10 February, 2011

Золгүй амьтны сүнс хаа очдогийг хайхаар...


Өд сөдөө нэг нэгээр сугалан унагаж
Өвдөлтийг нь таашаал мэт хүлээн авч
Өр өвтгөх гунигт шувуухайн биеэр
Өөрийгөө тарчлаан цээрлүүлэхэд
Чимээгүй ч зүрх минь цохилж байна
Чи надад амь өгсөн хойно
          Даль жигүүрээ хумьж хүслээ хүлэвч
          Дахиад л маргааш болоход шувуу жиргэхгүй нь
          Надаас бусад нь чамд хайргүйгээ хэлж чаддаггүй
          Нам гүм энд би удаан байхыг хүсэхгүй нь
Далавчаа дэлгэхэд нисэх хүсэл төрвөл
Дандаа чинийх байснаа би хараасаар одно
Зориг дутаж газарт чинь хэрвээ үлдвэл
Золгүй амьтны сүнс хаа очдогийг хайхаар явна
          Амь, үхэл хоёрын алийг нь ч мэдэхгүйгээс хойш...
                                                                                    05.25

No comments: