07 May, 2013

Бүсгүй хүний үнэ цэн

Би бүсгүйчүүдийн амьдрал хувцасны шкафандаа байхдаа л хамгийн гоё ч юмуу гэж боддын. Заримдаа найз хүүхнүүдтэйгээ ээмэг бөгж ярьж, оо энгэсэг түрхэх надад лав таалагддаг.

Өглөөн нар ингэж мандсаар байлаа ч бүсгүй хүний гоо үзэсгэлэнгүй бол энэ хорвоо юугаа дэлгэж гэрэлтүүлэх билээ дээ. Охидуудаа би гоё байгаасай гэж дандаа хүсдэг.
Гэхдээ гоё гэхээрээ огтор даашинз, олон санждаг чимэг зүүлт бишийг мэддэг байгаасай гэж бас боддог.

Өөрийгөө үнэлэх үнэлэмж, үнэ цэн гэж байдаг. Өөртөө итгэх итгэл гэж байдаг. Мэдээж өөртөө итгэх итгэл гэдэг бардам байхын нэр биш. Бардаж явахын нэр бүр ч биш. Гэхдээ л ядаж ганц сайхан үг сэтгэлээсээ олоод хэлж чадахгүй баян эрийг сугадаж алхахын төлөө бүсгүй хүн төрдөггүй байх.

Баян эрчүүдийг би муухай гэж боддоггүй. Харин бүсгүй хүн бүхнийг өөрийн болгож чадна гэж боддог тэр бодолд нь бүсгүйчүүд өөрсдөө сайн дураараа багтдагт дотроо харамсдаг. Тэд нар явуулын эмэгтэйд явуулын л ханддаг. Дайрч ирээд,  даллан оддог эрчүүдийн бараанаар байдгаа барин гүйдэг бүсгүйчүүд яасан олон байнав дээ. Би лав эрчүүдийн буруу гэж бодож чадахгүй. Хамгийн тэнэг баян эр ч хэнд яаж хандахаа мэддэг ухаантай л байгаа. Тэд ч бас үнэн зүрхнээсээ хайрлаж дурладаг л байгаа.

Хэн нэгнээр хайрлуулмаар байгаа бол хайр татам бай гэж үг байдаг юм. Харин ядуу эрчүүдийг  энд ярихгүй. Тийм хүмүүст би угаас дургүй.

Эцэст нь хүн бүхэн хувь тавилангаараа амьдардаг гэдгээр бүгдийг бөөрөнхийлөөд өндөрлөе дөө.

3 comments:

Piglet said...

Үнэн үнэн

chuups said...

Харин бүсгүй хүн бүхнийг өөрийн болгож чадна гэж боддог тэр бодолд нь бүсгүйчүүд өөрсдөө сайн дураараа багтдагт дотроо харамсдаг. Тэд нар явуулын эмэгтэйд явуулын л ханддаг. Дайрч ирээд, даллан оддог эрчүүдийн бараанаар байдгаа барин гүйдэг бүсгүйчүүд яасан олон байнав дээ


ene heseg mash ih taalagdlaa

Anonymous said...

Хөөх хараач. Орчин үеийн барааны саван л байж таараа гэж нэгэн найз минү хэлсэн юутай үнэн өчөө вэ..

Мөнгөтэй эр үнэн мэт дурласан сэтгэл гаргаваас байдгаа бариад гүйх нь байна шүү. Төрлөх чанар гэж мянган боловсролд үл дийлдэх агуу нэгэн хүч байдгыг орчин үеийн барааны савангууд хэзээ нэг ойнооо.......

Мөнөгөтэй эр бүх амьдрал, ухаан бодол, ажил үйлс бүхнээ ганцхан мөнгөний л төлөө түлшээ дуустал зүтгэсэн бдаг юм шүү д....

Оройтсон цаг, хожимдсон үүрэг.....тэд өтөлсөн хойноо хүүхний төлөө үхэлдэддэг нь ийм л учиртай юмаа. Гоо бүсгүй минь ухааныг уужим тэлж байгаарай....