22 March, 2011

Шөөөтгөр алгад... гар атгаад өгчкүүн байж

      Өнөөдөр яг өлсөж үхэх дөхсөөн баларсан. Хамгийн их хичээлтэй өдөр байхгүй юу. Тэгээл яахуу дээ гүрийгээл суугаад байлаа гэдэс дуугарч этр олон нийтийн газар онцгүй авиа гаргажийнэ. Тэслээ. Эхэндээ өө өлсжийшүү тэ гээл өөрийгөө саатуулаал байсан сүүлдээ бүр дуугарах ч тэнхэлгүй болсон хаха. Цаашид тэвчиж чадахгүй нь. Шууд хоолон зүг гүйсэн, эрчиндээ таварцагласан. Тэгж яваад түрүүвчээ гээсэн гэж айсан тэгсэн гэртээ мартсан байсан баярласандаа дэвхэцсэн этр...
     Бас майр даарсаан. Яацарцан өдөр болоод өнгөрөв өө ер нь. Гадаа нартай ч гэрт хүйтэн өдөр шууд утгаараа газар дээр нэг удаа тохиолдлоо ш дээ. Далд утгаараа хааяа бас нүүр тулан ярилцаж асуудлыг авч хэлэлцдэг гэж байгаа нохойтой дөрвөн танк бид гурав. Миний багад нэг ийм кону гардаг байжуулээ. Мэргэн буудагч Яник, мэдээ хүргэгч Шарик, хонгор бүсгүй Мария, хоолондоо цаддаггүй Гүслик гэж мэгээл ... Жинкэнэ эртний андууд юм байгааншдээ хэхэ.
      Гүслик гэснээс хоол идкү бол өлсөнө, өлсвөл даарна гэдэг энгийн томьёолол үнэн болохыг энэ биеэрээ мэдэрсэн гэжуугаа. Гол шалтгаан бол өглөө унтсанаас болсын шиг байгаан. Цайгаа ууж амжаагүйн. За өглөө цагтаа сэрээгүйн учир болвоос өчигдөр нь оройтож унтсантай холбоотой болно. Ёооё тэр нь бас учир шалтгаантай гээл яваал байвал яваал байхын биш үү. Эцсийст тэгээд намайг дааруулж өлсгөөд байгаа хүн нь чи юм бишүү. Шөөөтгөр алгад...  гар атгаад өгчкүүн байж битгий надад няняня кякякя хоолоо сайн идээрэй, дулаан хувцаслаарай этр гэж хэлжийлдаа. Нөгөө мангар нь тэгээд тэр үгээр нь амьдарчих юм шиг онгироол  унтах нойр, идэх хоол, өмсөх хувцасаа умартан догдолноо ядаж байхад..
   Тэр чинь багшийн яриаг чихэнд чинийх болгон сонсдуулаад, жоохон байжийгаад банштай цайны тухай бодол болон хувиргаад, сурах гэгээн үйлс минь цайны цагаар саатаад айна за юу. Гэхдээ өлсөж даарах нь өөрөөс чинь болж байгаа гэж бодохоор өлсөөд баймаар ч юм шиг, өлссөндөө даармаар ч юм шиг нээх хачиаан этр.. Энэ яг юуных вэ?  Хайрынхаа ? Худлаа яриааал...
       Өөр цагийн бүслүүрт хамаардаг чиний байгаа газар хичээл дээр ийм юм бодоод суувал цаазаар авах болуу яах бол. Насаараа хорих этр бол яадын чи ч гэсэн хоолоо сайн идээд, дулаан хувцасаа өмсөөд, тэгсэн ч гэсэн даараад өлсөөд байвал ингэж бичээрэй за дэвтрийнхээ ард . Завсарлагааны цаг хүртэл аргацааж болдын байлээ этр. 

" Би ганцаардаад байна. Хайраар чинь дутаж хацрын минь хонхорхойг үнсдэг чамайг үгүйлээд байна. Гадаа ч, гэрт ч ялгаагүй хүйтэн байна. Энд би даараад байна. Гарыг минь дулаацуулах чи байхгүй болохоор..."

4 comments:

Бат-Эрдэнэ said...

Дуу зааж өгий, дагаад дуулаарай за?
Ain't no sunshine when he's gone
It's not warm when he's away
Ain't no sunshine when he's gone
And this house just ain't no home, anytime he goes away... :p

Эртний анд. said...

айнт нө саншайнэ вэн хиз гооооно... ая нь нэг биш яваадайна уу тэ, баркун байна уйлкаадийна тэгээд чи бас солгоймайшдээ над шиг, инээд хүрээд ер нь тэскүн байна хэхэ. Баярлалаа анд аа

windy said...

sn hoolloj undalj huwtsaslaarai gejaga n ih yumdaa xo, huurhii bas sanaa zowjil bga yum shigainoo gj

Эртний анд. said...

tegj helku bol uhlee ersen hulgana muuriin sahal yu bilee tiim bol bolnizde kkk