05 February, 2013

Гомдол үгүй

Хүний амьдралд учрал тохиол ирж л байдаг, явж л байдаг. Амьдрал өөрөө баялаг юм даа. Нэг өдөр муудаж нэг өдөр сайддаг охидуудын нөхөрлөлд би дургүй гэж дээхнэ үеийн нэг бичлэгтээ хэлж байсан даа. Өнөөдөр нэг найзтайгаа уулзаж үдийн хоол хамт идлээ. Яахвээ магадгүй түүнд надад гомдсон үе байсан байх, надаас бусдад муухай үг хэлж явсан ч байг, надад ч зарим нэг үйлдэл нь таалагдаагүй байг.

 Гэхдээ л би гомдоогүй. Ухаантай, уужуу царайлах гэсэндээ биш, ер яагаад найзууд заавал дандаа хамт байх ёстой билээ, ер яагаад найзууд үгүй бол муудан холдох ёстой гэж. Би бодохдоо үл ойлголцлын ард үнэнч үлдсэн нь л жинхэнэ найз гэж санадаг. Юу ч болоод өнгөрсөн бай эргээд уулзахадаа инээгээд тосдог, гэрэл дулаан цацрааж чаддаг бай гэж би өөртөө хэлдэг. Өнөөдөр ч тийм байж чадсан. Харин олон битгий мууд, муудсан ч муухай үг битгий хэл... 

Амьдралын зовлонг биш жаргалд чинь хамт явахсан гэх гэгээн бодол тээдэгтээ чиний нүднээс уйгаас бусдыг нь асуудаг юм шүү. Миний найзад өдрийг хувааж гуниг тайлах өчнөөн найз олдоно. Харин цонхны тавцан дэрлээд өнгөрснийг хөвөн суухад амьдралд чинь ирсэн олноос эргэж яваагүй нь би байна. 

 Хэрвээ би чамайг найзаа гэж бодож чадсан л бол хэзээд чи миний найз байсаар л байх болно. Эцсээ хүртэл итгэхгүй л юм бол эхнээсээ л итгэлийн тухай ярих хэрэггүй биздээ дээ. Нөхөрлөл хайр аль аль нь ялгаагүй энэ сэтгэлийн угаас төрдөг болохоор зааглах гээд, заавал гоё байлгах гэж тэгтлээ чармайх хэрэггүй юм. Угаас тэнд гомдол, хорсол гэж байдаггүй.


2 comments:

Гуталчин said...

chi neg nom mom bichee, guimon mundag huuhen shuu. bi cham shig bichdeg bolhiimsan.

Эртний анд. said...

миний өчигдөр ингэж бодож байсан, энэ хүний өнөөдөр хийж байгаа үйлдлийг бурхан байтугай чөтгөр харж байгаа байгаа даа.