27 February, 2011

Миний мэдэхийн л бид..

        Дөнгөж сая андууд цанын баазаас залгаж байна. Эрдэнэт, Дарханаар жоохон салхилаад гэнээ. Солиорч байгаан шүү нээрээ гэснээс зовлон жаргал дундаас ч нэгнийгээ хөлийнх нь чимээгээр таних алт шиг хэдэн найз минь юм шүү дээ.
Отгоо, Золбоо, Амгаа, Шинээ.. гээд цаашаа бас хэд гурав бий. Гэхдээ одоо хамт яваа нь энэ дөрөв. Хаа холоос ганц ээмэгтэйгээ санаад ярьсанд нь баярлаад тэсэхгүй дэлхийгээр нэг энэ миний найз гэж хашгирмаар санагдаад ороод ирлээ. 
        Миний мэдэхийн л Отгоо Золбоо гэдэг нэр насаараа хамт дуудагдаж яваа. Бага ангиасаа л хамт дотуур байранд амьдарч, нэг ширээнд сууж, нэгнийхээ дурласан охинд захиаг нь зөөж гүйгээд л, болох болохгүйн алинд ч цугтаа явсан хоёр доо. Самбарын өмнө сандал өргөөд шийтгүүлж байхдаа ч нүд нь гялалзаад л зогсож байдаг сахилгагүй толгойнууд. Одоо аав, айлын нөхөр болсон гэж байгаа. Гэсэн ч миний сэтгэлд нэгнийхээ гагаг шувталж тоглодог нөгөө л томоогүй, хүүхэд төрхөөрөө байдаг. 
        Амгаа, Шинээ хоёр ч гэсэн хамт нэг гудманд амьдарч, нэг ширээнд сууж, нэгнийхээ дэвтэр дээр онгоц буудаж явсан хоёр. Шинээ бол хонгилдоон л гэсэн үг. Үсрэнэ харайна, ойж бууна гэж ойгүй. Хурдан алхана ч гэж найгүй.  Дунд ангид ороод манай ангийхан охид хөвгүүдээрээ суудал хувиарлаж суух юм болдын. Өө жинхэнэ шохоорхлын өрнөл үе байж шүү дээ дархи минь. Хэн хэнд сайнаа мэднэ, тэгсэн хэрнээ шууд хамт сууна энэ тэр гэж хэлж чадахгүй худлаа нээх сугалаа хийж мийгээл. Үнэндээ бол сугалсан нэрүүдээ солилцчихсон. Золиосонд нь мань хэд хоорондоо сууж таардаг юм байгаа биз дээ. Тэгээд л хамгийн анх Шинээтэйгээ нэг ширээнд сууж байлаа. Аая миний анхны партнёр нтр гэхгүй юу. Сайхан ч байж шүү. Дараа нь Амгаа тэр хоёр хамт суудаг болсын. Нэг харахнээ л нэг нэгнээрээ тоглоом хийгээд л сууж байна. Нэгнийхээ нүүрэндээр черниль гоожуулчихаад сандарсандаа юу, санаатай юу дэвтрийн хатуу цаас базчихсан арчих гэж үрчиж өгч байгаа харагдана. Одоо бас нэгийгээ цасанд өнхрүүлчихээд дээр нь дэвхрээд зогсож байж ч чадна. Тэд миний найзууд. Хэрвээ ойрхон байсан бол  оймс  моймс өмсөж удаад байлгүй хурдан гараад ирээ гээд л дуудах байсан даа. Орой болгон шүгэлддэг тэр дууг одоо нэг сонсохынсон.
        Хамаг бүхнээ дэлгэж угтдаг миний андуудын халуун сэтгэлгүйгээр эрчүүдийн нөхөрлөл яасан уйтгартай байх бол...

2 comments:

etvgen said...

Муухан хамаатанаас сайн найз дээр гэж үнэн үг шүү :)) Сайн хүний нэрийг 1000 худалдана гэгчээр муу найзийхаа нэрийг мөн ч олон барьсан даа ^^

Эртний анд. said...

gehdee bi ted nart gomdood l yavdiin uushig neesen deeree helchii, namaig danda algasaj hundagaladag bizde ta nar yadiin etssiist bi 1 niillegend 3 tasardag l hune aagaz ntr kkk