22 March, 2011

Нэг бөгсөнд хэдэн өмд хэрэгтэйн

         Бодоод байхнээ нээрээ тийм л байгааз дээ. Өмсдөг өмсдөггүй өчнөөн л юм байхын. Тэгээд өөртөө таалагдаагүйгээ хаяя гэж зориг шулуудаад бүгдийг нь гаргаж ирэнгүүтээ дунд нь хөлөө жийж сууж байгаал этр хэдэн хувцсандаа сүрийг үзүүллээ ш дээ өнөөдөр кк.

Гутал хувцас, оо сойз, дэвтэр ном, гадаад дотоод бичиг баримт хамаг юмаа нийлүүлээд нийлүүлээд ганц муу четодантай л өрх тусгаарлаж билээ. Тэр үеэ бодуул бас хөрөнгөжчцийн биш үү айн? Эрдэм өвөрлөн ирэхээр ниссэн хээрийн галуу би чинь. Гутлын тавиур, хувцасны шүүгээ, ширээний чийдэнтэй ч болцон байх шиг ккк. Одоо буцах болуул энэ их эд хөрөнгийг чинь яана вээ.
    Нэг хүний амьдрал гээд еөөр ялгаа байдгүйн байна хөөе. Аяга таваг утас зүү индүү тольноос өгсүүлээд яг л айл байгаам чэнн. Хүн тоож хулгайлахгүй ч хаяхад хайрым даа.
Ёстой бүгдийг нь баглаж аваад тэврээд суучихийнсан. Онгоцны үйлчлэгч гэж онгироод айна уу үгүй юу өөрөө этр гэж нэг муухай харчаал, ажилдгүй чихэвчээ углачихаад толгойгоо савлаад юу ч сонсоогүй царайлаал этр багшийн дээдийн автобусанд байгаан шиг гүрийвэл алуулдаг болуу. Тэгээд түлхээд буулгасан ч дараагийн автусаас гээгдэх хүртэл гэрлүүгээ нэг буудал дөхөж л байна даа. Одоо гуравхан хөөгдөхөд цаашаа алхцан ч ойрхон доо гэж мэж бодоол хэлгүй дүлий болж жүжиглэдэг оюутны андууд байхгүй ганцаараа арай барку ч юмлуу этр. Агаараас хөөгдүүл бүр алингаа алдсан юм болохынч юмлуу этр... За тэр ч яахуу хэрэгтэй хэрэггүй юмаа эртхэн ангилж ялгаад салах ёс хийх сэтгэл санааны бэлтгэл хангахаар шийдсэн гэж байгаа хаха хаа байсан хагас жилийн өмнөөс.

       Би нээх хачин эмэгтэйн байж дэлгүүр хэсэх дур хүсэл, эдийн шунал эдэргүй төрцөн домброом. Харин нэг явуул сонголт  монголт, таашаал тачаал  гэж найгүй ш дээ. Ард түмэн мэднэ. Эрэгтэй хүний хувцасанд бол бүр майррр. Даанч худалдаж авч байгаагүй л дээ хөөрхий. Аваад өгчих хүнгүйм чинь. Ах эгчтэй хамт бол явж өгжийсөөн хариуд нь юу авч өгөхийн мөхийн гэж үнэд оржийж л ам тангарагтай хөдлийшдээ бас. Тэгснээ ямар дэлгүүрт хаана яваад байгаагаа мээдкү. Аль нь баруун нь билээ би алинд нь явж байгаа билээ гээл. Бараг л төөрийшдээ.

     Төөрөх гэснээс энд ирснийхээ дараахан би нэг удаа төөрдийн дэлгүүр дотор. Дөрвүүлээ явсын. Нэг харсан нөгөөдүүл байдгүй шүү. Хамаг хөлс асгацан зүгээр урсаал, нусаа татаал, уйлкаал этр хөгөө чирсээн. Юун юм үзэж харах. Гэхдээ эсэн мэнд нэг юм намайг олж авсан, би ч сайндаа тэднийг олоогүй. Болку бол төв хаалгандээр очоол гэвтчий гэж бодоод төв хаалганаасаа бас төөрцөн явжийсан чэнн  харин таньдаг нэр ч сонсдоод байх шиг, мэддэг хэлээр ч дуудаад байх шиг тэгэнгүүт нь гүйж очиж тэврэлдээл этр хаха элгийн элгийн.

Манайхан гэж найгүй дэлгүүрийн хоббитой хүүхнүүд. Мөнгө буулаа л бол нийлж аваал шидчийшдээ ерөөсөө. Үнэн кайптай. Эхлээл намайг явьяа гээл дугтарч чирээл шахуу явдаг байлаа сүүлдээ явахуу гэснээ өөрөө л мэд гэдэг болсон одоо бүр асуухаа ч байсан доо сайхан. Угаасаа надтай явуул дэлгүүрийн ойролцоох хоолны газар л өнжинө эсвэл одоо ч орой болжийно доо гээл хөлөө зөөж ядсан хүнийг дагаад харих хэцүү, хаяад хэсэх хэцүү л болдог байлгүй дээ хэхэ. Яадын тэ угаасаа худалдаа наймааг бол шууд шууд хуруу гараа ханцуйндаа тохиролцоол авуул аваал аваал явчих хэрэгтэй ш дээ тйим биддээ. Тэрнээс авку байж авкжаагаам шиг өмсөж өлгөж этр өдрийг бартал тэнэх хэрэг байхгүйздээ.

     Би тэгээд бодсын ер нь. Аймар авсаархан ерөөсөө 25-хан кг-д багтаж амьдрах нь зүйтэй гэж. Угаасаа дэлхийн жишиг тийм юм бишүү. За яахуу торгуулийг нь төлөе гээд хоёр гурван кг илүү байж болохын тэ. Одоо хэдэн жил онгоцонд амьдарна гэсэн төлөвлөгөө байнаа надад энүүхэндээ гэж хэлэхэд ккк. Тэгээд яахуу дээ дараа нь сайхан цуглуулж амжийшдээ. Ингээд бодохоор идэж уух өмсөх зүүх эд хөрөнгийн хэмжээ хамаагүй багасаад иржаам. Ном ёстой балайр хүнд нөгөө авсаархан амьдралын маань хамаг жинг эзэлчкээд, хасах гэхээр хаашаа явах гэж байгаа зорилго устчихгээд, тэр зорилго байхгүй бол ингэж нээх хэдхэн кг-нд багтах гэж санаагаа зовоох хэрэггүй авилга авсан шиг, таргалсан шиг, тав тухтай байр байшингийн юм бодсон шиг амьдрах талын юм бодох болниздээ тэ. Тэгэхээр одоо хэдэн ном, хэдхэн хувцас, хоёр гуравхан гоёл чимэг байхад л ерөөсөө хангалттай хөрөнгө юмиймайна. Бусад нь зүгээр хэзээ ч, юу ч болон хувирхад бэлнээр бэлэн мөнгөний картанд этр ккк.


6 comments:

Anonymous said...

neg baihad bolno doo

Эртний анд. said...

uu za za gants umdiig chin tegeed urdaa barihu ardaa barihu, hoyula yur ni shaldan guijiiguul yasiin yashig zugeer.

Сувдаргана said...

за яахав оюутан гээд 30кг нтр хэха

Эртний анд. said...

hamag huvtsasaa davharlaj umsuud suuchmaar yum ble shu yur ni yadiin targan l hun bgaz haluun zunaar daarsan l hun bgaz tiim bizde

citrus said...

amidralaa 25kg-nd bagtaay gevel odoo neeree yaanaa. bi ch ih huvtsnii hobbytoi hun. uuruu baidgaraa turaaad ter kg-aa achaandaa shiljuulj boldog bol ain. Bi ugni 60 kg yumaa tegeed achaa maani 35 kg boltson bolhoor ni 10 kg turaad 50 boltson :) geed zogsuul yaadiin bol? ayaya tehdee goy bietei uurtuu archaatai huuhend yuuch umssun goy l haragddag gej boddiin. teheer huvtsand munguu urehiin orond uurtuu naaval ashtai yu:'(
bi neeree amidraldaa ingej hunii blogiiig buh bichlegiig ni uhaj, bichleg deer ni iim urt seegi bichij uzeegui gee boddoo. ntr neeh lag yum shig yarij ntr. tehdee neeree lag taalagdlaa :)

Эртний анд. said...

bi bas neeree mair bayarlaj bna, urid ni bi bainga hulgaigaar tanaid ordog bsiishde soninoos, odoo bol ul murtei yavna l da blogtoi bolson hun chin hehe