24 February, 2011

Далайцэрэн давсааан...


     Бусдаас гуйсан бүхэн чамд багадсан бол бурхандаа тавьсан чихрээ аваад ид хүслээрээ.

Бодлоос салахгүйм. Бодохоор уйлах гээд байхын. Бичмээр байхын. Бичих гэхээр зориг хүрэхгүйм. Эмч болох минь яалаа гэсэн эмзэг сэдвээр эдгээгүй шархыг минь хорвоо үрэв. Эцсийн эцэст Засаг дарга миний халаадыг хүүдээ өмсгөөгүй бол өдийд би тангарагаа өргөж байгаа. Ингэж бодохоор Будда, Есүс, Аллах  өөр хэн байдаг юм та нар бүгдээрээ нохойн баас гэж хараамаар байна. Сүсэглэдэг нэг нь харин намайг  хараа. Чиний өгсөн буяныг даахгүй нь өршөөгөөрэй. Тэнхэл чинь хүрдийн бол тэр охиныг аварчих өр зөөлнөөрөө.
Харсаар байтал чинь миний найзын охин үхэхээ хүлээгээд хэвтжийнэ. Хоёр ч хүрээгүй охиноо тэврээд ээж нь хөдөө явжийна. Агаар нь цэвэр ч хавдар нь найдваргүй. Хаашаа ч харсан орчлон харанхуй байгаа би мэджийнэ. Одоо юу гэмээр байна.

        Өвчний өмнө өчүүхэн гэдгээ чи мэдэх үү, үхэхгүй юм шиг хураасан хөрөнгөө аваад далдар тэгэх үү. Би зүгээр тайван баймаар байна. Зурагтаа асаахаас ч дургүй хүржийнэ чи элдэв бусаар гуцна л биз. Зуурдын жаргал чинь хүн алжийна эрээнээс зөөсөн бүхэн чинь. Эдийн засаг импляцаас чинь үнэтэй нь надад эх үр. Эргээд нэг өдөр хутга шаах нь чамд энэ үг. Би тайван баймааргүй байна. Энэ бүхнийг бодохоор. Уянгын халилтай хэлмээргүй байна. Урдаас инээгээд хөөрхөн байгаа охиндоо уул шиг аав нь итгэлээ юүлнэ одоохондоо.  Гэвч бусдаас гуйсан бүхэн чамд багадсан бол бурхандаа тавьсан чихрээ аваад ид хүслээрээ. Бууж мордох нь яаруу хорвоод гомдсон бол буцаад ээждээ ор доо зүрхээрээ. Тэнд амар амгалан байгаа...

    Ингэж л хэлмээр байна гэхдээ би бүрэн ойлгохгүй шаналлыг нь, инээгээд алхах охиндоо хэлж зүрхлэхгүй үгийг нь. Би уйлмааргүй байна. Дандаа л хүүхдийг заяа нь түшдэг дээ Далайцэрэн давсаан гэж хэн нэг нь хашгир л даа. Гайхамшиг биелэг...

12 comments:

Unknown said...

Сэтгэл хөдлөв. Бас чиний зовлонг мэдрэв. Гол нь өөрөө өөрийгөө хүндлээрэй

Эртний анд. said...

Бяцхан охинд урам хайрлах үг үлдээгээрэй ядаж ээж нь уншиг

Anonymous said...

bur naidvargui gesen yumu yunii havdar yumbe yunaas bolsiin,tuslamj guigaad emchleh arga bhgui yu,

Itgel said...

dalai tseren davnaaa kanun deeree davdag l bizde ohin edgerne gaihamshig biyelne

Эртний анд. said...

anon: tiime emchilge bhgui gsn bi bodohdoo bidnii idej uuj hereglej bga chanargui zuils uragt nuluulj turulhiin havdar uusgej bna gj bodoj bna barilgiin material hurtel tiim bna gesen shu de

itgel: bayarlalaa ene ugiig l sonsoh gj huleelee uur yah yostoig medehguim burhan hurtel hol sanagdaj bna

Anonymous said...

huuhdiin zaya tushdeg gj chinii helsneer zaya ni tushih blgui de

geeg said...

ehnees ni neg amisgaagar jiriilgeed unshchlaa. boduul minii nz tegj l bichsen bhdaa.
bidni ug gaihamshgiin biyelel bolj bidnii nziin ohin ni edgenee harj l bgarai.

Эртний анд. said...

ug ni delgerengui tailbarlaad uran yaruu uilj duulaad bichmeer l bla daanch zorig hursengui. tiime bidnii emujin eej aavtaigaa udaan hamt amidarna

Anonymous said...

hojimni haramsaj suuhgvin tuls etssee hvrtel temtseesei bj boloh bvgdiig hiigeeseu gej hvsej bn emch nar dandaa vnen yriad bdaggvi emchilgeegvi gdg vgend itgen shantralgvi bj boloh bvgdiig hiigeesei gej hvsej bn gaihamshig gej vneheer bdag shv de.

Эртний анд. said...

Өлгий чивх минь багадаагүй өргөн гэх дэлхий надад томдоогүй уймрахын тоолондоо сэтгэлээ гамнадаа миний ээжий..

~~~JOURNEY~~~ said...

Um mani badmi hum. Ergeed etseg ehdee ur ni bolood mendleesei byatshan ohin mini..

Эртний анд. said...

bayarlalaa andaa, huuhed buhnii nudend ineed gereltej bgaasai