03 March, 2011

Тулаад ирдийн бол түшээд зогсчино доо

 ... Эгч ингэнээ. Эгч нь гоё чихэр, чоко энэ тэр өгч явуулж чадаагүй шүү миний дүү горьдов оо гэсийн. Тэгэхээр нь би зүгээрээ эгээ би чинь том болцышдээ гээд хэлцэн. Би угаасаа жоохон л горьдсым чинь, бараг горьдоогүй нтр хэхэ..  Бодоод байсан чинь би нээрээ том болцын бишүү айн.
Анх нээрээ алингаа алддаг байж шүү дээ. Одоогийн энэ өндөрлөгөөс харахад ккк.  Гэрээ санаал... Би гэдэг хүн чинь оюутны байранд амьдралдаа амьдарч үзээгүй. Юун оюутны байр, олон нийтийн гал тогоо нтр.. Тэгээд унтах гэхээр  нээх сонин айлд байгаа ч юм шиг санагдаал . Өдөр нь үүд чөлөө завгүй онголзоол, хүмүүс ямар ч зорилгогүйгээр өрөө өрөө хэсээл, хичээл хийх гэхээр оюун санаа хаана ч яваад байгаан мээдкү. Харсан бүхэндээ эргэлзэж, халуун ногоонд түлэгдэн алдаж явсаар гучин хэд хонов. Гэсэн ч уулзсан хүн бүхэн өөрөөр яриал, өөрийгөө илэрхийлэх гэж үгээ бараал нтр, учраа мэдэхгүй байжийтал л өглөө болоол, гадаа  майр чанга радио бахираал. Аминдаа л бидэнд зориулдаг юм байлгүй дээ ид нойрон дундуур янзан бүрийн хэлийн дуу хангинаал, үнэндээ бол үзэн ядмаар шахуу ...  
      Тэгж яваад хөөрхий нэг өглөө эмнэлэгт сэрсийн. Амьд явсан хүн үхлээс бусдыг үзнэ  гэдэг үг байдаг билүү юувлээ. Би зохиочив уу. За тийм л юм болдийн. Бүтэн 15 цаг дусал залгуулж суугаагаараа орчлонг эмийн үнэртэй хольж мэдэрсийн. Огт өөр сэрэл байсаан тэр лав хэхэ.  Гарын ардахь судсанд хийсэн дуслын зүү яс үе бүхнийг чинь тэмтрээд яваад л байна, яваад л, янгинаад л байна гээд боддоо. Бас л өнгөрсөн болоод өнгөрөх амьдралыг бодогдуулдаг л юмлээ. Тэгэхэд олон хүнд баярласан шүү, энэ завшааныг ашиглаад гэдэг шиг..   за дараа тус бүрчлэн сэтгэлээ илчлэе даа.

        Тэрний дараахан нээрээ нэг танихгүй хүн үүдээр шагайж витамины комплекс өгчихөөд өөр  юм ч яриагүй шууд гараад явчихлаа. Би нээг их баярласан сэтгэлтэйгээ л хоцорсын. Дараа нь тэр хүн манай хөрш боллоо. Би танилцаж амжаагүй л яваад байлаа. Монголоос илгээмж ирж байгаа сурагтай, нутгийн юм юу ч байсан байхав ирэнгүүт нь л нэг юм бариад л орж явчина даа гэж бодоод хүлээгээд байлаа. Байдгүй ээ, нөгөө илгээмж зуурдаар өөд болчдын байна.. Гэхдээ ч тэр илгээмжийг хүлээж тэсэлгүй бид найзалчдын байгааздээ.
       Түүний найз залууг Хааатка гэдийн. Янзын нөхөр.  Заримдаа  нэг цохиод авахынсан, тэгвэл яах бол гэж бодмоор.. Тэнгэр нурвал тэр лав амиа аврах гэж сандран булан тохой хайж гүйхгүй дээ гэж би боддын. Тулаад ирдийн бол түшээд зогсчино доо гэмээр нэг тийм тайван. Харин нөгөө үл таних "түүнийг" Одоноо гэдэг. Зэргэлдээ хаалганд амьдардаг ч зорьж уулзахаас нааш тааралдаггүй, тэгсэн хэрнээ зэрвэс зөрөхийн төдий ч зай бидний дунд байдаггүй. Түүнтэй хамт байхад ярих юм дуусахгүй санагддаг. Тийм болохоор бидэнд удаан он жил хэрэгтэй. Тэр өдөр хоногуудыг бид нөхөрлөж барна. Яасан гоё...

       Хорвоод сайн хүн, сайн биш ч байж болохын гэхдээ би л сайн гэж санадаг тийм хүн олон л байна шүү дээ. Уржигдар хэн надад тэгтлээ муухай санагдаа вэ? Их л өөдгүй товарищ байжүү дээ. За тэр яахуу.

Нүгэл шуналтай сэтгэл минь нөхөрлөлөөр л харин дутаагүйд хэндээ талархья даа байз..  
                    Бурханд итгэдэг ч юм билүү

8 comments:

biiiiiiii said...

shahsan bichleg buriig ni unshih uramtai bdag shuu nzaaa... he eh shahsan gedeg ug teneg ch yumuu.

Эртний анд. said...

баярлалаа. тэгвэл найз нь шууд шахаад шахаад л явчиж байя тиймээ. чи ниэг тогтсон нэртэй болоо

Anonymous said...

kkkkkk yahiin bee. chi tanij bwal boloo... tegd ch bi uur uur hun ch yum biluu chi medku shd kkkkk

Эртний анд. said...

bi taniku meduu bitii olon hun bolj suutgeneed ai ntr, tsaasand nertei tsasand murtei amidar gj uvug deedes surgasan busuu biden hoyort

Бат-Эрдэнэ said...

Гоё бичлэг байна аа, гэгээ татуулсан :). Тэр сайхан сэтгэлтэй найзад мэнд дамжуулаарай гэвэл далдганасан болчдым болуу? гэссс :p

otgoo said...

nz zaluutai gesiishde sh de baterdenee kkk. ertnii and bas goridoogui gj helku bnaa te goridsiin l yum bna. chi neeree sonirholtoi bichih yuma

sain uu andaa said...

chi uneheer goy bicheh ium aa
unshaad eheltsen saldaggui baish d
uldseniig ni daraa unsh haas tsag baidaggui he he
tsetseg shig ium uges chin uner ni setgeld shingeed.
shivuu shig ium bodrol shin zurhen uuree zasah nuudaa.
amjilt husie
chukas.

Эртний анд. said...

баярлалаа аажуу тайвуудаа болохгүй юу доо хө, орж гарч байгаарай олон долоон юм донгосоол этр угтаж авахдаа баяртай байх болноо. өөрөө бас толгой холболтоор хүүрнэн өгүүлнэ биз айай?