11 February, 2011

Үнэртэн ханхалдаг өврөөсөө


Дандаа л миний нандигнан энхрийлж явсан
Дурсамж чинь хүртэл бүдгэрэн мартагдаад
Далд ухамсраас минь чи арилан арчигдаж
Дахиад чамайг зүүдлэхгүй нь дээ гэж цөхөрсөн шүү
Дайралтаа зогсоо амраг минь

Үдэлтийн баяр шиг асаасан лаагаа унтраагаад
Үүдээр гарахад араас чинь харайн босохдоо
Үнэртэн ханхалдаг өврөөсөө чамд л гэсэн
Үнэнч хайр үг бүхнээ гээсэн шүү
 Сэтгэл багадаагүй амраг минь

Харанхуйн дундаас зүрхний цохилт  тэмтрэгдээд
Хайр чинь цээжиндээ халуухнаараа байлаа ч
Хувь тавилангийн зөргөөр ханатал алхчихаад
Харихад чинь өөр нэгэн хүлээж суух  бол
Зүүднээс минь зүгээ буруулдаа амраг минь

1 comment:

Anonymous said...

aguu shvlegch vee :D