16 February, 2011

Хамгийн үнэн мэргэ пүд пад жон...

Хэн надад хайртай, хэлмэн цолмон тоодог тогоруу, миний ээжийн ширээн доогуур байсан шилтэй архийг хэн уусан, пүд пад жонн... Тээр чи л байна ш дээ. Биш ээ та..

Тэр надад хайртай. Яасан гоё вэ?



Баахан зураг дэлгэж байгаад мэргэлсэн юм.  Яаж ч тоолсон, хаанаас нь ч эхэлсэн ингэж л таараад байгаамдаа.  Та лав надад хайртай байх аа, бишээ чи..


Гэхдээ бүгдээрээ чиний зураг байсныг хэн ч мэдээгүй. Яасан гоё вэ? 

                                    ***          ***         ***
 Өөрийгөө баясгаж зөндөө инээлээ, бас хэд ч дахин мэргэ төлөг тавив даа. хэхэ. Дандаа ийм байвал гоё ч юмуу? Энэ нээрээ үнэн өөдрөг гар шүү гэж хүмүүс шуугиад л, хүүе тэр мэргэ нь тэнэг юм шиг хэрнээ үнэн юм байлээ ш дээ гэж хүүхнүүд шуураад л... .  Ерөөсөө л энэ мэргээ баталчихвал ингэж удаан гунисны минь хэрэг болоод явчихна байна шүү дээ таминь.

Миний мэргэ үнэн бол чи надад хайртай, харин чи надад хайртай бол миний мэргэ үнэн. Яасан гоё вэ? Харин миний мэргийг би биш чи л батална гэж мэргэ төлөгт минь буусан. Яая даа ...

                                                            

No comments: