17 February, 2011

Үнэн сожоом

            Ай хөөрхий ингээд сүүлчийн найз минь салалтаа хийсэн сайхан л өдөр болж байна дөө. Сүүлчийн гэдэг нь дахиж хэн ч салахгүй гэсэн санаа юм шүү намайг дөрөвхөн найзтай гэж бодов айн. Гэхдээ ч яс тоолвол ер нь тэр хавьд очиж магадгүй шүү нээрээ. За тэр яахуу учир ийм юм. Оройн 6 цагийн үес болохуйяа найз үг илгээж байна. Би салчихсан яадын үхсэн би тэр мууг уучлахгүй, яаж чадаж байна а, ээ хайран залуу нас минь, хайранч хайрлаж явсан бие сэтгэл минь гэнгүүтээ л бодохоор л дургүй хүрээд байхын, яадын дахиад баахан хараачдын билүү. Би ч гэхдээ чи зүгээр миний амьдралаас дуугүйхэн арилаад өг гээд эцэст нь хийчихсэн л дээ гэхийн. Би гэж хөгийн эр бас сандраад яах учраа олохгүй алингаа алдчихын. Дэмий л за миний найз тайван эхнээс нь ярь яалаа яалаа гэнээ, яасан муухай золиг вэ л гэлээ . Тэгсэн ингэсэн байгаан.
Тэр хоёр уг нь их сайхан хосууд юм байгаанш дээ. Би л тэгж боддын. Бас ч гэж багагүй хугацаа  байсан уу гэвэл байсаан. Нарийн ширийнийг бол мэдкү мэдсэн ч бичкүм би. Гэр гэрийн зовлон дор дороо гэж... Нэг өдөр нэгнийх нь утсанд хайраа майраа гэсэн хачин гоё мессеж ирснээс л хамаг юм эхэлсэн шиг байгаан. Тэгсэн мань эр үнэн сожоом. Байхгүй байхгүй гээл байсан байсан л байгаа байхгүй юу? Гэхдээ хөөрхий нэг хүүхэнтэй зүгээр л утсаар ярьдаг байсан, тэр нь чааваас зүрхний өвчтэй, тэр хоёр хэзээ ч нэг нэгнээ харж байгаагүй зөвхөн хайраа нтр гэж л сэтгэлийг нь засдаг байсан байхгүй юу залуугийн тайлбараар бол. За үнэн худлыг би яахан мэдэх билээ, иймэрхүү өгүүллэг бол харин уншиж байсан байж мэдэхийн их л танил сонсодсымдог ккк.  Тэгээд бухимдахдаа салья тэхүү гэсэн чинь  өнгөрсөн бүхэнд уучлаарай аз жаргал хүсье гэсэн гэж байгаа залуу. Ээ тэгээд эмэгтэй л хүн болсон хойно уяхан, гэнэхэн л төрдөг хорвоо шүү дээ. Худлаа гэж хэлэхийг нь итгэлээ дэвсээд л хүлээдэг үгүй мөн гэнэн ээ. Тэгээд тэд хагацаад. Аая яа яа яасан том үг сонгочивдоо. Гэхдээ эргээд сайндана гэж би итгэж байгаам.

 Бас нэг найз маань өмнө нь яг ийм биш ч шалтгаан нь, шаналал нь ижилхэн гуниж л байсан. Нөгөө залуу нь байхгүй байхгүй л гэсэн бас л байсан байсан. Үнэн Сожоом оо энэ залуус. Хүүе тэгсэн өөр нэг найз шинэхэн амрагууд гээд л хөл хөөртэй л байлаа. Хажууд дурласан хүн байх яасан атаархмаар гээч, гэгэлзээд л дэгэлзээд л...  Тэгсэн яасан бас л нэг нуусан хаасан юмны тухай сураг чих дэлсээд л ирлээ, аажуу тайвуу бол доо хө гээд л тайвшруулаад байлаа. Тэгсэн бас өнөөх сожоом нь бас нэг бяцхан сожоомтой болоод л явчихлаа. Болохоо байлаа таминь. Яасан хуурамч хоосон...
         Хайртай гэсэн, хайрлана гэсэн тэр амлалтууд, хамт амьдарсан өдрүүдийн, харж амжаагүй буцаасан үрсийнх нь, хааяахан муудахдаа хамгийн удаан нь хоёр хоног байсан тэр хайр, халуун сэтгэл, эрхлэн тунирхал, эмзэглэл нь ийм хурдан хаашаа сарнин замхардаг юм бэ эрчүүдийн. 
Би ч гэсэн санаж үгүйлэхдээ шалдаа буугаад гуймаар үеийг мэднэ. Хайрыг яаж хайрлахыг бидэнд хэн нэгний алдаа биш амьдрал биеэр нь туучуулж байж л ойлгуулдаг бололтой. Бидний гэнэн мөрөөдөл, аав шигээ сайхан залуугийн мөрийг нь түшээд л, урсаад л амьдарчих юм шиг туяхан сэтгэл, уяхан аалийг өдөр хоногууд өөрийнхөө хүслээр л өөрчилж орхих юмдаа.   Гэсэн ч алдаагүй амьдралын амт нь хаанаа байх билээ хүслээрээ л амьдар даа бүсгүй минь. Өчигдөр оройн нулимс өглөө сэрэхнээ хатчихсан л байна шүү дээ.




2 comments:

Anonymous said...

nz ni ugluu sereed l zugeer boltsiishd. kkk hagarsan shaazang butsaaj ewluulj boldgui shig bidnii hair duussan bololtoi. duusch boldgiig harahad hair bish ch bsan bololtoi.zugeer l hamtdaa bh hugatsaa duusch gewel zohistoin bna. saihan bna oooo. saihan bhiig bodohod hair bish ni bur ch todorhoi bolj bgam.kkkkkk

Эртний анд. said...

ugui yurduu uhai l daa..