10 February, 2011

Тангараг

м
        Өнөөдөр 3 сарын 18. Миний аавын баярын өдөр. Минйи аав шиг аавуудын, минйи аав шиг эрчүүдийн баярын өдөр. Гэвч үнэн хэрэгтээ хүүхнүүдээрээ даалгаж наргисан хөлчүү эрчүүдийн баяр болж байна. Өнгөрсөн жил цэрэг татлагаас мултрах гэж хөгөө чирч явсан хөвгүүд хөөрцөглөн дарвиж явна.

       Уг нь эх орон дуудахад эрчүүд дуугаа дуулаад оддогсон. Дээхнэ үед миний аавуудын залууд цэргийн алба эр хүний бахархал байв. Цээжээрээ хамгаалах эрсээрээ эх орон бахархдаг байв. Одоо айж эхлэв. Цэрэг нь цэргээ буудаж гэнэ, цэргээс гарах гэж төмсгөө огтолж гэнэ, нэг нь зуун мянган төгрөг олж ирэхгүй бол ална шүү гэж гэнэ, авч ирж чадахгүй болохоороо нөгөөх нь амиа хорлочихож гэнэ. Үүн шиг цэрэг арми зэвсэгт хүчнийг тойрсон мэдээ олон гарсан. Тэгэхээр ийм туяхан, туялзуур жад шиг хатгүй залуусаар арми дүүрэн байх нь.


          Гэхдээ би итгэхгүй. Гэсгээл мэт үнэн байлаа ч итгэхийг хүсэхгүй. Яагаад гэвэл тэнд дэндүү халуун байдаг. Оргисон, омгорохсон, голоор огшсон бүхэн тэнд болдог. Нууранд нь хэдэн хун ирдгийг, нутгаас нь хэзээ захиа ирэхийг хилийн цэрэг л андахгүй ээ. Харийн бүхнээс харамлаж сурсан ганц нь тэдэнд эх орон байдаг.  Шанаа өгөлцөж эхэлсэн цэргийн нөхөрлөл үүрдийнх байдаг. Миний аав шиг сайхан эрчүүд тэндээс ирдэг. Өнөөдөр тэдний баярын өдөр.

       Би цэрэг болохсон гэж мөрөөддөг байлаа. Тангараг өргөж мөрөндөө мөрдөстэй дайчин явахсан гэж бодолдоо бүлээрдэг байлаа. Харин эх орон энх цагт эрчүүдээ л дууддаг нь учиртай байж. Хат суулгаж, хайртыг нь ханатал хүлээлгэх хамгийн том тангараг байж..

2 comments:

Dashravdan B. Eljigen said...

Чи нээрээ сүүлийн үед гурилдаад байгаа юм байнаа. Эхэндээ сайн байжээ хө... Өнгөрсөн жил цэрэг татлагаас мултрах гэж хөгөө чирч явсан хөвгүүд хөөрцөглөн дарвиж явна...гэдэг бол тасарчихсан өгүүлбэр байна.

Эртний анд. said...

za uuchlaarai mongolchuudaa