11 March, 2011

Хүн алах нь л дээ ... чинь

           Хичээлээсээ дөнгөж орж ирсэн чинь утас дуугарлаа. Монголоос залгажийна. Айн аниа юу байна аа гээл налиганах гэсэн чинь өөдөөс шууд хүргэн ахынхаа утсыг санажийна уу яг одоо гээл мэндийн зөрөөгүй нэхсэн. Би дагаал сандаччдын байгаа биздээ.  Ядаж байхад яасан олон оронтой юмдээ. Нэг .. ес .. зургаа бишээ нэг..зургаа.. ес бүр бишээ, юу билээ за байжээгаарай гээл.  Oh my lady gaga!  надад чинь нээрээ дэвтэр байдаг ш дээ.
Өө золиг хамаг хуучин дурсамжаа орхиод шинэ амьдрал эхэлнэ энэ тэр гээд бүр чемоданыхаа мухарт хийгээд чардакан дээр гаргачлуу. Чардак байхгүй ш дээ манайх, тийм байлгүй дээ шкаф шүү дээ гээл тэрүүхэн хооронд юу болов оо би.  Энэ хоёр гараараа, ариун цагаан хөдөлмөрөөрөө бүтээн босгосон нтр гээл ярьхад даанч нэг ичихгүй юм гэвэл тэр хэдэн халтар дэвтэр минь л юм байгаам шдээ. Бусад нь бол тэгээд хэцүү л дээ. Аав ээж, ах эгч, ард түмэн, засгийн газар гээл авралын гараа сунгасан, тусалсан тэрийг нь би идсэн уусан, өмссөн зүүсэн, мөлжсөн холгосон болоол явчдын. Хэзээ ч ачийг нь хариулж барах юм. Миний нас хүрэх ч юмуу үгүй ч юмуу нтр гээд мурькаад байвал яасын хэхэ.

Ингэхэд өнөөдөр чинь юу болоод байгаан бэ?  Арван хоёр баллын хүчтэй газар хөдөлсөн байна ш дээ. Хүн алах нь л дээ хүүр чинь гэдэг шиг ямар аймар юм болоодийнаа. Цунами болох нь аргагүй биздээ. Би гэж орчлонгоос хөндий хүн байнаа, мэдкү л өнгөрөхжийшдээ. Ах эгч дүү минь сайн л байгаа даа. Яг тэдний хотод аюул болжийшдээ. Одоо яанаа, яаж тайван байхын  бэээ таминь ээ.
       Монголынхон залгасан чинь утас нь холбогдохгүй байна гэнэ. Хил дамнасан сэтгэл зовинол явагджийнаа нээрээ. Би гэж өрөөндөө худлаа л босож суугаал,  сууж босоол...  
Наран улсынхан ч уг нь яс хүмүүс дээ. Энэ тэр баргийн юмыг тооцоолцон л байх ёстой доо. Гэхдээ гал усанд ам гардаггүй гэдэг дээ гээл ямар олон юм бодчивоо. Нэг мэдсэн ээж шиг ч юм шиг санагддаг байна ш дээ. Одоо тэгээд нас явахын хэрээр улам л ижилсэх байхдаа. Ээж шигээ өтөлвөл ч үгүй мөн сайхан л..  Тэгээд муу нохойн гэдсэнд шар тос зохихгүй гэгчээр намбайж налайгаад суугаад байж чадку дээ аягүй бол. Нээх намайг НҮБ-д ажиллаж байхад  аюулгүйн зөвлөлийн тэддүгээр хуралдааны үеэр  дэлхийн хүн амын өсөлт болоод оюуны түвшний урвуу хамаарал энэ тэр гэж тэс хөндлөн функц ярьсан яасан тохигүй чавганц болох бол...

    За за тэр яахуу ямар ч байсан амьтан хүнд  муу санаж яваагүйнх араасаа хойтохын буян гуйхгүйхэн аятайхан өөд болчих л санаа байна. Өө ашгүй эгч ярьсан гэнээ. Санаа зоволтгүй зүгээр гэнэ, гэхдээ хамаг утасны сүлжээ барихаа байцан гэжийнэ. Газар дээрээс нь мэдээлэл хүргэмээр л байна. Гэхдээ NHK-ийнхэнд хийх юм үлдээхгүй бол бас болкуздээ тэ. Шууд дамжуулжийна за зурагтаа үзье хэдүүлээ. Гай зовлон гайгүй л байгаасай даа. Амьтны алаг үрс ялгаа юу байхав гэж ээж хэлдгийн, адилхан аваал хаячий. Хаашдаа л дуурайхаас хойш..




4 comments:

Anonymous said...

heleed yuhew aimaar yum bolood baina.

etvgen said...

хажуугаар нь газар нутаг өгөх ч гэх шиг дундуук, дундуук юм ярьсан нөхдүүд бас байхиймаа xиxи тэгээд май гээд л газар аа өгчих үү xD Мэдээж арал нтр нь сүйрээд бүр болхоо байвал тусгай хэлэлцээр, гэрээний дагуу аймаг биш ээ ганц хоёр сум л тодорхой хугацаатай холлончлох хэрэгтэйш :P гэхдээ адилхан хүн л хойно өрөвдхиймдөө бид ч гсн тийм арал дээр амьдардаг байсан бол яанаааа :((

Эртний анд. said...

uuu bas tiim yum bolood bgamu bi neeree unen hundii yavnaa end

Damdaa said...

ha ha ha ha,yamar hoorhon bichleg be. uhetlee ineeb, oh my lady gaga gene ee, medeed ablaa medkuu negend ni heleed yabaya. Za za ter gazar hodloltond gaigui ni yamai daa tanaihan bolood humuus. Hun alah ni l dee muu huur chini baih daa yah uu dee, ha ha ha.