06 May, 2011

Хүмүүс юмс үзэгдэл мэт

      Заримдаа гэнэт нээг их найзуудаа санахын. Уйлмаар ч юм шиг этр болж. Дандаа л нэгэндээ инээд бэлэглэгч ид шидтэнгүүд минь дээ.  Баярлах гомдохдоо зүрхээ дэлгэж зүсэгддэг урьд эртийн андад нь сэтгэлийн дулаан дутаад байна.





       Ойрын хэд хоног яагаадыг мэдэхгүй та нарынхаа хэт энгийн зан, хээ шаагүй дотночлолыг хамгийн ихээр үгүйлэх боллоо. Нүүрэндээ инээд дүүжлэх хүртэл тийм тээртэй санагдаад яасан муухай эвдэрч байна вэ. Ганцаардахын эцэсгүй олон хүн бужигнаад л байгаа хэр нь ганцхан орой хуучилж хонох та нарын минь халууныг орлож чадахгүй юм.

Нөгөө л муухай монгол зан. Бусдыг өрчилж чадахгүйгээс л хойш өөрийгөө бухимдуулж суугаад яахав гээд бүгдийг зөнд хаях гэж их хичээсээн. Тэгсээр атал л сэтгэлд тавгүй байсаар байх юм. Зарим хүмүүстэй хичнээн ойрчлох гээд, найзлах гээд бүр хамгийн энгийнээр харьцах гээд ч би түүнээс дулаан мэдэрч чаддаггүй. Зарим хүнээс хэзээ ч чин сэтгэлийн үг олж сонсдоггүй, зарим хүнийг би  ядаж нэг удаа ч болохноо бусдын байранд өөрийгөө тавьж бодож үзээгүй байх гэж боддог. Хүмүүс яагаад ийм юмс үзэгдэл мэт юм бэ?

Чи өөрөө гэж үү. Тиймээ бодож үзсэн,, дандаа л бодож, бодолд дараатай яваа минь ч зохихгүй байгааг төсөөлж байна. Юмс үзэгдэл болон хувирч байгаагаа ч мэдэрч байна. Айж байна. Хүн шиг хүмүүсийн дэргэд байхдаа хүн явсаан. Анд шиг андуудынхаа нөмөрт дулаахан амьдардаг байсан.

Хэлээ гаргамаар үгүй бол үг дуугүй бахирч хашгирмаар байна зарим юмс үзэгдлийн зүг. Хүн байгаач гэж гуйх сайхан сэтгэлгүйд минь уучлаарай. Би өнгөнд дуртай, мөнгөнд дуртай, албан тушаал, эрх мэдлийн төлөө яваа, үнэнээ хэлэхээс ичэхгүй. Би сайн хүн биш угаасаа.

  Харин нөхөрлөлдөө сэвгүй явахсан гэсэн хэтэрхий том хүсэлтэй. Энэ уйдаж үхмээр удаан нөхөрлөлийн халдвар тээгчдээ л би юугаар ч солихгүй. Миний найзуудын зарим нь хөдөө ажилладаг, зарим нь гэр бүлдээ зөндөө асуудалтай, зарим нь амьдралд цөхрөхийн даваан дээр яваа, зарим нь солонгост хараар ажиллаж байгаа, зарим нь цагийн ажлаар төлбөрөө төлөөд гадаадад сурч байгаа, зарим нь цалингаас цалингийн хооронд амьдардаг, зарим нь биеэ үнэлдэг, зарим нь одтой суусан, зарим нь төрийн том албан тушаалтай, зарим нь олны танил, зарим нь миний төлөө байгаа бүхнээ зориулж чадах сэтгэлтэй, зарим нь авсан ач тусаа мартаж орхидог гэмтэй. Гэхдээ хэн нь ч миний нүдэнд хуурмаглал тээж ирдэггүй. 

    Намайг эзгүйд гэрт ирчихээд аавтай шөнөжин буу халаад хоночихдог өвгөн туучий маань хуримаа хийж, би байсангүй. Бүлцэн нүдэлтлээ уйлчихаад өвдгийг нь дэрлээд унтахад хөлөө бадайрсан ч хөдөлж намайг сэрээгээгүй анд минь амжилт олж, би байсангүй.

Тэдэн шигээ байхсан гэж хүсдэг байлаа, тэдэнтэйгээ адилхан гэж бодох надад сайхан байдаг байлаа, нөхөрлөл хайрын дуугаар үргэлж хөглөгдөж явлаа, нөхөж нэгнийхээ төлөө амьдрах хамгийн том бахархал минь байлаа.

Харин одоо хэний ч анд байхыг хүсэхээ болиод хамгийн муухай урвалтыг өөртөө өгмөөр байна.
Надад тулах цэг өгөөч юмс үзэгдлийн нөлөөлийг би даван туулья.. Архимед ааа

21 comments:

Anonymous said...

Миний найзууд зарим нь хөдөө ажилладаг, зарим нь гэр бүлдээ зөндөө асуудалтай, зарим нь амьдралд цөхрөхийн даваан дээр яваа, зарим нь солонгост хараар ажиллаж байгаа, зарим нь цагийн ажлаар төлбөрөө төлөөд гадаадад сурч байгаа, зарим нь цалингаас цалингийн хооронд амьдардаг, зарим нь биеэ үнэлдэг, зарим нь одтой суусан, зарим нь төрийн том албан тушаалтай, зарим нь олны танил, зарим нь миний төлөө байгаа бүхнээ зориулж чадах сэтгэлтэй, зарим нь авсан ач тусаа мартаж орхидог гэмтэй. Гэхдээ нэг нь ч миний нүдэнд хуурмаглал тээж ирдэггүй.


Намайг эзгүйд гэрт ирчихээд аавтай шөнөжин буу халаад хоночихдог өвгөн туучий маань хуримаа хийж, би байсангүй. Бүлцэн нүдэлтлээ уйлчихаад өвдгийг нь дэрлээд унтахад хөлөө бадайрсан ч хөдөлж намайг сэрээгээгүй анд минь амжилт олж, би байсангүй. Тэдэн шигээ байхсан гэж хүсдэг байлаа, тэдэнтэйгээ адилхан гэж бодох надад сайхан байдаг байлаа, нөхөрлөл хайрын дуугаар үргэлж хөглөгдөж явлаа, нөхөж нэгнийхээ төлөө амьдрах хамгийн том бахархал минь.

Gutalchin

Anonymous said...

Yag ene heseg maash ih taalagdav, dotroos neg um ogshood hoshuu am omolzood bn sht.

Shine uyiin nzuudiin tuhai kino bdag sht. Deegii duug ni duuldag, teriig sonschuul shuud asgaruulahad belen bn

Gutalchin

sain uu andaa said...

нөлөөлөл гэж заримдаа хүний санаанд ч оромгүй хүйтэн зэвсэг шиг
нөлөө гэж заримдаа хүсэл бодлоо нуртал санаа алдах гуниглал
харин хэнээс вэ гэж бодол болсоор хоосон дэмий орхихгүймсан

би бас л ганцаарддаг.. одоо яг тэгжийнэ блог бид 2
чи битий нөлөөл яахын гэхдээ зүгээр ч юм уу
би ганцаараа биш............ хаха
Нэн сайхан байлаа

Эртний анд. said...

баярлалаа хоёроо, дууг нь олоод ирлээ

та нар минь байгаа болохоор бас сайхан юмаа

Anonymous said...

gantsaardaad ch bh shig medkum so bolchloo ;(

Лили said...

санаад л явдаг шд найзуудаа. бид дандаа салсан байдаг, би ийшээ тэд тийшээ гээд л.

Эртний анд. said...

zugeeree nzuud urgelj uur zug yavdag,urgelj neg negneesee uur bdag,urgelj neg negniihee bhguid l hamgiin iheer tataltsdag, neg zugt ursuldugch nar l yavdag

Windy said...

заа ёстой сайн ойлгохгүй байнаоо, сайн боджагаад ахиад сээгийднээ,

хүн өөрөө мэдэхгүй, туулаагүй зүйлээ мэдэрч туулжийж л сайн ойдог байх, магадгүй энэ туршлагыг өөрийн биеэр мэдэрсний дараагааар сэтгэгдлээ хэлхээс нтр

магадгүй би өөрөө ч юмс үзэгдэл юмлуу хэн мэдлээ

эсвэл зарим нэгэнд нь юмс үзэгдэл, зарим нэгэнд нь хүн

энэ л хамгийн тохиромжтой арга байх даа

өөдөөс юмс үзэгдэлдээд байгаа "хүмүүс"_ийн өөдөөс адилхан л байх хэрэгтэй байх даа, өөдөөс нь хүндээд байвал ойхгүй шт этр хэхэ

заза мэдэхгүйээ хэхэ

Эртний анд. said...

hehe adilhan yums uzegdeldene gedeg chin hamgiin zuv gej bi bodohgui yu tegsen aimar hetsuu bna

Windy said...

тэгвэл одоо яамаарын бэ дээ,

өөрийгөө битгий нээх зовоогоорой доо тэүл

нээрвээ хайрлаа
манай анд ч нилээн тэвчиж тэвчиж бүр болкү болоод л бичсэн лдээ салхи нь ойлгоол байна уг нь

андуудынхаа нэгтэй нь нэг сайхан мэссэнжэрдчих(call), ааа бас схан болдын шүү )))

Эртний анд. said...

bayarlalaa windy, ter ch tiim shu

ta nartaa yaritsan chi harin saihan bolchloo oo

Anonymous said...

бүх зүйл түр зуурынх. юунд ч битгий гүн гүнзгий ханд өө. зарим нэг нь юмс үзэгдэл мэт санагджийвал санагджил байг яаадын. хүн мэт бодож байгаад хэзээ нэг өдөр гутгалуулсанаас дээр ш д. эрт таниад авччийна. болжийшд. энэ чинь ололт хөөе ккккккк

Эртний анд. said...

hehe ololt uuu, barag neeree neg turliin ololt hcheel suujaagaa huniim da bi chin etr,, yums uzegdluudiin dergeduur hii uzegdel met l amidrahaas teguul kkk

Falcon said...

энэ эхэнд байгаа anonymous блог бичээч хэхэ огштол авдаг байшд

Эртний анд. said...

bayarlalaa hu, harin tiin bicheech chi gesss haha

Tsetsgee said...

Huntei naizalj nuhurlunu gedeg amarhan ch naiz shig naiz baij chadna gedeg uneheer hetsuu murtluu gaihaltai zuil shuu. Naiz shig baina gedeg hun shig baina gedegtei adilhan yum shig l sanagdajiina.

Эртний анд. said...

aanha tiim shu de teriig odoo gagtshuu bidnii setgeliin chin zorig l medeh bolj taaraad bh shig bna

Лили said...

үнэхээр, нээрэээ л тийм дээ. Би дандаа яахаараа найзуудаасаа салдаг байнаа гээл боддог шд. Нээх гоё санаа амарлаа, чиний хэлснийг уншаад.

Эртний анд. said...

bayarlalaaa

Sara Blog said...

estoi meedkv bichih ch ym oldhoo bolichloo gehdee ymar ch ym hoer taltai bdag shvv dee. alivaag gvn gvnzgii uhaj harah gej oroldoh ni ooriinhoo amisgaag booj bga ym shig l sanagdah bolood bga. yu ch boddoggvi zunguuruu l amidrachval bvh ym amar hylbar ch ym shig tegie geheer hvn chanaraa geechih gd ch bh shig medkviee.

Эртний анд. said...

хоёр тал гэдэг чинь юу билээ зэрэг нэмэхийн өмнө гэдэг кино билүү бишээ еэвэн билүү ккк

харин энэ талаар яг одоо бодьё бүгдээрээ за нүдээ аниад анхаарлаа төвлөрүүлээрэй хохо