12 February, 2011

Үлгэрийн тэр дурлалыг дахиад нэг...


***      ***      ***

... Маргааш нь бас бороо ороод л байсан. Яг өнөөдрийнх шиг. Цонх дагаж бороо урсаад л... Чи надруу утсаар ярьсан. Машинаа хүлээгээд харих гэж байгаа тухайгаа, магадгүй явахгүй бол маргааш хоёулаа уулзах тухайгаа...        2003он.

                      ***      ***      ***                          

Хайртай гэдгээ тэгэхэд яагаад хэлээгүй юм бэ?

***      ***      ***   
''Би чамд messege бичлээ. Чи ороод уншаарай за '' Тэгэхэд чамайг юу бичиж байгаа бол гэхээс гүйж ороод уншчихмаар санагдсан.   '' Bi chamd hairtai. Chamaigaa bainga sanaj unuudur l uulzlaa. ge...''2005он

***      ***      *** 

Тэр зуны 7 сарын 11-ийг, чи бид хоёр хоёулхнаа ярилцдаг байсан тэр зуныг чи яг над шиг тодоос тод санадаг уу?

***      ***      ***  

Харин одоо бороо хүртэл нэг л удаан орж өгөхгүй, бодолд дарагдан суухад утасны хонх дуугарахгүй юм. Энд бороо удаан зүсэрдэггүй ч эргэж ирэхийг чинь хүлээх горьдол тасардаггүй.
***      ***      *** 

Чиний нүдийг дөлгөөхөн л гэхээс цааш нь яг ямрыг би одоо санахаа байчихаж. Хэзээ ч мартаж чадахгүй юм шиг тэр хөөрхөн нүдэнд хичнээн хайртай байлаа. Би ямар өөдгүй юм бэ?   2007 он

***      ***      *** 

Чамтай уулзах гоё байсан. Хэтэрхий их зантай ч юм шиг. Тэгсэн хэрнээ миний үгэнд жоохон хүүхэд шиг итгэдэг. Би чамайгаа мартаагүй юм байна.       2008 он

***      ***      *** 

Хэзээ билээ дээ, саяхан нэг шөнө би чамайг зүүдэлсэн. Сонин байгаа биз. 2009.11сар

***      ***      ***

Чи надруу гэнэт ярьсан. Шөнөжин би чиний тухай, бас Хххххххийн тухай бодож хэвтсэн. Хэрвээ сэтгэл үнэн бол одоо би чамаасаа хэзээ ч салахгүй.   2009.12сар

***      ***      *** 

Анх удаа чамтай үнсэлцсэн. Бид хоёрыг ийм удаан хүлээлгэх бурханд таалагдсан бололтой. Гэнэт үнсэх, юу ч ярихгүй тэврэлдээд л зогсоод байх надад үлгэр мэт байсан. Энэ бүхэн хэзээ ч дуусахгүй байгаасай.    2010 он

***      ***      *** 

- Дандаа хамт байх гоё байх даа
- Харин.. хоёулаа үзэх үү?
- Аанхан... би ...
- Чшшш.. үнсье.

***      ***      ***

Би яг одоо аз жаргалтай байна. Чамайг надад хайртай гэдэгт, хаашаа ч намайг орхиж явахгүй гэдэгт итгэж байгаа болохоор л тэр шүү дээ. Харин чи миний бодлыг баталж чадах уу?

***      ***      ***

Хариу хэл л дээ. Чи дахиад л хааччихав аа....

***      ***      ***

6 comments:

Anonymous said...

yasan ch goy yum deee kkkk
dahiad l nuguu hair gegch bdag yum shig l sanagdchlaa.
"Хэрвээ сэтгэл үнэн бол одоо би чамаасаа хэзээ ч салахгүй" ene chin l asuudal shu dee kkkkk

Эртний анд. said...

Hair bdag gdgt yur ni hen anh itgesen bol... ter yasan nad shig teneg zolig ve

Anonymous said...

хайр зүрхэнд сүнстэй чинь хамт байдаг юм. Сэтгэл түүнийг эгээ л өөрийн хүү шиг хажуудаа дагуулж хэрхэн яаж хайрлахыг нь хэлж өгдөг юм. Одоо зүрх сэтгэлээ сонс, тэгээд хайраа хаана байгааг олж болноо. Би чин сэтгэлийн хайртайгаа хожуу ч гэсэн учирсаан. LUSM.

Эртний анд. said...

bayarlalaa, ta 2t az jargal husiye

Arolob said...

Sain uu, chamd bas chinii hair setgeld az jargal husye. Bas uran buteeld chini undruus undur amjilt husye

Эртний анд. said...

Bayarlalaa, za tegeed ta nar min bhad boloo doo boloo