29 February, 2012

Харшилдам гурав

Шинэ найз 1.  Өдрийн хоол хамт идэх зуураа өглөө таксинд өгсөн мөнгөнийхөө хойноос харамсана. Тагнаа ташин шогширно. Хайран мөнгө, хайран мөнгө... Хоолоо идчихээд гарахдаа аяга тавгаа хамж тавина. Ширээн дээр асаасан лааг унтраана. Үйлчлэгчийг нь дуудна.Төлбөрийн хариулт 200 төгрөгөө нэхнэ. Гарч яваад өчигдөр орой уйлснаа тайлбарлахдаа уншсан номын нэг хэсэг нь өөрийнх нь амьдралтай адилхан санагдсан гэнэ. Хажуунаас хачиг шиг зуурна. Хальтарч ойчихоос айгаагүй хазгай туруй гишгээд байна өнөөдөр өсгийтэй гутал өмссөн байгаа биз дээ хар л даа гэнэ. Хөөрхөөн бүр нэг. Тэр надаас тэс өөр.

Шинэ найз 2. Охин нь надтай чацуу. Ааш нь ил. Ширүүн хурц төрхтэй ч чимхлүүр хүүхнүүдийн ярианд нугасгүй. Дургүйг нь хүргэсэн хүнийг алгадаад авахдаа зүгээр л нусаа нийсэн мэт хөнгхөөн хүлээж авна даа гэмээр танхай. Тамхи татна.Угсруулна. Долоохон хоногийн өмнө өрөөсөн талруугаа татаж өвдөөд эмнэлэгт хүргэгдсэн байж өнөөдөр ганц тайгэр гусий л гэнэ. Өмсөж зүүсэнг минь анзаарна. Өөдөөс шууд асууж үнэ хөлс, өгзөг хонго ярьдаг нь цагаан. АТМ-ээс мөнгө авахдаа гарч ирэхээс нь өмнө картаа аваад арилж одно. Эргэж очоод тас загнана. Тэгснээ нэг мэдэхэд л учраа ололцчихсон инээж харагдана.  Тэр бас л надаас өөр.

Тэдэнд намайг татах учир байдаг нь тэр " өөр" нь ч байж мэдэх юм. Тэднээс би байхгүйгээ олох гэж биш, байгаагаа уусган шингээх гэж ч биш, харшилдам тэр зан зандаа зохицон байдгаа, заавал тэр олны дундаас хамт удаан байдгаа, хааяа нэгнийдээ очиж мар мар хийхдээ харихсан гэж яардгүйгээ би найзлахын шалтгаан гэж боддог. Бид гурав тэс өөр.

3 comments:

Тэмээчин бүсгүй said...

Тэс ѳѳр чинь гого ш дээ, Бүх юм нийлэхээр хэлхэлдэх гэж бѳѳн ажил ккккк

tumee 33 said...

tiim ch yumuu...

K said...

yanziin l 2 naiz bna.