20 February, 2011

Өглөөний нар хөшигний завсраар..

          Хөшгөө татахгүй унтдын юмуу?  Тэгүүл өглөөний нар хөшигний завсраар тусахад өдөн хөнжилд.. унтах биш нар шууд мэлсхийтэл тусаал би унтаж чадку аргаа бараал уурандаа хөшгөө хаах гэж явах зуур  нойр минь сэрээл,  тэгсэн эсрэг байрны цонхоор нэг залуу бас яг хөшгөө хаах биш нээж таараал нтр юу болоод явчиваа ккк..

         Би уг нь өөртөө их том дагаж мөрдөх долоон зарчим гаргасын аль он эхлэхэд.. дагаж мөрдөнө л гэцэн байгаа. Уг нь хөөрхий уул хүн нь их гайгүйм байгаан ш дээ цаад чинь. Нээг их уншиж мэдээл, хийж бүтээгээл амьдарчих санаатай. Таван ном дөрвөн бичиг билүү юу билээ нэвтэрчих хүсэлтэй нтр... Даанч
өглөө л босч чадахгүйм. Багын л ээж эрхлүүлээд буруудцын. Одоо очингуут бас гэртээ  ирсийнчин унтаг унтаг гээл унышдээ хөөрхий. Тэгтэл би энд юун улс орны хөгжил, дэлхийн дулаарал, дох-ын эсрэг вакцин.. Үд болтол унтаж үхрийн дуунаар сэрээл байлтай ч биш, хүн мэдкү ч өөрт муухаймдаа. Тэр нь яахуу гэхэд шөнө унткум. За бараг там ш дээ нэг үгээр. Өрөөндөө ганцаараа. Коридорын гэрэл бүдэгхэн. Хааяа нэг хөлийн чимээ гарна, сандал чирнэ нтр.. За за тэр худлаа юун сүнс мүнс. Тэгээл яахуу даа чаддагаар нь өнөө муу компьютрээ өвөр дээрээ чирч авчирч байгаад л үзэж тарж байгаам даа. Үр дүнд нь өглөө нүд улаан. За тэр бас яахуу гээл явжээтал өглөө эрт босох тухай өчнөөн сайхан юм байжийнэ.

                             "Амжилтанд хүрсэн хүн бүхэн өглөөд сэрүүн байсан" 

      Уншингуут уушиг зүрхрүү нэг юм зурсгээл ороод ирнэ. Би ч өглөөд сэрүүн байж бол чадаадаагаан. Гэтэл энэний утга нь арай зөрөөд, yчир нь энд л байгаад байгаа байхгүй юу. За нээрээ яах вэээ байз.. Яг маргаашаас эхлээл нөгөө алдарт  амьдралын хэвшилдээ орох гэхээр л унтахгүй бол тархи ажиллахгүй, унтахгүй бол үрчийнэ хорчийнэ энэ тэр гээл майр майр зөвөлгөө бас байгаад байгаа байхгүй юу даа энэ нэтэд чинь. Тэгээл гоо сайхан ертөнцөөс өмнө намайг аварна маврана гээл тавхан минут дугхийчээл сэрэнгүүт өдөр болцон байгаамчин. Майр зөрчилджийнөө би нээрээ. 

Уг нь миний долоон зарчим бол үнэндээ чулуу. Өглөө 05 цагт босоол өдөржин тэр эрчээрээ нужигнуулаал орой орондоо орохоосоо өмнө гялс ийшээ шагайчаал нтр тэгсэн юу волжийноо нөхдөө. Он эхлээл уг нь хэд хоног яг болжийсын. Өглөө эрт босох нээх гоёын байлээ ш дээ. Өдөр барагдахгүй урт санагдаал, тэгээл бодсон чинь майр их юм амжуулцан, хүүе би хүн биш байхаа бурхан байхаа ухааны юм бодоол хэвтэнгүүт шууд нам. Элдэв бусын зүүд мүүд гэж элийркүү. Зүүд гэснээс найгүй деталчилж зүүдлэхийг минь яана аа. Хүнийг чинь хувцтай хувцгүй, хуучин өмсдөг байсан эрээн цамцтай нь нтр , үнэр мүнэрийг бол яг шүү дээ, тэгснээ гэнэт ном уншаал туучина үг үсгээр нь. Тэгээл яг нэг юм болохжийтал л сэрчижаагаам. Гэхдээ нээх гоё оо.. Үргэлжлүүлээл бодоо наачина.

   За тэр яахуу яаж ийжаагаал өглөө босох талын юм бодьё...



No comments: