15 February, 2011

Санаагүй гэдэг чинь худлаа

Санаагүй гэдэг чинь худлаа
Салхин төдий үнэрт чинь
Шаналалаа гээж л орхих
Бүсгүй совин төрөөд
Бүдэг бадагхан уйтай байна
  
Хүсээгүй гэдэг чинь худлаа
Хүрэхийн төдий амьсгалд чинь
Хүлээсээ тасар татах
Хүүхэн совин санаашраад
Хөхний товч минь хөндүүр байна


Хайрлаагүй гэдэг чинь худлаа
Харцаараа чагттай өдрүүд шиг
Хачин гэгээн алсаас
Зүүдэн совин татаад
Зүрхээр минь чи холхиод байна

3 comments:

Бат-Эрдэнэ said...

Гоё шүлэг байна аа, таалагдлаа. Яг ийм бодол төрөх үе байдаг даа, нүдэнд харагдаж байгаа зүйлдээ итгэхгүй, хэлж байгаад нь ч итгэхгүй баймаар үе...

Эртний анд. said...

bayarlalaa. harin tiime itgehgui,itgemeergui uye...

ZEO said...

схн шүлэг.., харин тийн хэхэ