээ чи зүгээр миний амьдралаас дуугүйхэн арилаад өг гээд эцэст нь хийчихсэн л дээ гэхийн. Би гэж хөгийн эр бас сандраад яах учраа олохгүй алингаа алдчихын. Дэмий л за миний найз тайван эхнээс нь ярь яалаа яалаа гэнээ, яасан муухай золиг вэ л гэлээ . Тэгсэн ингэсэн байгаан.

16 February, 2011

Хамгийн үнэн мэргэ пүд пад жон...

Хэн надад хайртай, хэлмэн цолмон тоодог тогоруу, миний ээжийн ширээн доогуур байсан шилтэй архийг хэн уусан, пүд пад жонн... Тээр чи л байна ш дээ. Биш ээ та..

Тэр надад хайртай. Яасан гоё вэ?

15 February, 2011

Санаагүй гэдэг чинь худлаа

Санаагүй гэдэг чинь худлаа
Салхин төдий үнэрт чинь
Шаналалаа гээж л орхих
Бүсгүй совин төрөөд
Бүдэг бадагхан уйтай байна
  
Хүсээгүй гэдэг чинь худлаа
Хүрэхийн төдий амьсгалд чинь
Хүлээсээ тасар татах
Хүүхэн совин санаашраад
Хөхний товч минь хөндүүр байна

14 February, 2011

Дураараа, дэндүү зоргоороо..

 



Дураараа, дэндүү зоргоороо байхаас залхав
Өөр эрх чөлөөг хайж би эндээс явна
Тэнд чиний тор байгаасай

Хамгийн гоё гунигийг ...



Чи минь наддаа халуухан хайраа өгсөн
Чин зүрхний үгээ тэгэхэд шивнэсэн
Би чинь чинийхээ гэгээхэн мөрөөдлийг биширсэн
Бид хоёрын хайр чимээгүйхэн ирсэн
             Нүүдлийн шувуу намартаа буцах шиг бид хоёр холдсон
             Нүдэндээ гуниг тээж чамайгаа хүлээсэн
             Хайр минь наддаа мөнхийн залуугаараа үлдсэн
             Хамгийн жаргалтай үе минь тэр байсан
Хаш мөнгөн хан сарыг ширтэн байж хүслээ дэлгэсэн
Хайр шиг хайраа харамгүй өгсөн
Аз жаргал хамаг биеэр урсан гүйж ханамгүй жаргасан
Ариухнаас ариухан хайр минь тэр байсан
             Он жилүүд алганы хээ шиг нууцхан хөвөрсөн
             Омог бардам залуу нас хулжин одсон
             Үе үехэн би чамайгаа үгүйлэн санадаг
             Үлгэрийн тэр дурлалыг дахиад нэг...

         Энэ миний дуртай хэрнээ хааяахан сонсохоосоо хүртэл эмээдэг дуу минь. Хүрэхийн төдийд хөндүүр явдаг хамгийн нандин дурсамж минь. Үг нь, ая нь хамаг биений үс босгоод л... Сэтгэл зүрхийг минь юу ч үгүй болтол сарниан бусгаж сандаачиж орхидог.

13 February, 2011

       

Буйд холын өнчин тором шиг сууринд минь
Бурхадын дүртэй өвгөд хууч дэлгэж суудагсан
Буйрын чинээхэн тойрогт нь ч гар чамлахын учиргүй
Бүүвэйн дуу шиг амгалан хөдөөдөө л буцмаар даа...



12 February, 2011

Унтья, унтмаар байна

Цаг хугацаа цагаасаа арай л түрүүлээд байх шиг санагдаад байх юм. Хачин юм даа. Чамд тэгж санагддаг уу?
Зарим хүмүүс хичээл ном байна уу, хэзээ амрах уу,  санаж байна шүү сайхан уулзах юмсан тэ гэхийн. Уг нь би чинь амраад л байгаам ш дээ. Манайхан бүгд нутаг буцсан, би өрөөндөө ганцаараа, нэмээд нэмээд энд гурвуулаа л байгаа монголчууд хэхэ. Тэгэнгүүт зарим нь за ганцаараа уйдаж байна уу, айж байна уу,  сайхан амраад л байна уу гэхийн. Чи бас таарвал тэгэх үү? Хачин юм даа. Би чинь уг нь ажиллаад л байгаам ш дээ.

Харцандаа гунигтай..




Хамт алхдаг дурлалын цэцэрлэг
Хачин гоё ягаан цэцэг
Харин нэр нь юу байсан юм бол...
Хагдарчихсан л байхдаа одоо
Хаа холын гурван жил
Харцандаа гунигтай бүсгүй минь
Чиний хайр....

Хайр бүхэн адилхан харамгүй өгөөд л байдаг

      Яагаад чи надад ийм дулаахан санагддагийг, яриа хөөрөөгүй дуугүй уйтгартай уулзалтанд чинь дуртай байдгийг, яагаад өөрөө ч мэдэлгүй тийм удаан хүлээснийг, яваад удсан ээж чинь миний зүүдэнд ирснийг, олон жил дэргэд минь байсан сэтгэл одоо хаашаа одсныг асуух юм чиний амьдралаас даанч их байна даа залуу минь.        дэлгэрэнгүй     

Үймэрсэн шувууд чиний зүг нисэлдээд...

2008.03.08
Яг одоо би чамайгаа ямар их санаж байна аа. Гадуур цэцэг барьсан залуус хаа нэгтээ хайрт руугаа яаран алхацгаагаад л, хаа нэгтээ хайртаасаа цэцэг авсан бүсгүйчүүд инээмсэглэцгээгээд л...   Харин би хаашаа ч юм... Бодвол харих л гэж яваа даа.


Үе үехэн сэтгэлийн нуур эзгүйрээд
Үймэрсэн шувууд чиний зүг нисэлдээд ...
                      Чи хаана байна?

Би эргэж харвал чи надад..

Хэрвээ хэн нэгэнтэй хамт зөрж өнгөрөхөд чинь би эргэж харвал чи надад ирэх үү?

Дургүйдээ тултал санах...

Дуртай дууг чинь аялж
Дундуур хундага ганцаар тулгаж өнжлөө
Дурлалдаа шатаж дараа нь дуугүйхэн бөхсөн чамайг
Дургүйдээ тултал санах гэж хичээх минь юуных вэ..
                                                        2009.07
Чи өөрийгөө надад санагдахаа больж байна, сайхан бүхэн чинь сарнин мартагдаж байна гээд боддоо. Сайхан биш байгаа биз. Надад ч гэсэн...                    2010.05.25

Бодоод байх нь ээ

Бороо хүртэл нэг л удаан орж өгөхгүй
Бодолд дарагдан суухад утасны хонх дуугарахгүй
Бодоод байх нь ээ би чамайгаа хүлээсээр л юм байна

Үлгэрийн тэр дурлалыг дахиад нэг...


***      ***      ***

... Маргааш нь бас бороо ороод л байсан. Яг өнөөдрийнх шиг. Цонх дагаж бороо урсаад л... Чи надруу утсаар ярьсан. Машинаа хүлээгээд харих гэж байгаа тухайгаа, магадгүй явахгүй бол маргааш хоёулаа уулзах тухайгаа...        2003он.

                      ***      ***      ***                          

Хайртай гэдгээ тэгэхэд яагаад хэлээгүй юм бэ?

***      ***      ***   
''Би чамд messege бичлээ. Чи ороод уншаарай за '' Тэгэхэд чамайг юу бичиж байгаа бол гэхээс гүйж ороод уншчихмаар санагдсан.   '' Bi chamd hairtai. Chamaigaa bainga sanaj unuudur l uulzlaa. ge...''2005он

***      ***      *** 

Тэр зуны 7 сарын 11-ийг, чи бид хоёр хоёулхнаа ярилцдаг байсан тэр зуныг чи яг над шиг тодоос тод санадаг уу?

***      ***      ***  

Харин одоо бороо хүртэл нэг л удаан орж өгөхгүй, бодолд дарагдан суухад утасны хонх дуугарахгүй юм. Энд бороо удаан зүсэрдэггүй ч эргэж ирэхийг чинь хүлээх горьдол тасардаггүй.
***      ***      *** 

Чиний нүдийг дөлгөөхөн л гэхээс цааш нь яг ямрыг би одоо санахаа байчихаж. Хэзээ ч мартаж чадахгүй юм шиг тэр хөөрхөн нүдэнд хичнээн хайртай байлаа. Би ямар өөдгүй юм бэ?   2007 он

***      ***      *** 

Чамтай уулзах гоё байсан. Хэтэрхий их зантай ч юм шиг. Тэгсэн хэрнээ миний үгэнд жоохон хүүхэд шиг итгэдэг. Би чамайгаа мартаагүй юм байна.       2008 он

***      ***      *** 

Хэзээ билээ дээ, саяхан нэг шөнө би чамайг зүүдэлсэн. Сонин байгаа биз. 2009.11сар

***      ***      ***

Чи надруу гэнэт ярьсан. Шөнөжин би чиний тухай, бас Хххххххийн тухай бодож хэвтсэн. Хэрвээ сэтгэл үнэн бол одоо би чамаасаа хэзээ ч салахгүй.   2009.12сар

***      ***      *** 

Анх удаа чамтай үнсэлцсэн. Бид хоёрыг ийм удаан хүлээлгэх бурханд таалагдсан бололтой. Гэнэт үнсэх, юу ч ярихгүй тэврэлдээд л зогсоод байх надад үлгэр мэт байсан. Энэ бүхэн хэзээ ч дуусахгүй байгаасай.    2010 он

***      ***      *** 

- Дандаа хамт байх гоё байх даа
- Харин.. хоёулаа үзэх үү?
- Аанхан... би ...
- Чшшш.. үнсье.

***      ***      ***

Би яг одоо аз жаргалтай байна. Чамайг надад хайртай гэдэгт, хаашаа ч намайг орхиж явахгүй гэдэгт итгэж байгаа болохоор л тэр шүү дээ. Харин чи миний бодлыг баталж чадах уу?

***      ***      ***

Хариу хэл л дээ. Чи дахиад л хааччихав аа....

***      ***      ***

11 February, 2011

Эрчүүдийн орон зай

... Би дандаа аавынхаа нэг хуруунаас хөтөлж явна. Тэгэхгүй бол гарт багтахгүй. Бас ээжийн гар шиг гоё цагаан, зөөлхөн биш. Арьс нь аймар ширүүн. Гэсэн ч үргэлжийн мөнх өвөр дээр нь эрхэлж, хуруунд нь зүүгдэж өссөн болохоор гэзгийг минь илэхдээ эв хавгүй ч гэрээ барихдаа, гэнэдэж алдсан нэгнийг түшихдээ хамгийн чадалтай, хамгийн том, хамгийн халуун байдаг нь миний аавын л гар шүү дээ...

 дэлгэрэнгүй...

Эрхэмсэг эх хүн таны өлмийд сөгдье...

            Өр зөөлөн сэтгэлт ээж нар минь биднийгээ хайрласаар, өлмий дээрээ зөөлхөөн гишгэлсээр өдөр бүр л биднээсээ холдсоор байгаа...

                                           Эрхэмсэг эх хүн таны өлмийд сөгдье...
 Ээжээ би тандаа хайртай. 

        Би сая таныг зүүдэлсэн. Гэхдээ.......   Маргааш анхныхаа хичээлд явна. Нүд маань бүлцийгээд муухай болчихсон. Тэгсэн ч би тоохгүй. Таныгаа санаад байхад яг одоо ч байсан бүгдийгээ танд зориулаад сайн сайхан зүйл үлддэг л юм бол бүгдийг хийхэд би бэлэн байна. Харин таныхаа хүслийг мэддэг болохоор би энд ингээд сууж байгаа. Түр л хүлээ ээжээ. Өглөө болтол, нар мандаж гэрэлт өглөө иртэл.. Аз жаргалыг алган дээр тань тавьтал минь.
        Энд одоо шөнийн 03:00 цаг болж байна. Өнөөдөр миний дүүгийн төрсөн өдөр болно. Би хамгийн их санаж байна. Биднийг, хамгийн ихээр санаж хайрлах бүхнийг минь бий болгосон та хоёртоо баярлалаа. Ээжээ ааваа, өглөө болтол хүлээгээрэй. Эрүүл энхийг би өглөө бүхэн бурхнаас гуйх болно. Ээжүүд яагаад дээжээ өргөдгийг, дээд тэнгэртээ юуг даатган залбирдагийг би одоо мэддэг болсоон...

Эцэж ядран
Эрлийн мухарт цөхөрч суухад
Гараас минь атган босгох
Гамгүй өгөөмөр сэтгэл чинийх юм
Дэргэдээс чинь өөр нэгнийг хайж
Дэргэдээ байлгах гэж хормойдон суухад ч
Дэргэд минь үүрд байх нь чи л юм


Одоо л чамайгаа хайрлана даа гэж
Олон удаа бодсоон
Бодлоосоо тэр болгондоо буцсан
Олдохгүй бүхнээ өгчихөөд
Орхиод гарахдаа
Ондооныг олно гэж бардсан
Эцэж ядран
Эрлийн мухарт цөхөрч суухад
Үүнийг өгөхөөс илүү
Өөр надад юу ч хэрэггүйээ
Инээвхийлэн гараа сунгах
Итгэлийг чинь тулан би босно
Энэ элсэн цөлөөс
Эцэж туйлдсан сэтгэлийн ганилангаас..

Навчны гуниг.

                               
     Шаргал навчсыг  өлмийдөө зулж хайртыгаа хүлээсэн амраг бүсгүй шиг хачин гунигтайгаар зургаа авахуулья гэж бодсон юмсан. Амжсангүй. Өглөө сэрэхнээ цэцгийн дэлбээ, модны навчийг цас, нам гүм хоёр нэвсийтэл дарсан байв. Харин хүмүүс – өө цас орчихож гэхээс өөр юу ч хэлэхгүй, өтгөн мөчиртэй модод хүртэл  цасаа шилгээхгүй юм.

       Цаг улирал солигдсон ч  ажилдаа явдаг өнөө л хуучин замаараа алхлаа. Хүмүүс дулаан хувцсаа өмсөж, цасны хялмаанд замын бөглөрөл нэмэгдсэнээс өөр өөрчлөгдсөн зүйл бараг үгүй. Аанай л ажил сургуульдаа яарцгааж, архичид нь автобусны буудал дээр амьд үхсэн нь үл мэдэгдэн хэвтэнэ. Өглөөнөөс маргаашийн өглөө хүртэл эрдэм оюун, дурлал хайр,халаасны хулгай, агсан согтуу, алдар гавьяа  аль бүхэн үргэлжилдэг их хотын амьдрал гэдэг ийм л дөжирсөн их урсгал байх. Энд намар болсонгүй гэж хэн ч нэхэл болж бодохгүй, над шиг намрын модны дор зургаа авахуулахсан гэж мөрөөдөхгүй, навч ногооноороо унахад эмзэглэхгүй, навчны гунигийг зүрхний шаналал шигээ мэдэрдэггүй.

          Буйд аглаг өнчин тором шиг суурингаас минь тэс ондоо. Зарим нь дархан цаазтай уулын аманд давхар давхар орд харшид амьдардаг. Зарим нь хөл холхисон гудамжнаа дан цамцтай дагжиж зогсдог. Хөдөө хотоос дутуу нь таван одтой зочид буудал, тансаг шилтгээн байхгүй. Зурагтаар гардаг хүмүүс, зууд гуч иддэг хаммер жийп байхгүй. Би тэнд өссөн. Гэсэн ч намрын мод, навчны гуниг, өвсний чимээг сонсож өссөн болохоор өндөр тэнгэрийн дор би бодлогоширч сурсан. Хүн чанар, хөх өвсний чимээтэй хөдөөд цаг улирал хүртэл жамаараа ирдэг. Навч  шарлаж, намхан толгодын дээгүүр тогоруу зэллээд миний нутагт одоо намар болж байгаа. Харин энд дутуу юм байна.                                                                                          2009.10

Үнэртэн ханхалдаг өврөөсөө


Дандаа л миний нандигнан энхрийлж явсан
Дурсамж чинь хүртэл бүдгэрэн мартагдаад
Далд ухамсраас минь чи арилан арчигдаж
Дахиад чамайг зүүдлэхгүй нь дээ гэж цөхөрсөн шүү
Дайралтаа зогсоо амраг минь

Үдэлтийн баяр шиг асаасан лаагаа унтраагаад
Үүдээр гарахад араас чинь харайн босохдоо
Үнэртэн ханхалдаг өврөөсөө чамд л гэсэн
Үнэнч хайр үг бүхнээ гээсэн шүү
 Сэтгэл багадаагүй амраг минь

Харанхуйн дундаас зүрхний цохилт  тэмтрэгдээд
Хайр чинь цээжиндээ халуухнаараа байлаа ч
Хувь тавилангийн зөргөөр ханатал алхчихаад
Харихад чинь өөр нэгэн хүлээж суух  бол
Зүүднээс минь зүгээ буруулдаа амраг минь

Хараал идэг

       


        Хил хязгаарыг хараал идээсэй билээ. Би чамаас энэ хий хоосон агаарын алслалаар тусгаарлагдахаас залхаж байна. Тааралдсан бүхнээ хэмхчин туучаад ир л дээ. Хараал идсэн бөмбөрцгийн нөгөө тал...

Шанаагаа тулан чамайг ажин суух цаг хугацаа...

Т
                 Нүдээ нээхийн төдий л өдөр өнгөрчих юм. Надад цаг хугацаа өгөөч. Өөрийнхөө тухай, өөр бусад хүмүүст өгч чадах хайр энэрэл, хүсэл мөрөөдөл, хүрэх эцсийн цэг, орчлон ертөнцийн тухай бодох гэсэн юм.Өдөр хоног дэндүү хурдан өнгөрөөд, өөрөө ч мэдэлгүй би  эндээс, эх дэлхийгээс улам бүр холдоод л байна. Заримдаа шөнө гэж байддаггүй байгаасай гэж өглөө болохыг хүлээж ядан нойргүйдэн хөрвөөж хоносон минь цөөнгүй. Бас дандаа ингээд шөнө байгаад л байгаасай, үүр цайж өглөө болохоос өмнө өөрийнхөө тухай, өөр бусад учир нь орооцолдсон зүйлсийн тухай ахиад жоохон бодоодохьё байз, шөнө удаан өнгөрөөсэй, жижигхэн өрөөнд бүдэгхэн гэрэлтэй байх надад хангалттай тохитой байна гэж цаг хугацаанаас чаргуулдаж гуйсан минь ч бас олон.  
               Би хүмүүсийн тухай бодмоор байна. Тэд нар юу бодож амьдардаг бол? Яг над шиг лав биш санагдах юм. Тэд нар бие биендээ тусалдаг. Бие биенээсээ саналыг нь сонсох, тусламжийг нь авах, тэрнийх нь дагуу шийдвэрээ гаргах дуртай. Өдөр тутмын амьдрал нь тэдэнд хачин сайхан зохидог. Хүүхнүүд өдөржин дэлгүүрээр хэсч ээмэг зүүлт, эрдэнийн шигтгээтэй гоёл худалдаж аваад л.  Энд тэндгүй тольдож гоодоод л, гүйгээд л.. их сонирхолтой бололтой юмаа.  Энэ  бодлын суунагтай, босон харайх сэтгэлийн хөөрөлгүй бүүдгэрхэн ертөнцөөс минь тэр шил тольтой , шижир алт, шинэхэн хосуудын болзоотой амьдрал хамаагүй гоё байж таараа. Эх газар дахь  бодол нь үл мэдэгдэх хүмүүс, өрсөлдөөн, өөдлөн дэвжил, алдаршил, атаа хорсолтой хүний амьдралын тухай бодмоор байна.

Бас өөрийнхөө тухай бодмоор байна. Сонголт хийж байгаа нэгэнд сайхан замыг нь харж байгаа хэрнээ санаагаа нэмэрлэдэггүй, сайрхаж үүнийгээ тэр хүнд  өөрт нь сонголтыг нь, амьдралыг нь үлдээсэн хамгийн том буянтан гэж боддог. Хааяа үүнийг хараад хүмүүс намайг  хар амиа хичээгч гэж хараадаг. Гэтэл  үнэндээ юу ч мэдэхгүй гэдгээ л хамгийн ихээр мэдээд байгаа хэрнээ юуг яаж мэдэх аргаа олж ядан сэтгэлийнхээ өнцөг булан бүрээр хэрэн тэнэхээс өөр чадалгүй, бүдэг бүгээн өнгө бүрээр л төлөөлүүлж болох би гэж хэн юм бэ?
           Эр хүний дэргэд аашлан аяглах нь адын гэмээр,  хацартаа инээд далласан хонхорхойтой ч хажуухан дээр нь нулимс тоссон мэнгэтэй, хайрлан нандигнах, харамлан ярдаглах, элэгсэн халамжилж, энэрэн нигүүлсэх хүнлэг болоод араатанлаг ад шидийн ааль бүхэнтэй өөрийг минь ажин суугаа орчлон гэж чи юу юм бэ? Ондоо миний мэдэхгүй, төсөөлөөч үгүй ямар нууцыг чи хадгалж байгаа бол? Чиний гарт миний хувь тавилан байдаг гэж үнэн юмуу, эсвэл чи миний хүслийг биелүүлэхийн төлөө өөр нэгний тохиол боломжийг хүлээн  өөрийнхөө тухай, миний тухай бодох цаг хугацааг нэхэж суудаг  над  шиг л эгэл даяанч юмуу. Би чиний тухай бодмоор байна. Чи энэ цаг мөчийг үл ялигхан сунгачих л даа. Өглөө сэрэх, орой унтахдаа хүртэл би түүртээд байна. Би зөвхөн яг ингээд л суугаад баймаар байна. Даяанчийн амьдралаараа удаан бодлогоширмоор байна.
            Гэхдээ өө энэ орчлон гэдэг чинь энгийн гээд амьдарвал эрээн даашинз, элдэв чамин аашлал надад байна. Эс хүсвээс энэ орчлонг эгэл бус юм, энд утга учиргүй зүйл гэж нэгээхэн ч үгүй юм, энгүй уудам юм гээд ажвал ирж одогсдын зам эхлэхдээ хаанаас, төгсөхдөө хаана гэдгийг, эхийн хэвлийгээс эргээд тэр зүг хүртлээ юуны төлөө бодож сэтгэн, шаналан гунихарч, шаавайлан яарч, адган зөрж амьдрахыг араас нь яваа, араасаа ирэх  ай түмэн  цусан зүрхтэн бүрт хэлж өгөх гэсэн юм би. 
Орчлоон ..  Надад шанаагаа тулан чамайг ажин суух цаг хугацаа өгөөч, би бодмоор байна. Чамаас гадна оршихыг хүссэн энэ хэсэгхэн бодлогошролын араас...

Ай хаврын бороо...

   2006.05.01  

                Гадаа бороо орж байна. Яг одоо гүйгээд л гармаар. Шалба норон зогсмоор... Яагаад ч юм сэтгэл нэг л гэгэлзээд. Арай өнөөдөр чамтайгаа уулзах юм биш байгаа. Өө би амласан шүү дээ. Анхны бороонд норохгүй, баярлахгүй бас догдлохгүй тэгээд хэзээ ч чамайг санахгүй гэж.
Өнөөдөр дахиад л чамайг саначихлаа. Чөтгөр ав.

***      ***      ***

  2007.03.23
                 Өнөөдөр цас орсон. Уг нь би бороо байгаасай гэж их хүссэн л дээ. Хаврын анхны бороо, аз жаргал,хайр, хагацал, гуниг бас чи...

                   
      Яагаад ч мартаж чадахгүй юм шиг л санагдаад байх юм. Цаг хугацаа бүгдийг бий болгож, бүгдийг үгүй хийх хүчтэй гээгүй бил үү? Тэгээд яагаад надад чамайг мартуулж өгч чадахгүй байгаа юмбэ? Би чамайг санаж байна. Анхны борооноос өмнө надад ирээч. Аягүй бол би дахиад л гуничихаж мэднэ. Гэвч бороо хэзээ орохыг би мэдэхгүй...

                                                   ***      ***      ***

     2008.04.10  Шөнө анхны бороо оров.


Гадаа бороо орчихож. Ямар өөдгүй бороо вэ? Хаврын анхны бороо гэж чамайг би яасан их хүлээлээ. Хэлж чадаагүй үгийг минь эзэнд нь хүргээсэй гэж, эрхэлж энгэрт нь тэврүүлэхийн дайтай намайг тайтгаруулаасай гэж ийм удаанаар хүлээсэн атал минь.
Дахиж би чамайг бүтэн жил хүлээхгүй...

***      ***      ***
2009.04.16 Анхны бороо 

Дахиад л шөнө орчихсон. Бороо орсон өдөр болгон чи намайг
гайхшруулах юм яагаад тэр вэ?
  ***      ***      ***
2009.10.15
Гадаа цас орж байгаа. Зөв зөөлхөн, дув дулаахан цас будраад л байх юм. Зөв зөөлхөн, дув дулаахан ийм өдрөөр хүртэл чи надад байхгүй. Гомдмоор...

***      ***      ***
Гадаа цас орж байна
Гараа хаялан хүмүүс яарч байна
Гарахаас, ганцаардахаас 
Ганцхан чамаар дутахаас айж байна
            Дөрвөн сар гарч байна
            Дөнгөж салсан шиг сэтгэл өвдөж байна
            Ороогүй бороо, орхигдсон чиний тухай
            Одоо хэр нь би бодсоор байна 
                                              Гайхмаар...   2010.03.30

***      ***      ***
2010.04.17
           Анхны бороо оров. Өнөөдөр л ингэж чамтай уулздаг юм байжээ. Ай хаврын бороо. Чамтай уулзах тийм гоё. Олон удаа би өнгөрсөн хойно чинь л чамайг ирээд явсныг мэддэг байсан. Чиний үнэрийг би төсөөлөн хэлж, удаан хадгалж ч чадахгүй нь. Чи тийм ер бусын. 

         ... Гэтэл цаг хугацаа, цас бороо аль алиныг нь би жагсаалын цэрэг шиг мөр цэхлэн ёсолж үдсээр л байхад тэр ирэхгүй юм. Уг нь надад хаврын бороонд ахиад хоёулаа алхана гэж, хайртай гэж, хамтдаа тэгээд удаан амьдрана гэж амласан...

 ***      ***      ***

                                                        Ай ...

Бурхан минь бусдаас өөр хүмүүс хааччихаа вэ?


                          Бурхан минь бусдаас өөр хүмүүс хааччихаа вэ?

Дэндүү халуун хайранд ийм үг зохихгүй

Өдөр дамнасан бороо шиг би усан нүдлэхгүй
Өөрийг чинь мартах гэж эндээс бас зугтахгүй
Догдлол гуниггүй дөнгүүр болгох л гэж
Долоон жилээ чи надад өгөөгүй
Дэмий үрсэн цаг хугацаа тэгэхээр байгаагүй
Дэндүү халуун хайранд ийм үг зохихгүй
                                    2010.05.17
                                                        

Түүх мартагдав.

 .... Өнөөдрөөс эхлэн хуучин он жилүүд минь элэгдэнэ. Хавтаснаасаа эхлэн халтартаж, харандаагаар бичсэн хэсэг нь бүдгэрэн арилна. Ямар азаар би чиний тухай бүхнийг харандаагаар бичээ вэ?

10 February, 2011

Ээ.... эмээ л дээ



Чамайгаа заавал ирж авна аа гэсээр чи холдсон

Чинийхээ нэрийг асуухын даваан дээр эмээ намайг  сэрээчихсэн...

Ээ эмээ л дээ...

Тангараг

м
        Өнөөдөр 3 сарын 18. Миний аавын баярын өдөр. Минйи аав шиг аавуудын, минйи аав шиг эрчүүдийн баярын өдөр. Гэвч үнэн хэрэгтээ хүүхнүүдээрээ даалгаж наргисан хөлчүү эрчүүдийн баяр болж байна. Өнгөрсөн жил цэрэг татлагаас мултрах гэж хөгөө чирч явсан хөвгүүд хөөрцөглөн дарвиж явна.

       Уг нь эх орон дуудахад эрчүүд дуугаа дуулаад оддогсон. Дээхнэ үед миний аавуудын залууд цэргийн алба эр хүний бахархал байв. Цээжээрээ хамгаалах эрсээрээ эх орон бахархдаг байв. Одоо айж эхлэв. Цэрэг нь цэргээ буудаж гэнэ, цэргээс гарах гэж төмсгөө огтолж гэнэ, нэг нь зуун мянган төгрөг олж ирэхгүй бол ална шүү гэж гэнэ, авч ирж чадахгүй болохоороо нөгөөх нь амиа хорлочихож гэнэ. Үүн шиг цэрэг арми зэвсэгт хүчнийг тойрсон мэдээ олон гарсан. Тэгэхээр ийм туяхан, туялзуур жад шиг хатгүй залуусаар арми дүүрэн байх нь.


          Гэхдээ би итгэхгүй. Гэсгээл мэт үнэн байлаа ч итгэхийг хүсэхгүй. Яагаад гэвэл тэнд дэндүү халуун байдаг. Оргисон, омгорохсон, голоор огшсон бүхэн тэнд болдог. Нууранд нь хэдэн хун ирдгийг, нутгаас нь хэзээ захиа ирэхийг хилийн цэрэг л андахгүй ээ. Харийн бүхнээс харамлаж сурсан ганц нь тэдэнд эх орон байдаг.  Шанаа өгөлцөж эхэлсэн цэргийн нөхөрлөл үүрдийнх байдаг. Миний аав шиг сайхан эрчүүд тэндээс ирдэг. Өнөөдөр тэдний баярын өдөр.

       Би цэрэг болохсон гэж мөрөөддөг байлаа. Тангараг өргөж мөрөндөө мөрдөстэй дайчин явахсан гэж бодолдоо бүлээрдэг байлаа. Харин эх орон энх цагт эрчүүдээ л дууддаг нь учиртай байж. Хат суулгаж, хайртыг нь ханатал хүлээлгэх хамгийн том тангараг байж..

Золгүй амьтны сүнс хаа очдогийг хайхаар...


Өд сөдөө нэг нэгээр сугалан унагаж
Өвдөлтийг нь таашаал мэт хүлээн авч
Өр өвтгөх гунигт шувуухайн биеэр
Өөрийгөө тарчлаан цээрлүүлэхэд
Чимээгүй ч зүрх минь цохилж байна
Чи надад амь өгсөн хойно
          Даль жигүүрээ хумьж хүслээ хүлэвч
          Дахиад л маргааш болоход шувуу жиргэхгүй нь
          Надаас бусад нь чамд хайргүйгээ хэлж чаддаггүй
          Нам гүм энд би удаан байхыг хүсэхгүй нь
Далавчаа дэлгэхэд нисэх хүсэл төрвөл
Дандаа чинийх байснаа би хараасаар одно
Зориг дутаж газарт чинь хэрвээ үлдвэл
Золгүй амьтны сүнс хаа очдогийг хайхаар явна
          Амь, үхэл хоёрын алийг нь ч мэдэхгүйгээс хойш...
                                                                                    05.25