07 March, 2011

Би тэнэг хөөн..


              Нэг хүн надад цаас дамжуулж өгсийн. Тэгээд өөр хүнрүү өөр хүнээр өгч явуулсан нь үнэн. Тэгсэн 6 сарын дараа надад цаас ирдийн. Гэхдээ тэр надад дамжуулж өгөөгүй. Өөр хүн авчирч өгсийн. За би ямарч байсан цаастай болчлоо.  Гэнэт нэг өдөр өнөө завсрын гар надруу утасдаад ирж цаасаа ав гэхгүй юу. Би гайхцан. Надад цаас байгаа ш дээ гээл.. Юун цаас билээ гэсэн чинь юуны чинь юун цаас бичгийн цаас л байхгүй гэж байна. Өө нээрээ тийм л дээ надад байгаа байгаа би авцан ш дээ гэсэн чинь л өнөөх маань бахирцан надруу. Чи хэнээс авсан, тэр хүнээс авч болохгүй, чи тэгээд тэр хүнд юу гэж хэлсэн. Тэнэг юмуу надад эхлээд хэлэх ёстой байсан юм  гээл.. Үгүй, үгүй танд ч гэсэн цаас байгаа гэсэн ш дээ яагаад уурлаад байгаа юм бэ? За за би дахиад л таниас авчихья л даа тэгээл ок гэсэн чинь. Надад цаас байхгүй чи одоо юу яриад байгаан, яах гэж тэр хүнээс авч байгаан бэ хөөш чи гээл  бахираад л байсан. Би утсаа тасалцан аймар санагдаад... Дахиад залгажийнэ. Байна уу гэж амжаагүй байтал л бас бахирцан.. Би одоо яах ёстой вэ? Дахиад тасалчих уу манайхаан. Тасалцан шүү. Дахиад залгажийнэ. Аваад яахын тэ? авсан аваагүй бахирахаас л хойш.  Миний үгийг ямар сонсох биш.
Тэгсэн өөр утасруу залгажийнэ. Өөр хүн авлаа. Намайг сэтгэцийн өвчтэй гэж оношилсон тухай мэдээлэл иржийнэ. Би гэдэг хүн сэтгэцийн өвчтэйн байна.  За тэгээд галзуу хүний өөдөөс галзуу юм шиг л байхгүй бол галзуу болдын байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ.  Би сэтгэцийн өвчтөн. Харин тэр шулам . Одоо тэр юу ч гэж бахирсан надад хамаагүй, учир нь  БИ ТЭНЭГ ХӨӨН....

No comments: