31 July, 2011

Өнөө орой би заавал юу яана

Амлья би.  Өнөө орой ...


Бичлэг бичнэ.

22 July, 2011

Өөртөө дахин дурлах эрх чөлөөг олгов

Гал шиг шатаж ганцхан хайрласан хэрнээ
Гараасаа хөтлөөд зөндөөн хол гүйгээгүй
Гуравхан үгээ харамлаж зүрхэн гүндээ нуучихаад
Гуньж араас нь өчнөөн жил шаналсанд
Намрын навч, хаврын цэцэг шиг гэнэн
Надад битгий гомддоо, надаас гоо бүсгүй минь

Ондоо, өөрөөс минь тэс ондоо бүхэн рүү
Одоо чи үлгэрийн шувуу шиг нис
Огтор даашинзаар үдшийн болзоогоо гоёж
Охин зангаараа яг тэр жилийнх шигээ дурла                        

04 July, 2011

Гашуун ч гэсэн дахиад нэг гэмээр ад хүсэл

Зүүхийн аргагүй гангараа минь
Чи байсан
Зүүсгэл гоёлоо тайлаад
Зүрхэн өөд чинь би
Нүцгэн очсон
Халуун байсан
          
Асгарч ирдэг аз жаргал чинь
Би байсан
Ахиад жоохон л удвал уучилж орхих
Гэнэн байсан
Аз болоход анхны хайр бүтээгүй нь
Амттай байна
        Санагдах нь нулимс шиг...
                   
    

     Баярын мэнд хүргье.