13 September, 2012

Найзууд надаас холдоно

Найзууд. Энэ үг их л холын горьдлого минь юм гэж мэдлээ. Энэ горьдлогод итгэл найдвараа үлдээхээс зориг минь дутаж байна. Уг нь би зоригтой шүү дээ. Хийнэ гэсэндээ, хэлсэн үгэндээ хүрдэг гэвч амлалтаас айсан удаа минь энэ болог.

Нөхөрлөлийг дэндүү их хүндэлдэгтээ, хүндэтгэдэгдээ би айж байна. Өнөөдөр хамт инээсэн чиний дүр маргааш миний нөхөрлөлд сэв үлдээхвий гэхдээ. Би дандаа л чам шиг сугадан гүйж, хамт хооллож, машинаар зугаалж, магадгүй хол ойрын сонин дуулгаж өдөртөө нэг утсаар ярихгүй. Тэгэхээр чи дургүйцнэ. Найзын тангараг тавиагүй авч надаас чи холдоно. Дараа нэг уулзахадаа магадгүй бөөн гомдолтой ирнэ. Харин би өндөр уул, өргөн дэлхий шиг юм бодон уулзана. Уйлмаар болно. Миний буруу, найзаа таниагүйнхээ төлөө -1 оноо. Эсвэл найзлал таараагүйнхээ төлөө чамд 1 оноо. Аль нь ч бай найзын тоо багасаж надаас чи холоно. 

Өөрөөр болсон явдал №1
Далдуур чи намайг муугаар хэлсэн байхад, буруу бодсон байхад дамжуулагч нь надад бас хүргэсэн байж таарна. Тэгвэл би гомдоно.Гомдолдоо дараачийн итгэлээ бартал бугшина. Гэсэн ч  дамжуулагчид  -1 хэмээх ухаан санаанаасаа хөөн бодно.

Өөрөөр бодсон явдал №2
Чамд үгэндээ үг хавчууулан дайна. Чи үл ойлгоно. Гэсэн ч ойлгосон мэтээр талархаад надаас чи үл холдоно. Холдохгүй байхын шалтгаан бас байдаг нь би чамд хэрэгтэй байна, хэрэгцээ нь дуусахгүй эсвэл хэзээ нэгэн цагт хэрэг болно.

Өнөөдөр чи уйдаад хань хийе гэтэл би завгүй гэв. Өнөөдөр чиний найзууд бөөндөө суугаад ууж дуулья гэтэл би онгоцны буудлаас хүн тосно гээд очсонгүй байв. Өнөөдөр чи надтай хамт хүнтэй уулзая гэх нь үнэндээ чимэг хийсэн байв. Өнөөдөр чиний тусалья гэх нь ашиг горьдсон байв. Өнөөдөр чи надаас ажил амьдрал асуух чинь ардаа атаархлын агуулгатай байв. Өнөөдөр миний бодсон шиг залуус олон биш байгаа нь гомдмоор байв.

 Өнөөдөр би бодол шигээ нөхөрлөж чадаагүйдээ гунимаар байна. Бодол шигээ нөхөрлөж чадах найзаа олохгүй яваадаа зугтмаар байна орчмоосоо..

Энэ мэт өөрөөр болсон, бодсон явдлууд сэтгэлийг үймрүүлэв. Өдөржин утсаа унтраагаад өрөөндөө ганцаараа толь ном 2-оо тэврээд өнжив. Өөрийгөө олохын төлөөнөө амьдарсан юмсан...

Өнөөдөр бодохнээ би дахиад амьдрах хэрэгтэй юм байна. Өрөөлийг ойлгохын төлөөнөө...

13 comments:

Лили said...

it has happened with me ......

baidag l negen said...

nadad bol yamarch naiz geh yum baidagggui ee zugeer l tanidag humuus ergen toiron duuren ugaasaa bi naiz gej yg yamar huniig heleed baigaag ch sain oidoguumoo utsaa untraagaad nomoo tevreed gertee hevteh hichneen amar

Anonymous said...

Busgui neeree uulzah umsan! Bi udahgui mgl-d ochno shtee!

Gu ni bainoo :)

Nonna said...

найз гэж таньдаг хүн болгоныг нэрлэж болдоггүй юмаа ... би их зожиг хүн л дээ тэгээд цаг хугацаанд шалгарсан хэдхээн найз л бий дээ бусад танидаг хүмүүс нь танил төдий л юм даа ... би өөрийгөө харамлаад байдаг юм кккк

Монгол бүсгүй said...

нонна-тай мангггар санал нийлж байна. би бас тэгэж хүн бүхэнтэй найзархаад байдаггүй. хүн бүхэнтэй нийцтэй байх гээд хичээх л юм бол өөрөө өөрөөсөө холдчихоод байгаам шиг тэнэг санагдаад байдаг юм. НАЙЗ гэж хэлтэл нилээн юм болно шд. шалгарч үлдсэн ганц нэг хүн байна даа.

Хүн санаа said...

Найз заавал насан туршийх байх албагүй шдэ. Дэлхий ертөнц хувьсдаг хойно дэргэдээ байгаа хүнээ яг хуучнаараа бай гэж болохгүй. Хувьсч өөрчлөгдөх ёсгүй гэвэл өөрийгөө ч гэсэн өөрчилкү байх хэрэг болно мөн үү? Найз заавал насан туршийх байх албагүй....

Монгол бүсгүй said...

@ Хүн санаа

Найз гэдэг үгийг хүн бүхэн өөр өөрийнхөөрөө тодорхойлох учраас дан ганц өөрийн тодорхойлолтыг бусдад тулгах нь гэмт хэрэг мөнөөсөө мөн бөлгөө. В.И. Ленин лав биш :p

Хүн санаа said...

хэ хэ хэ.
хэрүүлч

Tsetsgee said...

Би чамайг бичдэг шигээр чинь төсөөлдөг болохоор хүнд найз байж чадах хүн гэж үнэлдэг. Чамд гологдож байна гэдэг чамд тохирох найз биш юм болов уу. Найз гэдэг ашиг сонирхол дээр биш сэтгэл зүрх дээр тогтдог болохоор ашиглах гэсэн хүмүүсээс зайгаа барьсан нь дээрээ.

bebu said...

uuriiguu olohiin tuluu amidarsan yumsan. geed haramsaad bn uu guu yu?

free-liver said...

÷èíèé çîâñîí ¿åä öóã áàéæ ÷àäàæ áàéãàà áîë ÷èíèé íàéç áîëîõ áàéõàà, á¿õ ë àìüäàðëûã ÷èíü ìýääýã. æàðãàëòàé ¿åä ÷ ìýäýýæ öóã áàéíà.

÷èíèé ÿðèàä áàéãàà íâ áîë ç¿ãýýð ë õºãæèëäºõ ¿åä õàìò áàéäàã. íàéç þì áèø¿¿. ò¿¿íä íýýõ à÷ õîëáîãäîë ºãººä øàíàëààä áàéõ øààðäëàãà àëãà þì øèã.

Áè ãýõýä ë õýí íýãýí íàìàéã ãýýä õýö¿¿ ¿åäýý èðæ áàéâàë áè òýð õ¿íä ÿàõàâ òóñ áîëîõûã õè÷ýýõ áîëîâ÷ ñýòãýëýýðýý áàéæ ÷àäàõã¿é áîë áè òýðíèé, òýð ìèíèé ñàéí íàéç áèø þì áàéíà ë ãýæ áîäíî.


Dreamer said...

bi hund itgelee amarhan ogdoggui, tanil bolgonoo naiz gej duudaj chaddaggui bolhoor gaigui baih shig bna. gehdee yag ingej aih ue gardagaa. gehdee humuustei zugeer l neg taniliin todii, saaral busdee hariltsaj baisanaas, har tsagaan gedgeer ni yalgaad buruu tanisandaa suuld haramsaj, gomdoj yavah ni amidral yum bolov uu gej bodood baigaa. gehdee odoogoor end bichsen shig zuil tohioldoogui bolhoor talarhaj baigaa ch mon naiz nasan turshiinh baih albagui ee gedgiig bas sanaj yavnaa.

sain uu andaa said...

би бол найзтай...
алдсан үед минь өргөөд өгдөг хүмүүстэй. ашиг хардаггүй ч бэлэг хардаг сайн найзуудтай аймаар муудаад зохиод авдаг, асгартал уйлаад тэврээд авдаг сайн хүмүүс миний дэргэд байдаг,байлгадаг.. би азтай...
найздаа туслах гэж гүйсээр алддаг үе байдаг надаас ашиг хараад мөрөн дээр минь алагдхад нь зөрүүлээд шанаадаад авдаг сайн найзууд байдаг,байлгадаг
би олон найзтай, найз надад илүү их хэрэгтэй
би чадахгүйгээ мэдсэн ч тэднийхээ төлөө гүйгээд л үзнэ....


сайхан байлаа