20 December, 2012

Би танд хайртай

Сайрхах юм даанч биш дээ 
Санчигандаа бууралтай эр хүнд би хайртай... Ц.Хулан


 "Би тантай хамт явмаар байна." Ингэж хэлж зүрхлэхгүй, тэгээд мартаж чадахгүй.



  

12 December, 2012

Анддаа бичсэн захидал буюу эрчүүд хаачив

       Чамдаа энэ өдөр, энэ цаг хормын биш гэрэлт ирээдүйн мэндийг дэвшүүлье. Магадгүй өнөөдөр чи сэтгэл гундуухан явж байж мэднэ. Гадаа хүйтэн, гар хүйтэн, ганцаардмаар тийм өдрүүд найзад нь ч бас байсан. Хэний ч хамаагүй энгэрт тэврүүлж эхэр татан уйлмаар, гудамж хэрэн өдөржин алхмаар,  гулсуур шат, дүүжин даажинтай хүүхдийн талбайд очмоор...  Бүсгүй л амьтан шүү дээ бид чинь.

     Ганган, хээнцэр, ихэмсэг, бүхий л амьдралдаа хангалуун мэт давилуун ч харих замдаа яарах эзэнгүй бүсгүй яасан олон юм бэ дээ. Алдаагүй амьдрал гэж хаана л байх вэ гэхэд хаягдсан хаясан, хүүхдээ өсгөсөн, өрх толгойлсон эмэгтэйчүүд арай л олон байх шиг санагдах юм. Монгол улсаа би хөгжиж байгаа гэж ярих дуртай. Цаг нарны давчуугүй, замын түгжээ, цагдаагийн бухимдалгүй гадаадын орноос яаран тэмүүлэн ирсэн үйлт ажилдаа ч дуртай. Өглөө бүхэн нойроо харамлаж сэрүүлгээ ад үзэх, сэрсэн хойноо угаалгын өрөө, хувцасны шкафаа сандаачин түйвээх, хам хум будсан нүүрээрээ таксины жолоочтой мэндлэх, хальтирч унан алдан өрөөндөө гүйж ирэх, үүдээр шагайчихаад хаалга саван одох уур цухалтай эгч нар, өвөө нар, үрсийнхээ төлөө өвдөг бохироогүй амьдрагчид, уурлаж идчихээд уурлаж баадаг тэдний ухаан муутай хүүхдүүд, гавьяатууд, эрдмийн эзэд, улс төрчид, уулгалан магтмаар миний багш нар, инээдэм, баясал, баахан түгжирч ирдэг арав дугаар хороолол, солихын шаардлагагүй адилхан сувгууд, идсэн уусан нэгэн, идэж уусанг нь дэндүү сайн мэдэгчид, хамтрагчид, хам хэрэгтнүүд, танил ахын танил, авилга, андууд, ахиад л шинийг санаачлагчийн дуудлага, маргаашийн 7 цагийн болзоо, одоо 21-нд монголд дэлхий сөнөнө гэсэн үү гэж солонгосоос залгасан тухай онигоо, залгадаг дугаараараа ялгардаг муухай монголдоо жаргал зовлонт амьдралынхаа залуу насыг үрж байгаадаа би харамсдаггүй.

 Заримдаа гомдмоор үе байдаг л юм.  Хүчирхийлэл, хүний наймааны эсрэг сайн дурынхан ажиллахад хүүхнүүд, Эрээн замын үүдийн гаалиар өнгөрөгчид, дэлгүүрийн лангуунд суугчид, их сургуулийн багш нар дахиад л дийлэнхи нь хүүхнүүд. Бааранд орсон ч  бас л баахан охидууд. Тамхи татсан, татсан тамхиныхаа ишийг газар нясалсан, эр нөхрөө харамлаж элдвээр биенээ дайрагсад, хардагсад, хамт  ууж, уйлж сэтгэлээ тайвшруулагчид, эрүүлжүүлэгдсэн эмэгтэйчүүд бас л багагүй. Түргэний эмч, ТЭЦ4-ийн инженер, тэр бүү хэл хот хоорондын тээврийн жолооч ч эмэгтэй байх. Эрчүүд хаачив аа.

Их сургуулийн боловсролтой, гадаадад төгссөн дипломтой гаднаас нь харсан надад атаархал үлддэг сайхан бүсгүйчүүд бүгд л гэрлээгүй гэх юм. Тэдний хайрладаг эрчүүд хаачив аа. Боловсролын түвшинд хүүхнүүд илүү анхаараад хүдэр чийрэг эрчүүд нь Оюу толгой яваад хамт амьдрахад соёлын зөрүүтэй болсон гэж нэг судлаач бичсэн байсан. Би итгээгүй. Бас сайхан сайхан залуу гэр бүл Солонгос явуулдаг гэрээний золионд салаад дууссан шүү дээ гэсэн бас л итгээгүй.Үнэндээ нүдэн дээр минь байгаа бүхэнд итгэхгүйдээ биш эмзэглэсэндээ олж харахыг хүсээгүй хэрэг. Өчигдөр нэг найз минь хүүхдээ авахуулахаар эмнэлэг явсан. Өөдгүй, үнэт эрдэнэгүй, хана мэт түшиггүй, хариуцлагын өмнө түрүүлж ам нээж чаддаггүй, амьдрал амлаж чаддаггүй халирамхай эрчүүд нь энд үлдэж. 

Хүүхнүүд газардахгүй ээ. Хүчирхэг, чадалтай эмэгтэйчүүд олон байна. Би хүндэлдэг тэднийг. Гэхдээ бас өр өвддөг. 9000 долларын төлбөртэй сургуульд явдаг хүүгийнх нь нүд дэндүү дарууханг тэд өөрчилж чадахгүй. Хийсэн хэргийнхээ төлөө ам дүүрэн хариуцлага хүлээж чадах зориг чадалтай эрчүүд эндээс эхлэн торнидог. Аавтай хүүхэд айдаггүй.
Одоо бидний буруушаан бодож суугаа эрчүүдийн доройтол бүр эндээс эхтэй ч байж мэдэх юм. Эрчүүдээр дутахгүй гэж би хэзээ ч хэлж чадахгүй. Бүсгүй хүний ур ухаан дээр гэр бүл тогтдог ч гэдэг. Гэвч тэр нь өрх толгойлоод өөрөө бүхнийг хий гэсэн үг биш нь лав шүү. 

Эр цээжний нөмөрт сэтгэл дулаахан амьдрахын, эрэмгий зориг, эр хүслийн хүлээнд уятай явахын жаргал дутуу санагдаад гадаа хүйтэн, гар хүйтэн өдөр байна уу. Гэвч сэтгэлээ битгий уймраа даа анд минь. Сайхан л зүйл одож явахад амьдрал өөрөө зохиогдоно, аз жаргал нэг л өдөр алган дээр чинь унана. Хааяахан би ч гэсэн ганцаарддаг л юм. Хажууд минь яагаад эр хүн байхгүй байгаад гайхдаг ч хаанаас ч юм  намайг өөрөө олоод ирнэ гэдэгт нь итгэдэг. Бүсгүйчүүдээ хайрлах, туяхан гарыг нь дулаацуулах, уужимхан бодолт эрс ирж л яваа,  бидэн рүү...

05 December, 2012

Орон тооны цомхотгол хийв

        Нөхөр тэр овогтой тэр, тэр овогтой тэр болон тэр овогтой түүнийг би хэдэн сарын өмнө мэссэнжэр хаягийнхаа прэйндс бүлгээс ай лоов бүлэгт шилжүүлэн татсан болно. Тэрхүү ай лоов бүлэгт миний хамгийн дотно гэр бүл хамаатан садан хайртай залуу болон хамгийн сайн найзууд багтдаг бөгөөд өнөөдөр тэрхүү бүлгээс 3 хүнийг хасаж уугуул асан прэйндс бус бусад хэмээх нэр, зүс танил иргэдийн бүлэгт багтааж буйгаа энэхүү олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлаж байна. Учир гэвээс мунхаг би бээр бодит байдлыг харж чадалгүй, бусдыг зөвхөн ганц өөрийн зүгээс үнэлэн дүгнэж, асуудалд нухацтай хандалгүй, цаг хугацааны шалгуурыг үл харгалзан хэт итгэсний улмаас өнөөдрийн энэхүү байдалд хүрсэн байна гэдгээ ухаарсан болно.

Эдгээр гурван ай лоов асан нь тус бүр өөр өөрийн гэсэн түүх дурсамжийг үлдээн одож буй тул өчүүхэн би бээр үнэн сэтгэлээс талархахын сацуу цаашдын ажил амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөж байна.

Та нөхдөд хайртай явсан үе надад бий. Хаана ч хэлэх шалтгаан гарах ахуйд би үл айна.

Хүндэт нөхөр нэгд хандах нь:  Нэг ээ. Би үргэлж чамайг нэгд тавьдаг байсан юм шүү. Одоо салах хагацахын өмнө ч адил чи л хамгийн түрүүнд санаанд орж ирэх юм. 2000-аад оны эхэн үеийг хэрвээ чи санавал бидэнд олон дурсамж бий. Тэгээд хэсэг хоосон зай.. Өнгөрсөн 6-р сар. Хамт өвөртөө орж унтсан шөнө бидэнд зөндөө.  Яриагүй, ярьж болохгүй зүйлсээ ч бид ярилцдаг байсан. Нэгнээсээ үгүйгээ олж хардаг, нөхдөг, эрч хүч өгдөг, мөнгө зээлдэг, уулзаж салаад маргааш нь дахиад л уулзая гэдэг найзууд явсан. Гэхдээ чи бусдаас ашиг харж чаддаг, бусдыг ашиглаж чаддаг харин би аймхай, аминдаа хайртай, нэрээ хичээсэн, нэрэлхүү. Атаархах чинь муухай ч авч үлдэх зүйл зөндөө байдаг болохоор би буруутгадаггүй. Эрч хүч, эрмэлзлэл ирдэг болохоор. Эдийн баялаг ч тэгж олддог. Уулзаж суугаад удчихлаа даа гэж бодолгүй салдаг болохоор, бидний өнгөрсөнд дэмий үрсэн, чалчиж суусан цаг хором байхгүй болохоор, эрчүүд шиг ажил хэрэг, амжилтын тухай ярьдаг байсан болохоор би чамайг санахгүй гэж, чамаар дутахгүй гэж хэзээ ч хэлж чадахгүй найз минь. Магадгүй цаг хугацааны шалгуур бидэнд дахин боломж өгөөсэй. Анд минь, үнэн сэтгэлээрээ бусдад хандаж байгаасай, өөр бусдын өмнөөс өөрийгөө тавьж бодоосой, аль ч нөхөрлөлдөө ашиг битгий хараасай, атаархах зүйлгүй амьдраасай, ахиад ай лоов бүлэгт минь ороосой гэж хүсэх юм. Сэтгэл төвдөхгүй юм.

Хүндэт нөхөр хоёрт хандах нь. Танил минь гэе чамайг. Ойлгоосой гэхдээ үгэндээ үг хавчуулж хэлсэн, чи ойлгоогүй. Ойлгох генгүй гэдгийг чинь мэдэх болохоор шууд утгаар нь хэлсэн, чи бас л ойлгоогүй. Одоо ингээд конец филма. Уучлал гүйх шалтгаан надад байхгүй. Чи тэнэг, чиний амьдралд алдаа олон, гэвч алдаагаа олдоггүй, олоод хэлсэн  хүнийг ойлгох ухаан чамд дутдаг. Чи хар энергитэй. Чиний амьдралын зовлон бүхэн чиний гараар бүтдэг, чиний санааны хараас үүсдэг. Хаа очиж чи хүнд сэтгэлээсээ сайн ханддаг. Гэвч дахиад л сэтгэлээсээ муу санадаг. Би айдаг. Яагаад надад сайныг чинь бас гайхдаг. Надад чамд өгсөн үнэлэмж байхгүй болохоор гомдох болоод атаархах хадгалах хоргодох зүйл алга. Хүн жаргаж болох ч зам мөрөндөө цагаан амьдраасай гэх хүслээ чамд үлдээе дээ

Хүндэт нөхөр гуравт хандах нь: Сайн уу. Уулзалгүй удсан байна шүү. Сайн сайхан цаг үе бидний дундаас тасраагүй мэт санана. Чиний амгалан, элдэв санаагүй, эвдрээгүй занг чинь би хүндэлдэг шүү.  Олон дунд, олон аашин дунд, олон магтаал, олон ховын дундаас чамайг хайн бэдэрч, үгүйлж явсан үе надад бий. Гэхдээ чи хэт энгийн, хэнтэй ч өрсөлддөггүй, амьдралын амтанд шунадаггүй, урагш алхах зам бүхэн амаргүй ч чи тэмүүлдэггүй. Найз залууд чинь би дургүй. Чи эгэл байхыг хүсдэг. Би хол явахыг хүсдэг. Би чиний амьдралд сэтгэл ханадаггүй болохоор зарим зүйлийг чинь буруушаадаг. Чамайг илүү амьдрах ёстой гэж боддогтоо би олон зүйлийн тухай санал тавьдаг. Чи ойлгосон ч тууштай байдаггүй. Магадгүй сүүлийн үед чи надтай уулзахаас зугтдаг болсон. Ажил амьдрал чинь хэдий завгүй ч анд нөхөддөө зориулах 60 хором байхгүй байгаа бол уучлаарай чи миний нөхөрлөлийн түвшинд хүрч чадахгүй. Хэзээ ч нэгнээн гээж яваагүй тэр халуун тойргоос чи өөрөө холдож байна. Харамсаж байна. 


03 December, 2012

Амьдрал бол хувьсал

Амьдрал бол хувьсал. Хором мөч бүхэн давтагдахгүй. Тэр бүхэнд юмс улиран өөрчлөгдөж байдаг. Юм бүхэн, би хүртэл.

Яаж гэж үү,  уржигдар би шүдтэй байлаа. Өнөөдөр байхххгүй,  хааччихсын, мээдкүү этр хаха. Өчигдрийг хүртэл миний сүүн шүд унаагүй явжээсан байх нь байна ш дээ таминь. Ингээд би том хүн болдын байжээ гэж кк. Өөр бас яажээнэ, өчигдрийг хүртэл би түүнийг сайн найзаа гэж бодож явсан байх нь. Өнөөдөр тэгсэн тэр хүүхэд төрсөн өдрөөр минь яав.  Онцгүймаа нээрээ.

       Хүн ер нь их хачин амьтан л даа тэ. Хамгийн хайртай хүндээ хамгийн их ачаалал өгдөг хамгийн их гомддог хамгийн их уурдладаг этр. Вааа үхсэн запасны гар байсан бол би тэгж хүлээхгүй л  байсан байх л даа. За тэр ч яахуу. Халуураад хэвтэж байгаа хэрнээ хотын гудамжаар үстэй дээл, үнэгэн лоовуузаа өмсөөд гудийхчгүй алхаад ирдэг найз байгаам чинь. Тэгсэн мань эрийг машинууд явуулкуу хамт зургаа авахуулья тэхүү этр гээд салдгүй наасан хаха.

Сониноос манай найзууд хөдөөг зорьж соёлын үрийг тарихаар болов. Зөв биззз. Зөв.

Өө нээрээ өнөөдөр нөгөө хөөрхөн залуугийн маань төрсөн өдөр бас болж байгаа. Би уг нь гоё бэлэгний санаа аль дээр бодож олсын даанч биелүүлж чадаагүй л дээ хэхэ. гэхдээ яахуу хэзээ нэг төрсөн өдрөөр нь бэлднэ гэж боджийгоо.

Өөр чинь гоё юм юу боллоо. зөндөө л байсымдаа яаруу сандруу бичихээр бантанг нь хутгахымаа. Тэгжаад нээх гоё бичий даа му бэбигүүд минь ажлын амжилт...

17 October, 2012

Допинг

Бодсон санасан зорьсон бүхэндээ хүрэх хүсэл тэмүүлэл бүхэн минь дандаа биеллээ олж байгаасай.

Магадгүй зарим үед дүрэм журмаас илүүтэй зөн билгээ дагах нь зөв ч байж мэдэх юм гэж бодно. Өчигдөрхөн Их аваргын оролцсон нэг нэвтрүүлгийг үзлээ. Том харж амьдар гэсэн үг байна. Том харах...

 Нээг их уртаар санаа алдмаар, өөрийгөө чамламаар, амьдралын зорилгот хуучин дэвтрээ гаргаж уншмаар болов. Нэгхээн жилийн өмнө би яасан хичээнгүй байгаа вэ. Өглөө бүхэн олж мэдэхийн ганцхан орой цэг, оргилийн төлөө сэрж, орой бүхэн амьдралын тухай гэгээн бодлууддаа дараатай нам унтаж орхидог... Олон юмыг хүсдэг, оргилуун тэмүүлэлтэй байж. Одоо гэвч орон хотынхоо ороо бусгаа, бухимдалт өдрүүддээ нэгэнт дасжээ. Хийнэ дээ, уншина даа, уулзана даа, очно доо... Нэг л их хийхсэн гэх бодолтой хийж амжаагүй үгс. Мууд үг хурц, муухайд нүд хурц байсан шиг. Одоо харин дассан. Өдөр хоногууд үнэт эрдэнэс мэт байсан шиг. Одоо бас л гамгүй үрдэг, гарзаддаг. Яасан амархан...

Би багадаа нээг их том мөрөөдөлтэй хүүхэд байсангүй ээ үнэндээ. Зүгээр л хичээлдээ явах, зураг зурах, будгийн харандаанууддаа гараараа кошлонк хийж цүнхэндээ эвийг нь олоод багтаах, аавын авчирч өгсөн дипломат шар цүнхний арын салаанд нь хамгийн нандин юмаа хадгалах, мөнгөө цуглуулах, нохиотой цамц, цэнхэр өмдөө өмсөөд л байх дуртай хачин охин байв. Тэр жил ангийнхаа тэргүүний сурагч болов оо. Ангийн багш маань гараараа дурсамж бичиж өгсөн нь одоо ч байдаг юм. Дээр нь "... ангийн анд Баасаннямыг даан авч уншиж, бичүүлж сургасан ... " гээд л их инээдтэй үгтэй. Түүнээс хойш тэргүүний сурагч юм чинь онц сурахгүй бол болохгүй, хичээл тасалж, даалгавар хийхгүй ирэх өдөр гэж байж болохгүй. Энэ мэт нэр төрөө хичээсэн, хариуцлага үүрсэн өдрүүд тасраагүй санагдана. Бүр хожим сургуулийнхаа удирдах зөвлөл дахь сурагчдын төлөөлөгч байлаа. Ширээний найзынхаа төлөө биш сургуулийнхаа 700 хүүхдийн сурлага, сурах орчин, сурган хүмүүжүүлэгч багш нарын асуудалд ч анхаардаг болов. Нийгмийн ажил, нийтийн төлөө их явлаа. Шилдэг байсан гээд магтаал биш матаас, муулал их байсанд гомддог л байв. Гэвч юм хийдэггүй хүнд амжилт атугай алдаа ч байдаггүйг яаж мэдэх билээ жоохон байж. Их аварга уйлсан өчигдөр. Эрүү нь ээрээд их л гомдсон бяцхан жаал шиг. Үнэн шүү дээ. Түүний уйлаад хэлсэн үг шиг амьдралын алалдаан дундуур шүдээ зуугаад сэлэм шиг зурж ирсэн зам мөр түүний алдар гавьяа байлгүй яадгийм.

      Тэгээд дунд сургуулиас хойшхи нэг хэсэг цаг хугацааг би их гайхдаг юм. Нөгөө эрч хүч, эрмэлзлэл, идэвхи хаачсан юм бүү мэд. Зураг зурахаа байсан. Урлагийн үзлэгт эмгэн болдгоо больсон. мөнгөө хадгалахаа байсан. Тэмдэглэлийн дэвтэртээ хүслээ бичихээ больсон. олон нийтийн ажилд оройлох нь бүү хэл оролцохоо байсан. Онц сурах гэж хичээдгээ больсон. Он жилийн дарааллаар өөрийгөө төсөөлж амьдралд тэмүүлэхээ байсан. Урсгалаар амьдрагчдийг хүн муулдгүйг, урсгалт амьдралд нь төвөг учирдаггүйг, тэдэнд тэмцэл байдгүйг, тэндээс өөр орчин байдаггүйг, тэдэнд амьдрал амархан ирдэг ч аз жаргал амжилт нь дундуурхан байдгийг, тиймдээ арай өөр хүмүүсийг өөлөх  дуртай байдгийг харин мэдсэн байж болох юм.

Тэгж явсан дөнгүүр өдрүүддээ ном уншихаа харин болиогүй. Гадаадад байлаа. Амралт болгож монгол ном хүнээс гуйж уншаад уйлмаар болсон шүү. Тэнд би байсан. Тэр номонд.  Өөрийнхөө багын дүр төрхийг, үнэн голын хүсэлт амьдралаа өөрөөс нь олж харсан тэр залууд би одоо хайртай. Өглөө бүхэн гэрэлт бодлоор хөшгөө нээх тэр ирээдүйн амьдралаа би түүнтэй хамт төсөөлдөг. Учрал ойрхоон гэж итгэе.

Дөнгөж саяхан би дэвтэртээ эргэн ирсэн  зорилтот ажил мэргэжил албан тушаал, шинэ амьдралынхаа хэмнэлийг бичсэн. Сайхан байна.

Төсөөлөлт энэ амьдралынхаа зарим зүйлийн төлөө зарим зүйлээ золиосолж, заримд нь том эрсдэлтэй алхам хийж байна. Шийдвэрийг гаргах амар байсангүй ээ. Гэхдээ хүн нэг л амьдарна. Дүрэм журам гэхээсээ зөн билгээ дагах нь заримдаа үнэн байдаг шүү дээ гэж  өөртөө дахин хэлье. Амжилтанд хүрнэ гэдэг ардаа том хариуцлага, эгэл олны итгэл найдвар, түшиг тулгуур нь байдаг. Их аваргадаа баярлалаа. Таны хэлснээр том харж амьдарна гэдэг өнөөдрийг биш маргаашийг харахын нэр шүү дээ.

Багын л хариуцлага үүрэх, нэрээ эрхэмлэх, бусдын дургүй дэг ёст дээдсийн амьдралд тэмүүлэгч охиндоо сэхээрэл өгөгч, намайг буй болгогч, хурцлагч, амжилтанд хөтлөгч, атааг минь төрүүлэгч, дэргэд минь алхагч, бахархагч, үл тоогч, өндрөөр нисдэг ч харамгүй сэтгэлтэйдээ гэж өчигдөрхөн намайг дүгнэсэн эгчдээ баярлалаа. Та наргүйгээр, өвс цас, шороон шуургагүйгээр амьдрал үхэл мэт..



10 October, 2012

Чамайг дахиад л санах нь дээ маргаашаас

Дандаа завгүй, даруухан гэвч дахиад яриад л баймаар чиний тухай бодолгүй гурван долоо хонож. Харих замдаа хамт алхана гэсэн гудамжинд чинь намар болсон байна. Уйтгаргүй байна гэж үү.


Хэзээний л ирэх учиртай мэт эл хульхан намраар дахиад л ганцаараа, чиний үнсэлтэт тэр учрал яасан хол...


02 October, 2012

So busy ba so sa

- Buzz ! ! ! BUZZ л даа. Байна уу л даа, сайн уу юу байнааа со са?  ажил ихтэй байгаа юмуу ми найз
- сайн уу,  харин тиймээ хө, ажил их
- Аан харин тиймээ би ч ялгаагүй ажлаас л их юм алга.
 - no answer .........
- Ядарч байна шүү, юу хийгээд байна даа со са ?
-  no answer .........
- байна уу, ёооё нэг сайхан амрах юмсан тэ. Сониноос  нээрээ  is typing ...
- Найз нь дараа утсаар ярья, sorry ...
 - Хэннн нээх худлаа тэгдийн. Тэгээл нээх бийзийдсэн хүүхэн. is typing ...
 - no answer .....
  - Хүүеэ байна уу,  - Өнөөдөр юу хийх гэж байна аа со са л даа? Уулзах уу.
BUZZ BUZZ  зооз та ч бүр тоохоо байжээ... is typing ...

Сонинийн тэ. Завгүй байна гэхээр харин тиймээ ядарч уналаа завгүй ажил их гэчээл со са ? гээд мэссэнжэрдээд байдаг хүмүүс. Дээрээс нь BUZZ-дахыг нь яана. Зарим нь бүр игнордоод байхад л ээддлээд байдаг наасан хаха. Блоклоод хаямаар гарууд байхымаа нээрээ. 

Би тэгээд бодку юу. Ямар азтай хүмүүс нь ийм гоё байдын болоо гээл гайхку юу. Арчаатай туучийнууд юмаа гээл атаархжийна ч гэж элж болно. Тэгсэн мань мэт нь байгалийн шалгарлаар чад хийх шахаал, байхгүй ам нь гэмтсэн хоол орку, ажиллаал байдаг ажиллаал байдаг.
Энэ сард ч олон найз үг хаяж байна даа. Одоо яг 7 л хоночихвол амьдрал хэвийн үргэлжлэх гээд байдаг. Хүйтрээд байдаг. Таарчийнаа нээрээ. Даарчийнаа нээрээ. Ганц гутал олж өмсье гэснээс ядаж аяга кофе уучихийнсан. Нэг мэдэхэд л өдөр будаамаа нээрээ..

13 September, 2012

Найзууд надаас холдоно

Найзууд. Энэ үг их л холын горьдлого минь юм гэж мэдлээ. Энэ горьдлогод итгэл найдвараа үлдээхээс зориг минь дутаж байна. Уг нь би зоригтой шүү дээ. Хийнэ гэсэндээ, хэлсэн үгэндээ хүрдэг гэвч амлалтаас айсан удаа минь энэ болог.

Нөхөрлөлийг дэндүү их хүндэлдэгтээ, хүндэтгэдэгдээ би айж байна. Өнөөдөр хамт инээсэн чиний дүр маргааш миний нөхөрлөлд сэв үлдээхвий гэхдээ. Би дандаа л чам шиг сугадан гүйж, хамт хооллож, машинаар зугаалж, магадгүй хол ойрын сонин дуулгаж өдөртөө нэг утсаар ярихгүй. Тэгэхээр чи дургүйцнэ. Найзын тангараг тавиагүй авч надаас чи холдоно. Дараа нэг уулзахадаа магадгүй бөөн гомдолтой ирнэ. Харин би өндөр уул, өргөн дэлхий шиг юм бодон уулзана. Уйлмаар болно. Миний буруу, найзаа таниагүйнхээ төлөө -1 оноо. Эсвэл найзлал таараагүйнхээ төлөө чамд 1 оноо. Аль нь ч бай найзын тоо багасаж надаас чи холоно. 

Өөрөөр болсон явдал №1
Далдуур чи намайг муугаар хэлсэн байхад, буруу бодсон байхад дамжуулагч нь надад бас хүргэсэн байж таарна. Тэгвэл би гомдоно.Гомдолдоо дараачийн итгэлээ бартал бугшина. Гэсэн ч  дамжуулагчид  -1 хэмээх ухаан санаанаасаа хөөн бодно.

Өөрөөр бодсон явдал №2
Чамд үгэндээ үг хавчууулан дайна. Чи үл ойлгоно. Гэсэн ч ойлгосон мэтээр талархаад надаас чи үл холдоно. Холдохгүй байхын шалтгаан бас байдаг нь би чамд хэрэгтэй байна, хэрэгцээ нь дуусахгүй эсвэл хэзээ нэгэн цагт хэрэг болно.

Өнөөдөр чи уйдаад хань хийе гэтэл би завгүй гэв. Өнөөдөр чиний найзууд бөөндөө суугаад ууж дуулья гэтэл би онгоцны буудлаас хүн тосно гээд очсонгүй байв. Өнөөдөр чи надтай хамт хүнтэй уулзая гэх нь үнэндээ чимэг хийсэн байв. Өнөөдөр чиний тусалья гэх нь ашиг горьдсон байв. Өнөөдөр чи надаас ажил амьдрал асуух чинь ардаа атаархлын агуулгатай байв. Өнөөдөр миний бодсон шиг залуус олон биш байгаа нь гомдмоор байв.

 Өнөөдөр би бодол шигээ нөхөрлөж чадаагүйдээ гунимаар байна. Бодол шигээ нөхөрлөж чадах найзаа олохгүй яваадаа зугтмаар байна орчмоосоо..

Энэ мэт өөрөөр болсон, бодсон явдлууд сэтгэлийг үймрүүлэв. Өдөржин утсаа унтраагаад өрөөндөө ганцаараа толь ном 2-оо тэврээд өнжив. Өөрийгөө олохын төлөөнөө амьдарсан юмсан...

Өнөөдөр бодохнээ би дахиад амьдрах хэрэгтэй юм байна. Өрөөлийг ойлгохын төлөөнөө...

23 August, 2012

Эмзэг сэдэв

За нэгдүгээрт эрхэмсэг ноёд хатагтай та бүхний энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье, хоёрдугаарт өнө удаан хугацааны туршид үгүйрэн байсан шинэ полловердоо талархсанаа илэрхийлж таны ганц удаагийн энтэр товч даран өчүүхэн миний эсэргүү үзлийг уншиж буйг илэрхийлсэн явдал туйлын их баяр баясгалан авчирч ахин бичих эрч хүч өгснийг хэлэхэд таатай байна. Гутгаарт этр гээд байвал үнэн гайтай тэ ккк.

Ойрын үед гоё гачин юм юу болжийнаа нөхдөө. Нэг л назгай байна уу үгүй юу дэмий шоооо,,,

Миний амьдралд хэдэн ийм юм боллоо албан гүчээр сонирхуулахад. Зун амарлаа. Зугааллаа. Хар тамхи татлаа этр хаха. Нээрээ энэ эх орон эмзэг сэдэв болжийно шүү. Үндэсний аюулгүй байдал майдал гэж огт байхгүйм байна. Хуулиар хориотой. Хууль нь ийм. Ингэвэл алуулна баригдана хоригдоно гэж боддог байсан эсвэл би хөөрхий.

Ажил орлоо. Албан болоод албан бус уулзалтууд байлаа. Хууч хөөрлөө. Сэтгэлээр уналаа. Энэ ард түмний амьдрал хэцүү байгаа нь үнэн. Гэхдээ тэрнээсээ өмнө сэтгэл зүрх сэтгэлгээ нь аль хэзээний арилан замхарч. Баячууд нь өөр юм ярьдийн байна. Баян болох гэж байгаагууд нь худлаа дүр эсгэдийн байна. Ядуучууд нь юу ч ойлгодгүйн байна. Оюутнууд нь аймар завтайн байна. Оюунлаг бусад нь нэрээ хичээдийн байна. Залуучууд нь гадагшаа явахыг л хүсдэг юм байна. Завсраар нь яахуудээ нэг нь албан тушаалд очдын байна. Хүүхнүүд нь хөөрхөн байхад л хүнтэй суучдын байна. Хөрөнгөтэй зарим нь хувийн онгоцоороо синга орж вийкэнд хийдийн байна. Эх орон үнэндээ эмзэг сэдэв болцын байна. Эргэж ирээд хөгжүүлнэ гэсэн нөхөд нь эхнэр аваад тэндээ дашийн шог юм байна.

 Өөрөө хоосон байж өвдөг цоорхойг шоолно гэгчээр үзсэн харан дуулсан уншсан юм дулимаг бол хэндээ юугаа ч хэлэх билээ хэллээ ч ямар утга байх билээ гэж бодон өнөө маргаашийн цаг хугацаагаа өөртөө л зориулж байна даа би гэдэг хүн чинь. Хааяа үзэл бодлын яриа өрнүүлсэн шөнө нойр ч хүрэхээ байх янзтай насны доройтол юмлуу даа ккк. Хэдэн найзтайгаа энэ цагийн соёлын довтолгооныг хийнээ гэж зорьж хүсэж явна. Эхлээд өөрийгөө дараа нь өөрсдийгөө хөгжүүлье. Харин аажуухан хүрээгээ тэлэх болно бидний сайхны төлөөх тэмүүлэл. Соёлт их хотын амьдралд тавтай морил гэж өөр өөрсдөдөө хэлцгээе өнөөдрөөс. Эх орон эмзэг сэдэв мөн. Гэхдээ бидний эх орондоо хийж чадах хамгийн эхний алхам өөрсдийгөө хөгжүүлэх. Өрөөлийн төлөө бүү санаа зов. Тэд ч гэсэн өөрсдийнхө төлөө байгаа. Болохгүй байгаад бусдыг битгий буруутга. Түүний оронд та байгаагүй, байж чадаагүй л хойно эрх баригчдыг битгий хараа.

Харах өнцгөө өөрчил. Бидний эмзэг сэдэв эх орон биш эх дэлхий байх ёстой. Оногдсон зайдаа бус орчлон ертөнцийн энгээр амьдарья 21-р зууныхааан...

Гэхдээ би сэргэн мандлын үед төрөхгүй яав даа гэж харамсдаг нэг найз надад байдаг юм. Түүний

Амьдрал гэдэг чинь энэ шүү  дээ гээл...Орчлон ертөнц дээр утга учиргүй зүйл гэж нэгээхэн ч үгүй гэдэг үгийг санаанд минь үлдээсэн юмдаа

09 August, 2012

Гоё бай охид минь гоёмсог бай, гэхдээ гоёл чимэг шиг битгий амьдар

06 August, 2012

Хүнд итгээд алдах шиг гоё юм байдаггүй

Цагаан сар хүртэл хүлээх хэцүү юү. Би бодохдоо бол гайгүй л гэж бодоод байгаа юм. Өчигдөр их гоё мэдээ сонссон. Тэр ирнэ гэсэн, тэгээд надтай үнсэлдэнэ гэжийлээ хэхэ.Бас намайг Сэргэн мандалын үеийн Вольтерийн " Жамаараа яваа ертөнц"  гэдэг номыг уншаад өөртөө ярьж өгөөрэй гэсэн. Тэрийг өөрөө уншсан байж надаар яриулах гээд байгаа нь жоохон зэвүүн баагий гэхдээ яахуу залхуу хүүхдэд ном заах арга л даа. Тэгэхээр нь би зөрүүлээд өөр гоё ном яриулна гэсэн чинь од түгсэн шөнө ещё гоё гоё юм ярьж өгнөө л гэжийлээ кк. За цагаан сар хурдан болоосойойойой.

Нээрээ миний хамгийн сайн найз өнөөдөр гунигтай байгаа. Нөгөө нь эмнэлэгт байгаа. Хэрвээ гурван хүслээ хэл гэвэл би гурав дахийг нь миний 2 найзаас хүслийг нь асуу гэж хэлнээ. Бид гурав ярихдаа ажилдаа амжилт гаргана, амьдралдаа сэтгэл хангалуун, дүв дүүрэн биш дундуураас дээгүүр тэгээд дутуугаа гүйцээх хүсэл тэмүүлэлтэй явна гэж боддог. Яг одоо байгаа бидний үе их сонин нас шиг санагдах юм. Амьдрах гээд л амьдрах гээд л... Гэхдээ амьдралын сайхныг төсөөлж чаддаг гэгээн үе л дээ тэ.. гоё.

Өчигдөр нээрээ дүү намайг загнажийна. Эгч минь хорвоо дээр хоёр төрлийн тэнэг байдаг юм. Усан тэнэг үгүй бол гэнэн тэнэг. Та тэрний нэг төрөлд нь хамаараад байна. Жоохон муу санаатай бай. Сэтгэл хөөрлөөр л явчих гээд байх юмаа этр гэж мэгнээ. Би тэгэхээр нь хүлээн зөвшөөрөөчгүй ккк яадын үхсэн. Дараа нь тэгэхдээ тэгж бодсон л доо мань баагий хаха.

Гэхдээ л хүнд итгээд алдах шиг гоё юм байхгүйз дээ. Би лав чамайг цагаан сараар ирээд надтай үнсэлдэнэ гэдэгт итгэнөөө яадын..

05 July, 2012

Шилийн богдийн зүг...

За сайхан Алтан овоо шилийн богд явна аа. Замаараа хэрлэн голоор ундаалсан шиг ай. Сайхан биз. Манай ажил чинь одоо 1000 гаруй ажилтантай. Хэдэн сайхан залуусыг нь шилж аваал гусч өгнө дөө хаха. Эсвэл гэрийнхэнтэйгээ сумын наадам үзэх нэг хувилбар байна. Маргааш өглөө гараад шидэхэд нөгөөдрийн наадам дээр очих болийшдээ. Ер нь сумын наадам хамгийн гоё болдог гээд байгаам. Гэхдээ бас ооогт наадам хийхгүй хөдөө явж үзэх сонин байж мэдэхийн тээ. Алтан овооноос мөсөн чихэр гуйгаал этр. Би ч очих нь байтугай зүгт нь харж ч мэдэхгүй баагий шүү дээ. Үхсэн мордноо наадам юүийн.

29 June, 2012

Сонгуульд саналаа өгөх хувь тохиол

Нээг их сайхан унтаад босоод ирэхээр л улс орон бөөн бужигнаанаар угтахымаа нээрээ. Сонгууль сайхан боллоо л гэж бодсон би. Бас бус үүрэг гүйцэтгэсэн албаны хүний хувьд хариуцлагатайгаар хэлэхэд. Ард түмэн бол сонгох сонгогдох эрхээ эдэлсэн, үүргээ ч биелүүлсэн. Аа харин би бол саналаа өгөөгүй ээ. Надад тийм хувь тохиол таарсангүй. Би ер нь амьдралдаа сонгууль өгч үзээгүй баагий л даа. 08 оны оны сонгуулиар хөдөө орон нутагт ажиллаваа би чинь. Ээ базардарь гэж улаан сэнтэг амьтан явлаа ш дээ. Сонгуулийн дүнг сонсох гэж шөнөжин нойргүй хүлээж, тэр зуураа хажууд суусан мэргэ төлөгч өвгөнөөр үзүүлж этр хаха. Энэ жил бол арай нас тогтсон л даа. Албан тушаал ч дээшилсэн. Тэр жил өөрөө хор хутгаж явсан бол энэ жил өрөөлийг хороос сэргийлэх түвшинд очиж дэвшсэн байх нь кк. Аливаа зүйлийг багаас нь гэдэг чинь ер үнэн үг юм. Өөрөө хийжээсэн хүн чинь андку ш дээ. Тэгээд хөөрхий тэр жил олон түмний сонголтонд хэт санаа тавьсны харгайгаар өөрөө саналаа өгөх боломж нөхцөлөө хаасан байлаа. Тэрний өмнөх сонгуулиар нас чинь хүрсэн ч сар чинь хүрээгүй байна гэдэг үндэслэлээр сонгох эрхээ хасуулж байлаа. Ингээд бодохоор хэзээ нэг хүн шиг сонгуулиа өгөх хүний үр юм болдоо гэсэн бодолд толгойгоо шаалаа өглөө босч ирээд.

Сонгуулийн явц бол сайхан болсон, тэр эрчээр нь дүнг нь тоолоод тавьчихнаа ч яадындээ. Одоо тэгээл бас бөөн юм болохын байна л даа.

Өчигдөр нээрээ гэнэт өрц татаад үхэнгээ алдлаа ш дээ юуныхын бүү мэд тэр бөө нь л мэдэх байх.

27 June, 2012

Өглөөний нойр ба урилга

Өглөө 5 таван минутаар сэрүүлгээ хойшлуулж, унтсан ч юмгүй утасныхаа дууг хүлээж гэвтсээрээн байгаал 8 гэж хөнжлөө тийрч босоол хоёр хөлийн улийг чинь яралзтал гүйж байгаам даа харин ч нэг хоёр өрөөний хооронд.Ямар азаар манайх цөөхөн өрөөтэйн олон өрөөтэй байсан бол одоо олку нь байш дээ өөрийгөө. Даа ялангуяа өглөөний нойрноор бол хувцасны шкафыг гашрааж байгаамдаа. Энэ нойроо ялан дийльяа би ерөөсөө.

Аа өдөр бол шал ондоо ш дээ цаад чинь. Энэ эмэгтэй лав угийн ийм хөөрхөн байхааг, хэзээ ч унтдаггүй байхааг этр гэмээр кк.

 Наадамч дөхлөө дөө тэ. Тэнгэрийн хүү жүжиг 3 хоног тавигдахын билээ тэрийг үзье шүү хэдүүлээ. Анд нь бүх хүний 50 хувийг даанаа яадын гэнгүүтээ нийт хүний тоо 2 этр хаха.

26 June, 2012

Эрчүүд бидний доройтлын илрэл

Надад нэг  хэрэг боллоо. Тэгээд би гуйлаа ажлынхаа нэг мастерыг, мастераа ч хатсан хар хог кк. Тэгсэн оо юухан хуухан байхуу 6 жил сурлаа ш дээ үүгээр чинь этр гээл хуцаадайсын. Хоёр хоног таг. Утсаа ч авдгүй. Хийсэн ч юм байхгүй. Хийж чадкугаа ч хэлдгүй нэг заваан юм. Тэгээд 2 өдөр хүлээлээ. Улс төрийн даалгавар бол 7 хоног гэжуугаа. Тэгээд за эртхэн дээр нь өөрийнхөө юмыг татаж авья гэж бодоод өөр хүнд өглөө. Адил мэргэжлийн юм уг нь. Аа бас л юухан хуухан байхуу. майлдчих. Найз нь ердөө өглөө 9 цагт окэй л гэжийна. Ва лала би ч гэж хөөрөөл хамаг юмаа өгөөл тавьчлаа. Маргааш өглөө мань залуу юугсэн байхнуу надад. Чадкунээ би ч одоо их хэцүүг нь бол хийгээд байдын хэт амарханг нь мартчижээ яадаг билээ байз гээд виндовсоо хараад худлаа курсороо нааш цааш болгоол суучдын байна. Ингээд их хэргийн 4 дэх өдөр өнгөрвөө гэж. За болье үеийн бацаанууд ингэж ажил ална л даа угаасаа. Би ч яахуу үеэсээ түрүүлээд хүний зэрэгт хүрцэн хүн шүү дээ этр  арай дээршүү байж таараа ухааны юм бодох шахуу ах нараас тусламж авахаар шийдлээ. Агаа үгээ зөөж ядаал.. Бас л баавартай эр ш дээ хаха. Оо тэхх ажил ихтэй. Оо тэхх сонгууль сонгууль. Оо тэхх ерөнхий хороонд л. Оо тэхх. Оо тэхх... Тэрний оронд би зүгээр өөрөө асуугаад, хариултыг нь сонску дараагийн хүсэлтээ тавиад  явцан нь хамаагүй шуурхай нээрээ. Өмнөөс нь бүр багалзуур хөндүүр орчмоор дууг нь сонсохоор. Маргааш нь би зүгээр л бахирцан. Чадкун бол чадкугаа хэлжийлдээ танармуусаанууд... Бусниулж тавьсоо сонгуулийн хороотой юутай хээтэй нь кк. Тэгсэн муу гүзээ чинь тэгнээ. 2 хоноод сонгууль дуусчуул хийгээд өгий ш дээ байжий л дээ миний дөө этр. Юу вээ муу бааснууд чинь. 2 хоног хүлээх байсан бол танармуусаанаар хийлгэх үү тэ. Хэрэгтэй цагт тус болж чадку бол гай болку, чадуул чадаад чадку бол чадкугаа хэлэх хэрэгтэй ш дээ тийм биз дээ. Тэгээд би сая чадку гэдгээ хэлчээд ингэж хэлэхээ мэдсэн бол эрт хэлдэг байж бас тэр нэг хүний ажлыг алдуулаад итгэлийг алдаад гэж бодоод үүнийг бичээд суужийна. Ямрав дээ. Хэрвээ  би  тэр эрчүүдийн оронд байсан бол шууд чадкугаа л хэлэх байсааанг.

25 June, 2012

Тайлбаргүй өдрүүд

Долоо хоног бороо орлоо. Уйдахгүйм...

21 June, 2012

Тэгж л амьдармаар байна

 Ажлынхаа ширээний ард сандал дээрээ толгойгоо тавин тааз ширтээд амарч суухдаа би бодож оллоо. Тэгж л амьдармаар байна... Ядаж байхад энэ сонгууль хурдан дуусаасай..Ямар ч хамаагүй ямар нэгэн л өөрчлөлт хэрэгтэй байна энд. Монголд.Хүмүүсийн тархинд.

19 June, 2012

Уучлал өршөөлгүй ертөнц рүү чи надгүй

 
Ингэж бодохоор амьдрал аймар сонин тэ. Заримдаа нээх сайхан сэтгэлтэй байх юмсан гэж бодогдохын. Хүн бүрийг хайрлах юмсан гэж бодогдохын. Уучлал өршөөлгүй ертөнц гэж байдаг бол би хамгийн түрүүнд тийш чамайг явуулна аа. Тэнд хэн ч чамайг над шиг гомдоохгүй...

15 June, 2012

Сайхан амьдрахад шалтгаан хэрэгтэй

Би боддог байв аа ингэж. Багадаа за нэг хурдан сургуульд орчихийнсон гээл. Сургуульд орлоо. За одоо дунд ангид орчихийнсон. Тэгвэл сайхан амьдарчкаад, ядаж өдөр биш өглөө 9-өөс эгч нартай уралдаал хичээлдээ явах нь гоё санагдаал. За тэгсэн 8 дугаар ангиа л хурдан төгсчүүл сайхан болчкийн байна. Оройны томчуудын бүжгэнд ороол этр. Тэгжээтал хурдан бүрэн дунд боловсролтой болчуул л өө ерөөсөө амьдрал ок. Тэрний дараа бол хүнтэй сууна уу хүүхэд гаргана уу чиний л дур тэ. насанд хүрчлээ ш дээ этр гээл. Тэгсэн бас болдгүйэ. Их сургуульд ороол төгсөөл, за тэрний дараа бол харин жинкэнэ амьдрал айн гээл. Их сургуулиа төгслөө ажилд орлоо амьдрал арай бишээ. Гадаад сурку бол хүн биш санагдаал. Сурлаа. Бодсон чинь арван таван жилийг зүгээр л суржээнэ амьдрах гэжээнэ гээл яваад байсан байхын. Харамслаа. Ажил хийе ерөөсөө амжилтанд хүрье, амьдралаа бодьё гэж мэгээл. Хурдан төгсөхийнсөөн монгол буцахынсан гэж яараал. Ирлээ. Ажилд орлоо. Зун боллоо ээлжийн амралтаа авахуу гэжийнэ. Амрахынсан гэж яарлаа. Амрангуутаа хийх ажлаа төлөвлөлөө. Ахиад л гялс тийм нэг юмыг сурчихья гэж саналаа. Ай миний өдөр хоногоо гэж...  Хэзээ тэгээд амьдрах юм болжийно оо.. Яараад л яараад л, амжиж амьдарчихгээд юунд мэдэхгүй яараад л дайраад л давшаад л. Гэвч энэ цаг мөчид тогтон сууж бодохуй хамгийн аз жаргал минь хаана байсан юм болоо. Сайхан амьдрахын төлөөнөө санаа амаргүй явах минь хэзээ ч тасраагүй тэгэвч жаргаагүй мэт санагдав. Гомдмоор юм. Сайхан амьдрах гээд л яваад байсны шалтгаан нь юу юм. Сайхан амьдрал гэж юу байв.
Гэхдээ нэг юм байгаад л байх шиг байгаам. За яахуу заавал олно доо чамайг...

Магадгүй хамгийн сайхан, аз жаргалтай үе минь хаа нэгтээгээс хайж явсан, яарч амьдарсан цаг мөч, ирэх өдрүүд, ирээд өнгөрсөн энэ 21-р зууны эхэн хагас байх. Тэгээд би яараад байгаам. Түүнийгээ мэдэхийн төлөөнөө, мэдрэхийн төлөөнөө төгсгөл рүүгээ, үхэл рүүгээ...

05 June, 2012

Хамгийн сүүлд хэзээ гунилаа..

Надад нуур байх зохихгүй
Нулимс шиг тунарч, шувуудаа үдэж чадахгүй
Санаандгүй учрал, цолгин инээдгүй
Цагийн хувьсалд ганцаардаж болохгүй 
Би далай байж чадахгүй
Бидэртсэн давалгаа хүчирхэг дүр зохихгүй
Тоглоом наадамд үнэнээ дэлгэчихээд
Томоо ертөнцөд гомдож мэдэхгүй

Чулуунд булгих жижигхэн чамаас өөрийгөө олдог
Чимэг тунгалаг горхи л юм даа миний догдлол


Хамгийн сүүлд би хэзээ гунилаа... Өө тийм өглөөхөн шүү дээ.



04 June, 2012

Тэврэлт, тэндээс маргааш дэндүү ойрхон



Борооны үнэр... морь тургилах эдлэн газар... ил гал... андууд... хөгтэй дурсамж... хөхрөлдөөн... шийтгэл... уруулын будаг... халуун вино... тэврэлт... тэндээс маргааш дэндүү ойрхон.

                                         2012.05.31  -  2012.06.03

30 May, 2012

Би чамайг жаргаая

Хөлс гарна... сэрэл мэдрэмж цэгтээ тулна. Тачаана. Таашаана. Чөтгөр алгад ухаан санаа алдрана.

Ийм гайхамшгийн дараа энэ залуу лав дахин залгана. Харин надад ...
 Ганц шөнө ойртуулснаа юу гэж бодоод байгаан. Эрчүүд ингэж лайтдаг байхгүй юу. Дурлачлаа, чиний гоё бие, уруул... тэр шөнийг.. би чамтай л гэрлэнэ ч гэх шиг. Зөвхөн секс тэгээд болоо тэхүү хонгоруу даа гэвэл жинкэнэ лааала тэ хаха. Та нар тийм нэг киног санажийна уу. Жастин тоглосон Только секс гээд. Хоёр найз эрэгтэй, эмэгтэй. Зөвхөн сексээр харилцаж байхаар болдын. Тэгээд кино бол үргэлжлээд хайраар дуусдын хөөрхөн кино шүү. Үнэнийг хэлэхэд өнөөдөр надад зүгээр секс л хэрэгтэй байна кк. Яджаахад сая яг нэг тийм найзтайгаа уулзаж баахан дэмийрээд. Тэр бас найз бүсгүйгүй. Тэгээд хоёулаа тэгье ч гэх шиг. Жаргаая ч гэх шиг. Сүүлд нь салку сууя гэж лайтахын бишийздээ л гэлээ этр.

28 May, 2012

Эрт буцахын тухай ярих болоогүй ч ...

Гарыг нь шуудхан атгаад авч болдог ив илхэн, илч дулаандаа харамгүй найз минь дандаа л надад сэтгэлээ дэлгэж ирдэг цагаахан занг чинь санан бичиж сууна үүнийг. Өнөөдөр чиний төрсөн өдөр биш л дээ. Минийх ч биш. Зүгээр л гадаа шороо хийсч, машин зам түгжирдэг нөгөө л жирийн өдрүүдийн нэг. Гэхдээ замаа олох гэж, гэрэлт бодлоо гүйцэх гэж хурдлан яваа бидний алтан гинжит цаг хугацаа болохоор алдахыг хүссэнгүй. Алсад яваа найздаа амжилт хүсье гэж саналаа.

 Тоглоомоо хормойлж ирээд асгадаг тэр багын өдрүүд, хамар хашаа, хамт алхдаг сургуулийн зам, харгүй гүн итгэлтэй анд минь амьдралын уртаа зам бидэнд нөхөрлөл бэлэглэжээ. Нандин дурсамж бүрийнхээ инээд гунигтай ихээ олон өдрүүдийг хөвлөө. Чиний урт гэзгийг би мөрөндөө давуулан зүггүйтэж байх юм. Чихэр идэх гэж будаалсан айлын гадаа нэгнээ хүлээж зогсох юм. Чи л намайг шүлэг бичсэн гэж шоолохгүй юм. Чимээгүй харин цээжилчихсэн байх юм.

Чи дурлачихсан гэнэ. Чиний мөөм аз болж минийхтэй адил ургаж гэнэ. Хамгийн анх хоёулхнаа даруулганы тухай нууцхан зөвлөлдөж гэнэ.Чиний найз надад хайрын захиа өгүүлсэн гэнэ. Шокладьных нь талыг чи ирэх замдаа идчихсэн гэнэ. Чи үнсэлцэж үзсэн гэнэ. Чи их муухай гэнэ. Муу охидтой найзалдаг гэнэ. Удаж удаж уулзсан гэнэ. Уйлмаар болтлоо санасан байна гэнэ. Уулс даваад би яваад өгсөн гэнэ. Уулзахдаа өгөх гэж өдөржин бэлэг хайж гэнэ. Өнгөрсөн зун амралтанд яваад залуусаа тоолгүй хүзүүгээрээ тэврэлдээд дуулаад л байсан гэнэ.Удахгүй хоёулаа мөрөөдлөө биелүүлнэ гэнэ... Тиймээ, бидний түүх ийн эхэлнэ. Энэ бол эхлэл.


Эрт буцахын тухай ярих болоогүй ч энд найз нь гэрээсээ бичлээ. Амьдралын саарал мананд араар минь хэл очвол, атаа төрвөл, усан бороо шиг гуниг ирвэл, уйлмаар өдрүүдэд дэргэд чинь үгүй бол найздаа гомдов гоо бүсгүй минь. Эрт буцахын тухай ярих болоогүй ч энд найз нь итгэлээ үлдээлээ.

/ Ирэх өдрүүд бидэнд бэлэг бэлдсэн гэнэ. Ихээ удаан нөхөрлөлөөр.../  



Зориулав.  to   http://moonglade-sublunary.blogspot.com/



18 May, 2012

Гэсэн чинь яалаа даа

Зун цаг зун цаг сайхан даа зугаатай цэнгэлтэй жаргалтай гэж... Сүүлийн үед өдөр хоног өргөрөг уртрагийн 24 биш өдөр шөнө гэсэн хоёрхон хэмнэлээр өнгөрдөг болсны улмаас би гэдэг хүнд блогдох цаг мөч гэж үгүй болсон байна. Хамгийн сүүлд бичсэн ухаантай юмыг нь хараарай тануус. Хүнийг яаж байгаан тэ. тэгж хэлж болохгүй. Муухай ёс суртахуунгүй гэдгээ харуулсан байгаа юм. За яахуу уучиллаа. Харин өнөөдрөөс хойш зүгээр л хөөрхөн тэнэгтээд явж байдаг асан хуучин үеэ эргэн санагалзав, тэр хэвээр амьдрахаа мөрийн хөтөлбөртөө тусгав би. Зүүн мөрөн дээр минь цагаан шонхор шувуу нар сарыг атган ирэв этр хаха.

Сониноос миний төлөвлөсөн юмнууд ерөөсөө бүтээгүй ш дээ. Хүслээ ярихаар биелдэггүй гэсэн шаал худлаа. Би зүгээр та нарт дэлгэе одоо хаашдаа ичихгүй нь сайхан юм чинь яахуу дээ тэ. Би ингэлээ.

За тусдаа гарнаа. Тэгээд л ерөөсөө өглөө оройгүй англи хятад радиог чинь аль байдаг чангаар нь тавиад л хэлээ үргэлжлүүлэн сурах  юм болсон яасан.Таван тивийн хүн ардтай хэлээрээ ойлголцоод л, хэлмэрчгүй ярилцаад л, халууныг нь мэдрээд л, уйлж инээгээд л,  улсынхаа нэрийг мандуулаад л гэсэн яасан.

За машин авнаа. Тэгээд л ерөөсөө өнөө муу аав ээж эмээгий чинь авч давхиад л салхилуулаад л шорлог идүүлээд л жаргаах юм болсон яасан. Залуудаа эдлээгүй баяслыг нь өгнө дөө, жаргаана даа, наран тонгойхоос өмнө хайрлана даа, намайг буй болгосон ачийг нь хариулна даа гэсэн яасан.

За найз залуутай болноо. Тэгээд л ерөөсөө үнсэлдэж мүнсэлдээл цаг минутаар санаад л хавай мавай яваал хамт амьдарна гэсэн яасан. Төр улсын төлөө их хатад ухаан зардаг даа, тэнд нь л шигтгээ болж очно доо, тэгвэл монгол минь мандана даа гэсэн яасан.

За баян болноо. Тэгээд л ерөөсөө хаа сайгүй шофингдоод л харсан таалснаа аваад л хэрэглээд л эдлээд л ах эгчдээ гоё бэлэг авч өгөөд л баярлуулаад л, ахиад илүүгээр нь аймаг сумаа тэтгэнэ дээ, африкийн хүүхдүүдэд харандаа бэлэглэнэ дээ, алаг дэлхий нэг л тэнхлэгт эргэдэг дээ гэсэн яасан.

За цаг зав гарганаа. Тэгээд л ерөөсөө бие галбиртаа анхаараад л битамин этр аваад л фитнесс бассейнд яваад л наргиж цэнгээл найзуудаа дуудаж буу халаал хонож өнжөөл хоол хийж өгөөл, хөл хүнд бүсгүй яван өнгөртөл хүлээдэг хүндлэл ёсоо дэлгэрүүлнэ дээ, сурталчилна даа, хүүгээ төртөл хөдөө зэлүүд зусландаа ном бичнэ дээ гэсэн яасан.

 Тэгээд бодлоо. За яахуу дээ бүтэх цаг нь болоогүй л байж таарах нь. Бүтээхсэн гэж боддог мөрөөдөлтэй л яваа хойно, том биш ийм бяцхан хүслээс л амьдрал бүрэлддэг хойно болно доо гэж. Юм мэддэг хүний хажууд ичмээр ч дамшиг даа гэдэг шиг эвийн эгэл энэ өдрүүдэд минь аз жаргал байгаа л байж таараа даа. Агуу амьдрана даа гэж. Аажуу тайвуухан буцна даа гэж.

17 April, 2012

Надад дурласан зүрх бүхний төлөө

хундагаа өргөхөөс цааш юу ч хийж чадахгүй нь даанч юм даа тэ. Болдогсон бол хайрыг нь хайрлаад хайрлаад явчихийнсан. Тэгвэл миний дурласан хүн бас намайг хайрлаад хайрлаад л явчих байсан байх даа гэж. Ээ хорвоо чи хайрын гурвалжинд уйдах болоогүй юу этр...

Би заримдаа бодноо. Тэр яагаад харахаас л тийм ялдамхан юм байдаг юм бол, тэрэнд яагаад тийм тэнэг гэмээр бүтэл төрх нь зохидог юм бол, тэр л яагаад тийм гоё дуулдаг юм бол, тэгж байгаад гэнэт хадуураад тэрмууг дахиж юм гуйвал тусална байгаа даа ёстой гонж юм чинь гээл ккк,,, Орон дээрээ дээшээ харж хэвтчихээд хөлөө савласан шэээг үзэмтэй үрэл ганц нэгээр нь амруугаа чулуудангаа юм бодох бас зүгээр. Би тэгээд өчигдөр ингэж хэвтэж байгаад нэг гоё юм бодож оллоо л доо. Түүх ингэж эхэллээ. Би 7-р анги байлаа хөөрхий. Ангийнхаа нэг хүүд дуртай байлаа лүд чинь.  Дараа нь 8-р ангид орлоо. Өөр нэг хүүд дуртай болдын байна. За тэгжээтал надад дуртай нэг хүү гарч ирдийн байна. Тэрний дараа  нэг, бас нэг, өөр нэг, дахиад нэг....Тэр болгонд миний дурласан залуус дандаа л тэдний хайраас гадна байлаа.

Би бодож олов. Учрах хүмүүс л учирдаг байх нь.

 Харин хайр гэдэг явсны чинь дараа ч байгаад л байдаг тэр нэг зүйл... гэж үг санагдлаа. Та нарт тийм нэг зүйл одоо ч гэсэн байдаг уу. Надад лав байдаг аа. 

09 April, 2012

Үнэнийг минь мэдэх мөч

Та нарт хэнд ч хэлээгүй зүйл байдаг уу, эсвэл худлаа хэлсэн, хүн гомдоосон ч юм уу. Нэг тийм юу ч байж болно л доо, зүгээр л өөрөөсөө өөрөөр байсан үе байдаг уу. Надад лав байсааан. Гэхдээ би  одоо дахиж хэзээ ч өөрийгөө өөрчлөхгүй, хэзээд зөвхөн байгаагаараа л байх болно одооноос. Бүх үнэнээ одоо хэлнэ. Тэгээд тэрнээс цааш намайг та нар юу гэж бодох, яахахыг тэнгэр мэдсү :)  би угаасаа л нэг ийм муудуу хүн байсан юм шүү гээд юу ч гэсэн хэлье.

За эхлэе. Уучлаарай миний дөөө. Эгч нь чиний ноолууран малгайг угаасаа хаячихсын. Гэхдээ мэдээж санаандгүй, тэгээд худлаа хэлээгүй юу яагаав, дээрэмдүүлчихлээ гэж хэхэ. Жолооны дадлага хийж дуучихаад энхтайвны гүүрэн доороос такси авах гээд зогсож байсан чинь хоёр баагий малгайг минь аваад зугтаагаад би араас нь элдэж гүйгээд бүр гурвалжингийн гүүр даваад тэгээд тэр чигээрээ алхсаар байгаад ирлээ гээл нэг өдөр нээх со царайтай орж ирснээдээ. Тэр чинь шал худлаа шүү sorry. Гэхдээ та нар оройжин намайг шоолоод итгээгүй. Тэгсэн ч би үнээн гээл гүрийгээд байсан. За нэг юм хэлж санаа амарлаа. Уйлмаар ч юм шиг хүний юм алга болгочихоор бас хэцүү л юм билээ ккк.


Өөр худлаа хэлсэн юм байхгүй байхаа. Харин өөрөө ч мэдэлгүй гомдоосон юм байвал уучлаарай гэж би хэлкү. Яагаад гэхээр чинь байнаа. Миний буруу байсан ч юмуу үгүй ч юмуу, чиний бодол буруу байсан ч юм билүү тийм биздээ. тэрийг бол харин ярьж хэлжийж уучлал гуйна шүү. Энэ чинь бас тийм ч хамаагүй хэлээд байх үг бишшүү хөөе таминь ээ :).

Аа тийн ихэнхи гомдол энэ дээр ирдийн. Уучлаарай найзуудаа. Үнэнийг хэлье анд нөхдийн тухай дандаа ярьдаг мөртлөө надад найз хамгийн цөөхөн байдаг. Та нар сайхан сэтгэлээр намайг найзаа гэж хайрладаг байхад би тэн хагасын чинь талыг л найзаа гэж боддог тийм муухай хүн. Харин тиймээ. Зүсэм талхаа ч хувааж хадгалах андууд минь тийм цөөхөн. Хүнд итгэх шиг амархан зүйл байхгүй ч харин нөхөрлөлдөө үнэнч явах яасан хэцүү гээч. Нэг өдөр муудаж нэг өдөр сайддаг охидуудын найзлалыг тэвчдэггүй болохоороо тийм хана хэрэм шиг, тэнд орсон нь эргэж гардаггүй тамын орчинд хамт оршигч та нартаа харин баярын мэнд хүргэе. Өнөөдөр анд чинь үнэнээ хэлж байна. Та хүссэнээ асууж хариулж хэлж хашгичиж загнаж уйлж гомдож гомдлоо тайлж архи нэхэж араас минь чулуу шидэж харааж хайраа илэрхийлж эсвэл хаалгыг минь саваад гарсан ч болно. Утас, майл мэссэнжэр болоод биечлэн оролцохыг зөвшөөрөх боловч гагцхүү хариултыг эндээс олж уншина уу.

                                                          Энэ таны орон зай....

05 April, 2012

Үнсэлт, тэврэлтгүй харивал чинь харин гомдоно

Энэ хаврын чиг хандлага эрчүүдийн харцаар зонхилж байна даа гэж. Өчигдөр яав тэр залууг нэрийн хуудсаа өгөөч гээд гуйгаад байхад нь харамлаад би гүйгээд явцан юм даа. Тоогүй ч юм болов уу даа. Тоглодог ч байж уу дээ этр.. хэхэ за  марзаганах яахуу. Одоо жинхэнэ гарчигаа өгье

Хорин хэдэн насыг алдаршуулья

Хорвоогийн хамгийн гоё нас бол энэ. Хүүхэд биш бас хүүхэн ч биш  зүгээр л Гоо Бүсгүй юм. Чихэр, дарс аль алинтай нь хамт чиний өмнө хувцсаа тайчиж болдог.  Галтай инээд, ганган өсгийн товшилтоор гайхуулж явах,  энгэсэг үнэргүй, үнсэлт, тэврэлтгүй харивал гомдох залуу нас юм. Залуу насны оргил нь энэ юм.

Гоо бай бүсгүйчүүд минь. Гандсан навч шиг уйтгараа сэгсчээд инээ. Цаана чинь хавар ирж байна.

30 March, 2012

Намбагархан бүсгүй болсоон би

 Намбагархан бүсгүй болсоон би
 Намар хаврын мод дагаж өөрчлөгдсөн
 Надаас хань гуйж хамт алхдаг навчист төгөлдөө чамайг мартсан
Инээд минь өөр болсоон
Цацаж халгиадаг чанга эгшиг минь туяа болсон
Гэрэл асгах гэж биш гишгэсэн мөрөндөө сүүдэргүй орчлонг хайрлах болсон
...........                               соон би
...........                                        сан
 Хүсэлдээ дэлхийг багтаан энэрдэг ээж болсон

26 March, 2012

Хайртай гэвэл хэт энгийн юм шиг..

 зүрхнээсээ хэлэх үг минь дэндүү яруу юм яаж бичиглэх вэ

02 March, 2012

Уйлмаар үед бодох бодол

Намайг загнавал чинь би үг хэлгүй тэр дороо уйлж л орхино. Миний сэтгэл гарган хийсэн бүхнийг минь юман чинээ санахгүй бол  би бас л уйлж орхино. Миний бодлоос тэс өөр аашлахад чинь ч уйлмаар болно. Санаандгүй хэлсэн тоомжиргүй үгэнд чинь хүртэл уйлмаар болно. Хаалгаар гарахдаа хаачих гэж байгаагаа хэлэхгүй бол чинь би хоолойндоо зангирна.Хамт байхдаа үг дуу, инээдгүй өрөө өрөөндөө суугаад байвал бас л зангирна. Хорвоо мөнх бусын гэхэд чинь би толгой сэгсэрнэ. Хонгорхон минь аз жаргалаа ав гэвэл чинь бас л сэгсэрнэ. Хоёрхон алхмын цаанах зүрхий цохилт шигээ холдохын аргагүй догдлол өгсөн болохоор чинь би чамаас явахгүй. Яв гэвэл чинь би уйлж орхино. Гэхдээ уйлуулж усан нүдлүүлэхгүй уул шиг эр бодолд чинь гүн итгэнэ. Залгасан шалтгаан чинь надаас хол байсан ч би дандаа авна. Залуу нас, цайлган бүхнээ чамд өгөхдөө би баярлана. Нулимс нэрж намайг уйлуулахгүй уужуу бодлын чинь төлөө би бүгдийг тэвчинэ. Чиний дэргэдээс хоолойндоо нулимстай салж одох минь нэгэн цагт болохоор чимэг болж хамтдаа алхах надад амьдрал мэт үнэтэй.

29 February, 2012

Харшилдам гурав

Шинэ найз 1.  Өдрийн хоол хамт идэх зуураа өглөө таксинд өгсөн мөнгөнийхөө хойноос харамсана. Тагнаа ташин шогширно. Хайран мөнгө, хайран мөнгө... Хоолоо идчихээд гарахдаа аяга тавгаа хамж тавина. Ширээн дээр асаасан лааг унтраана. Үйлчлэгчийг нь дуудна.Төлбөрийн хариулт 200 төгрөгөө нэхнэ. Гарч яваад өчигдөр орой уйлснаа тайлбарлахдаа уншсан номын нэг хэсэг нь өөрийнх нь амьдралтай адилхан санагдсан гэнэ. Хажуунаас хачиг шиг зуурна. Хальтарч ойчихоос айгаагүй хазгай туруй гишгээд байна өнөөдөр өсгийтэй гутал өмссөн байгаа биз дээ хар л даа гэнэ. Хөөрхөөн бүр нэг. Тэр надаас тэс өөр.

Шинэ найз 2. Охин нь надтай чацуу. Ааш нь ил. Ширүүн хурц төрхтэй ч чимхлүүр хүүхнүүдийн ярианд нугасгүй. Дургүйг нь хүргэсэн хүнийг алгадаад авахдаа зүгээр л нусаа нийсэн мэт хөнгхөөн хүлээж авна даа гэмээр танхай. Тамхи татна.Угсруулна. Долоохон хоногийн өмнө өрөөсөн талруугаа татаж өвдөөд эмнэлэгт хүргэгдсэн байж өнөөдөр ганц тайгэр гусий л гэнэ. Өмсөж зүүсэнг минь анзаарна. Өөдөөс шууд асууж үнэ хөлс, өгзөг хонго ярьдаг нь цагаан. АТМ-ээс мөнгө авахдаа гарч ирэхээс нь өмнө картаа аваад арилж одно. Эргэж очоод тас загнана. Тэгснээ нэг мэдэхэд л учраа ололцчихсон инээж харагдана.  Тэр бас л надаас өөр.

Тэдэнд намайг татах учир байдаг нь тэр " өөр" нь ч байж мэдэх юм. Тэднээс би байхгүйгээ олох гэж биш, байгаагаа уусган шингээх гэж ч биш, харшилдам тэр зан зандаа зохицон байдгаа, заавал тэр олны дундаас хамт удаан байдгаа, хааяа нэгнийдээ очиж мар мар хийхдээ харихсан гэж яардгүйгээ би найзлахын шалтгаан гэж боддог. Бид гурав тэс өөр.

28 February, 2012

Хувь заяанд хүсэлт гаргах нь:

Хүсэл бүхэн минь биелээсэй гэж шунаагүй ээ
Хүүг чинь хайрлахсан  гэхдээ яарлаа
Бусдын хатуу гэх амьдралд жаргал багадаагүй ч
Бурхны хишиг чамд би хүсэлт гаргая
Бодлын зураглалт түүнд минь учрал хайрлаж
Бодолдоо удаан хүлээсэн намайг бэлэг болгооч

21 February, 2012

Цагаан дэрст Сүүжээ зүүдэлдэг

Цагаан сар болж байна. Хөдөөгөө зорьж золгомоор байна. Хээрийн замд уулсын тухай ярьдаг хийморьт эрчүүдийн нутагтаа очмоор байна.

Өвөл гэхээр хамгийн түрүүнд цас санагддаг байтал
Цан савссан өвлийн морьдыг санадаг хачин бүсгүй нь,
Өсгийтэй гутлаар шал тогшин ирэх нь хотынх байтлаа
Цагаан дэрст Сүүжээ зүүдэлдэг тугалч охин чинь...

17 February, 2012

Нууцаар амраглах арга зам

 Дөч гарсан эр хүн үнэнч л баймаар даа гээд Ц.Хулангийн шүлэг байдаг мэдэх үү та нар. Мэдкү та нар. 20-той эмэгтэйг хүүхэн гэх үү хөөрхөн охин гэх үү мэдэх үү та нар мэдкү та нар. Та нарын тухай гадуур юу гэж ярьжээнэ. Мэдэх үү та нар мэдкү та нар. Мэдсэн ч цагаандаа гарсан муу гүзээнүүд гэсс хаха за за тоглосымдаа. Сүртэй ш дээ сүрдүүлчихийн зүгээр.

Миний үеийн залуучууд бүсгүйчүүдтэй яаж танилцахаа, дараа нь юу гэж болзоонд урихаа, тэгээд хамт хаашаа явахаа, таалагдаж байгаагаа яаж илэрхийлэхээ аятайхан үйлдчихдэг юм байна харин ч гэсэн зурвас бодол харван орж ирэв этр зөрүүлээд сүртэйддэг байш дээ ккк. Гэтэл гуч, дөч гарсан агаа нар үнэн дрррр дрррр болцын байна, болчдын байна дөө ай?  Шууд элдчихийн тэ элдэв ажил хэрэг мэрэг үнэндээ худлаа ш дээ, төрийн зарлиг тушаал л надаар дутав гэж. Утасны дугаар хаанаас авсан? Миний хаана амьдардаг чамд ямар хамаатайн автобусаар ч явсан яадын улс нийтдээ хөрөнгө оруулж байна л гэсэн үг машингүйдээ тэгж явжаан ч юм биш этр хаха. Өө бүр  бие үнэлүүлээд сурцан, үүдэнд хөөрхий нэг жолоочийг гатааж алах нь л дээ. Би та нарт хэлье эхлээд байнаа эмэгтэй хүнийг хүндэлж сур, аа дараа нь аль чиглэлийн хүн бэ гэдгийг нь олж мэд нөгөө утас хаяг олдог шигээ амархан ш дээ над мэтийн бацааныг бол тэ. За тэгээд ирэхээр нэг юм харагдана этр ваааахаха. Тэр яахуу гэхдээ нээрээ арай л гэтэрхий шуууд болсон байна шүү эрчүүд.

Би бол яахуу дээ ядарсан нэг муу дээрэмчин тэ явалдсан ч гарзгүй ганц бие эмэгтэй. Гол нь эндээс тэд нарт сургамж өгмөөр байгаан этр. Бүсгүйчүүд харин нэгэн цул байх ёстой. Гүрийжээсэн чинь хажуунаас харин ханш унагаад нэг хөөрхөн эмэгтэй өөрөө гүйгээд оччдын болуу, тэгвэл харин юун жолооч машин татксичгүй хоцрохын байна л даа би хаха.
Ер нь угаасаа арга зам нь тогтцон үйл ажиллагаа юм бишүү энэ томчуудын ну-а чинь ай ажиглалт хийсэн судалгаа ном тохимол гаргаач тэгвэл лав бүгд худалдаж авна даа.

16 February, 2012

Эрэгтэй эмэгтэй хоёр хүн хоорондоо..

 сайн найзууд байна гэдэг дээр та нар юу гэж боддог вэ.

      Өчигдөр би нэг найзтайгаа уулзаад сайхан буу халлаа. Үнэхээр гоё байсан. Амьдралд яармаар, ахиад олон жил амьдармаар, анд нөхдийн тухай дуулмаар, аз жаргалын төлөө тулгамаар тийм нэг мэдрэмжээр хөглөгдөлгүй удсан байна Анд нь..

     Тэгсэн хавийн найзууд утасдаад, үг хаяад амраадгүй дээ. Өө та хоёр гоё юмаа л гэнэ, ядаж мань руугаа худлаа залгасан болоод дохьчкуу дээ л гэнэ, жич уулздын байна л гэнэ, хүмүүс ийм болцын байна л гэнэ. Манай хэдэн байлдагчид нээрээ ээлж даралан утасдаж байнаа бид хоёр руу. Хардаад байгаамуу хаашаан ккк. Нөгөө Монгол нь ч яасан хөөрхөн авсаархын нэг  газар орсон чинь таньдаг хүнтэй таарчихын, тэгээд өөр нэг жижигхээн газар ороод суусан чинь бид 2-ыг таньдаг хүн байжээсиймуу яасын өөр бусад хамаг найзууд руу ярьцан байхын. Од байх олны танил байх хэцүүмаа этр ккк. За тэр ч яахуу гээл хоёулаа чинь ойрд уулзаагүй, яасан ч их юм ярив. 

Яагаад ч юм яг надтай адилхан мэт санагддаг гээд нэг найзынхаа тухай бичиж байсан даа тэр нөхөр шүү дээ. Нээрээ сонин шүү өчигдөржин бид хоёр зөвхөн найзуудынхаа тухай, нөхөрлөлийн тухай л ярьсан байх юм өөрийн мэдэлгүйгээр, уйдалгүйгээр... Тэр миний бодол дахь хамгийн сайн залуу гэж би хэлж байсан даа. Бас тэр ухаантай, тэр сэргэлэн, тэр алиа, тэр нэг зангаараа байж чаддаг, тэр нөхөрлөлийг хүндэлдэг. Тэр миний найз.

Өглөө ажил руугаа явж байхдаа бодлоо. Уг нь өчигдөрхөн л эндээс гараад хальтарч унаад өөртөө түүртээд явж байсан шиг.. Яагаад ийм удсан мэт амьдрал минь арвин баялаг санагдана вэ, өө нар мандаж байна, том, шаргал,  хүүеэ хавар болж байгаан байна шүү дээ нээрээ. Хаврын яргуй гэж худлаа ярихаа байя харин хаврын бороо, хаврын борооны үнэр, хайрын синдром, хамт олон үдшээр алхсан хөшөөт гудамжаа саналгүй яасан удаа вэ. Ай анд минь чамтай ингэж сэтгэл дэлгэн суухыг л гандан хүлээсэн байж үү дээ миний хуучин дурсамж..

Өөрт тохиолдсон зовлон жаргалынхаа тухай л биш  өнөөдөр хальтарч ойччихоод өвдгөө гөвөөд босоход хүртэл  хамгийн түрүүнд санаанд минь орж ирдэг сэтгэлд хамгийн ойр явдаг анд минь. Нэрээ сольж тоглодог, нэгнээ санан шалтгаангүй залгадаг бидэнд эрчүүд бүсгүйчүүдийн нөхөрлөл байдаг л юм даа.

14 February, 2012

Ийм л байдагсан ...

       Сая нээрээ нэг жижигхэн сорил хийсэн чинь миний үзэл бодол ийм гарав. 
1т. гэр бүл 
2т. хайр дурлал 
3т. амбийц 
4т. карьер 
5т. мөнгө гэсэн тэгснээ бас өөрөөр
1т. хувийн амьдрал 
2т.би 
3т. секс 
4т. найз болон нөхөр 
5т. дайсан гэнээ. Ингэж л бодож явдаг хүн юм биддээ. Өөрөө өөрийгөө ингэж үзэх чинь бас гоё юмайшдээ ккк. Зүгээр асуулт нь амьтдыг байрлалд оруулна уу л гэсэн байсын тэгснээ хариулт ингэж гардаг наасан хөөрхийн :).

Нээрээ заримдаа өөрийхнөө дотрыг шагайх ч чөлөөгүй л амьдрах юм даа энэ бужигнасан нийгэмд мөнгө мөнгө гээл тэ. Өчигдөрхөн юу гэж бичлээ дээ би. Гэтэл  үнэндээ хамгийн эцэст л тавьдаг, тэрнээс чухал үнэт зүйлс минь ийм олон байна шүү дээ.

Миний статус дээрээ бичдэг ганц л үг байдышдээ. Сонин байна уу,  уртаашаа өргөөшөө галзуу ганц өгүүлбэртэй. Өнөөдөр тэрийгээ тавиад хаха, бүтэн жил бараг авдрынхаа ёсоолоос гаргаагүйн байлээ.

Яагаад ч юм сэтгэл шинэхэн мэт тунгалаг ийм өдөр өнөөдөр, маргааш, өнөд үргэлжлэг... Миний хил хязгааргүй орон зай, эрх чөлөө, хүсэл дүүрэн тэр өдрүүдэд  шувууд үргэлж тэнгэртээ байдаг...

13 February, 2012

Надад амьдрах нэг л жим байна.

 Сураад ажиллаад сурангаа ажиллаад ажиллангаа сураад ажиллаад сураад гэсэн ганц л зам байгаан байна амьдралдаа анализ хийсэн чинь.
Болдог бол Баленитины өдрийг энэ баярлах ёстой хүмүүст нь зориулааад улсаас  олон нийтийн амралтын өдөр болгоод өгчмөөрийн, далимд нь яахуу би бас бус юм амжуулах байж ч болийш дээ, гэртээ өнжих ч юмуу loool , гэрийн даалгавраа хйих ч юмуу тэ loool  заавал адилхан балетэндэх нь алба уу. Амраг хайртгүй л хүн байгааз үхсэнээ хараа гэссс кк.

  Зав гарахгүй гэхээр нээх худлаа яриад байгаам шиг болчихын тэ. Надад яагаад нээх ийм гоё номын царай зохидгүйн бол. Уг нь их номын хүн ш дээ яг чанар дээрээ бол би чинь лоооол.

Би ажил хийжийнэ хил дамнан аравны хоёртой тэнцэх шахуу хэмжээний маш олон сургуульд суржийнэ дээрээс нь араб оросоос бусад  бүхий л хэлний шалгалтанд бэлджээнэ улс орны амьдралд санаа зовжээнэ сонгуулийг будлиангүй явуулчих чин хүсэл байна, үндэсний аюулгүй байдлын зөвлөхөд зөвлөжийнэ, дарга болж эхэлжээнэ амьдрал бол өрнөжээнэ сайхан байна тэ одоо ганцхан жолооны төлбөртөө өгөх хэдэн мянган төгрөг л  хэрэгтэй байна гэсс хаха. Энэ төрийн албан хаагчдын цалинг нэммээрийнмаа зүгээр. Надад амьдрах ганц л зам байна. "  Та нар эхлээд өг дараа нь би"  гэсэн зарчмийн дагуу шударга этр.

Төрийн "ТОМ ХҮН" болно мань чинь. Найдвартай. Тэгээд та нарт цалинг чинь найгүй өгнө, одоо харин надаа гэсс .... :)

Тэгээд байвал чинь баян хүнтэй суучий шүү,
Яахуу миний амьдралын замд байхгүй байгаа л даа, тэрийг чинь бас амьдралын зам маань дотроо долоон жимтэй болгож болох л байх  лдаа. Одоохондоо хүүхэд юм мэдэхгүй байхгүй юу  этр хаха

Тэр сонин сэтгүүл унш л даа тануус эээмэгтэйчүүд бүгд л тэгж нэрээ дуурсгажааздээ. Тэрнээс над шиг үхэр тэргээр туулай хөөгөөд гүйцдэгийн даваан дээр сэтгэлээр унаад суужээнэ гэсэн юм байна уу гуц л гэжааздээ шууд.

Ёоооё нээрээ яалтайч билээ. Амралт дууслаа ш дээ 7 хоноод, ажилд орцон байжээдаг авдаг цалин нь Америк орж яваад замаасаа буцаагдах гээд байдаг.

10 February, 2012

Боломжийн бүсгүйд тооцогдохын тулд

Эмэгтэй хүний амьдралд хоёр л чухал зүйл байна. Боломжийн бүсгүйд тооцогдохын тулд шүү дээ. Хамгийн чухал нь сайн залуутай суух, дараа нь магистр хамгаалсан байх гэнээ.

08 February, 2012

Блог блогоо бодоорой

За амралтын өдрүүдээр хөдөө явлаа шүү. Нэг чуулга уулзалт болохын байна. Очиж жоохон бүлтэрчаад ирье этр хаха. Нэг илтгэл тавиач гэсээ хөөе, хүмүүс намайг нээг их гадгаадаас ирсэн мундаг хүн л гэж бодоод байх шиг байгаан. Тэгсэн өнөөх нь ёстой и хи хи суужээдэг тэ. Яана даа үндэсний аюулгүй байдал минь. Зүгээр л зугаалчаад ирж болдгүй л юм байх даа гэхгүй юу. Худлаа худлаа яалаа гэж, шилдэг байх нь алба уу сайхан сэтгэл байхад л болийшдээ, зүтгэл байхад би илтгэл тавиназдээ манайхаа. Би ингээд суугаадайвал миний дүү нар яахын болжээнэ. Явна аа яадын.

Гэснээс нэг тагнуулын ерөнхий газар ажилладаг нөхөртэй танилцав аа би. Тэгсэн өөрөө үнэмлэх байхгүй машин бариал яваадаан. Би болиоч чи одоо төрийн хүн байж л гэсэн.

Өчигдөр дүүргийн нийгмийн даатгалынхан бүгдээрээ дээлтэй суужээнэ гэнэ ажил дээрээ.Гоё л харагдсын байх. Би ч гэхдээ дээл өмсөж яваагүй хүн шүү дээ ний нуугүй хэлэхэд. Энэ жил цагаан сараар үндэсний хувцсаараа гоёод айл хэснэ гэсэн бодолтой цэнхэр торго аваад ээжийн найзад өгсөн. Юм болгоодохоорой л гэлээ хаха. Хэмжээгээ өгчээсэн чинь нээх бүдүүн хийхгээд болдгүйээ нөгөө аниа. Би ч гүрийгээл санж санжаар хасуулсаар байгаад талд нь тулгаад л орхисон.Ээж хажуунаас шуудай шиг юм өмсөх гээ юу монгол дээл чинь тийм байдгүйм ш дээ гээл байна лээ тэдний зөв ч юмуу гэж бас бодов сүүлд нь.

Өнөөдөр нээрээ цалин бууна.Ээ хөөрхий ингээл ажилчин ангид шилжих нь энэ юм шив дээ. Таксидах л гэж ажил хийдийн гэж нэг найз дээр яриад байсын одоо тогтож суугаад ойлгохнээ нээрээ тэгээл цалин нь дуусдаг байх даа над шиг тэ ккк.

За энэ блог ертөнцийг аврахын төлөө бүгдээрээ эрвийх дэрвийхээрээ бичиглэе.Юу ч хамаагүй хөгжиж л байвал буруу зөв нь хамаагүй гагцхүү  зогсонги үлдэж л болохгүй хаха. Иймэрхүү хоёрын хооронд олон юм нэг сэдэвт багтааж байхаар би уг нь хаачуул нэрэнд цэвэр юм байгаам ш дээ. Гэхдээ одоо төрийн төлөө огтно гэж ... лоооооооол

06 February, 2012

Яаж ч болохгүй нь яасан хэцүү

Сая нэг үйл ажиллагаа болоод би тэнд очоод нэг залууг хараад. Түүний дэд сайд гэдгийг нь  мэдсэн мэдээгүй хамаагүй уучлаарай би.. гээд шууд уулзаад утасных нь дугаарыг авчихмаар байсан.Даанч ажлын шаардлагаар тэгж болохгүй. Өлгүүрээс хувцсаа авч байх зуур тэр миний явах гэж байгааг мэдсэн. Харцаараа хайж яваад хальт тулгараад бас л яаж ч чадаагүй.

Миний бодож явдаг эр хүн яг мөн байлаа. Гэхдээ тэр надаас ах, гэр бүлтэй л байх даа ... 

03 February, 2012

Хүний хэлэхээр би хөөрхөн хүүхэн

Нэг ийм асуудал байнаа манайхаа этр эхлээд юучигсэн өөрийгөө тануустай нэг тал шүү гэдгээ хавчуулчий хэхэ. 

Ойрын үед би нээх хүүхэн шиг баймаар санагддаг болчив оо. Бэлхүүс мэлхүүсээ тодруулсан платье өмсөөл өсгийгөө дуугаргаал этр, нэг л бүсгүйлэг зүйлст дурлан татагдаад. Өнөө өмд подволкнуудаасаа татгалзаж эхэллээ, өгзөг өргөдөг дасгал ч сурлаа. Тэгсэн таалагджээ байна шүү. Өөртөө итгэх итгэл хязгаараа даваад их занархуу юм ч гаргачуул гаргачиж болмоор, эрчүүдийн харцаар яаж л бол яаж наадаж болжээш дээ этр ккк худлаа худлаа.

Намайг  чи нээрээ хөөрхөн хүүхэд шиг хувцаслах юм гэж хэн ч л хэлдгүй л байсым байлээ ш дээ. Би чинь хүүхдээрээ л байвал гоё гээл бодоодайсыш дээ. Шорт подволктой л зун намрыг авдаг хүн ш дээ. Үсээ шовоотол боочоол, нүүрээ жоохон л будий тэгүүл гоё будаагүйм шиг харагдана марагдана гээл тэнэгтээл тэгсэн хэн ч намайг яасан гоё юм бэ, сайхан бүсгүй вэ гээгүй ш дээ. :( Хэлкүү яасын та нар, хэн мэддийн Дамба муу туучийг даалуу үүлүүтэй гэж.

Бас ингэж ярьдаг хүмүүс байдаг ш дээ. Толгойдоо хоосон байж гоёх гангалах юмандаа сайн гээл тэ зарим эмэгтэйг бол хөөрхий явдал суудалай ухааны юмаар бүр байхгүй болгышдээ. Үнэхээр тийм хүмүүс байна уу гэвэл ч бас байна. Гэхдээ тэрийг бол би хувь хүмүүстэй нь л холбож ойлгодын чааваас үсчин гоо сайханч болох байсан юмыг л статистикч, хуульч эдраар сурчаал сургуулиа төгссөн ч юмгүй нөгөө дургүйд хүчгүй гээч нь л болдог байлгүй дээ. Тэрнээс хүн чадах чадах юмаа зөв сонгоод явбал юу ч чаддаггүй хов хоосон толгой ч гэж юу байхуу дээ.  Ер нь бол би аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болгохоос гадна  басхүү  гаднах гоо үзэмждээ анхаардаг байх ёстой гэдэг дээр бат зогсдог.Тэгээд ч ухаантай хүн ямар гадна үзэмжээ анхаарч мэдэхгүй л байв гэж дээ хар ухаанаар ч бодсон.

Манай хэдэн найз байнаа. "Гоё". Би бол гоё л гэж хэлнэ. Өөрийгөө арчлаад тордоод гоо сайхандаа анхаараад явжээшдээ яадын биздээ. Доктор магистр болно уу байна уу, гадаад дотоодод сурна уу байна уу гэдгээр тэр хүний ухааныг хэмжиж болкуздээ. Тэгэнгүүт зарим хүн муу хэлж эхэлжаам. Мэдлэг боловсролгүй гаднах үзэмжинд хууртсан гэнэ. Эцсийст өөрийнх нь өмсөөгүйг өмсөөд өөрийнх нь танихгүйтэй найзлаад явжаад нь атаархсан хүмүүс л хүнийг тэгж хэлдэг байх аягүй бол. Би бол хамаагүй тэд нар шиг гоё больё л гэж боддог хүн. Яахуу зарим зүйл нь надад зохидгүй угаасаа тэрийг нь хаячна, авахыг нь авна бас. Нэг байрандаа л байна гэж юу байхуу хүн чинь өөрчлөгдөнө хувьсана.

Нэг гоё үг байдаг ш дээ. Орчлон дээр өчнөөн гоё зүйл байдаг. Тэрнээс өөрт чинь зохих нь л хамгийн гоё оо гэж. 

Гэхдээ өмд гутлынхаа өнгө хэлбэрийг өөрийнхөө насанд биенд цаг үе газартаа тааруулаад өмсчиж чаддаггүй нөхөр хичнээн химийн мэдлэгтэй байх нь надад бол хамаа ч байхгүй. Би бол энэ талыг баримтлагч. Харин та нар хэний талынхан бэ?

02 February, 2012

Битгий ай, би чамтай суухгүй

Зүгээр л чамтай ярилцах надад сайхан байдаг. Хар илбийн мэт зорилго шалтгаангүйгээр би чам руу buzz хиймээр санагддаг. Завгүй байнаа найз нь гэх тоолонд албаар аривлан гамнадаг цагаас чинь авч үлдмээр, өөртөө өгүүлмээр, өчигдөр өнөөдрийн тухай гоё зүйлээ чамд хэлмээр, чамаас аанхан ч гэсэн хамаагүй ганц үг сонсчихоод ажилдаа явмаар санагддаг.

Бодол, хүсэл, амьдрал, зорилго, болох болохгүй бүх ертөнцийн тухай чамтай ярих л яагаад тэгтлээ гоё байдаг юм бол...Бүсгүй хүний ихэмсэг мэт харагдах  ч дотроо уяхан, уулзая гэхийг чинь хүлээдэг гэнэн, өөрт чинь өөрийгөө даатгаж чадах итгэмтгий, аашлах нь заримдаа эгдүү хүргэм цагаан ааль аягийн тухай чиний хэлэх үг бүр намайг бүсгүй байлгаж чаддаг. Өөдөөс чинь эрхээрээ хатаж, өөрийнхөө хүслээр хувцсаа тайчиж болох, юу ч мэдэхгүй, үг үйлдлийн хяналтгүй өөрөөрөө байдаг орон зайд минь чи байхгүй бол би ганцаарддаг.

Гэхдээ битгий ай залуу минь би чамтай суухгүй. Хайрлан нандигнаж л явах минь хаа нэгтээ байгаа чиний аз жаргалд гэрэл нэмэх болно.

27 January, 2012

ДОХ-той эмэгтэйн захидал

      ̺ðººä뺺 áèåëíý ãýäýãò èòãýõ çîðèã íàäàä ºãºº÷
         Íàìàéã ¿ðãýëæ àç èâýýäýã. Õ¿ññýí á¿õýí ìèíü áèåëäýã áîëîõîîð àç òóðøñàí ç¿éëýýñ áè àëäàíà ãýæ àéäàãã¿é áàéëàà. Õýäèé ìºí㺠òºãðºãººð õàíãàëóóí áèø ÷ õ¿¿õýä áàéõààñàà ë çîðüñîí ñóðãóóëü, õ¿ññýí ìýðãýæèë, õõéðëàñàí çàëóó ãýýä  õ¿ññýí á¿õíýý àâ÷ ºíººäðèéã õ¿ðòýë àìüäàðñàí ºäºð õîíîã á¿õýíäýý áè ñíòøíë õàíãàëóóí áàéæ èðñýí. Ãýâ÷ õ¿ññýí á¿õíèéã ìèíü áóðõàí íàäàä õàðàìëààã¿é õýðíýý õ¿ëýýæ äèéëýõã¿é òèéì õóâü òàâèëàíã áàñ èëãýýñýí þì. Çóðãààí ñàðûí äàðàà áè ñóðãóóëèà òºãñºíº. Òýãýýä àæèëä îðíî. Õóðèìàà õèéíý. Õººðõºí õ¿¿õýäòýé áîëíî. Òýãýýä õàéðòòàéãàà õàìò ºâãºí ýìãýí áîëòëîî àç æàðãàëòàé óðò óäààí àìüäàðíà. Óðò óäààí...  Ýíý ìèíèé ìºðººäºë. Çóðãààõàí ñàðûí äàðàà áè ìºðººäëèéíõºº äýðãýä õ¿ðíý. Ãýâ÷ ìºðººä뺺 áèåëíý ãýäýãò èòãýõñýí.  ªíãºðñºí çóí áè ãàäààäûí õºðºí㺠îðóóëàëòòàé íýãýí êîìïàíèä àæèëëàñàí þì. Ýýæ ààâ õî¸ðûíõîî òýòãýâðèéí õýäýí òºãðºãèéã º÷íººí æèë çóëãààñàí áîëîõîîð ÿäàæ ñóðãàëòûíõàà òºëáºðèéã îë÷èõ ñàíààòàé ë. Ìîíãîë÷óóäûã àëòàí ñóóñàí ãóéëãà÷èä ãýæ õàðèéõàí õýëäýã.  Õàðèí àëòûí ìèíü õàðààä ø¿ëñýý ÷ àð÷èõ ñºõººã¿é óëàéðàí ÿâàà òýäíèéã áè ¿çýí ÿäàæ áàéíà. Ýðýãòýé, ýìýãòýé ÿëãààã¿é. Áàñ òýäýíä ººðèéíõºº îõèä øèã îõèäîîñ èë¿¿ õàéðòàé ìîíãîë÷óóäûã. Ìàíàé óëñûí òîìîîõîí àëòíû óóðõàéí õóâü ýçýìøèã÷ ãýõ ýõíýð íºõºð õî¸ð ãàäààäàä òóñëàõ, õºòº÷ õèéæ íýã ñàð àæèëëààä îþóòàí õ¿íä ÷àìëàõààðã¿é õºëñ àâëàà. Áàñ òýäýíòýé àæèë õýðýã, àíä íºõäèéí õîëáîîòîé ìîíãîëûí çàðèì íýã óëñ òºð÷, áèçíåñìýí¿¿äòýé ÷ òàíèëöñàí þì. – Àõ íü ä¿¿äýý òóñàëíà, àæèëä îðóóëæ ºãíº ãýýä òýä ÷ íàäàä ñàéí õàíäàíà. Èéì òîì õ¿ì¿¿ñ íàìàéã äýìæèæ áàéõàä èòãýëèéã íü àëä÷èõã¿é þìñàí ãýõäýý áè ÷ ºäºð øºíºã¿é õààíà õóðàë öóãëààíòàé áîë òýíä íü î÷äîã áàéëàà. Ñàðûí äàðàà ãàäààäûí õî¸ð çî÷èí áóöàõ áîëæ àæëûí õýñãèéí õàìò îëîí ìààíü áÿöõàí íàéð õèéëýý. Ãýõäýý ìèíèé õóâüä áîë óðüä ºìíº ¿çýýã¿é äýýä çèíäààíûõíû óóëçàëò áàéâ. Òýð ¿äýø áè ººðèéíõºº õýíä ÷ ãîëîãäîõîîðã¿é ç¿ñ öàðàé, ìýäëýã áîëîâñðîëòîé ãýäãýýðýý áàõàðõñàí. Áàÿð òàðàõàä õ¿ì¿¿ñ íàäàä àæèë õýðãèéí õóâèéí ãýýä îëîí ñàíàë òàâüñàí. Ãýâ÷ ñýòãýëèéí õººð뺺ð, àç ñîðüñîí, ººðòºº õýò èòãýñýí, áîëãîîìæã¿é ãýíýí õàíäñàí ... ìýäýõã¿é ýý áè ÿàãààä òèéì àëõàì õèéñíýý òàéëáàðëàæ, ººðºº ÷ îéëãîæ ÷àäàõã¿é íü. Õàéðò ìèíü íàìàéã ãýðòýý õ¿ëýýæ áàéãààã áè ìýäñýí ø¿¿ äýý. Áîäâîë òýð ìº÷ººñ áèäíèé àìüäðàë ººð÷ëºãäºíº ãýæ íàéäñàíûõ ë áàéõ. ªºð÷ëºãäñºí íü ¿íýýí. Ãýõäýý ìèíèé áîäñîí øèã áèø. Àìüäðàëûã ìèíü ººð÷èëæ ÷àäàõ áèðäèéí øèäòýé ìýò ñàíàãäàæ áàéñàí ãàäààä, ìîíãîë õî¸ð àõûí õýíä íü ãîìäîõîî ÷ ìýääýãã¿é. Òýíä áè ë áóðóóòàé. Þó äóòëàà ãýæ...
Äýëõèéä 39.5 ñàÿ õ¿í ÄÎÕ-ûí õàëäâàðòàé ãýñýí. ßã íàä øèã. Õàíèàä õ¿ðñýí ºíººõ ºâ÷èí ìààíü èëýð÷ áàéíà ãýæ àéí ÷è÷èð÷, õàéðòàé õ¿íòýé õàëóóí ñýòãýëýýð á¿õíýý çîðèóëæ ÷àäàõã¿é. Ìèíèé ºâ÷íèéã õýí ÷ ìýäýýã¿é ãýæ áîäñîí õýðíýý ë õ¿í á¿õýí íàìàéã õàðààä ìýäýýä áàéãàà þì øèã..  Äîòðîî  øîîëæ, øèãøèí õîëäîöãîîæ áàéõ øèã. Öàã õóãàöàà õýìíýëýýðýý ë ºíãºð÷ áàéõàä áè èíãýòëýý èõ øàíàëæ, õýí íýãíèé ñàíàìñàðã¿é õýëñýí ¿ãýíä ç¿ðõýý óðàãäòàë ýìçýãëýæ, áè èíãýæ àìüä ÿâàõûã õ¿ñýõã¿é áàéíà.Ýíý çóóíû òàõàë áîëñîí ýäãýðøã¿é àéìøèãò ºâ÷íèé óëìààñ äýëõèé äýýð 12 ñåêóíä òóòàìä íýã õ¿í ºâ÷èëæ, 16 ñåêóíä òóòàìä íýã õ¿í íàñ áàðæ áàéíà ãýñýí ñóäàëãàà áàéäàã. Àþóë áèø ãýæ ¿¿? ÄÎÕ õýíèéã ÷ ÿëãàäàãã¿é. Ãýõäýý ÄÎÕ òóññàí õ¿í á¿õýí ¿õäýãã¿ é. Õàðèí ÄÎÕ òóñàõã¿é áàéõ áîëîìæ õ¿í á¿õýíä áèé ãýäãèéã õ¿í á¿õýí ìýäýýñýé, ñýðýìæëýýñýé.    ÿëàíãóÿà  ºñâºð ¿å çàëóó÷óóä ìààíü, èðýýä¿éí ýýæ ààâóóä ìààíü õýçýý ÿìàãò áèå áèåíäýý ¿íýí÷ áàéãààñàé.
         Ìàíàé óëñûí íèéò õ¿í àìûí 36% íü íýí ÿäóó àìüäðàëòàé, àæèëã¿éäýë ãàçàð àâñàí ýíý íèéãýìä ãýð á¿ë ñàëàëò ìàø èõ áàéãàà íü ¿¿íòýé ÷ õîëáîîòîé áàéõ. Õýäèéãýýð ìàíàé îðîí ÄÎÕ-ûí õàëäâàðûí òàðõàëò áàãàòàé îðíû òîîíä îðäîã ÷ ýðñäýë ºíäºðòýé. Öººõºí õ¿í àìòàé óëñàä ìààíü àþóëûí õàðàíãà äýãäýýä àðâàí õýäýí æèë áîëæ áàéíà. ̺íãºíèé òºëºº õ¿ì¿¿ñ áèåý ¿íýëýõýýñ ýõëýýä ýëäýâ àæèë õèéæ áàéíà. Òýäíèé äèéëýíõè íü ýíý ºâ÷íèé òàëààð ñóðãàëò ìýäýýëýëä ñóóæ, øèíæèëãýý ºãººä áàéäàãã¿é. Âèðóñ òýýã÷ ººðºº ìýäýýã¿é òîõèîëäîëä öààø íü õè÷íýýí ÷ õ¿íä õàëäààæ áîëíî. Õàðèí ìýäñýí õýðíýý ñàíààòàéãààð òèéì ¿éëäýë õèéõã¿é ãýäýãò áè ìîíãîë÷óóääàà èòãýæ áàéíà. Õ¿í á¿õýí ººðñ人 øèíæèëãýý ºãººä õýðâýý èëýðñýí áîë ýì÷èéí õÿíàëòàíä ýì òàðèà õýðýãëýýä áàéâàë áèä àìüäàðñààð ë áàéíà.ÿã ë óðüäûíõ øèãýý, áóñäûí ë àäèë. Óëñ ¿íäýñòýí á¿ðèéí  ýì÷ ýðäýìòýä ýíý ºâ÷íèéã àíàãààõ àðãûã õàéæ øèíý øèíý òóðøèëòóóäûã õèéñýýð ë áàéíà. Ñàÿõàí ÀÍÓ-ûí 42 íàñòàé ýìýãòýéä õàëäâàð ¿¿ñãýã÷ íÿíãààñ òºðºëõèéí äàðõëààòàé ÷ºìºã øèëæ¿¿ëýí ñóóëãàõ õàãàëãààã àìæèëòòàé õèéñýí áàéíà. Óäàõã¿é á¿ð ìºñºí ýì÷èëäýã áîëíî ãýäýãò áè èòãýæ áàéíà.
          Àíõ Êàìåðóíû õî¸ð èðãýí ýíý ºâ÷íèéã ìîíãîëä òýýæ èðñýí ãýõýä, ÄÎÕ-ûí 37 äàõü òîõèîëäîë èëýðëýý ãýõýä ÷ áè ç¿ãýýð ë ñîíèí áîëãîí ñîíñîîä, öààø íü ñîíèí áîëãîæ ÿðèàä ë ºíãºðäºã áàéñàí. Áýëãèéí çàìààð, àðèóòãààã¿é ç¿¿ òàðèóðààð, öóñààð, ýõýýñ óðàãò ãýýä ÿàæ õàëäâàðëàäãèéã íü áè á¿ãäèéã ìýääýã áàéñàí õýðíýý õàéðòäàà ¿íýí÷ áàéõ, õàìãààëàëò õýðýãëýõ ãýýä àëèéã íü ÷ áèåë¿¿ëýýã¿é. ªºðèéíõ òóõàé ìýääýã õ¿íä ýíý ºâ÷èí èðäýãã¿é þì øèã. Õýçýý ÷ íàäàä èðýõã¿é þì øèã..Ìîíãîëä ÄÎÕ-ûí õàëäâàðòàé õî¸ð ýìýãòýé òºðººä õ¿¿õýä íü õàëäâàðã¿é ãàðñàí ãýõ áàÿðò ìýäýý áèé. Íàäààñ òºðºõ áÿöõàí ¿ð ÷  ãýñýí ýð¿¿ë áàéãààñàé ãýæ áè õè÷íýýí èõ õ¿ñíý âý? Ãýâ÷ àç îäîíä èòãýñýí ãýíýí òàíõèë íàñàíä ìèíü õ¿ñýýã¿é ñóãàëààíû õîíæâîð òààðóóëñàí áóðõàí, õóâü òàâèëàíä èòãýõýý áàéãààä óäëàà. Ãýñýí ÷ ÿëãàà àëãà àà. Õàðèí àìüäðàõ èòãýëèéã õ¿í õ¿íýýñýý ë àâäàã þì áàéíà. Áóðõàí íü õàðäàãã¿é þì áîë ÿäàæ ÷ºòãºð íü íàìàéã àâààñàé ãýæ áîäîãäîõ ¿å íàäàä çºí人 áàéñàí. Õ¿ì¿¿íëýã ýíýðýíã¿é àðä÷èëñàí íèéãýì, ýíý íèéãìèéí õàðèóöëàãàòàé ñýòã¿¿ëç¿é, ýðõ ÷ºëººò õ¿ì¿¿ñ íàäàä “ìàíàé îðíû ÄÎÕ-ûí òýä äýõü òîõèîëäîë, ÄÎÕ-òîé ýìýãòýé” ãýäýã íýðèéã ºãñºí. Èðýýä¿éí ¿ðýýñ ìèíü áóñàä á¿õ õ¿í íàäààñ í¿¿ðýý áóðóóëàí õîëäñîí. Ýãöýëæ õàðààä äýðãýä ìèíü ñóóõ, íýã àãààðààð àìüñãàëæ, ãàð àòãàí íºõºðëºõºä ºâ÷èí ÷àìä õ¿ðýõã¿éã ìýääýã õýðíýý  á¿ãä íàäààñ öýðâýäýã.  Ãýòýä ýõýýñ óðàãò äàìæäàãèéã ìýäñýí ÷ ýýæäýý òýì¿¿ëñýýð ÿâàà áÿöõàí ¿ð ìèíü. Áè ÷èíèéõýý òºëºº ºíººäºð, ìàðãààø, èðýõ ºäð¿¿äýä àìüä ÿâàõ áîëíî. Ààâòàé íü ãóðâóóëàà àç æàðãàëòàé óðò óäààí õàìò àìüäàðíà. Ýìãýí ºâãºí áîëòëîî ... Ýíý ìèíèé ìºðººäºë. Áè ìºðººäëèéíõºº äýðãýä áàéíà. Ãàíöõàí ìºðººä뺺 áèåëíý ãýäýãò èòãýõ çîðèã íàäàä ºãºº÷ õ¿ì¿¿ñ ýý !
                                                                                Íýãýí ÄÎÕ-òîé ýìýãòýéãýýñ...

25 January, 2012

Уртаас урт өдрүүдэд яаран очих болзоо шиг

Шүлэг бичихсэн.. Хэнгэнэтэл дуулмаар шиг нэг л зүйлд хөөрөн дэгдээд дахин дахин амандаа мөр бадаггүй уншаад .. Эндээс хэн олж уншаад ямар мэдрэмжийг авах бол гэж дахин дахин орж гараад л..

Эзэн хаяггүй хайрын үгсийг хаа намаа, хайр гамгүй бусдад бэлэг болгоод л тийм өглөгч дуусашгүй ундрага баян сэтгэлтэй явахсан.

Сэмхэн дурлачихаад дуу зориулж аялах шиг, утсанд минь дүүжлээтэй жижигхэн чимэг эзэнтэй байх шиг, уртаас урт өдрүүдэд яаран очих болзоо шиг догдлолтой явахсан...

Шүлэг бичихсэн, дурлалдаа шатсан гал халуун мөртүүдийг санаандгүйгээр өмнө чинь унагахсан.

24 January, 2012

Өврийн дэвтрээ харахаас халгах юм

         Гаднаа харахад гундуухаан,  хэлж ярихыг нь хүмүүс юман чинээ санаж сонсохоо байсанд цөхрөхөөсөө илүү дассан төрхөөр хүлээцтэй гэгч нь сайд даргын үүдийг сахин суух нь өрөвдмөөр хэдий ч нэгэн цагт боловсролын салбарын галтай цогтой залуухан боловсон хүчин явсандаа гэмээр цаанаа л нэг сэхээтэнлэг донжоор монтгор бажаанкныхаа хоншоорыг гялалзтал арчсан  нэг өвөө орж ирлээ. Хичнээн олон орж гарч байгааг нь анзаарсан болохоор хэлэхгүй байж тэссэнгүй та минь өгөх барих юм байвал үлдээгээд явахгүй юу даа гэлээ. Уг нь миний ажил биш л дээ.

- үгүй хүүхээ, өвөө нь... гэж ирээд л  оч нь бүүдийсэн саарал нүдэндээ баяр тодруулан босч ирэв. Өр ч өвдөх шиг, дагаад хөөрмөөр ч болох шиг...   Эртний эд болтой түгжээ оосор нь гарцаагүй л орос ахынхдаа гэмээр хүрэн ширэн цүнхээ ухаж ухаж навсарч хавтас нь салсан ч эргүүлээд нилээдгүй олон удаа эргүүлж наасан хуучин тэмдэглэлийн дэвтэр гаргаж ирээд хэсэг зогслоо.  Намайг анхаарлаа сарниулчихвий эсвэл ажлаа хийгээд алга болчихвий гэсэн шиг яаруу сандруу хааж далд хийснээ - уг нь энд би бичиж авч л байсан юм. Одоо ч олохоо байжээ. Алгын чинээхэн дэвтрийн хаана юу бичсэнээ хайгаад олохгүй ард урд нь будлиад хөгшин хүн ч дээ, миний хүү ерөөс тэр даргын утсыг шинээр бичээд аль ...  гээд өнөө дэвтрээ ямар нэг зүйлээс халгасан уу,  сэтгэл нь өвдөв үү гэмээр санаа алдалттай хамт энгэрийнхээ халаас руу бушуухан шургуулж орхилоо.
    Муу аавтай минь ч адилхан шиг санагдав. Аавд минь яг нэг ийм утасны жагсаалттай жижигхэн дэвтэр байдаг юм. Бас хайгаад л суучихнаа, олохгүй будилна, нэгийг хоёр удаа бичиж авна, хөгжилтэй ээ. Хороо хорин гээд л улс нийтийн ажилд ямар дутуу үлдэх биш дээ.  За та нар одоо тийшээ очоод тийм юм бүрдүүлж өг, тэгж бүртгүүл гээд л заримдаа бидэнд хүртэл тээртэй санагддаг хүнд тэр засаг захиргаа олон байгууллагын ажилчид яажшуухан ханддаг бол,  яалгаа юу байх уу энэ мэт хүмүүс дурамжхан байдаг болуу гэж бодлоо. Арай ч үгүй юм болов уу манай хорооны тэр, манай дүүргийн тэр гэж нэр цохож ирээд л танимхайрдаг юм чинь харин ч сайн байдаг байх. Гэхдээ л хаа газар ахмад нь биш аль эрх мэдэлтэй нь хүндлэгддэг энэ цагт хүн байж чаддаг нь хэд байдаг юм болдоо.

Хүүхдээ хэлтэй устай нэртэй хүндтэй нэгэн болгохоосоо урьтаж хүн болгож, хүн байлгаж, хүмүүжүүлж сурах юмсан. Өнөөдрийн өвөө хэлсэн юм надад. Миний охины ажил нь өөдрөг байг гэж. Өөрийн мэдэлгүй босон хараймаар тийм их баярласан, тэр өвөө хэлсэн юмчинь лав үнэн байж таараа өөдрөг байж таараа гэмээр болтол сэтгэлд хүрсэн. Гэхдээ өөрт нь тусалсанд биш, өөрийг нь өчүүхэн хүндэлсэнд ч бус зүгээр л чин сэтгэлээсээ хэлмээр болоод хэлсэн нь харцанд нь ил байсан. Гарахдаа хаалгаа хичээнгүйлэн дарж хаачихаад сэв сэв алхан одох нь залуужсан гэмээр хөнгөхөн байсан. Дараа нь би удаан бодлоо өвөөгийн хэлсэн өөр нэг үгийг. Өврийн дэвтрээ харахаас халгамаар болжээ, бүгд л өнхрөөд өгч хөөрхий. Одоо энэ муу дэвтрээ солиод ч би яах юм билээ гэх нь удахгүй өвөө нь ч гэсэн өнхрөөд л өгнө дөө гэх шиг эмзэг сонсогдоно. Хоолой зангирна...

19 January, 2012

Байна уу, параламентийн ордон уу?

... гэдийн би.  Аа тэхээр нэг эмэгтэй авна аа аягүй. Байнаа, ажил сайн уу Андаа гэж мэгнэ. Тэхээр нь би шууд загнадын алив ажлаа хий л дээ чи муу одоо. Тэр Баярцогттой яриулаадах , -байхгүй ээ, тэгүүл Батболдтой.. -Сү нь ээ.. - Тэгвэл Су нь байсан ч яахуу дээ ямар нэг хүнтэй л ярьчуул болкоодайна. - диид... диид...  Дахин залгана. За Уранаа маяглаадайлдаа цайндаа орсымуу гээл навс унажаамдаа миний дуу хоолойны өнгө хаха. Манай найз төрийн ордонд амьдардыш дээ, лаг уу. Би лав лаг гэж боддын. Аааа ястой аниа ажлаа хийнгээ утсаар яриал, утсаар ярингаа хумсаа хараал, дээрээс нь  хөлөө ачцан хөдөлгөж мөдөлгөөл худлаа том том улс орон эдийн засаг яриал суужээдаг байхдаа гэж би боддын. Ямар орж үзжээсан ч биш :). Тэнд байдаг хүмүүс чинь тэгж л харагдаад байдышдээ зурагтаар. Амьдаар нь харж үзэхийнсан гэж бодоод байхыг бодоход би атаархаад байгаан байна л даа тэ. Ойрд чинь нээрээ юу болоод нээх майр улс төржөөд байдаг болчивоо би. Улс төр намайг сонирхоод үнэн гай болжийнаа нээрээ. Би ямар сонирхох биш этр ккк.

Хүн зүгээр гоё найзынхаа тухай бичих гэж байхад бичлэг алаа хаячлаа л даа. За болье. Муу найзыгаа ингэж муухай төсөөллөөрөө гутгаад яахуу тусгай бээгий шахнаа тэгжуугаад. Миний найз чинь бол заваан муухай юм хийхнүү хэлэлцэхнүү хохьно болгоод өгөхийм шүү гээл засаг төрийг зүгээр ажиглаад суужээдаг цэвэр ариун хүн л дээ.

17 January, 2012

Байр байрандаа л байвал гоё, жишээ нь би эндээ...

     Заа хөөрхий захирал боулинг тоглох гээд гараад явчдын байж. Жаргацымаа нээрээ тэ. Ажлын цагаар нэг нэгрүүгээ сэв сэмхэн утас цохиол сэв сэмхэн гараад явцарчихын. Өглөө яасан нэг захирал ирдгүй ээ, чухал уулзалтын цаг тохирцон гэж мэдсээр байж утсаа хаагаад алга болцон гээл гадаад харилцааны ажилтан нь сандарч гүйгээд байсан. Өчигдөр би бас өөр нэг захирал дээр оров оо. Тэгсэн хачин хөмсөг мөмсөгөө атирцан л байнаа дөхөөд очсон  хөзөр тоглоцон суужаамдаа муу гахай чинь харин. Захирлуудын орон тоог хасчмаарын зүгээр, тэхээр одоо ажилгүйчүүд нэмэгдчих байхдаа тэ ккк.  

Тэр яахуу өчигдөр нэг нэвтрүүлэг үзлээ би. Тэгсэн нэг гудамжны нөхөр эхнэр хүүхэдтэйгээ орж байна. Дээр үед бол транщэээнь гэдэг байсын одоо танк гэдэг болсон гэнэ. Өдөрт 15000 төгрөгний юм түүдэг гэжээнэ хөөе. Дундаж цалинтай ажилтан шиг орлоготойн байш дээ. Тэрүүгээрээ юу хийх үү гэсэн за эхлээд бол 3 шил архи авна ах нь, тэгээд охиндоо дуртай юмыг нь авч өгнө тэр нь юу юм болдоо бас гишүүдийн ярианы хэлбэр орцон ай, за би энэ дөрвөн жилд ийм ийм юм хийсээн гэдэг шиг... Тэгээд байшдээ миний дөөөө гээл согтуу л болтоймаа шүд мүд ч байхгүйм угаасаа. Өө тэгсэн бас ингэнээ - яахаараа энэ муу улсын их хурлын гишүүд дандаа улсын их хуралд гарчэээдийн. Манай танкныхнаас яахаараа гарч болдгүйм ер нь. Тэр сонгуулийн сурталчилгааны мөнгө төгрөг нь бол хамаагүй бид нар 1000-аад танкчид өдрийн 15-аа өгөөд нэг танкчинаа улсын их хуралд оруулмаар байна гэсссс.. 

Юу вэ ай, бааснууд чинь яахгаадайнаа ер нь. Дуртай нь улс төр ярина тэ, болно тэ. Ийм үнэгүйдлийг нь өөрсдөө бий болгочоод  үхэр ямаагаараа дуудуулаад явжаахдаа ч таарсын. Би бол муусайн баячууд энэ тэр гэж ярих хамгийн дургүй. Өө муу гуйлгачин ч гэж боддоггүй. Угаасаа байх байх газраа зөв байж л чадвал хаа ч байдаг л зүйл.

      Өглөө бас ингэлээ. Үйлчлэгч эгч тэгжийнаа
- пэээ ёстой автобусаар дүүрэн архичид зүгээр..  /тагнай ташаад л эгч бол сүртэй ярина л даа ккк/
- Яагаа вэ? 
- яах юу байхуу өнөө хорин нэгэн мянгаа авахгүй юу ,өчигдөр чинь 15 билүү юүвлээ 16ш дээ тийн, тэгээл гударцгааж байхгүй юу?Яасан хүмүүс гэхээрээ ингэж явдаг байнаа..... энэ мэтээр эгч яриал би сонсоол, өглөөний мэндтэй хамт инээдэм болгоод өнгөрдөг ч үнэндээ эмзэглэл болон үлдсээр л байна.

Манай аав ээжүүд лав сонгууль өгнө гээл гоё дээлээ өмсдөг байсныг би санадын. Ээ төрийн минь сүлд өршөө гэж уулгалдаг хүндлэл нь байсымсан. Одоо харин биш болжээ. Төр түмнээ дээдэлдэг тэр ёс жудаг хаачаавээ.

Энэ төр нээрээ лав бишэээггг.  Чадку бол  тэр танкчиддаа өг дөө яшиг.. нүдний булай.


13 January, 2012

Ном битгий унш

 Сэргэлэн, хөөрхөн, ухаалаг, мэдрэмжтэй, нүүрний баясгалантай нүдэнд дулаахан, хүсэл тэмүүлэлтэй, бусдын бишээр амьдрагч тийм нэгнийг олох гэж удаан хайлаа. Олсонгүй ээ.Одоо хэр нь миний хүсэл биелээгүй л яваа юм байна даа. Би алга...

Зэ энэ яахуу гол өгүүлбэр гэхдээ голоос чухал нь өөр юм байгаан гэхгүй юу. Ном уншдын би заримдаа, \тэр нь ховор л доо :)\ тэгээд нэг юм уншчингуут гээв гэнэт өөрийгөө голоол унадын гачин. Тэгээд бодсон чинь ном уншихаар нэг бодлын юм мэдэж аваад ч байгаан шиг нөгөө бодлын өөртөө итгэх итгэл нь унаад ч байгаан шиг бүр эсвэл нөгөө уншсан том юмнуутайгаа өөрийгөө зэрэгцүүлж тавьчаад ч байгаан шигтэрнээсээ болоод урсаад л амьдарчих юмыг ургуулан бодож ядрал зүдрэлт замыг сонгоод ч байдым шиг эргэлзээ гэдгийг чинь бол харин жинхэнэ утгаар нь бий болгоод байдын.

Тэгээд нэг дүгнэлтэнд хүрлээ л дээ. Юм их унш... дутуу байна, түүхий байнааа гэж.

Яая даа хө.

11 January, 2012

Эр гормон давамгайлаад байна

       Тийм болохоор надад жоохон наастр хэрэгтэй байна.
 Би боддог байваа ирэхээсээ өмнө. Очжоол ёстой хамгийн түрүүнд хэдэн өдөр сапппь үсэрнээ яадын гээл. Тэгсэн яасан амжаагүй байжээтал л шууд ажил эхэлчлээ ш дээ. Яажаанбэ, найзууд жоохон анхаарал тавиул яасын над дээр. Хагас бүтэн сайн өдөр гэж байдын л юм байлээ ш дээ энэ орчлон ертөнц дээр чинь. Гэхдээ одоо нэг өдөр шөнө ууж идээд дуулчуул аягүй бол явдлаа даахгүй этр булай болох байхоо, үгүйн болуу. Та нар нэг шалгаач намайг гэссс кк


Би бас бодоод ингэж дүгнэвээ. Хамт олон дунд ороод хамгийн түрүүнд хов, хар яриагаар бол  тэ элдэв бусийн дэл сул тийм юм ярьж сур. Тэгвэл тэгээл танилцаж ядаад байх юм байхгүй ш дээ ерөөсөө мөн үү. Аниа нартай бол ааа ёстой та бол нээрээ тэ тасархай эмэгтэй дээ, яаж ингэж гоя тураадайн бэ, танай охин нээрээ яг та шүү гэж мэгээд. Тэгжээтал нэг хүн орж ирээд гарна за юу тэгэнгүүт нь өлгөж аваал гус хамаагүй. Өмссөн хувцас, өнөөдөр үсээ яасан маасан яриал ай. Энэ чинь заавал муулах гэсэн үг биш, зүгээр магтаж ч болийшдээ гол нь л ам хуурайгүй бай, ярь ерөөсөө дээр хэлээд байгаа тэр дэл сул юмыг нь. Үгүй над шиг ингээл өвгөн дарга нартайгаа улс орон яриад суугаад байвал хэн чамтай баасан гаригийн орой явахын бээээ... тйиш дээ.

    Сүүлийн үед нээрээ нано өмд цамц их өмсдөг болжээ хүмүүс. Хүргэн ах л бүр салахаан байсан байна лээ гэснээс  би нээрээ нэг машин авах санаатай, тэгсэн үнэмлэх байхгүйн байлээ ш дээ би гэдэг амьтны үр чинь хаха. Энэ дээр л харин эм гормон хэт ялгараад байгаам даа.  Тэгээд жолоонд суух санаатай, тэгсэн 2 сар гэсэн билүү юувлээ ингэж явжээтал аягүй бол худлаа болохын байна л даа. Нөгөө бороо орохоор л за хоёулаа маргааш янзын дулаахан байшин баринаа  гээл маргааш нар гарахаар гэдсээ илж хэвтээд л байдаг сармагчингийн күүкэлдэй байдаг шиг би гэж нэг юм болохоор л санахын нэг юмыг кк.Сармагчны гормонтоймуу хаашаан.

       Ноднин билүү би нээг их найз залуутай болмоор санагдаал баахан шуураагүй юу кк. Тэгсэн тэр үед нэг залуу бий боловоо надад. Тэгээд дараа нь бүр мартцан байгаам даа. Гэнэт саяхан саналаа ш дээ гэхгүй юу.

Би нээрээ чамд сайн байхааггг. Чи намайг хүрээд ирээч гэсэн, хамт монгол явья гэсэн, тэгээд бас хөөрхөн гэсэн, хөдөлгөөнтэй гэсэн энэ янзаараа чи лав удахгүй нөгөө юу яах байхаа гэсэн тэхээр нь уур хүрээд дахиад мартчмаар санагдсан... Тэхдээ л уржигдар би аймар эрт орондоо орж байгаад бодоод хэвтээд л байсааанггг чиний тухай. Чиний төрсөн өдөр минийхээс нэг жил нэг өдрөөр ах тэ? бодоод байсан чинь гоя ч юм шиг тавилан ч юм шиг этр хаха . За тэр чи ч яахуу...

    Манай захирал нээрээ их гоё хүн ш дээ. Би ч өмнө нь идэж уудаг муусайн юмнууд гээл муулдаг байсооон үнэн. Гэхдээ миний боддогоос өөр байдын юм шиг байна зарим нэг зүйл.

Ээ тэгээд элдэв юм ярьж суухаар энэ хэдэн эрчүүдтэйгээ уул ус ярьсан шигээ суух нь над хавьгүй дээр  санагдахын миний хүйс солигдоод төрцөн байхөө яагүй бол..  Эсвэл жоохон наастр дутаад байгаан болуу :) 

09 January, 2012

Эрдмийн их өргөө минь сайн байна уу?

      Эмтэлж, эрээчиж элээсэн оюутны шаргал ширээ. Эндээс л эцэж цуцашгүй их мөрөөдлийг олж авсан санагдана. Тэр оргиж буцалсан омголон их хүслээрээ одоо ч хөглөөстэй л явна даа. Цагаан сахлаа имрэн судар дэлгэн суугаа өвгөн эрдэмтэн шиг чуулсан түмэн оюутны эрдмийн их өргөө минь сайн байна уу? Шуугин угтах чимээнд чинь өөрийн эрхгүй сэтгэл дэгэлзэнэ.Санахгүй байхын аргагүй гэгээн ордон минь. 


        Халдаж зүрхлэхгүйдээ бус хүндлэн дээдлэхдээ хажуугаар нь зөрөхдөө ч харцаа доошлуулж өнгөрдөг эрхэм багш нар минь янзаараа байна. Өглөө бүхэн дуу хангинааж угтдаг үйлчлэгч эгч, авсан номоо удаачихаад айн бэргэн байж ахиад л ордог хоёр давхарын номын сан, өнөөдрийг хүртэл нэгнээ түшиж яваа андууд минь, өгсөж уруудахдаа өдөр өдрөөр хэлхэж үлдээсэн бидний дурсамж, одоо ингээд санахнээ хамгийн сайхан бүхэн минь эндээс л эхлэлтэй шиг. 

Энэ ертөнц дээр утга учиргүй зүйл нэгээхэн ч үгүй гэж би боддог юм. Бодлыг минь батлах мэт ирэх учрал тохиол бүр өөрийн шалтгаантай байх.  Амьдралын зураг төөрөг гэж байдаг бол би тэр замаараа л яваа юм болов уу даа гэж заримдаа гайхдагЭсвэл цаг нь болсон бүхний биелэл өөрөө ирдэг байх.

Тэр жил их сургуулиа төгслөө. Ажилд орлоо. Цаг наргүй, цалин багатай, санаанд багтаад л байх тэр сэдвүүдээрээ санаандаа тултал  юм хиймээр тогтож суухын аргагүй болтлоо адган яараад, ингэж бодохдоо эрх чөлөөгүй мэтээр өөрийгөө төсөөлөн бухимдаад .. Болохгүй болохоор нь шантарч эхэллээ. Ахиж ажилдаа явмааргүй санагдаад нэг өглөө сэрэхдээ өвдчихдөггүй юм байхдаа гэж хүртэл бодож байсан тухайгаа эгчдээ яриад инээлгэж байсан юмдаг. Харин анхны хамт олондоо би хайртай.

     Тэгээд хүний хэлснээр хийхээс хэтрэхгүй нэгэн урсгалт уйтгартай гэмээр өвөл хаврын өдрүүдэд орь ганцхан хүслээр л дараатай явлаа. Гэрэлт хотууд даллан дуудаад, гадаадад л байвал жаргал юм шиг эндээс залхаад... Гэтэл гэнэт л нэг өглөө урилга  хүрээд ирсэн. Хачин шүү. Ингээд номын дуунаас уятай явж одлоо. Сураад л байсан. Хэдэн сар жилээр зөвхөн өөрийнхөө л тухай бодоод, үзсэн мэдсэнээ хав дарж хураагаад л, хуурамчхан инээмсэглэдэг хүний нутагт амьдраад л байсан. Нутгаа санасан, уйлсан, өчнөөн шөнө ээжийгээ зүүдэлж сэрсэн. Ихээ өөрчлөгдсөөн би. Хүн болсон. Өөрийгөө л биш өрөөлийн тухай бодож сурсан. Ирмээр санагдаад, эх орныхоо тухай сонсох бүр ийшээ огшдог болсон.  Даанч буурайхан шүү дээ Монгол минь. Болдогсон бол дахиад л санаанд минь багтаад байгаа бүхнээ санаандаа тултал хиймээр...  

Багаас нь эхэлнэ ээ. Барилгачин болно би. Мөрөөдлийн хотынхоо элс тоосго бүрийг бид өөрсдөө зөөнө. Өвөө эмээ, үр хүүхдүүдийнхээ өглөөн нарыг амгалан угтах тэр өдрүүдийг  авчирна. Залуус минь оюунлаг байгаасай гэхдээ замынхаа эхлэлийг би Их сургуулиасаа тавьж байна. Шат нь өндөр байг.

Хүмүүс нь бүгдээрээ өглөө ажилдаа инээмсэглэн ирээд орой гэрээдээ яаран харьдаг аз жаргалыг  хүсч байна  би эх орондоо.

06 January, 2012

Эрхэм анд эх орондоо ирлээ

 ... этр гэсэн гарчигтай мэдээнүүд хаа сайгүй цацагдаад сүртэй байнаа тэ гэвэл яахуу хаха. Гоё л байдаг байхдаа бодвол. Амьдралдаа ганц кинонд тоглочоод үхэхийнсан. Энэ ч гэхдээ мөрөөдөл биш мөнгөтэй хүний л хийдэг ажил болсийм шивдээ. Энэ нэгхэн жилийн дотор тавин хэдэн шинэ кино хийгдсэн байна гэнэ үү.  Сая тв-ээр тэгжийшдээ. Би тэгсэн аршаантын арван наймаа ч үзээгүй явжээдаг араачдээ биздээ. Гэхдээ ч Монголд ирэхээр л нээх гоё амьдралын эрч хүчээр дүүрэн болоод байдгийн би нээх хачин. Авилга мавилга өгнө шүү дээ. Тэгээд л хэдэн найзтай чинь улс төр мөр яриал. Надад зохидгүйм шиг байгаан тэгсэн ч хүн өөрийгөө голохгүй нь сайхан юм даа. Одоо бас сонгууль яриал яваа гээд бод л доо би шүү дээ очиж очиж хаха. Энэ улс орон хөгжкүэггг.. хэрвээ над шиг хүн хөгжил яриад явжээвал. Гэхдээ азаар би биш тэднүүс нэр дэвшдэг нь яамай даа тэ. Тэ гэснээс тэднүүст хандаж нэг үг хэльяа а.

  Замын түгжэээнд хамаг сайхан залуу насаа гээжийшүү. Болзоондоо очих гэж яваад бөглөрөөд хоцроод нэгэндээ гомдоод уурлаад салж байгаа хүмүүс мэр сэр байна шүү. Ингээд байвал хэн хоёр нь ойлголцож нэгнээ хүлээж гэр бүл болж хүүхэд гаргаж улс орныхоо хүн амыг нэмэх юм болж байнаа. тануусын хүүхдүүд ч яахуу гадаадад байдаг гээ биздээ. Соронз сэтгүүл дээр тэгсэн байлээ ш дээ. Тэгж яриул би ч гэсэн гадгаадаас ирсэн хүн байна. Маяглаад байгаарай.Тэгээд байвал чинь хүнтэй суухкуу шүү уг нь би таван хүүхэд гаргах байсын хохь чинь этр  хаха.

 Дээрээс нь хэдэн төгрөг бол зүгээр тахины жолоочид төлөөд төлөөд явчжээнэ. Төлкү бол улс хөгжихгүй биздээ. Ёооёо над шиг ингэж зүрхээрээ шанал л даа тэднуус ээ, тануус биш шүү ккк. Ингэлээ өчигдөр, ойрхоон газар явку юу тэгсэн 3000 гэжийнэ. Үгүй байлгүй дээ гэсэн за тэгүүл 2500,- за тэгүүл гэдэг чинь юу гэсэн үгийн? Юу юу гэсэн үг байхуу дээ тэгээд 2000ийг л өгчөөч дээ гэсссс хохо. Санаанаасаа зохиож хэлдиймүү хаашаан тэ.Тануус харин ийм байвал эх орон хөгжкүүеегг.. Тэднүүсийн хажуугаар тануус минь битгий ингэжийлдаа биднүүсийгаа.