09 March, 2011

Явдалтай Оксана

           Манайхны дунд нэг ийм нэр их алдартай байж билээ. 7 сарын өмнө шахуу юм даа. Анх сургууль эхлээл тэр тэндээс ирсийм байлээ, энэ энэ хоёр уулздын байлээ нтр гээл. Танилцахдаа бөөндцөн тэгээд тэр дундаас нэрийг нь олж цээжилсэн хүн бараг байхгүй. Цэнхэр дээлтэй салаа гэзэгтэй нь миний Цэцэгээ гэдэг шиг л шар толгойтой болгон Оксана.
Өнөөдөр Оксана эднүүстэй таараад жоохон юм яриад, яагаав нөгөө Оксана, ямар юу байхав дээ явдалтай Оксана нь, жинхэнэ Оксана чинь нээрээ тэр нь юм билээ ш дээ тэ нтр гээл....Оксана гэдэг нэр л яваад байна. Тэгсэн явдалтай Оксана нь киркиз, жинхэнэ Оксана нь молдав болж таарлаа. Хоёулаа манай анги. Жинхэнэ Оксана бол үнэн нахалный гар. Хумс хуруу нь тамхинд шаралцан нтр, тэгснээ шилгүй хоосон араам зүүцэн ч явжаах шиг, үнэн стилный..  Би нээх дуугардаг ч үгүй байсын эхэндээ.  Балайр хараал хэлдэг, байж байгаа нь яавч сайн хүн бишээгг нтр гээл. Тэгсэн бид хоёр шөнөжингөө яриад ч дуусахгүй тийм адилхан  сонирхол, бодолтой, нэгнээ олж найзлах л ёстой нөхдүүд байжээ гэдгээ залуу насны аагаар мэдээнэ үгүй явж шүү дээ.

     Нэг өдөр Окса манай өрөөнд орж ирлээ. Баахан идэх юм тэвэрцэн. Хажуудаа словариа тавьж байгаад яриал, идээл байлаа хоёулаа. Хачирхаж гайхах юм нээрээ их ч болох юм даа. Гаднаа би тийм хурц харагддагүйм шиг байгаан, нээх уянгын дууны төрхтэй бацаан. Гэтэл рокийн төлөө чихээ худалдахаас буцахгүй. Майрр эрс тэс наана. Окса бас ийм сонирхолтой. Манай өрөөний найз өөр төрлийн дуунд дуртай болохоор санаагаараа савж, шалаа угаахдаа хүртэл сэгсчиж энэ тэр таашаал авдаг хүн чинь сонирхлын зөрүүнээс болоод хөгжмөө чангалж чаддаггүйм. Гавчигдмал хэхэ. Гэхдээ зохиолын дуугаа тавиад байвал бас гавчина гэж байгаа. Хэн хэн нь тэгээд чихэвчээрээ л сонсчжоогоом, эвээ олноо бас хоёулаа. Өө тэгээд ганцаараа байхад ганц найз орж ирснийх юу билээ өнөө шөнийг  жинкэнэ рокод зориулдын байгааз дээ харин ч нэг. Хавийн хүний хэнгэрэг цоортол орилдым байгааздээ.

      Манай хүн ярьжийнаа.Монголд очиж үзмээр байна, бөөгийн тухай сонссон юм, тайлбарлаад өгөөч үнэн гэж үү гээл,  би шинэ загвар зохиосон дараа долоо хоногт зурганд оруулна чи модел болооч, нэг студи дээр очиж  2 хувцас өмсөөл болоо нтр гэнээ. Ээ базардарь... юугхүү Окса минь гээл бушуухан гараараа Х хориг тавьсан хаха. Цаад чинь шууд facebookдээ тавьдын тийм юмнуудаа. Өө тэгсэн нөгөөх чинь өрөөрүүгээ явж хувцасаа аваад ирэхүү энэ тэр гэнээ хөөе, Даруй түргэн ярианы сэдвийг өөрчлөөгүй бол олны танил болох шахлаа ш дээ. Бид хоёрын  яриа нийлнэ гэж ванлий. Нэг мэдсэн үүр цайж байна. Мань хүний нойр хүрсэн шинжгүй. Би ч яахуу угаасаа үнэгний нүд залгицан шиг унтдаггүйм чинь. Өө ёстой хар тамхи мамхи болоол ярианы эрч улам л өндөрсөөд байгаан бишүү айн. Мань хүн татна. Надад хичээл заажаам чинь. Хэрэглэх арга болоод хэрэглэсний дараах, хэрэглэхээс өмнөх, байгалийн ба химийн гаралтай, судсаар, хамраар энэ тэр гээд ангилвал дипломын сэдвийн чинээ л юм болсон. Миний мэргэжлийн өвчин хөдлөөд чин сэтгэлээсээ сонсно, бараг ярианд нь мансуураад байгаан бишүү. Татсаны дайтай л юм болжоом. Хоёр давхраар явахаар заримдаа нэг эвгүй үнэр үнэртээд байдын тэгсэн хар тамхи юм байлээ ш дээ уул шугамандаа бол..  За тэгээд мэдсэн дуулсан юм илүүдэх биш дээ. 
        Манай хүний амьдрал бол чанартай. Хүүхэд нөхөр байхгүй, тийм юм яриул пай болоогүй, өшөө олон юм үзээгүй байна л гэжаам чэнн. Гучин жилийг бас л бужигнуулж барсан нөхөр байгаам даа. Би үнэндээ жулддаг ч нөхөрлөлд нас болоод  яс үндэс, шашин шүтлэг, арьсны өнгө, архичин тамхичины ялгаа байдаггүйг л харуулж байгаамуу даа бидэнд хоёрын нөхөрлөл. Гэхдээ бидэнд адилхан зүйл зөндөө байдаг. Хоёрын хооронд хов ярьж суудаггүйд нь Оксада би хайртай. Тэр эр эм нь мэдэгдэхгүй ижил хүйстнүүд рүү зүгээр л дунд хуруугаа гаргадаг. Тэр хэзээ ч сайн хүн болох гэж дургүй зүйлээ хийдэггүй, түүнд муу хүн байх нь зохидог. Түүний сайн хүн гэдгийг нь би мэддэг.

4 comments:

Anonymous said...

he he nudend haragdchlaa. tiim murtluu tiim humuus baih baih.

Sublunery life said...

magad hamgiin sain nuhur bj ch boloh ym

Эртний анд. said...

Okxana maani nutag butsah bolsoon, yu dursgadag yum bilee geed bodood oldgui ee. Mongol beleg dursgaliin yum ahiuhan avch yavj bmaar yum bnashu yur ni,

Anonymous said...

үүнэн лайтай нахаал бичдэг ай кккк гэхдээ таалагдлаа чи шө эдр хээ