29 March, 2013

Оногдсон цаг хугацаандаа би чамайг олж чадсан шүү хөгшөө

Надад манай ажлын нэг өвгөн найз байдаг юм. Нас өндөр ч сэтгэл залуухан эр л дээ. Үеийн юм шиг л нэг нэгнээ явуулна мань хоёр. Өнөөдөр тэдний өрөөнд орж баахан буу халав шив. Ойрдоо Андын сэтгэл сайхан ч нэг л дүүрэн биш явсым л даа танууст хэлээгүй л болохоос кк.  Үнэнээ хэллээ би ч. Хөгшөөн мань чинь амьдралыг ойлгох болоогүйм шиг байна өө, эсвэл хүн бүр ч иймэрхүү бодолтой явдаг байж магадгүйм лдээ. Манай тал дайсны талын аль нь байхаа ч  ялгаж салгаж амжихгүй нь шиг энэ янзаар бол. Энэ бүх хорвоо дэлхий эцсийст юуны ч төлөөм гээд л ... байсан бүхий л асуултаа амьсгаа ч авахгүй ар араас нь асгаруулав. Тэгсэн өвгөн найз:

 Амьдралд ганц зүйлээс бусад юунд ч битгий яар. Тэр ганц нь гэдэс базлах ... 

гэснээ нөгөө л намайг даапаалдаг марзан хоолойгоороо мар мар инээж этр.

"Хүний амьдралын чанар нь юу бүтээсэндээ л оршдог юм даа хөгшин минь. Хэдэн настайдаа гэрээ солих чухал биш. Тэр оногдсон олдсон цаг хугацаандаа юу бүтээж, тэр цаг хугацаагаа дуусахад үх гэхэд үхэж чадахаар л бол болоо юм шүү дээ.  Харамсах зүйлгүй, сэтгэл амгалан явж чадахад л байдаг юм байна гэж насны өндрөөс хэлье, Юундаа яараав дээ Анд минь " гэж ширээнийхээ ард тухтай нь аргагүй суужийгаад юу ч болоогүйм шиг, ямар ч чухал зүйл хэлээгүйм шиг хэдэн үгээ хайнгадуухан чулуудахдаа намайг оногдоно гэдэгт бат итгэсэн, гэхдээ  ихээ хол одсон мэт цийлгэр нүдээрээ удаан харсан.

Авах хүнд ганц үг ч эрдэнэ гэдэг шиг толгой руу зураад л явчихлаа. Эв энгийн эхэлсэн энэ өдөр ийм чинээ юм бодуулна гэж саналуу. Эглийн эгэл энэ хөгшнийг би үгсийнх дайтай хүндэлж чадлуу.



28 March, 2013

Арай жоохон том хүний юм ярих уу

Өөө май жооод, би одоо байцаа юмуу хаашаан. Орос эмгэн шиг эрээн ороолт нөмөрцөн, дотуур нь ягаан пиджак, тэгснээ дахиад хар плаж, бүр дотуураа нөгөө нэг юу этр хаха. Халаалтын системд гэмтэл гарсан гээд хоёр хоног хөлдлөө ш дээ бараг ажлын байрандээрээ. Гадаа хүйтэн гар хүйтэн, аа гэхдээ сэтгэл дулаахан байнаа гэж. Сониноос өчигдөр усанд орчооол гарч ирдэг байхгүй юу би.. Гарч ирээл утсаа хардаг байхгүй юу би.. тэгээл харсан байхгүй юу би этр гайтай тэ. Хэн залгасан байсан гэээээччч...  май жоод. Баярлан хашгирч бахиран үсрэхэд банны алчуур биеэс мултран унаж этр.

Ай сайхан хавар ирж л явна даа хархүү минь. Яасан, арай жоохон том хүний юм яриулмаар байна уу гэсссс хаха.

27 March, 2013

Хөмсөгөө зангидах чинь хүртэл хөөрхөн

Өглөө бүр хаалганы цаанаас хэнтэй ч бай баяр хөөр, доог наргиантайхан мэнд ус мэдэж, төд удалгүй үүдээ цэлийтэл дэлгэн цааррааааммммм..... гээд л илбийн мэт инээж орж ирдэг хуучин өдрүүд минь сайн байна уу. 

Ширээнийхээ ард үг дуугүй юуг ч юм нухаж суудаг дүрээр хэдий ч олон хоноов дээ. Орсон гарсан бүхэн хачирхан харж, хааяахан нэмж чимэн хов болгон ярьдаг байсан гэлцэв. Энэ сүндэр өргөөний хоёр давхар чиний хөхөн баясдаг тэр тэнэг гэмээр цагаан инээдээр дутсан байж шүү. 

Өнөөдөр нар эртээ мандсан. Захирал цай уух зуураа  эрт үеийнхээ онигодоог ярьсан.  Энхээ эгчтэй кофе найруулдаг өөрийнхөө жорыг солилцсон. Ааш нь дийлсэн гэдэг бусдын дургүй Хишгээ эгч  орж ирээд өчигдөр хэрхэн бүтэлгүйтсэн тухайгаа ярьж баахан хөхөрсөн. Чиний аз жаргал өчүүхэн байсан ч бусдын харцанд тусдаг гэгээн л хорвоо шүү дээ. Үйлчлэгч Дариа эгч хүртэл чиний нэг давхраас дуу хадаан, чав чангаар бүтэн нэрээр чинь дуудан байж мэдсэн мэндийн хариуд уртын урт үг хэлэх гэхдээ угаалгын нунтагаа ихдүүлж гоожуулсан тухайгаа хөөрлөн ярьж явна. Өглөө бүхэн ийм л байсан хуучин өдрүүд минь. Би ч гэсэн чамайг яасан их санаа вэ.

Харахад даруухан үсний засалтаа өөрчлөх гээд ч дэмий юм байна Анд минь. Хийсч, нисч явдаг гоё найзуудад чинь таалагдахгүй байсан ч чамд зохидог юм байна. Хүмүүс чамд хайртай юм байна. 

  Гэхдээ хааяахан хуучин номын дэлгүүрээр ороод гардаг чинь байхгүй болж. Түрүүвч дүүрэн явахад багшийн дээд орох хэрэггүй байж болох ч товчилж бичсэн гоё цагаан хуудаснаас илүү цаг үеийг туулж ирсэн эх хувилбар, шарласан хуудсанд дуртай чинь хаачаа вэ. Хуучин Андын хуучин өдрүүд үнэ цэнтэй л байдагсан. Чи их өөрчлөгджээ. Хумсаа акрилкддаг болж,  дэрвэгэр  ч хиймэл сормуустай болж, дээдсийн амьдрал шохоорхож  дэргэдэх найзаа сонгодог болж. Гэлээ гээд муугүй ч чиний хуучин өдрүүдэд би илүү хайртай. Тэнд чамд хүмүүс хайртай байсан.  Тэнд чи дандаа л эв энгийн байсан. Тэгсэн хэрнээ чиний бодол бусдаас содон байсан. Тийм байж чи даанч явчихсан...   Хэзээ ч уулзахад эрч хүч, гоё сайхныг ярьж ирдэг цовоо инээдтэй андын хамгийн гоёмсог гангараа нь тэр байж. Тиймдээ л хөмсөгөө зангидах чинь хүртэл хөөрхөн байж. 

Чиний эргэж ирсэн өнөө өглөө ямар сайхан байсан гээч. 

Hello my old days

26 March, 2013

Арван тавтай хүүгийн сэтгэлийн гижиг байлаа

Азтай өдөр тохой золгодог цагаан хормогчтой охин
Арван тавтай хүүгийн сэтгэлийн гижиг байлаа
Үнсэж хайрлаад сар нарнаас ичиж явсан биш
Үзгийг чинь л дэмий гуйхаас хэтэрдэггүй байлаа

Үргэлжийн ямар хүүхэд хэвээрээ явах биш
Үзэж нүдээ нээхийн зуур арав төгссөн байлаа
Алдхан бие сэтгэл зүрхээрээ эзэнчлэх гээгүй ч
Арга барагдаад бусдаас чамайг харамлаж суунаа\

Мэнгэт борхон хацраа үнсүүлэх гэж бодоогүй ч
Миний зүүдэн тэнгэрээс чи тонгойж харагдаж юмаа
Алд хархан гэзгэнд чинь сэтгэлээ зүүгээд явууллаа
Анирхан өглөө босоод зөөлөн самнаарай... 
                                                                                  А.Э

25 March, 2013

Хувьсал өөрчлөлтөнд тогтмол байж сурах тухай этр ааая

Хүнд нэг тийм үеүд байдаг л даа. Өөрчлөгдөөл бүх зүйл өөр гоё болчих юм шиг. Хэнээс болж юу ухаараад яаж өөрчлөгдөх нь тэрнээс нилээн чухал шүү бас. Жишээ нь одоо нэг мангар хүүхдээс болж бидний нөхөрлөл нурлаа юу. Тийм өчүүхэн байлаа юу. Тэр эсвэл чамайг ингэтэл чинь ухааруулсан, өөрчилсөн мундаг амьтан байгаа юу. Алдаа гаргасан гэж бодоо юу. Чи гэртээ хариал унтчихвал ямар ч хэцүү зүйл болохгүй гоё байх уу. Хэсэг хугацааны дараа чи эргээд харахад магадгүй би байхгүй болсон байвал яахуу. Тэр өөрчлөлт чамд хэрэгтэй юу. Алддаггүй хүн байдаггүй. Алдаагаа олж харж чадсан бол болоо л гэж боддог шүү мунхаг би. Уучлах уужим бодолтой байхсан гэж бас хэрдээ хичээхийм.

Надад ч гайхуулах юм үгүй л дээ үнэндээ. Зүг шахуу найзын хувиар нэг зүйл захих санаатай энд бичиж сууна. Аливаад, аливаад шүү. Аливаад тогтмол байж сураарай. Аливаа зүйлс хувьсан өөрчлөгддөг л юм. Харин тэр хувьсал шалгарлын ард энэ байгаагаараа, угаас байснаараа үлдэж чадвал Дарвины хууль харин биднийг шагнана. Насан туршийн тийм эрхэм нөхөрлөлөөр, хувьсал өөрчлөлтөнд хамт явж ирсэн сайхан хайраар.

Дутуу дулимаг зүйл гэдэгтээ итгэлтэй байгаа бол өөрчлөлгүй л яахуу. Гол нь өөрчлөгдөх ёстой шалгаан мөн эсэхэд тунгаагаарай. Жишээ нь: Би чамайг нэгэн цагийн шаналалаас цовоо цолгин зангаа гээсэн, харанхуй булан хайсан, хар амиа бодон тэрүүхэндээ хөеө хураасан мэрэгч амьтан болсон тухай үлгэр бичиж үлдээмээргүй байна. Хэзээ ч ирээд, хэзээ ч явсан бай чиний тухай дурсамж миний амьдралд үлдэнэ. Тэр дурьтатгалаас урьтаж дурсамжаа гоёор бичьюү гэж саналаа л даа. Таалагдахгүй бол эргэж өөрөөрөө байх хэрэггүй байж болно. Таалсан миний хохь  болог яадын. Хэзээдээ л ийм тогтмол тэнэг явж ирсэн юм чинь. :)

Чи эндээс яваад удсансан...


Чи энхрийлэл мэддэггүй зөрүүдсэн
Чиний элдвээр аашлах цагаансан
Чихэр шиг амт хормын гэж санасансан
Чи эндээс яваад удсансан... 

***              ***             ***

Хааяахан чиний инээд санаанд ирж үгүйлэгдээд
Хаанаас ч юм намуухан дуу аманд орж аялагдаад

Хавар болоход чамайг мартана гэсэн минь яалаа. 

20 March, 2013

Өнөөх л маргааш ирэхгүй

Маргааш бороо орвол 
Би заавал уйлна
Гутлаа нортол хэрэн тэнэж
Гудамжаар мөрийг чинь хайж алхана

Маргааш бороо заавал орно
Мартсанаа санаж би уйлна
Урьд эртийн тухай дахиад л үнгэж
Уйлж дуусахад минь бороо арилна 

       2011.03.20 

Тоглож наадахад цаг гарга

Бяр чадлын ундарга тул
Бодож сэтгэхэд цаг гарга
Бага залуу харагдах тул
Тоглож наадахад цаг гарга
Орчлонгийн жам өршөөлгүй тул
Мөргөж сүслэхэд цаг гарга
Оюун ухаан дундаршгүй тул
Уншиж мэдэхэд цаг гарга
Ариун хишиг бурхных тул
Хайр сэтгэлдээ цаг гарга
Аз жаргалын харгуй тул
Найз нөхдөдөө цаг гарга
Зүрх сэтгэлийн дуудлага тул
Инээж баясахад цаг гарга
Зүдрэх цаг ээлжтэй тул
Өглөг хишигт цаг гарга
Хөлс болгон шагналтай тул
Ажил хөдөлмөрт цаг гарга
Хүрэх диваажин нэхэлэй тул
Буян хураахад цаг гарга

Ирланд.

15 March, 2013

Эхнэртээ оч доо одоо



Дуу сонсооооол машины хойд суудал дээр ганцаараа юу ч дуугарахгүй цонхоор ширтээд л давхиад баймаар. Жолооч юу ч битгий асуугаасай, юу ч битгий яриасай, улаан гэрэл битгий таараасай, хурдаа сааруулахгүй удаан давхиад л байгаасай. Миний дуртай дуунууд л яваад байгаасай.

" Шөнийн хотын гэрэл эрээлжлэн анивалзаад гоё
Ширтсэн харцаараа юу ч юм өгүүлэх чиний тухай бодол урт  2013.03.15"

Анх танилцсан тэр өдөр чи намайг олсон
Ахиад уулзах шалтгаан үлдээж хүрмээ нөмрүүлсэн
Гарын чинь дулаанд би шөнөжин тэврүүлж хоносон
Гадаа минь хүргэж өгөөд буцахад үүр цайж байсан

Таван сарын борооноор би чамайг олсон
Танхил ааштай гэнэн бүсгүй явсан
Үлгэрийн шаахайгаа гээгээд орхимоор үдэш байсан
Үлдээх гунигаа бодоод өвөртлөөд буцсан хайр байсан

Зүрхнийхээ халуунд хэсэгтээ хоёулаа шатлаа
Зүсний гоод дурлаж сүйн бөгжөө мулталлаа
Томчуудын дурлал эндээс хэтрэх дэмий
Тоглоомоо дуусгаад эхнэртээ оч доо залуу минь...


Хамгийн сайн найздаа зориулав. Бүсгүй хүн энэ ертөнцийн чимэг юм.

12 March, 2013

Гэртээ яармааргүй алхмаар

Нар өглөө эрт мандаад л, гадаа налайгаад л, ажил тарсан даруй гэрээдээ яармааргүй алхмаар гайхам өдрүүд наашлаад хавар ч ирлээ дээ.

Хавар хайргүйгээр хавар шиг санагдахгүй шиг санагдаад бяцхан Husky-тай боллоо. Гөлөг яагаад ч юм хамгийн хөөрхөн амьтан тэ.

Хаврын мэнд.....