23 August, 2012

Эмзэг сэдэв

За нэгдүгээрт эрхэмсэг ноёд хатагтай та бүхний энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье, хоёрдугаарт өнө удаан хугацааны туршид үгүйрэн байсан шинэ полловердоо талархсанаа илэрхийлж таны ганц удаагийн энтэр товч даран өчүүхэн миний эсэргүү үзлийг уншиж буйг илэрхийлсэн явдал туйлын их баяр баясгалан авчирч ахин бичих эрч хүч өгснийг хэлэхэд таатай байна. Гутгаарт этр гээд байвал үнэн гайтай тэ ккк.

Ойрын үед гоё гачин юм юу болжийнаа нөхдөө. Нэг л назгай байна уу үгүй юу дэмий шоооо,,,

Миний амьдралд хэдэн ийм юм боллоо албан гүчээр сонирхуулахад. Зун амарлаа. Зугааллаа. Хар тамхи татлаа этр хаха. Нээрээ энэ эх орон эмзэг сэдэв болжийно шүү. Үндэсний аюулгүй байдал майдал гэж огт байхгүйм байна. Хуулиар хориотой. Хууль нь ийм. Ингэвэл алуулна баригдана хоригдоно гэж боддог байсан эсвэл би хөөрхий.

Ажил орлоо. Албан болоод албан бус уулзалтууд байлаа. Хууч хөөрлөө. Сэтгэлээр уналаа. Энэ ард түмний амьдрал хэцүү байгаа нь үнэн. Гэхдээ тэрнээсээ өмнө сэтгэл зүрх сэтгэлгээ нь аль хэзээний арилан замхарч. Баячууд нь өөр юм ярьдийн байна. Баян болох гэж байгаагууд нь худлаа дүр эсгэдийн байна. Ядуучууд нь юу ч ойлгодгүйн байна. Оюутнууд нь аймар завтайн байна. Оюунлаг бусад нь нэрээ хичээдийн байна. Залуучууд нь гадагшаа явахыг л хүсдэг юм байна. Завсраар нь яахуудээ нэг нь албан тушаалд очдын байна. Хүүхнүүд нь хөөрхөн байхад л хүнтэй суучдын байна. Хөрөнгөтэй зарим нь хувийн онгоцоороо синга орж вийкэнд хийдийн байна. Эх орон үнэндээ эмзэг сэдэв болцын байна. Эргэж ирээд хөгжүүлнэ гэсэн нөхөд нь эхнэр аваад тэндээ дашийн шог юм байна.

 Өөрөө хоосон байж өвдөг цоорхойг шоолно гэгчээр үзсэн харан дуулсан уншсан юм дулимаг бол хэндээ юугаа ч хэлэх билээ хэллээ ч ямар утга байх билээ гэж бодон өнөө маргаашийн цаг хугацаагаа өөртөө л зориулж байна даа би гэдэг хүн чинь. Хааяа үзэл бодлын яриа өрнүүлсэн шөнө нойр ч хүрэхээ байх янзтай насны доройтол юмлуу даа ккк. Хэдэн найзтайгаа энэ цагийн соёлын довтолгооныг хийнээ гэж зорьж хүсэж явна. Эхлээд өөрийгөө дараа нь өөрсдийгөө хөгжүүлье. Харин аажуухан хүрээгээ тэлэх болно бидний сайхны төлөөх тэмүүлэл. Соёлт их хотын амьдралд тавтай морил гэж өөр өөрсдөдөө хэлцгээе өнөөдрөөс. Эх орон эмзэг сэдэв мөн. Гэхдээ бидний эх орондоо хийж чадах хамгийн эхний алхам өөрсдийгөө хөгжүүлэх. Өрөөлийн төлөө бүү санаа зов. Тэд ч гэсэн өөрсдийнхө төлөө байгаа. Болохгүй байгаад бусдыг битгий буруутга. Түүний оронд та байгаагүй, байж чадаагүй л хойно эрх баригчдыг битгий хараа.

Харах өнцгөө өөрчил. Бидний эмзэг сэдэв эх орон биш эх дэлхий байх ёстой. Оногдсон зайдаа бус орчлон ертөнцийн энгээр амьдарья 21-р зууныхааан...

Гэхдээ би сэргэн мандлын үед төрөхгүй яав даа гэж харамсдаг нэг найз надад байдаг юм. Түүний

Амьдрал гэдэг чинь энэ шүү  дээ гээл...Орчлон ертөнц дээр утга учиргүй зүйл гэж нэгээхэн ч үгүй гэдэг үгийг санаанд минь үлдээсэн юмдаа

8 comments:

Meegaa said...

ih aihtar bichsen bna.

I follow you!

Тэмээчин бүсгүй said...

Сайхан бичдэг хүүхэн шүү,

За тэгээд амжилт шүү!

Энзо ба Эрх чөлөө said...

4дүгээрт манай блогчид шилэрчдийн байна, милээн хэд хоножийж мэлийсэн бичлэг нийтэлдэг болчдог, ми нь өөрөө ирдийн байна, милээн хэдийг бичлээ байна хэхэ. нээрээ нилээн хэдэн бичлэгийг нэгхэн өдөрт бичдэг байсан сайхан цаг үгүйлэгдэж байна шүү блогчидоо ирээрэй ирээрэй эрт урьдын цагт минь ингэжийн шүү эдр.

Энзо ба Эрх чөлөө said...

би ч яахуу 4 сар шилэрсэн хүн эдр гэдгээ хэлэхээ мартаж хэхэ

Гуталчин said...

Mundagaa gehees oor yu helhev dee

black swan said...

Хүүе ээ за баярлалаа гэж мэгээд ккк

Лили said...

eh oron emzeg sedvee ... yaya daa l gemeer ue bhiimoo, neg i solioroogui shuu yag unendee.

Сэгсгэр said...

Эх орон анхилуун