05 December, 2012

Орон тооны цомхотгол хийв

        Нөхөр тэр овогтой тэр, тэр овогтой тэр болон тэр овогтой түүнийг би хэдэн сарын өмнө мэссэнжэр хаягийнхаа прэйндс бүлгээс ай лоов бүлэгт шилжүүлэн татсан болно. Тэрхүү ай лоов бүлэгт миний хамгийн дотно гэр бүл хамаатан садан хайртай залуу болон хамгийн сайн найзууд багтдаг бөгөөд өнөөдөр тэрхүү бүлгээс 3 хүнийг хасаж уугуул асан прэйндс бус бусад хэмээх нэр, зүс танил иргэдийн бүлэгт багтааж буйгаа энэхүү олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлаж байна. Учир гэвээс мунхаг би бээр бодит байдлыг харж чадалгүй, бусдыг зөвхөн ганц өөрийн зүгээс үнэлэн дүгнэж, асуудалд нухацтай хандалгүй, цаг хугацааны шалгуурыг үл харгалзан хэт итгэсний улмаас өнөөдрийн энэхүү байдалд хүрсэн байна гэдгээ ухаарсан болно.

Эдгээр гурван ай лоов асан нь тус бүр өөр өөрийн гэсэн түүх дурсамжийг үлдээн одож буй тул өчүүхэн би бээр үнэн сэтгэлээс талархахын сацуу цаашдын ажил амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөж байна.

Та нөхдөд хайртай явсан үе надад бий. Хаана ч хэлэх шалтгаан гарах ахуйд би үл айна.

Хүндэт нөхөр нэгд хандах нь:  Нэг ээ. Би үргэлж чамайг нэгд тавьдаг байсан юм шүү. Одоо салах хагацахын өмнө ч адил чи л хамгийн түрүүнд санаанд орж ирэх юм. 2000-аад оны эхэн үеийг хэрвээ чи санавал бидэнд олон дурсамж бий. Тэгээд хэсэг хоосон зай.. Өнгөрсөн 6-р сар. Хамт өвөртөө орж унтсан шөнө бидэнд зөндөө.  Яриагүй, ярьж болохгүй зүйлсээ ч бид ярилцдаг байсан. Нэгнээсээ үгүйгээ олж хардаг, нөхдөг, эрч хүч өгдөг, мөнгө зээлдэг, уулзаж салаад маргааш нь дахиад л уулзая гэдэг найзууд явсан. Гэхдээ чи бусдаас ашиг харж чаддаг, бусдыг ашиглаж чаддаг харин би аймхай, аминдаа хайртай, нэрээ хичээсэн, нэрэлхүү. Атаархах чинь муухай ч авч үлдэх зүйл зөндөө байдаг болохоор би буруутгадаггүй. Эрч хүч, эрмэлзлэл ирдэг болохоор. Эдийн баялаг ч тэгж олддог. Уулзаж суугаад удчихлаа даа гэж бодолгүй салдаг болохоор, бидний өнгөрсөнд дэмий үрсэн, чалчиж суусан цаг хором байхгүй болохоор, эрчүүд шиг ажил хэрэг, амжилтын тухай ярьдаг байсан болохоор би чамайг санахгүй гэж, чамаар дутахгүй гэж хэзээ ч хэлж чадахгүй найз минь. Магадгүй цаг хугацааны шалгуур бидэнд дахин боломж өгөөсэй. Анд минь, үнэн сэтгэлээрээ бусдад хандаж байгаасай, өөр бусдын өмнөөс өөрийгөө тавьж бодоосой, аль ч нөхөрлөлдөө ашиг битгий хараасай, атаархах зүйлгүй амьдраасай, ахиад ай лоов бүлэгт минь ороосой гэж хүсэх юм. Сэтгэл төвдөхгүй юм.

Хүндэт нөхөр хоёрт хандах нь. Танил минь гэе чамайг. Ойлгоосой гэхдээ үгэндээ үг хавчуулж хэлсэн, чи ойлгоогүй. Ойлгох генгүй гэдгийг чинь мэдэх болохоор шууд утгаар нь хэлсэн, чи бас л ойлгоогүй. Одоо ингээд конец филма. Уучлал гүйх шалтгаан надад байхгүй. Чи тэнэг, чиний амьдралд алдаа олон, гэвч алдаагаа олдоггүй, олоод хэлсэн  хүнийг ойлгох ухаан чамд дутдаг. Чи хар энергитэй. Чиний амьдралын зовлон бүхэн чиний гараар бүтдэг, чиний санааны хараас үүсдэг. Хаа очиж чи хүнд сэтгэлээсээ сайн ханддаг. Гэвч дахиад л сэтгэлээсээ муу санадаг. Би айдаг. Яагаад надад сайныг чинь бас гайхдаг. Надад чамд өгсөн үнэлэмж байхгүй болохоор гомдох болоод атаархах хадгалах хоргодох зүйл алга. Хүн жаргаж болох ч зам мөрөндөө цагаан амьдраасай гэх хүслээ чамд үлдээе дээ

Хүндэт нөхөр гуравт хандах нь: Сайн уу. Уулзалгүй удсан байна шүү. Сайн сайхан цаг үе бидний дундаас тасраагүй мэт санана. Чиний амгалан, элдэв санаагүй, эвдрээгүй занг чинь би хүндэлдэг шүү.  Олон дунд, олон аашин дунд, олон магтаал, олон ховын дундаас чамайг хайн бэдэрч, үгүйлж явсан үе надад бий. Гэхдээ чи хэт энгийн, хэнтэй ч өрсөлддөггүй, амьдралын амтанд шунадаггүй, урагш алхах зам бүхэн амаргүй ч чи тэмүүлдэггүй. Найз залууд чинь би дургүй. Чи эгэл байхыг хүсдэг. Би хол явахыг хүсдэг. Би чиний амьдралд сэтгэл ханадаггүй болохоор зарим зүйлийг чинь буруушаадаг. Чамайг илүү амьдрах ёстой гэж боддогтоо би олон зүйлийн тухай санал тавьдаг. Чи ойлгосон ч тууштай байдаггүй. Магадгүй сүүлийн үед чи надтай уулзахаас зугтдаг болсон. Ажил амьдрал чинь хэдий завгүй ч анд нөхөддөө зориулах 60 хором байхгүй байгаа бол уучлаарай чи миний нөхөрлөлийн түвшинд хүрч чадахгүй. Хэзээ ч нэгнээн гээж яваагүй тэр халуун тойргоос чи өөрөө холдож байна. Харамсаж байна. 


6 comments:

Тэмээчин бүсгүй said...

Нээрээ ийм өөрчлөлтүүд байнга таархымаа тээн.

Бид нар өөрсдөө бас байнга өөрчлөгдөж яваа юм шигээ.

citrus said...

iim 3 hun nadaa ch gesen yag baidiishd soniimaa

chuups said...

suuliin huniig bol i love-t oruulmaar l bn kkkk oilgood ireheeree ooroo orod ireh bhaa

Anonymous said...

chi humuusiig ingeel dugaarlaad baidag,ene dugaarluulsan humuus chin teriigee medehgui...getel chi bas ooroo medehguigeer busdad dugaarluulaad, listnees hasagdad yavj baij ch boloh yum tiimee... tegeed nogoo huntei zugeer haritsah gesen chin nogoo hun chin chamaig listneesee hassan tul uridiih shigee baihgui , chi gaihaallll... bi yagaad ingej bichij baina geheer bi ooroo yag cham shig iim bailaa... humuusiig hasdag nemdeg dugaarladag... odoo harin tegehee bagasgahiig hicheej baigaa... humuusiig zugeer l baigaagaar n l huleej av, bitgii shuu, bitgii oorchlohiig orold... hun chamd ingej handval yamar baih ve gej bod...

Хүн санаа said...

сүүлийн сээгий дээр лайк дарлаа.

Unknown said...

he he he, hoorhon l yum, bi odoo ingej messengert nariin dugaarladaggui yu hamaagui holiod hayadag nohor baina shuu,kkk. Gehdee bi humuust neg ih ijil tegsh handdagtaa bish bi zugeer l PC chaddaggui bolood nariin shiriin angilal hiij chaddaggui yum. Neg bol ter chigt ni delete, kkk. Sain delete-lene ee bi messengeriin humuusiig.