Ханцуйндаа нулимстай ганцаардал урсан ирэв
Халуун сэтгэлд минь учирлаад хань болов
Чиний бүхэн надад л ганцхан зохидог
Чимэг хэрэггүй ертөнцөд бидний нөхөрлөл оршдог
Хачин чаминаар...
Өл өлхөн өвс шиг гуниг урсан одов
Өрөө дэвсэж угтахад чинь жаргал болов
Өөрийн минь бүхэн чамд л ганцхан зохидог
Өршөөл хэрэггүй ертөнцөд бидний нөхөрлөл оршдог
Нүв нүцгэнээр...
Өвдөлт, атаа, хуурмагийн дундуур
Өөдөөсөө бид алхдаг
Гэв гэнэхэнээр...
Гараасаа хөтлөлцөөд дэгэн догон гүйхэд
Ганцхан бидэнд л хорвоо хамгийн сайхан зохидог
Шив шинэхэнээр...
3 comments:
yun hargis weeeeee ene chin kkkk
yamar ch goy bichdiin dee mini nz
cham shigee iim goy awiyastai ch boloosoi kkkk
yahuu baga balchir bhad hair mairiin ugtei heden murtuud awch l bsan l daa.
gehdee iim go go shuleg ter tusmaa dotnii nzaasaa hezee ch awch bsan gui ee. tsaashdaa ch awku biz. awsan ch mini nziig guitsej bichih hun garku biz.kkkkk
mash ih bayrlajinaaa.
Hamgiin gol yuruusuu zurag sh de, lenardo da vinchi minchig bol bhgui bolgoson bgazde haha
thhh kkkk
ter hargis gedeg ugen deer oilgoltsliin zuruu garsan bna lee shu kkkkkk
zurag ch bas tas tas.
Post a Comment