14 March, 2011

Үрэн таран амьдралаараа туучиж дуусгаад

Өөр шиг минь чи өргөн дэлхийн тухай бодвол өнөөдрийн хоолныхоо төлөө би гуйлгачин шиг сэтгэнэ. Учир нь би өөрөөр амьдарна бусдаас. Надад өрсөлдөөн гэж байхгүй.


Хүмүүс өөр хоорондоо үзэж тарах юм. Тэр өнөөдөр таван үг мэддэг болсон бол би зургааг мэднэ ч гэх шиг, чадахгүй болохоороо тэр муу ёстой валиар санаатай гар юмаа, маййр хичээлээ хийхийнэ яанаа. Хүн ингэж залуу насыг ширээний ард ямар ч шоу цэнгээнгүй өнгөрөөж яадаг байнаа гээл өөрийгөө цэвэрлэж байх жишээний. Таминь тэр хүн шоуддагаа шоудаад уйдцан эсвэл шоунаас өөр таашаал авдаг зүйлээ олцон байвал яахуу. Тэгснээ бас өмсөж зүүснээрээ уралдаал энэ тэр. Хувцны тоо гүйцдийн гэсэн шүү. Гол нь мэдрэмж ш дээ залуусаа. Оймсоо нөхлөө гээд чи бусдаас дор орку за юу. 

Тэгсэн зарим нь би хэн нэгэнтэй өрсөлддөггүй. Гагцхүү цаг хугацаа л миний өрсөлдөгч гэж солиорохын. Ялангуяа яруу найрагч, уран илтгэгч маягийн овоо хэдэн өгүүлбэр цээжилчихсэн амны пигуртай нөхдүүд. Одоо больчкээч та нөхөд. Цаг хугацаа чамтай тоож өрсөлдөхгүй дөхүү. Аргаа ядахад чи цагийн хурдаар амьдарна гэж ярь л даа. Тэгж л нэг зүгт гүйхгээд байгаан бол. Орчлонгийн хүн бүхэнд нэг секунд, хоёр долийн ч ялгалгүй өгдөг ганцхан зүйл бол цаг хугацаа шүү дээ. Харин өндөр, царайлаг, өөртөө итгэлтэй, өрөөл бусадтай барьцах энэ тэр зан бол харилцан адилгүй заяаж дээ. 

       Цаг хугацаатай өрсөлдөж нэг урсгалын замаар үхэн хатан гүйж байгаан биш өөдөөсөө бид алхаж яваа юм. Үрэн таран амьдралаараа туучиж дуусгаад үхэл рүүгээ явж байгаам би. Цаг хугацаа намайг тосон ирж байгаам.

Өөртэйгөө л би өрсөлддөг гэж хэлэх хүн бас байх юм. Гайхлаа. Өширхөн занаж өөрөөсөө харамлах өдөр хоног, өглөөний нойр, тэвчээр, тэмүүллээ тэд ингэж нэрлэдэг болтойм. Үгүй дээ бүхнийг өг өөртөө . Алдаагүй байлаа гээд чиний амьдрал амьдрал болж байгаам биш. Үхэхээс бусдыг үз л дээ амьд яваа дээрээ. Өөрийнхөөрөө амьдар. Гол нь чиний амьдрал минийхээс өөр байх учиртайм. Өрсөлдөж хүний бүхнийг илүү харлаа гээд чи баян болохгүй, өөрийн минь бүхнийг авлаа гээд миний амьдрал чамд зохихгүй.

Өнөөдрийн амьдралаараа чи надтай өрсөлдмөөр байгаа бол уучлаарай би өргөн дэлхийн тухай бодож явна.

No comments: