12 March, 2011

Санаанд чинь би дандаа л инээж очдог байх....

Дулаахан тэр цаг хугацаа өвөрт минь үлдсэн байхад
Дундуур тавилан гэж гоморхоод юу хийнэ би чамдаа
Дэргэд чинь зүсээ гээж өтлөлгүй зугтаж одоол биз
Дэгэн догон хорвоо гэж туниад юу хийнэ чи наддаа
    Санаанд чинь би дандаа инээж очдог байх
    Санахгүй гэхдээ чи бусдыг үнсдэг байх
    Учирлаж гуймаар өдрүүдэд нулимсаа барж
    Уйлж суусныг минь чи хараагүй хойно аргагүй дээ
Санаанд чинь би дандаа л инээж очдог байх....

No comments: