29 June, 2012

Сонгуульд саналаа өгөх хувь тохиол

Нээг их сайхан унтаад босоод ирэхээр л улс орон бөөн бужигнаанаар угтахымаа нээрээ. Сонгууль сайхан боллоо л гэж бодсон би. Бас бус үүрэг гүйцэтгэсэн албаны хүний хувьд хариуцлагатайгаар хэлэхэд. Ард түмэн бол сонгох сонгогдох эрхээ эдэлсэн, үүргээ ч биелүүлсэн. Аа харин би бол саналаа өгөөгүй ээ. Надад тийм хувь тохиол таарсангүй. Би ер нь амьдралдаа сонгууль өгч үзээгүй баагий л даа. 08 оны оны сонгуулиар хөдөө орон нутагт ажиллаваа би чинь. Ээ базардарь гэж улаан сэнтэг амьтан явлаа ш дээ. Сонгуулийн дүнг сонсох гэж шөнөжин нойргүй хүлээж, тэр зуураа хажууд суусан мэргэ төлөгч өвгөнөөр үзүүлж этр хаха. Энэ жил бол арай нас тогтсон л даа. Албан тушаал ч дээшилсэн. Тэр жил өөрөө хор хутгаж явсан бол энэ жил өрөөлийг хороос сэргийлэх түвшинд очиж дэвшсэн байх нь кк. Аливаа зүйлийг багаас нь гэдэг чинь ер үнэн үг юм. Өөрөө хийжээсэн хүн чинь андку ш дээ. Тэгээд хөөрхий тэр жил олон түмний сонголтонд хэт санаа тавьсны харгайгаар өөрөө саналаа өгөх боломж нөхцөлөө хаасан байлаа. Тэрний өмнөх сонгуулиар нас чинь хүрсэн ч сар чинь хүрээгүй байна гэдэг үндэслэлээр сонгох эрхээ хасуулж байлаа. Ингээд бодохоор хэзээ нэг хүн шиг сонгуулиа өгөх хүний үр юм болдоо гэсэн бодолд толгойгоо шаалаа өглөө босч ирээд.

Сонгуулийн явц бол сайхан болсон, тэр эрчээр нь дүнг нь тоолоод тавьчихнаа ч яадындээ. Одоо тэгээл бас бөөн юм болохын байна л даа.

Өчигдөр нээрээ гэнэт өрц татаад үхэнгээ алдлаа ш дээ юуныхын бүү мэд тэр бөө нь л мэдэх байх.

6 comments:

Гилийн хатан said...

бөө нь байнаа, сонгууль сайхан болгох гэж хэт хичээн, стрээст орсон байна. Шударга дүн гарна гэж сайхан юм бодоод, сайн амар хүү минь, ккк

Эртний анд. said...

хэхэ тэгсэн шиг байна. Би facebookтээ яг одоо Я люблю ардчилал гэж бичмээр байна. Хэрвээ би сонгууль өгөх хувь тохиосон бол аль 2000 онд л ардчилсан намд саналаа өгөх байсан. Даанч ажлын шаардлагаар хувь үзэл бодлоо илэрхийлж болку. Гэсэн ч надаө гоё блог байгаам чинь.

Ардчилал мандтугай ура ура ура...

peakfinder said...

Ялагдсан улс чинь тайзнаас буухгүй гэж үзээд байна уу? Мэдээний хуудаснууд таг болчих юм, би энд хардаж үхэх нь ээ...

Лили said...

bi huzreer mergeldiin biluu, :))

Тэмээчин бүсгүй said...

Би дѳрвѳн бэрх хаяаад мэргэлчихэеэээ!

Хүн санаа said...

Наадам боллоо доо хөөрхий минь. Энэ жил шинэ шөл уухын тулд 24 түмэн янчаан зарах л төлөвтэй дөг шүү. /Сонгуулийн шуум дарав/