17 January, 2012

Байр байрандаа л байвал гоё, жишээ нь би эндээ...

     Заа хөөрхий захирал боулинг тоглох гээд гараад явчдын байж. Жаргацымаа нээрээ тэ. Ажлын цагаар нэг нэгрүүгээ сэв сэмхэн утас цохиол сэв сэмхэн гараад явцарчихын. Өглөө яасан нэг захирал ирдгүй ээ, чухал уулзалтын цаг тохирцон гэж мэдсээр байж утсаа хаагаад алга болцон гээл гадаад харилцааны ажилтан нь сандарч гүйгээд байсан. Өчигдөр би бас өөр нэг захирал дээр оров оо. Тэгсэн хачин хөмсөг мөмсөгөө атирцан л байнаа дөхөөд очсон  хөзөр тоглоцон суужаамдаа муу гахай чинь харин. Захирлуудын орон тоог хасчмаарын зүгээр, тэхээр одоо ажилгүйчүүд нэмэгдчих байхдаа тэ ккк.  

Тэр яахуу өчигдөр нэг нэвтрүүлэг үзлээ би. Тэгсэн нэг гудамжны нөхөр эхнэр хүүхэдтэйгээ орж байна. Дээр үед бол транщэээнь гэдэг байсын одоо танк гэдэг болсон гэнэ. Өдөрт 15000 төгрөгний юм түүдэг гэжээнэ хөөе. Дундаж цалинтай ажилтан шиг орлоготойн байш дээ. Тэрүүгээрээ юу хийх үү гэсэн за эхлээд бол 3 шил архи авна ах нь, тэгээд охиндоо дуртай юмыг нь авч өгнө тэр нь юу юм болдоо бас гишүүдийн ярианы хэлбэр орцон ай, за би энэ дөрвөн жилд ийм ийм юм хийсээн гэдэг шиг... Тэгээд байшдээ миний дөөөө гээл согтуу л болтоймаа шүд мүд ч байхгүйм угаасаа. Өө тэгсэн бас ингэнээ - яахаараа энэ муу улсын их хурлын гишүүд дандаа улсын их хуралд гарчэээдийн. Манай танкныхнаас яахаараа гарч болдгүйм ер нь. Тэр сонгуулийн сурталчилгааны мөнгө төгрөг нь бол хамаагүй бид нар 1000-аад танкчид өдрийн 15-аа өгөөд нэг танкчинаа улсын их хуралд оруулмаар байна гэсссс.. 

Юу вэ ай, бааснууд чинь яахгаадайнаа ер нь. Дуртай нь улс төр ярина тэ, болно тэ. Ийм үнэгүйдлийг нь өөрсдөө бий болгочоод  үхэр ямаагаараа дуудуулаад явжаахдаа ч таарсын. Би бол муусайн баячууд энэ тэр гэж ярих хамгийн дургүй. Өө муу гуйлгачин ч гэж боддоггүй. Угаасаа байх байх газраа зөв байж л чадвал хаа ч байдаг л зүйл.

      Өглөө бас ингэлээ. Үйлчлэгч эгч тэгжийнаа
- пэээ ёстой автобусаар дүүрэн архичид зүгээр..  /тагнай ташаад л эгч бол сүртэй ярина л даа ккк/
- Яагаа вэ? 
- яах юу байхуу өнөө хорин нэгэн мянгаа авахгүй юу ,өчигдөр чинь 15 билүү юүвлээ 16ш дээ тийн, тэгээл гударцгааж байхгүй юу?Яасан хүмүүс гэхээрээ ингэж явдаг байнаа..... энэ мэтээр эгч яриал би сонсоол, өглөөний мэндтэй хамт инээдэм болгоод өнгөрдөг ч үнэндээ эмзэглэл болон үлдсээр л байна.

Манай аав ээжүүд лав сонгууль өгнө гээл гоё дээлээ өмсдөг байсныг би санадын. Ээ төрийн минь сүлд өршөө гэж уулгалдаг хүндлэл нь байсымсан. Одоо харин биш болжээ. Төр түмнээ дээдэлдэг тэр ёс жудаг хаачаавээ.

Энэ төр нээрээ лав бишэээггг.  Чадку бол  тэр танкчиддаа өг дөө яшиг.. нүдний булай.


8 comments:

Монгол бүсгүй said...

яс юман дээрээ танкчид чинь амьдрал илүү мэдэх байх шүү. тийм хүмүүс чинь ядаж л юмны үнийг зоргоор нь өсгөөд байхгүй байлгүй дээ :р...

монголын төрд маш хурдан цус сэлбэх хэрэгтэй байгаам доо, дархлагдчихсан хэдэн баагий дараалан дараалан сонгогдоод л... гэтэл тэднийг орлож гарч ирэх хүмүүс нь хэтэрхий цөөхөн байна, байгаа хэд нь уусаад уусаад дуусаа ...

hooligan said...

хахаха цоглог л танкчин байшд

ер нь л цаашдаа юу болкоод байгаа нь тодорхой бус..юун тэр хонгилын үзүүр дэх гэрэл..хонгил нь ер нь байгамуу

Мармелад said...

тэрийг 78 оных гэхээр нь би өөрийн эрхгүй пөөөөөөөөөөх гээдл дуу алдсийшд

21ээ авахийнсан хахаха би чэн 21ээрээ амьдардаг хүн шүү дээ

Мармелад said...

тэрийг 78 оных гэхээр нь би өөрийн эрхгүй пөөөөөөөөөөх гээдл дуу алдсийшд

21ээ авахийнсан хахаха би чэн 21ээрээ амьдардаг хүн шүү дээ

nmn said...

yaaamarrrrrrrrrrrrr olon zahiral veee l gsn kekeke

ebgu said...

shuud sanal niilsiishuu

Anonymous said...

ажлын цагаар ажил дээрээ ажилаа хийдэг хүнийг ажилд авна...

жигүүр

Лили said...

chi neeree aimar uls turchin boljee