31 January, 2013

Шүүмжлэгч хүнайна би

за үхсэн хашраанаа энэ муу номнуудыг, ном уншигчинцаруудыг гээл эхлүүл аймааруу кк.

Өчигдөр ганцаараа номын дэлгүүр орж баахан суулаа. Гадуур хувцастай халууцаад байхаар нь тайлж шиджаал. уншаалайсан уншаалайсан, тэгснээ нэгийг ч худалдаж аваагүй гэхгүй юу хаха. Худлаа худлаа гуруун ном авсан. Нэг нь Неру, нөгөө 2 нь том хүнийх хаха. Монтень Айн рэйд 2 байсымдаа юун со юм боддын тануус одоо. Гэхдээ би нээрээ тэгж тухтай дэлгүүр хэсжаагаагүй юм байлээ. тэнд чинь майр майр ном бас байдын байлээ ш дээ. 

Манайхан ер нь сүүлийн үед их ном уншдаг болжээ ажиглаал байхнээ. Дээр үед хобби гэхээр ном унших гэж хариулдаг соц үеийн сонирхолтой хариулт мэт санагддаг байлаа. Дунд сургуульд нэг нэгэндээ дурсгал хийж анкет бөглөхдөө ном унших дуртай гэж бичихээсээ ичдэг байвшдээ. Тэрний оронд хийл тоглох, бийтбоксоор хичээллэх, найзуудтайгаа салхинд гарч байгалийн сайхныг бишрэх этр гэвэл нээх залуулаг сонсдоод ч байх шиг этр.  Харин одоо бол амьдрал өөр тэ. 

Гэхдээ хажуугаар нь нээх ном уншдаг болж харагдах гэсэн хүмүүс бас их байнаа. Манай нэг найз надтай гайгүй овоо сонирхол нэгдээд байгаамшиг байсан шал худлаа л байсым байлээ.Хүн тэгээд танигдана л даа. Заавал унших албагүй. Гэтэл бараг л хэвлэгдсэн бүх номыг уншжээ манай тэр найз яриагаараа бол. Гол нь уншсан гэдэгт л утга нь яваадайхшиг байгаан. Тэгээд анализ хийхнээ үйл явдлыг нь хөөгөөд л, өөрөө үнэлэлт дүгнэлт хийх ч юмуу тийм юм байхгүй. Үнэндээ аль дэвэн үеийн зохиолыг өнөөдөр унших шаардлагагүй ч байж болийшдээ. Тэгтэл сонгодог гэжийлээ монсудар хэвлэсэн юм чинь авна ч гэжаах шиг хаха. Ядаж уншчаад яагаад сонгодог юмбэ гэдгийг олжээвэл бас болжийнэ тэ. 

Би бол сургуульд яалтачгүй уншиж явсан болохоор номын хавтасны зураг гарчигнаас илүү зохиолч нь болоод зохиолынх нь санаанд үнэлгээ өгчихтэйгээ боловсрол олсон гэж боддог хүнийм, тэрэндээ ч нилээдгүй итгэлтэй явдаг хүнийм. Тэгээд л цод цод дуугарчаа хүнийм. Үгүй байсан бол бас ичдэг хүнийм. Аа уншдаг найзуудынхаа хажууд бол харин зүгээр сонирхогч л доо хэхэ.  

Тэгээд хүнийг таньж болох хамгийн энгийн сонжоо бол уншиж буй номоор нь ухааны түвшинг нь тодорхойлох, мөн ойлгоцын түвшингээр нь оюуны чадварыг нь үнэлж болно гэж би өчдөр бодож олсын хаха. Манай тэр найз бол өөрийгөө л төлөвшүүлэх гэж яваа юм билээ. Олон ном уншсан, байнга уншдаг унших дуртай энэ тэр гэдэг нь бол худлаа санагдсан. Авсан номууд нь дандаа бүсгүй та, бүсгүй таны амьдрал, яаж баяжих вэ, амжилтанд хүрэх 10 зөвлөгөө этр. Тэгэхээр нь би нэг ном санал болгосын. Жавахарлал неру эсвэл Монтэнь уншаад үз гэсэн чинь Паааах шаөөл уйтгартайн байна, чи одоо юу худалдаж аваад байгаан болио гэжаамдаа. За Монтениос залхжээвал номын дэлгүүрээс гардаа найз минь л гэмээр байсан. Гэхдээ би бүх зүйлийн сайн талыг харах гэж хичээж байгаа л даа ойрд хэхэ. Тэгээд еөөр дургүйцээгүй. Харин ч бүр найзыгаа ойлгох нэг шалтгаан бодож олоод . Тэр нь "номын дэлгүүрт ороод ирсэн нь болжийшдээ". 

Худлаа ч гэсэн ном уншдаг хүний дүртэй болохоор хичээжийш дээ тэр хүн. Тэгэхэд чи яав. Өглөө босдог болно л гэсэн хичээсэн юм байхгүй бодохоос цаашгүй. 

Ёоооё та нар намайг хүн шүүмжлэхээ бол гэж мэж шүүмжлээч. Хүн өөрсдийг нь шүүмжлээд байхад чинь худлаа сайн хүн болкооооол дуугарку этр ккк. 

30 January, 2013

Сайн байна уу хайрт минь.

  Яг одоо гадаа цас орж байна. Будрах нь чиний инээд шиг үл мэдэг, үг дуугүй, дулаахан тийм цас юм. Би сая цайныхаа цагаар их хол газар алхсан. Ганцаараа гудамж дагаад алхаад л байх яагаад ч юм чиний тухай бодоогүй удсан өдрүүд шиг байсан. Машинууд ар араасаа цувраад л, хүмүүс ажил ажилдаа яараад л, үнэндээ энд над шиг гиюүтэй хүн үгүй шиг .

 Ажлын газрынхан өчигдөр баяраа тэмдэглэсэн гээд бөөн ярих зүйлтэй, бусад нь шараа тайлах шалтагтай, харин би ханиадандаа халуурсан царайтай, хаанаас ч юм гэнэт ирсэн чиний тухай бодолтой нэгдүгээр сарын сүүлч ингээд шувтарч байна. Заримдаа амьдралаас залхсан, ядарсан, цөхөрсөн, ганцаардсан ийм үе хүний тэнхээг шалгадаг байх гэж би боддог. Маргаашаас эхлээд хайр нь яг чиний ярьж өгдөг байсан тэр сэргэн мандлын үе шиг,  чиний дандаа дооглон шоолдог гэнэн инээдээрээ, яг л чамтайгаа хамт байсан тэр үеийнхээ гэгээн бодлоороо, хуучнаараа амьдарна аа. Элдэв тээрт бодол, далд санаагүй эв энгийнээр...

 Албан тушаал, ажил, эрх мэдэл, мөнгө, танилууд, монголын баячууд, уул уурхай, хятад монголын харилцаа, Чалкогийн гэрээ, Баярцогт, захирлын томилгоо гээд л би дассан биш би ядарсан байж. Найз нөхөд хүртэл шал худлаа.

 Магадгүй өнөөдөр байгаагүй бол би энэ мэдрэмжийг, өөрийгөө ололгүй өвлийг үдэх байж шүү.  Өвөл, цас, хайр, хацар нь даарсан охин, хоёр жилийн өмнөх энэ нэгдүгээр сарын сүүлч...

 Чи минь ойрдоо ямархуу байна даа. Хоолоо сайн идэж, орондоо оронгуут бодол болохгүй шууд унтаж чадаж байгаа юу, оройн тойргоо хийчихээд компьютер утсаа харахгүй гэж над шиг хичээгээгүй биз дээ. Наана чинь цас гэж байхгүй болохоор намайг чи санахгүй байж чадна байхаа.

Харин энд яг одоо ч цас будраад л байх юм. Би яах вэ..






21 January, 2013

Би дассан..

Ямар нэг байдлаар time out авах хэрэгтэй байгаагаа мэдрээд 2 долоо хонолоо. Үгүй бол энэ амьдралд аймар амархан дасч байна. Утаа, Үүл дарга, халаа сэлгээ, томилгоо, айж сандарсан тэтгэвэрт дөхсөн насныхан, цаг барьдаггүй дээрээс нь цайны цаггүй, цайны цаг нь ч тодорхойгүй төрийн албаныхан, арын хаалга, авахгүй бол лизингэд нь цалин үнэртэхгүй жи500, өлсгөлөн, өө тэгж байтал нэмээд өнөөдөр машин явахгүй өдөр гээл...

  Энэ бүхэн надад еөөөр сонин санагдахаа байсооо байсан. Анх автобусанд суучихаад уйлж харьж байлаа. 300 долларын гутлаа оёдолчинд өгсөн биш хэрэгцээнээс бүр гаргуулчихаад хэрэлдэж явлаа. Одоо тэр сэтгэл хөдлөл ч байхгүй. Аа үхсэн өгвөл авья тэр авилгалыг чинь шахуу юм бодцон этр. Авсан тохиолдол ч гарлаа.

Авилга авах тэр мөчид би нулимсаа нуугаагүй, сад тавьсан этр хаха

Надад нэг тийм рэфрэш хэрэгтэй байна. Тэгээд амралтанд явж гурав хоног үхсэн юм шиг унтья гэж бодлоо чадсангүй. Ажлаа албаар таслаад Тайланд явья гэж бодлоо. Гол нь албаар, захиралдаа ч хэлэхгүй явах. Хэлвэл шал нормальный болчихно биз дээ ккк. Ийм тийм  гоё гачин юм бодож бодож эцэс сүүлдээ интэр орж ном авч уншья гэсэн шийдэлд хүрээд. Нэгэнт бодцон юм чинь хэрэгжүүлэхэд анхаарья гэсэн үүднээс өнөөдөр албаар ажлын цагаар хаашаагаа үл хэлэн гарч одоод гурван ном худалдан авч ирлээ.

Хамгийн нэгдүгээрт "Өглөөний хүн"-ээ уншиж хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллана. Шинэчлэлийн засгийн газрын хүн шүү дээ би чинь. Хэд дэх удаагаа ч юм бэ дээ их л олон уншиж байсан байж өнөөдөр шинээр худалдаж авсан гэдгээрээ онцлог юмдаа энэ ном хаха.
Хийх ажлаа олж ядсан юм болчих шиг болсон гэхдээ яахуу. Бид чинь хуучин нийгэм шигээ байсан ч шинэчлэлийн л засгийн газрын хүн ш дээ. Гол нь тэндээ ккк.

Нээрээ надад нэг л тийм тайм аут хэрэгтэй байна. Үгүй бол энэ амьдралд арай л хурдан дасчийна, тэгээд уйджийна. Нээх гоё гоё залуучуудтай хамт ажилламаар байна. Гоё л амьдармаар байна...

14 January, 2013

Цааарррррааамммм...

Цаарррррааммм... юу байна даа гээл гарааад ирдэг бирдтэй ч болоосой тэ.

Тэгвэл юу хүсэх вэ гэвэл үү ?

хамаг нэгдүгээрт - hgbunay vgay pglee
хоёрдугаарт - utj dolnay gbuglgy mga.gy gp rgjuglmga gb,;jgl
гуравдугаарт - ytj hoy;

 Энэ гурав бол бүтэшгүй зүйл биш л дээ. Зүгээр л ирээдүй тийм байгаасай, байх болно гэсэн хүсэл зорилго юм. Биелүүлэхийн төлөө л явжийна. Гэхдээ бодсон шиг минь цааррррааммм гээд л гараад ирэхгүй байгаа нь жоохон нөгөө юу, хэцүүдүү тэ. хэхэ

09 January, 2013

Ёс ёрын тухай тусламж авна

За нэг сайхан ойр зуурын юм шаачий гэссс хаха.  Сониноос би өнгөрсөн 2 хоног унтаж чаддаггүй ээ. Уржигдар гэхэд хоёр хоёр том шүдтэй баахан туулайнуудад хазуулаад байна л гээд зүүдлээд байсан урд шөнө болсон бүр хүндрээд нэг хүн айхтар муухайгаар алуулж байна тэгээд үхдгүй яджаахад. Сэрчээд эргээд унтаж чаддгүй. Тэгээд өглөө эрт ажил дээрээ ирчээд ингээд сууж байна. Ямар утга учиртай зүүд болохыг тайлж мэдэхгүйм. Ямартай ч зүүд эвгүйдсэн байна гэсэн онош тавилаа. Мэргэн түргэн хүн байвал нээг сайхан тайлбарлаад яах ийхийг минь хэлж туслаач. Орой унтахаас айх нь байна шүү энэ янзаараа.

Ажлынхаа эгчид хэллээ.
 Тэгсэн аниа:  - оо за яаааг чамд атаархсан хүмүүс байна. Хүний хэл амнаас хол яв... Яагаад заавал туулай гэж тэ, тэр чинь тийм утгатай. Хоёр том шүднүүдтэй тэгээд хазаад байна гэдэг чинь гээд нөгөө БӨГС гэдэг чинь бохир өтгөн гадагшлуулах сүв гэсэн үг гэдэг шиг нягт тайлбарлав.

/ Надтай барьцаж атаархах хүн ойр хавьд үгүй тул үл итгэв. хариултанд итгэхгүй байж асуудаг би аймар муухай тэ кк / 

анд : - яанаа  тийм  юм байна гэж байдаг л юм байхдаа. Би ч нээх итгэдгүй ш дээ
аниа: - бла бла... өмнө өөрөө яасан ийсэн, яасан ч муухай юмнууд байдын бөө, лам ч гэнэ үү. Бараг л чамд юм хийчиж ухааны.

анд: - хаха за за болье аниа, би бүр айчлаа. Явлаа. тэрний оронд сонингоо авчирч улс нийгмийнхээ ховыг сонсоё.
аниа: Ээ анд минь чи минь  юу ч үзээгүй байна даа. Тэр хоёр зүүд чинь бол чамд.... ард ярьсаар хоцров. 

Ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй гэж. Мань эр ямар бурхан номтой хүн биш гэж бодож явдаг ч хаалгаар гараад алхахдаа ингэхэд нээрээ яагаад  ингээд байна даа гэсэн бодол толгойноос салсангүй. Юутай ч эхлээд энэ тухайх хэдэн ном олж уншья байз.



08 January, 2013

Миний өглөө ингэж эхэлдэг

Би ер нь их муу хүн шүү дээ,  шулуухан хэлэхэд :-P 

  Эмэгтэй хүн шөнийн дөрвөн цагаас өмнө гэртээ орвол хоносонд тооц оо гэдэг шиг сайнмуу найзууд, сайхан муухай ажлын уулзалт тасрахгүй долоо хоногтоо 5 оройтно. "Мань хүн" түчиг тачиг, түмпэн шанага болсоор үүдээр орж ирэхэд хайрт нийслэлийн минь утаа хамар сэнххийнэ. Унтаж байгаа хүмүүст ямар санагдахыг эс тооё. Усанд орчихоод нойтон үстэйгээ эгчийн өвөр рүү шургаж явчихна шүү дээ ва хаха. Би угийн л ганцаараа унтаж чаддаггүй, гэвч надтай унтах хүн байддаггүйм манайд. Тэгэнгүүт худлаа кино үзэж суужуугаад хүмүүсийг унтсан хойгуур хэн нэгнийх нь өрөө рүү гүйж ороод, өглөө хөөгдөж босох гоё  ккк.

Би бас хоол хийж чаддагүйм угаасаа. Эгч дүү биднуус өдөр бүр хоолны ээлжийн хуваарьтай боловч миний хуваарт өдөр иргэд амь амиа борлуулна. Дүү хүртэл одоо Анд боль боль материалын гарз гэдэг болсон. Ард олонд аливаа талаараа хүлээн зөвшөөрөгдчих ер нь амар юм. Тэр болтол мэдээж амаргүй давааг давна л даа хэхэ.
 
Би бас гэр цэвэрлэж чаддаггүйм. Хамгийн сайндаа л энд байсан юмыг нь тэнд тавиад, тэндэхийг нь өөр газар тавих гэжуугаа ккк. Одоо  бас л бүр хүлээн зөвшөөрөгдсөн. Зүгээр л өмссөн хувцсаа угаалгын машинд тайлж хийгээд минийх биш мэт орхиход 2 хоногийн дараа индүүдлэгнээс гарч ирнэ хаха аймар уу. Харин хааяа нэг эгчид шинэ лили, герман зайдас өгнө. Эгч тэрэнд хууртана хөөрхөн. Тэгснээ  - Андаа чи одоо өдий болчихоод хувцсаа дотрыг нь эргүүлж тайлдгаа болиоч гэнэ кк. 

Би бас мөнгөө хадгалж чаддаггүйм. Олоод л үрнэ.  Заримдаа шал хэрэггүй юм авна. Зайрмагийг яриад ч яахуу. Хумсаа янзлуулж маск тавиулахад тал цалингаа, талыг нь унаанд тэгээд талын тал ч үгүй хоцорно хаха. Тэгэнгүүт гоё нь дахиад л олно. Тэрүүгээрээ яах вэ гэж бодож эхлэнгүүтээ хэн нэгэнд бэлэг авч өгөх санааг бодож олно. Гэхдээ зөв чиглүүлүүл харин тв энэ тэр авчдын байлээ яахуу. Бас гувц аваалайна. Аваалайна. Авсан гувцаа хүн гуйвал шууд өгчнө, тэр нь жоохон тэнэг. Гэхдээ яахуу тэндээс өөрөө кайп авна, тээр хойно авсан үнээ бодож жоохон харамсахгүй л бол өөр яахчгүй хэхэ.

Би ажил бол харин хийж чаддийн. Хүмүүс нас чинь жуухан байна одоохондоо ми дөө гэдэг ч би бол өөрийгөө том хүн л гэж боддог. Дүү бид хоёр нэг удаа зэрэгцэж сууж байгаад ирээдүйн хүслээ бичжээ. Дүү - би эрдэнэсийн дэлгүүртэй болно, эрастрантай болно гэсэн чинь би төр нийгмийн зүтгэлтэн болно гэсэн гэдийн элгийн. Тэгээд ийм үл бүтэх хүн нөгөө хошин шогийн хэлээр төрд зүтгэлээ юү тэ,

Гэхдээ л би  хичнээн намайг дооглон инээж, тоглоом наргианаар даапаалсан ч тэр хүслээ орхиж чадахгүй. Өрөвдмөөр бяцхан хүү гадаа гутлаа тогшин зогсоход өөртөө булган шуба бодож чадахгүй. 1800 еврогийн тэтгэлгээр хангалуун амьдарч болох германаас илүү өвөртөө ганц номтой монголоо сонгож чадсан өнөөдрийн амьдралдаа би дуртай. 

Тэнд хүүхдүүд аавыгаа загнахаар өрөөндөө орчихоод өөдөөс нь хэлээ гаргаад чихээ тагладаг. Харин энд архичин аавдаа зодуулчихаад эмнэлэгт хүргэгддэг. Тэнд эмэгтэйчүүд дэлгүүр хэсч, амралтаараа хаашаа аялах тухай ярьдаг. Харин энд лангууны түрээс, маргаашийн талхаа боддог. Тэнд оюутнууд эрдмийг амталж сурдаг, үгүй бол сургуулиа зүгээр л хаяж чаддаг. Харин энд сурсан сураагүй хамаагүй сугавчлах ганц дипломын төлөө мөнгөө үрдэг. Тэнд хүмүүс сайн дураараа ажилладаг. Харин энд сайхан сэтгэлийн нэрээр луйвар хийдэг. Тэнд хүмүүс өглөө таарахдаа нэгнээрээ тоглож мэндэлдэг. Харин энд тэгвэл шоглоом болгож ойлгодог. Тэнд нийтээрээ амгалан. Харин энд нийгмээрээ айдастай. Гэхдээ тэндэхийн гоё бүхэн хүнийх. Харин эндэхийн голмоор бүхэн минийх. 

 Би ээмэг зүүдэг ганган ч гэрээ барьж амьдрах эх орныхоо хогийг шүүрдэх гэж өглөө босдог эмэгтэй.  Би ажилдаа яардаг эмэгтэй. Унтах дуртай ч өөрийгөө үсдээд босгочихдог зорилготой айхтар "БААГИЙ" .