31 March, 2011

Хэзээ би дурлалаас залхахад

Хэнгэнэтэл дуулмаар болоход хавар ирж
Хэн нэгнийг санахад минь навч унадаг
Уучлал хайж уртаар санааширахад
Уржигдрын тухай ертөнц мартдаг

30 March, 2011

Сэрэл мэдрэмж дээд цэгтээ тулвал..

       Эрэгдэхийн өмнө нарс, гацуур зэрэг зөөлөвтөр модонд эрэг суулгах нүхийг хадаасны урт, бүдүүнд нийцүүлэн шөвөг буюу өрмөөр гаргана. Тааруулж зөв нүхэлсэн бол эхлэн гараар амсуулж суулгаад дараа нь өрөөсөн гарын хүчээр халивдан

29 March, 2011

Чи миний жинхэнэ таашаал


     Энийг сонсохоор хөөрөөд ч байгаа юм шиг, хөндийрөөд ч байгаа юм шиг...  бүх зүйл хаос болон хувирна, чи миний жинхэнэ таашаал. Би чамгүйгээр амьдарч чадахгүй

28 March, 2011

Дүнн... шунн.. як ! Яая дүлийрчлээ ш дээ би

 Ай? юм хэлсэн үү хө? аан би харин чамайг юм хэлэв үү гэж бодлоо. Ай? дахиад юм хэлсэн үү хө? Ёооё  за больё юу ч дуугараад юугхүү зүгээр дуугүй л байя тэ. Юу ч ярихгүй, юу ч сонсохгүй зөвхөн амны хайрцагаараа ойлголцуул ойлголций. Чих дүнгэнээд шуугиад энэ одоо юу болоод байна аа.

27 March, 2011

Миний охин ээждээ ирнэ

      "Далайцэрэн давсаан" ыг бичихдээ би найдан хүлээх итгэлийн цогтой, хэнийг нь мэдэхгүй ч хэн нэгнийг буруутгамаар, үгүй гэж бахирмаар үл итгэхийн манантай байлаа. Одоо харин орчлонгийн өнгө алаг биш гэж зүтгэмээр, хэнийг нь мэдэхгүй ч хэн нэгнийг хаймаар, ирнэ гэж хүлээмээр, итгэн найдахын сэтгэлээр үүнийг бичиж сууна.

26 March, 2011

Анир гүм, нам тайвны дундуур навчис гөлөглөх өвдөлт мэт

       Хүүхдийн дуу чихэнд дуулдаад, ход ход инээх нь нүдэнд харагдаад суух газраа олж тогтохгүй сэтгэл уймарсан ийм орой болгоныг би диваажингаас ирсэн гэж боддог. Тэнд Эмүжин минь байгаа. Хошуун дээр нь үнсэхэд сүү амтдагддаг энхрий охин минь ээждээ совингоор ирж байна гэж гуниг бүхнээ би гэгээн болгож буцаадаг. Миний охины ирэх зам ийм үдшээр ч гэрэлтэг.

Чиний төлөө би ингэнэ





Би чиний төлөө юу ч хийж чадна. Би чиний төлөө юу ч хийхэд бэлэн. Гэхдээ би юу ч хийхгүй. Учир нь юу ч хийж болохгүй. Мөн үү?

24 March, 2011

Захирлаа би чамайг онилчоол байгаа шүү

    Сая нээх гоя ах хараад аа. Тэр өмссөн хувцасны сүр хүч болоод өөрт нь зохисон гэж ванлийм. Тэгээд дээрээс нь нүд шүд, нуруу туруу, өгзөг хонго, өвдөгний хонхор гэж лааалала...  Англи, орос, хятадаар уйлна дуулна гэвүүл яахуу ёооё арай ч дээ нээрээ гэмээр.

22 March, 2011

Шөөөтгөр алгад... гар атгаад өгчкүүн байж

      Өнөөдөр яг өлсөж үхэх дөхсөөн баларсан. Хамгийн их хичээлтэй өдөр байхгүй юу. Тэгээл яахуу дээ гүрийгээл суугаад байлаа гэдэс дуугарч этр олон нийтийн газар онцгүй авиа гаргажийнэ. Тэслээ. Эхэндээ өө өлсжийшүү тэ гээл өөрийгөө саатуулаал байсан сүүлдээ бүр дуугарах ч тэнхэлгүй болсон хаха. Цаашид тэвчиж чадахгүй нь. Шууд хоолон зүг гүйсэн, эрчиндээ таварцагласан. Тэгж яваад түрүүвчээ гээсэн гэж айсан тэгсэн гэртээ мартсан байсан баярласандаа дэвхэцсэн этр...

Нэг бөгсөнд хэдэн өмд хэрэгтэйн

         Бодоод байхнээ нээрээ тийм л байгааз дээ. Өмсдөг өмсдөггүй өчнөөн л юм байхын. Тэгээд өөртөө таалагдаагүйгээ хаяя гэж зориг шулуудаад бүгдийг нь гаргаж ирэнгүүтээ дунд нь хөлөө жийж сууж байгаал этр хэдэн хувцсандаа сүрийг үзүүллээ ш дээ өнөөдөр кк.

20 March, 2011

Маргааш бороо орвол

Маргааш бороо орвол
Би заавал уйлна
Гутлаа нортол хэрэн тэнэж

17 March, 2011

Яадгаа алдтал баяжих миний санаа

      За өнөөдрийн тайлангаа тавихаар ороод ирлээ дээ. Би нээрээ блогт оржийх шиг байнаа. Нэг хулгайч нөхөр юм хулгайлахгүй л бол унтаж чадахгүй аргаа бараад өөрийнхөө гутлыг сэмээрхэн дэрэн доороо хийгээд унтсын гэнэлээ. Тэрэн шиг хүмүүс цаад чинь хөөрхий блогчин болцымлэ ш дээ зайлуул гээл яриул одоо яаанааа.

14 March, 2011

Хамтын амьдрал

      Хамтын амьдралаа гэдэг нээрээ их оворжуу асуудал юмайшдээ ер нь. Хүнтэй сууж үзээгүй ч гэсэн бага сага мэддэг болжийно. Учир нь өрөөний найзтайгаа хамтран амьдраад жилийн нүүр үзэх гэж байна. Ээ тэгээд хүн л юм болсон хойно дутагдал, илүүдлийн юм байлгүй л яахав. Ингэж бодсоор, итгэл алдарсаар энэ тэр гээд дуулаад төөрөөд явчуул яасын.

Үрэн таран амьдралаараа туучиж дуусгаад

Өөр шиг минь чи өргөн дэлхийн тухай бодвол өнөөдрийн хоолныхоо төлөө би гуйлгачин шиг сэтгэнэ. Учир нь би өөрөөр амьдарна бусдаас. Надад өрсөлдөөн гэж байхгүй.

12 March, 2011

Санаанд чинь би дандаа л инээж очдог байх....

Дулаахан тэр цаг хугацаа өвөрт минь үлдсэн байхад
Дундуур тавилан гэж гоморхоод юу хийнэ би чамдаа
Дэргэд чинь зүсээ гээж өтлөлгүй зугтаж одоол биз
Дэгэн догон хорвоо гэж туниад юу хийнэ чи наддаа
    Санаанд чинь би дандаа инээж очдог байх
    Санахгүй гэхдээ чи бусдыг үнсдэг байх
    Учирлаж гуймаар өдрүүдэд нулимсаа барж
    Уйлж суусныг минь чи хараагүй хойно аргагүй дээ
Санаанд чинь би дандаа л инээж очдог байх....

Хайрлаж шатсан дурлалын хиншүүтэй он жилүүд

      Өнөөдөр удаан уулзаагүй найзтайгаа таараад сэтгэл хөдөлж үхэх дөхлөө ш дээ. Уулзсан гэхээр улаан нүүрээрээ биш л дээ. Уг нь уулзахсан, учрахсан гэж хааяа хааяахан бодох л юм. Найз саяхан аав болсон гэж байгаа. Баяр хүргэх гэсэн нэг эвгүй ч юм шиг санагдаад яаж солиорч байгаан байгаан би одоо. Тэгж хэлж чадаагүй ш дээ.

11 March, 2011

Хүн алах нь л дээ ... чинь

           Хичээлээсээ дөнгөж орж ирсэн чинь утас дуугарлаа. Монголоос залгажийна. Айн аниа юу байна аа гээл налиганах гэсэн чинь өөдөөс шууд хүргэн ахынхаа утсыг санажийна уу яг одоо гээл мэндийн зөрөөгүй нэхсэн. Би дагаал сандаччдын байгаа биздээ.  Ядаж байхад яасан олон оронтой юмдээ. Нэг .. ес .. зургаа бишээ нэг..зургаа.. ес бүр бишээ, юу билээ за байжээгаарай гээл.  Oh my lady gaga!  надад чинь нээрээ дэвтэр байдаг ш дээ.

09 March, 2011

Явдалтай Оксана

           Манайхны дунд нэг ийм нэр их алдартай байж билээ. 7 сарын өмнө шахуу юм даа. Анх сургууль эхлээл тэр тэндээс ирсийм байлээ, энэ энэ хоёр уулздын байлээ нтр гээл. Танилцахдаа бөөндцөн тэгээд тэр дундаас нэрийг нь олж цээжилсэн хүн бараг байхгүй. Цэнхэр дээлтэй салаа гэзэгтэй нь миний Цэцэгээ гэдэг шиг л шар толгойтой болгон Оксана.

07 March, 2011

Будда, Есүс, Аллахаас тэр арай өөр

       “Өөрийн үйлдсэн эдгээр буяны хүчээр эх болсон хамаг амьтдын тулд цаг ямагт би тамд төрөх болтугай. Тамд төрсөн хойноо ч тэдний зовлон шаналалыг өөртөө үүрч үүрд бурхны хутагийг эс олох болтугай” 
Ямар агуу сэтгэлийн хүч вэ?

Үхэхдээ гэрээслэх үг минь үнэ цэнэтэй

        Хайраа хайр нь байнаа, миний хайр юу хийж байгаан, хайр нь унтах гэж байна, аан миний хайр хүндэрч байгаамуу? гэнээ.  Энэ үгнээс намайг  шигшээх гэж хүмүүс хоорондоо ярилцсын биш байгаадаа.

Би тэнэг хөөн..


              Нэг хүн надад цаас дамжуулж өгсийн. Тэгээд өөр хүнрүү өөр хүнээр өгч явуулсан нь үнэн. Тэгсэн 6 сарын дараа надад цаас ирдийн. Гэхдээ тэр надад дамжуулж өгөөгүй. Өөр хүн авчирч өгсийн. За би ямарч байсан цаастай болчлоо.  Гэнэт нэг өдөр өнөө завсрын гар надруу утасдаад ирж цаасаа ав гэхгүй юу. Би гайхцан. Надад цаас байгаа ш дээ гээл.. Юун цаас билээ гэсэн чинь юуны чинь юун цаас бичгийн цаас л байхгүй гэж байна. Өө нээрээ тийм л дээ

06 March, 2011

Яавал чиг яана

         Идэр залуудаа би дэлхийг өөрчилье гэж боддог байлаа. Өтөл насандаа эх орноо, гэр бүлээ өөрчилье гэж боддог боллоо. Үхэхийнхээ өмнө өөрийгөө л өөрчлөх хэрэгтэй байж шүү дээ гэж бодсон тухай нэг гоё үг байдаг даа.  Энэ үгийг ийм эртдээ олоод сонсчихдог би яасан азтай хүн бэ? Үхэх хаа ч байсын одооноос өөрийгөө мэдээд, таниад сэтгэл ханамжтай амьдарчихаар чинь үгүй мөн жаргалтай өөд болох нь ээ дээ.

05 March, 2011

Муу нойлын ногоон тэг

         Нэг нөхөр намайг зад шүүмжилсээн сая хоооох тэр үгний уран цэцэн гэж жигтэйхэн юмаа ердөө. Утга нь зөв бичсэнгүй гэж загнажийнэ. Муу нойлын ногоон тэг минь энэ тэр гээл авч өглөө ш дээ ёстой. Би хариу бичээгүй. Юу бичихэв дээ, бас хэд гурван үг чулуудалцвал ч чулуудалцаж чадах л хүн шүү. Уран сайхан биш ч урсгаад байж дөнгөнө гэж байгаа. За тэгээд яршиг төвөг биз дээ.

Би гэрлэмээр байна этр..


      Хэд хоногийн өмнө нэг найзтайгаа яахоодлоо. Насны зөрөө үл хайхран найзалсан хоёр л доо бид чинь. Би бол байнга чи л гэдийн. Тэгсэн аххүүтэй ярьсны дараа би нээх сонин болцон. Хамаг чиг шугам минь муруйж тахийгаад, амьдралын зорилгодоо хүртэл эргэлзээд ч унах шиг...  Ойрын хэдэн сар ер ийм юм бодохгүй явсан байхгүй юу уг нь.

03 March, 2011

Тулаад ирдийн бол түшээд зогсчино доо

 ... Эгч ингэнээ. Эгч нь гоё чихэр, чоко энэ тэр өгч явуулж чадаагүй шүү миний дүү горьдов оо гэсийн. Тэгэхээр нь би зүгээрээ эгээ би чинь том болцышдээ гээд хэлцэн. Би угаасаа жоохон л горьдсым чинь, бараг горьдоогүй нтр хэхэ..  Бодоод байсан чинь би нээрээ том болцын бишүү айн.

01 March, 2011

Хорих тусам тодорно

     За өнөөдөр түвшин дээшилсэн, дэвшсэн гэж байгаа. Одоо ч ёстой энэ эрчээрээ өнкөрчдийн байгааздээ харин ч нэг. Зарим хүмүүс хачирхаж энэ тэр харьцаад ч байх шиг. Андууд тэгж тэнэгткү шүү. Бодож санаж яваа зүйлийнхээ төлөө золиосолсон юмтай хүн шүү би.  Зорилго нь томдцон л  байгааз. Ичкү дөхүү. Эх орон надаар дутна нтр гэж солиорно согтуудаа.  Яадыын бээ үхсэн.  Эцсийст тархиндаа илүү нэг нугалаатай л гар байгааз тийм биддээ. Тийм шүү дээ мангасыг дарсан тэр хүү чинь гэж мэж дуулаад алхуул алхья хамтдаа нтр.. 
Эх орон чиний төлөө зүтгэнэ би, хорих тусам чинь тодорно  нтр хаха. За амжилт манайхаан.