14 March, 2011

Хамтын амьдрал

      Хамтын амьдралаа гэдэг нээрээ их оворжуу асуудал юмайшдээ ер нь. Хүнтэй сууж үзээгүй ч гэсэн бага сага мэддэг болжийно. Учир нь өрөөний найзтайгаа хамтран амьдраад жилийн нүүр үзэх гэж байна. Ээ тэгээд хүн л юм болсон хойно дутагдал, илүүдлийн юм байлгүй л яахав. Ингэж бодсоор, итгэл алдарсаар энэ тэр гээд дуулаад төөрөөд явчуул яасын.
Би чинь гэртээ байхдаа маййр тахал өссөн хүнийм байгаан ш дээ уг нь, баргийн юманд тэвчээр гаргая энэ тэр гэж бодку ш дээ. Ах эгчийн гар дээр бөмбөрцөн. Одоо тэгсэн айл толгойлцон ч явжаах шиг амьрал нээрээ сонин шүү.
     Өглөө босоход, өдөр ирэхэд, орой унтахад ч ялгаагүй гэр минь гял цал биш, зүгээр энгийн эмх цэгцтэй л байгаасай гэж би боддын амьхандаа. За энэнээс болоол сэтгэл дотор бухимдлын манан хурж эхэлжаам. Найз нээрээ шалны алчууранд хуруугаа хүргэлгүй сар болжийшдээ энэ улирал эхлээд. Амралтаас өмнө ч яахуу хоёулаа нэг нэгнийхээ амьдралын хэвшлийг таньж амжих цаг хугацаа хэрэгтэй гээл боддог байсын. Тэгээд тэссэнгүй, нэг удаа хааш хаашаа гурав дөрөвхөн метрийн хэмжээтэй энэ умгар өрөөгөө хоёрын хоёр ээмэгтэй хүн байна даа цэмцийтэл сайхан арчлаад аваад явах юухан байхуу дээ тиймээ найзаа гээд нээх юм бодоогүй гэнэт шийдэж олсон мэт царай гаргаж байгаал хэлсийн. Тэгсэн манай  хүн уучлаарай найз нь ёстой гэрийн ажилд  дургүй, морь унаж явснаас хоол хийж аяга угааж өсөөгүй гэж насссс. Өөө дуртайдаа л угааж арчаад яваан байш дээ шаал дэнэгээ би нээрээ. Ингээд хүнийг өөрчлөх биш өөрийгөө өөрчлөх ёстоймайна гэж бодсын. Зарим өдөр нь шалаа арчиж марчку өнжөөл, өөртөө нь адилхан болох арга боломжийг ажиглан дуурайгаал нтр. Гэвч энэ маягаар би мөд нутаг буцаж сэтгэцийн эмчилгээнд гэвтэхийн байна гэдгээ мэдлээ. За одоо өөрөөр үзье.

        Би ямар гэр цэвэрлэж, хоол хийх гэж энд ирсэн биш биздээ гээл нэг муу уур хүрэхчээ аядаал нэг шөнөжин нэтээс харилцааны зөвлөгөө уншиж нтр утгаа алдлаа ш дээ. Тэгээл маргааш нь найздаа хэлсэн: - За миний найзаа тэгэхээр байнаа, ийм байна хоёулаа долоо хоногоо хувааж авья. За дуртайгаа гурван өдрөө сонго гээл майррр давуу тал олгосон хэхэ. Уг хүн нь бол гайгүйм байгаам л даа найз. Хэлвэл нээх үгүй гэхгүй өө тэгье өө л гэнэ. Гэхдээ би одоо байнга ингэ тэг гэх нь хаашаан, ингэе тэгье гээд байх ч надад төвөгтэй. Тэгээд ч өдий болсон эмэгтэй хүнд гэр цэвэрлэхэд шалаа угаачаад алчуураа тэнийлгэж тавихыг заах аваас өөдөөс хуруугаа гаргана биздээ хэн ч гэсэн. Хөөрхий санамсаргүй л хуулиад шидчдэг байлгүй дээ. Бас нойлоо угааж, савангийн тавиур, сойзны аяганд ус тогтоод удчихаараа эвгүй гэдгийг мэддэг л байж таараа шүү дээ. Ямар байранд амьдарч үзээгүй таг хөдөөний хүнайгаа биш. Тийм болохоор би нэмж хэлүүл алуулна биддээ. Зүгээр л бүх зүйл санамсаргүй цэвэрлэх үйл ажиллагаанд оролцдоггүй  л байх тэ. Аа хоол бас чухал элемент. Хуваагаад авсан өдөртөө хоёулаа бас болгоноо болгоно асуудалгүй. Гэм нь найз халуун хүйтэн, хачин чамин олон төрлийн ногоонд дургүй, хааяадаа хоолны саваа угаалгүй хонуулчдаг л болохоос өөр асуудал огт байхгүй.

        За тэгээд хамтын амьдрал гэдэг чинь ер нь бол өөрөө их маапантай л даа. Угаасаа хоёр өөр орчинд өссөн, аав ээжийн хэлж захиж өсгөсөн унаган хүмүүжил гэдэг тэр бүрнээ нээг их хурдан өөрчлөгдөөд байдгүй эд юмдагуудаа. Уг нь хүнд мэдрэмж байхад өөрийгөө орчиндоо дасгаж, зохицуулж болохнээ болно л доо гэж би боддын гэхдээ хувь хүний онцлогоос ихээхэн хамаардаг шиг байгаан.

Би бол үнэндээ шил толь шиг цэвэр цэмцгэр, эрчүүдийн гэдсийг хоёр гарынхаа хоолоор хүлчих тийм ч гэрийн эзэгтэйлэг баймаар нөхөр биш л дээ. Уранхай навсархай хуучин номон дундаа өдөржин үхсэн амьд нь мэдэгдэхгүй өдрийг өнгөрөөж эсвэл орон гэрээ буулгах алдан хөгжим орилуулж, бүр эсвэл унтаж унтаж нэг сэрэхэд утсанд дуудлага ирсэн байвал тааралдсанаа углаал найзууд руугаа  чавхадчихдаг дөнгөр. Гоёл чимэг, няняня нтр гэсэн гоё дуу муу байхгүй хаха. 
         Эмэгтэй хүн чинь ийм байх ёстой энэ тэр гэсэн ээжийн үгийг чихнийхээ хажуугаар сум шиг л урсгаж өслөө ш дээ. Эгч мэгч бол миний хажууд зүгээр л тэнгэрийн амьтан. Гэхдээ алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр аав ээжийн өгсөн хүмүүжилд алдалж мөргөмөөр үе бас байх л юм. Уг нь олон л зүйл сургасан байх ойж үлдсэн нь даанч цөөхөн. Гэхдээ ч над зэргийн хүнд нэг хоёр дүн нуруу хавьцааны  сургаал байхад болоо доо болоо хаваасаг. 

Ээжийн сургаал 01:  Санаагаараа хийж бай.

         Юуханд ч байсан санаачлагатай ханд гэж хэлдэг байсын. Жишээ нь одоо гиеүрч зогсоход чинь цонхны шил халтар бол яасан муухай байхуу. Нээх сайхан санаа алдаал, шанаагаа тулаал гадагшаа ширтэн зогсмоор байхад тийм биддээ. Гол зарчим:  Тэгж зогсохдоо тэр санааг олох биш. Өдөр бүхэн нүдэнд чинь харагдаж л байгаа шүү дээ санаачлагаараа гялалзтал арччих, нэг их цаг үрэгддгүйм. Өөрөө биш ч өрөөний найз чинь гиюүрч зогсоход өчүүхэн атугаа сайхан мэдрэмж төрөг. Шалыг халтар болохоор нь л угаана гэсэн ойлголт байж болохуу, өдөртөө нэг өнгөцхөн арччихад гараас гар унахуу даа ямар гээл энэ мэтчилэн...

Ээжийн сургаал 02: Өөриймсөг хандаж бай.

       Хүний юманд ч өөриймсөг хандаж сурах хэрэгтэй, тийм төрмөл зан байхгүй бол. Өөрийн юмандаа бүр ч өөриймсөг ханд хаха энэ миний үг. Жишээ нь хамтын амьдралд дундын өмч гэж нэг ухагдахуун их хүчтэй түрэн гарч ирдийн, амьдарч үзсэн хүний хувьд хэлэхэд. За жишээ нь өчигдөр манай хайруулын таваг алга болсонг би мэдсийн. Яаран сандран орж ирсэн найз хэлжийнэ, мээдкү аль дээрээс хойш л шүүгээнд байхгүй байгаад байгаа ш дээ гэсэн. Хүүшээ би  хоол хийхээ болиод хэд хоножийгоон. Тэгээд байхгүйг нь мэдсэн байж хайчив ийчэв гээд хайж гүйдгүймаа гэхэд хайгаад олчихийнсон гэж бодож болноо доо. Ядаж би сонсоод хавийн амьтнаас асууж сураглийш дээ. Тэхдээ ч олсон л доо тавгаа, зэвэрч хөгцөрөхөөс наагуур завааруулаад дээш нь тавиур дээр шидцэн байхыг нь олж хараад нулимс дуслуулан угаалаа ш дээ хөөрхий минь гэж. 
       За тэр яахуу жижиг зүйл. Өөрийнхөө л юманд өөриймсөг хандаж байгаам чинь юундаа нээх хүнээс санаачлага хүлээх үү дээ би. Хүний хүнд өөриймсөг хандана гэдэг чинь харин том хэргийм. Би дүүтэйгээ нэг өрөөнд унтдаг байсын. Өө ёстой үзэж тарийш дээ. Тэрсхэн өссөнг ч хэлэх үү. Харин найзад болохоор ая тух засчихынсан гэж нтр. 

Өглөө эрт боссон минь өөрийнхөө л төлөө, харин өрөөний найз унтаж байгаа шүү дээ гээл өлмий дээрээ явахыг аль болох хичээжаам. Уг нь гэрлээ асаагаад хичээлээ хийчмээр ч юм шиг хар хорын сэтгэл хааяа төрнө. Гэхдээ яаж дээ болкуздээ гээл нүдэндээ өөрийгөө сайн хүнээр нэг төсөөлж аваал комынхоо гэрэлд ханзаа цээжилчих санаатай тэрүүхэндээ тонтогоноол. Хүний хүнийг хайрлана гэдэг их тэвчээрийн хажуугаар түүнээс илүү мэдрэмж хэрэгтэй гэж бодохын. Төрсөн дүү байсан бол би ингэж бодку дээ аягүй бол ааа ястой хоёр биенээ хорлоол тэрэндээ баясаж элгээ хөштөл инээгээл юун өлмий дээрээ явах вэ хөнжлийг нь хуулж энэ тэр тэнэгтийш дээ. Тас тэврэлдээд нэг унтахынсан, санаж үхэхнээ муу золигийг.
       Гэхдээ л заримдаа бодохоор гомдмоор ч юм шиг санагдаал. Чаддагаар нь өдөржин дуугаа хурааж нтр зангаа хувиргаж байгаа царай маань.. Би чинь уг нь хүн юм байгаан ш дээ чааваас. Уурлана, уйлмаар болно, залхуу хүрнэ, хэн нэгнээс сэтгэлийн тусламж эрнэ, хайна... Өөр хоорондоо бужигнаж өссөн хүнд үг дуугаа хураахаас өөр том шийтгэл байдгүйм.

        Гэснээ нээх удалгүй найз минь шүү дээ гээл өр дэвсэхийн, би гэдэг хүн хэзээ том болно доо. Хаашдаа л өглөө эрт сэрж, өөрийнхөө хайртай хүмүүсийн нойрыг хайрлаж өлмий дээрээ гишгэлнэ шүү дээ, аяганы алчуураа өөрөөс нь өөр хүн санаагаараа угаахгүйг мэднэ шүү дээ гээл, хүнс ногооны үнэ хэдэн төгрөгөөр нэмэхэд сарын орлогод яаж нөлөөлдөгийг, хэдэн кг будаа авбал дараа ээлж хүртэл хэрэглэж болохыг тооцоолон, дэлгүүр гараад ирэхдээ данс хөтлөх хэрэгтэйг нэг л өдөр өөрөө мэдэрнэ шүү дээ. Тэртээ тэргүй хоёулаа л хэзээ нэгэн  өдөр эзэгтэй болно шүү дээ, тэр хүртлээ ядаж нэг нь санаа амар унтаг дээ гээл..

Анхандаа за энэ удаа яахуу дараа дахиад ингэвэл бөөндүүлж байгаад ганц хэлнэ дээ, ну погоди энэ тэр гээл боддог байсан чинь одоо ер тийм юм бодогдохоо байж. Дасан зохицол гэхүү эсвэл дөнгүүрэл гээч нь үү? Эцэстээ аливаа зүйлд санаачлагатай хандахын зэрэгцээгээр өөриймсөн хайрлаж байгаа минь ч юмлуу хаха. Эгч сонсуул бас онгироо гээл шоолох байхдаа намайг. За яадын ээж л тэгж сургасандаг би тэрийг нь тэгж л ойлгооз тийм биддээ.

Ээжийн сургаал дээр нэмэрлэх нь миний сургаал 01: Өршөөн бод, уучлан бод, уужран бод.. гэжаам. Энэ бүхний дараа сэтгэл дотор хүрэнтэн сүндэрлэж асан уур бухимдлын мөсөн уул хайлан одно. Одоо ингээд нэгэнт Титаник сөнөх нь худлаа болов...

9 comments:

windy said...

hehe yasan huurhun yum bee? yaag nadtai adilhan sanagdchlaa... titanik sunuh n hudlaa bolow ntr haha like hiichii

Anonymous said...

энэ дурдагдаад байгаа нөхрийн байр суурийг нэг сонсохымсон. хэ хэ яаж ч хичээгээд өөрийгөө зөвтгөх юм олдку дэг ээ. kkkkkkkkk

Эртний анд. said...

ene yur ni delhiin dulaaraltai holbootoin ch yumluu ntr kk

tsergiin naiz ni said...

minii nz sain ohin shu uhaantai bas sergelen huurhun, tseverch hyambai goyo zurdag shuleg zohiodog, huleetstei tegsen hernee tsoglog dandaa l ineej yavdag bhgui zan chadahgui yum yur ni bdiimu

Эртний анд. said...

eee l de yajaam bee ingej olon niited shuud delgej boldiimuu, tseregt yu surtsiimbe choodoo hehe bayarlalaa andaa.

minii nz ug ni minii nz yum bgan shu, zugeer nadad neg musun uul bsan tuhai, teriig murguvul titanik sunuh bsan tuhai l yum yariad bgan.
nz unshaad namaig alahviidee kk mair nuhee uhsan uu etr..

Dashshsh ni said...

tegvel generel ih uhaan zarsanii dund titanik sunuuguin bnashde mun uu

siilen said...

bas l saihan amitan bn shuu taalagdav

Эртний анд. said...

Дашшш минь- за бараг л тийм юмлуу даа этр генерал гээд уншцан шүү зөвүү буруу юу

Сийлэн- хэхэ баярлалаа хө танайхаар нэг ороод ирдийн ч юмуу, зөрөөл хэсээл, зөрөөл хэсээл ул мөрөө үлдээж гүйгээл 2улаа мөд таарку тэ

Anonymous said...

estoi saihan amitan bn taalagdav