02 July, 2013

Олон улсын хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд

Олон улсын хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд. Баярын мэнд гэх нь ч хаашаа юм.
Өчүүхэн нэгэн иргэн би өнөөдөр үнэнийг мэдэх эрхтэй. Гэхдээ үнэнийг мэдэхийн тулд нэг өглөө доод тал нь 3 сонин гарчиглаж, нэгийг нөгөөгөөр нь нөхөж, няцааж, нийлүүлж ойлгож байж "за даа нэг иймэрхүү л юм болсымдагуудаа" гэсэн шүү юм бодох юм. Аа харин орой бол телевизийн суваг солих шаардлагагүй. Учир нь бүгд адилхан. Бурхан гурван хүслээ хэл гэвэл гуравт нь энэ богино долгионы радиогийн хөтлөгчдийг зүгээр дуугүй байсан нь бараг дээр юм биш үү хөгшөөн гээд хэлээд өг гэж гуймаар санагддаг шүү нууцгүй хэлэхэд.

За тэгээд тв сонины текст, техникийн, найруулгын бүү хэл агуулгын алдааг яривал эрдэм шинжилгээний бүтээл шахуу юм гарна. Хэдхэн хоногийн өмнө нээх хөөрхөн сэтгүүлч охин Тайвань улсын иргэд гээд л явж өгч байна лээ. Ингээд боджээ суухнээ манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөрсдөдөө эхлээд анхаараасай. Даа ялангуяа сэтгүүлчдийн мэдлэгт шаардлага тавихгүй бол тэнэг асуулт тэнэг хариулт л авдаг. Тийм байж утгаа мэдэхгүй зүгээр л улс төрчид рүү буруугаа чихэж, дутуугаа нэхээд байвал онцгүй л дээ. Угаасаа тэд нар чинь сэтгүүлзүйд дайсны тал.
Дашрамд надад өнөөдөр ингэж хэлэх эрх байгаа л гэж бодож явдаг хүн ш дээ би 

...Утсаа унтраачихаад унтаад л баймаар өдөр байдаг тэ.

...Утсаа унтраачихаад унтаад л баймаар өдөр байдаг тэ. Өнөөдөр яг тийм уйтгартай байсан. Гадаа бороотой зэврүүн байсанд биш шийдвэрлэх асуудлууд дараа дараалан сэтгэл тавгүйтүүлснийх л байх.

Заримдаа бүр бодох тусам зарим зүйлийг ойлгохоо байгаад байгаа юм шиг санагдах юм. Дэндүү олон зүйлийн тухай бодох шаардлагагүйгээр амьдарч болно л доо уг нь. 

Харин өдөр өнгөрөхийн даваан дээр дөнгөж сая нэг хүн сайхан мэдээ дуулгалаа. Хятадад хамт сурч байсан Турк найз маань байгаа юм. Энэ номыг дурсгахдаа хэлсэн үг нь их хөөрхөн. "Амьдрал чиний боддог шиг тийм гоё гэж үү, юутай ч хорвоогийн бүхий л хүмүүс адилхан уйлдаг, инээдэг, үлгэрт итгэдэг болохоор.." гээд энэ хүүхдийн номыг бэлэглэж билээ.

Удахгүй найз хуримаа хийнэ гэнэ, ирээрэй гэнэ, ээж нь сайн уу гэнэ, нэг л өдөр инээдэг найзыгаа зориод очно доо гэнэ. Тийм ээ, эхлээд хүн байх хэрэгтэй. Хэн нэгэнд замын дундаас мартагдамгүй, жаргал зовлонгийн алинд ч санаанд нь буудаг нөхөр байх хэрэгтэй.

Сэтгэлээр унах үе бишгүй л байдаг. Утсаа унтраагаад унтаад л баймаар өдрүүд өнөөдрөөр тогтохгүй. Мөн ч амьдрах, аз жаргалаа олж, амар сайхандаа жаргах бидний үлгэр төгсөх болоогүй.

Намтар нимгэн надад байгаа, ам бадам хэлж чадах ганцхан зүйл одоохондоо нөхөрлөл л байна. Магадгүй тийм дээ л ямар ч бүүдгэр өдрийн маргааш амьдрал миний боддог шиг тийм сайхан санагддаг биз ээ.

Найздаа аз жаргал хүсье.