30 March, 2012

Намбагархан бүсгүй болсоон би

 Намбагархан бүсгүй болсоон би
 Намар хаврын мод дагаж өөрчлөгдсөн
 Надаас хань гуйж хамт алхдаг навчист төгөлдөө чамайг мартсан
Инээд минь өөр болсоон
Цацаж халгиадаг чанга эгшиг минь туяа болсон
Гэрэл асгах гэж биш гишгэсэн мөрөндөө сүүдэргүй орчлонг хайрлах болсон
...........                               соон би
...........                                        сан
 Хүсэлдээ дэлхийг багтаан энэрдэг ээж болсон

26 March, 2012

Хайртай гэвэл хэт энгийн юм шиг..

 зүрхнээсээ хэлэх үг минь дэндүү яруу юм яаж бичиглэх вэ

02 March, 2012

Уйлмаар үед бодох бодол

Намайг загнавал чинь би үг хэлгүй тэр дороо уйлж л орхино. Миний сэтгэл гарган хийсэн бүхнийг минь юман чинээ санахгүй бол  би бас л уйлж орхино. Миний бодлоос тэс өөр аашлахад чинь ч уйлмаар болно. Санаандгүй хэлсэн тоомжиргүй үгэнд чинь хүртэл уйлмаар болно. Хаалгаар гарахдаа хаачих гэж байгаагаа хэлэхгүй бол чинь би хоолойндоо зангирна.Хамт байхдаа үг дуу, инээдгүй өрөө өрөөндөө суугаад байвал бас л зангирна. Хорвоо мөнх бусын гэхэд чинь би толгой сэгсэрнэ. Хонгорхон минь аз жаргалаа ав гэвэл чинь бас л сэгсэрнэ. Хоёрхон алхмын цаанах зүрхий цохилт шигээ холдохын аргагүй догдлол өгсөн болохоор чинь би чамаас явахгүй. Яв гэвэл чинь би уйлж орхино. Гэхдээ уйлуулж усан нүдлүүлэхгүй уул шиг эр бодолд чинь гүн итгэнэ. Залгасан шалтгаан чинь надаас хол байсан ч би дандаа авна. Залуу нас, цайлган бүхнээ чамд өгөхдөө би баярлана. Нулимс нэрж намайг уйлуулахгүй уужуу бодлын чинь төлөө би бүгдийг тэвчинэ. Чиний дэргэдээс хоолойндоо нулимстай салж одох минь нэгэн цагт болохоор чимэг болж хамтдаа алхах надад амьдрал мэт үнэтэй.