17 October, 2012

Допинг

Бодсон санасан зорьсон бүхэндээ хүрэх хүсэл тэмүүлэл бүхэн минь дандаа биеллээ олж байгаасай.

Магадгүй зарим үед дүрэм журмаас илүүтэй зөн билгээ дагах нь зөв ч байж мэдэх юм гэж бодно. Өчигдөрхөн Их аваргын оролцсон нэг нэвтрүүлгийг үзлээ. Том харж амьдар гэсэн үг байна. Том харах...

 Нээг их уртаар санаа алдмаар, өөрийгөө чамламаар, амьдралын зорилгот хуучин дэвтрээ гаргаж уншмаар болов. Нэгхээн жилийн өмнө би яасан хичээнгүй байгаа вэ. Өглөө бүхэн олж мэдэхийн ганцхан орой цэг, оргилийн төлөө сэрж, орой бүхэн амьдралын тухай гэгээн бодлууддаа дараатай нам унтаж орхидог... Олон юмыг хүсдэг, оргилуун тэмүүлэлтэй байж. Одоо гэвч орон хотынхоо ороо бусгаа, бухимдалт өдрүүддээ нэгэнт дасжээ. Хийнэ дээ, уншина даа, уулзана даа, очно доо... Нэг л их хийхсэн гэх бодолтой хийж амжаагүй үгс. Мууд үг хурц, муухайд нүд хурц байсан шиг. Одоо харин дассан. Өдөр хоногууд үнэт эрдэнэс мэт байсан шиг. Одоо бас л гамгүй үрдэг, гарзаддаг. Яасан амархан...

Би багадаа нээг их том мөрөөдөлтэй хүүхэд байсангүй ээ үнэндээ. Зүгээр л хичээлдээ явах, зураг зурах, будгийн харандаанууддаа гараараа кошлонк хийж цүнхэндээ эвийг нь олоод багтаах, аавын авчирч өгсөн дипломат шар цүнхний арын салаанд нь хамгийн нандин юмаа хадгалах, мөнгөө цуглуулах, нохиотой цамц, цэнхэр өмдөө өмсөөд л байх дуртай хачин охин байв. Тэр жил ангийнхаа тэргүүний сурагч болов оо. Ангийн багш маань гараараа дурсамж бичиж өгсөн нь одоо ч байдаг юм. Дээр нь "... ангийн анд Баасаннямыг даан авч уншиж, бичүүлж сургасан ... " гээд л их инээдтэй үгтэй. Түүнээс хойш тэргүүний сурагч юм чинь онц сурахгүй бол болохгүй, хичээл тасалж, даалгавар хийхгүй ирэх өдөр гэж байж болохгүй. Энэ мэт нэр төрөө хичээсэн, хариуцлага үүрсэн өдрүүд тасраагүй санагдана. Бүр хожим сургуулийнхаа удирдах зөвлөл дахь сурагчдын төлөөлөгч байлаа. Ширээний найзынхаа төлөө биш сургуулийнхаа 700 хүүхдийн сурлага, сурах орчин, сурган хүмүүжүүлэгч багш нарын асуудалд ч анхаардаг болов. Нийгмийн ажил, нийтийн төлөө их явлаа. Шилдэг байсан гээд магтаал биш матаас, муулал их байсанд гомддог л байв. Гэвч юм хийдэггүй хүнд амжилт атугай алдаа ч байдаггүйг яаж мэдэх билээ жоохон байж. Их аварга уйлсан өчигдөр. Эрүү нь ээрээд их л гомдсон бяцхан жаал шиг. Үнэн шүү дээ. Түүний уйлаад хэлсэн үг шиг амьдралын алалдаан дундуур шүдээ зуугаад сэлэм шиг зурж ирсэн зам мөр түүний алдар гавьяа байлгүй яадгийм.

      Тэгээд дунд сургуулиас хойшхи нэг хэсэг цаг хугацааг би их гайхдаг юм. Нөгөө эрч хүч, эрмэлзлэл, идэвхи хаачсан юм бүү мэд. Зураг зурахаа байсан. Урлагийн үзлэгт эмгэн болдгоо больсон. мөнгөө хадгалахаа байсан. Тэмдэглэлийн дэвтэртээ хүслээ бичихээ больсон. олон нийтийн ажилд оройлох нь бүү хэл оролцохоо байсан. Онц сурах гэж хичээдгээ больсон. Он жилийн дарааллаар өөрийгөө төсөөлж амьдралд тэмүүлэхээ байсан. Урсгалаар амьдрагчдийг хүн муулдгүйг, урсгалт амьдралд нь төвөг учирдаггүйг, тэдэнд тэмцэл байдгүйг, тэндээс өөр орчин байдаггүйг, тэдэнд амьдрал амархан ирдэг ч аз жаргал амжилт нь дундуурхан байдгийг, тиймдээ арай өөр хүмүүсийг өөлөх  дуртай байдгийг харин мэдсэн байж болох юм.

Тэгж явсан дөнгүүр өдрүүддээ ном уншихаа харин болиогүй. Гадаадад байлаа. Амралт болгож монгол ном хүнээс гуйж уншаад уйлмаар болсон шүү. Тэнд би байсан. Тэр номонд.  Өөрийнхөө багын дүр төрхийг, үнэн голын хүсэлт амьдралаа өөрөөс нь олж харсан тэр залууд би одоо хайртай. Өглөө бүхэн гэрэлт бодлоор хөшгөө нээх тэр ирээдүйн амьдралаа би түүнтэй хамт төсөөлдөг. Учрал ойрхоон гэж итгэе.

Дөнгөж саяхан би дэвтэртээ эргэн ирсэн  зорилтот ажил мэргэжил албан тушаал, шинэ амьдралынхаа хэмнэлийг бичсэн. Сайхан байна.

Төсөөлөлт энэ амьдралынхаа зарим зүйлийн төлөө зарим зүйлээ золиосолж, заримд нь том эрсдэлтэй алхам хийж байна. Шийдвэрийг гаргах амар байсангүй ээ. Гэхдээ хүн нэг л амьдарна. Дүрэм журам гэхээсээ зөн билгээ дагах нь заримдаа үнэн байдаг шүү дээ гэж  өөртөө дахин хэлье. Амжилтанд хүрнэ гэдэг ардаа том хариуцлага, эгэл олны итгэл найдвар, түшиг тулгуур нь байдаг. Их аваргадаа баярлалаа. Таны хэлснээр том харж амьдарна гэдэг өнөөдрийг биш маргаашийг харахын нэр шүү дээ.

Багын л хариуцлага үүрэх, нэрээ эрхэмлэх, бусдын дургүй дэг ёст дээдсийн амьдралд тэмүүлэгч охиндоо сэхээрэл өгөгч, намайг буй болгогч, хурцлагч, амжилтанд хөтлөгч, атааг минь төрүүлэгч, дэргэд минь алхагч, бахархагч, үл тоогч, өндрөөр нисдэг ч харамгүй сэтгэлтэйдээ гэж өчигдөрхөн намайг дүгнэсэн эгчдээ баярлалаа. Та наргүйгээр, өвс цас, шороон шуургагүйгээр амьдрал үхэл мэт..



10 October, 2012

Чамайг дахиад л санах нь дээ маргаашаас

Дандаа завгүй, даруухан гэвч дахиад яриад л баймаар чиний тухай бодолгүй гурван долоо хонож. Харих замдаа хамт алхана гэсэн гудамжинд чинь намар болсон байна. Уйтгаргүй байна гэж үү.


Хэзээний л ирэх учиртай мэт эл хульхан намраар дахиад л ганцаараа, чиний үнсэлтэт тэр учрал яасан хол...


02 October, 2012

So busy ba so sa

- Buzz ! ! ! BUZZ л даа. Байна уу л даа, сайн уу юу байнааа со са?  ажил ихтэй байгаа юмуу ми найз
- сайн уу,  харин тиймээ хө, ажил их
- Аан харин тиймээ би ч ялгаагүй ажлаас л их юм алга.
 - no answer .........
- Ядарч байна шүү, юу хийгээд байна даа со са ?
-  no answer .........
- байна уу, ёооё нэг сайхан амрах юмсан тэ. Сониноос  нээрээ  is typing ...
- Найз нь дараа утсаар ярья, sorry ...
 - Хэннн нээх худлаа тэгдийн. Тэгээл нээх бийзийдсэн хүүхэн. is typing ...
 - no answer .....
  - Хүүеэ байна уу,  - Өнөөдөр юу хийх гэж байна аа со са л даа? Уулзах уу.
BUZZ BUZZ  зооз та ч бүр тоохоо байжээ... is typing ...

Сонинийн тэ. Завгүй байна гэхээр харин тиймээ ядарч уналаа завгүй ажил их гэчээл со са ? гээд мэссэнжэрдээд байдаг хүмүүс. Дээрээс нь BUZZ-дахыг нь яана. Зарим нь бүр игнордоод байхад л ээддлээд байдаг наасан хаха. Блоклоод хаямаар гарууд байхымаа нээрээ. 

Би тэгээд бодку юу. Ямар азтай хүмүүс нь ийм гоё байдын болоо гээл гайхку юу. Арчаатай туучийнууд юмаа гээл атаархжийна ч гэж элж болно. Тэгсэн мань мэт нь байгалийн шалгарлаар чад хийх шахаал, байхгүй ам нь гэмтсэн хоол орку, ажиллаал байдаг ажиллаал байдаг.
Энэ сард ч олон найз үг хаяж байна даа. Одоо яг 7 л хоночихвол амьдрал хэвийн үргэлжлэх гээд байдаг. Хүйтрээд байдаг. Таарчийнаа нээрээ. Даарчийнаа нээрээ. Ганц гутал олж өмсье гэснээс ядаж аяга кофе уучихийнсан. Нэг мэдэхэд л өдөр будаамаа нээрээ..