19 February, 2011

Ala vi zulai Samo le le

Ala vi zulai
Samo le le
Pavu shi len lenhai tsepu
Samo le le
              Ala vi zulai
              Puli vili
              Tuli shi len lenhai tsepu
              Samo le le   

Гэж ирээд л гитарын ганц барилтаар дуулж явлаа. Энэ ёстой үнэн үгтэй дуу шүү гэдэг шиг уг нь их гоё дуу, даанч бидний гараар ороод л утгаа алдсан даа. Гэсэнч хамгийн нандин дурсамжийг минь хадгалж үлдсэн энэ галиг, гитарын ганц барилтандаа би хайртай. Тэр ч гэсэн мартаагүй  яваа..

Тэр гэж би тийм нэг нэрэлхүү эсвэл зориггүй,  нэрээ хичээсэн, тэгснээ тэрүүхэндээ их зантай яагаадыг мэдэхгүй яг надтай адилхан юм шиг санагддаг найзыгаа хэлж байгаа юм.
Охидтой ярих нь, олны дунд байх нь, үйл хөдлөл, үгээрээ шоглох нь хүртэл ондоо түүнд "олоон жилийн дараа..." гээд л шүлгээ зориулж байлаа. Бид хоёрт хайрын болзоо биш харин хаанаас ирсэн нь үл ойлгогдох хачин мэдрэмж байдаг.

Би хэн нэгнийг үнэрээр нь санадаг, тэр бас тэгж хэлсэн. Би үсээ илүүлж, нүд сормуус, чихээ оролдуулж, гараа гараар нь атгуулаад л байх дуртай, тэр бас тэгж хэлсэн. Тэр надад дуу дуулж өгсөн. Тэр нь миний хамгийн хайртай дуу байсан. Тэр эмч болсон. Тэр нь миний мөрөөдөл байсан. Тэр их дотно инээдэг. Тэр нөхөрлөлийг хүндэлдэг. Тэр миний бодол дахь хамгийн сайн залуу.


 Ес дүгээр сарын нэгнийг ямар их хүлээдэг байв даа
Ерөөлөөр учирсан гэж томчууд шиг боддогсон
Ангийхаа хаалгыг татаад орох болгондоо
Аюулхай зүрх минь айх мэт жоохон түгшдэгсэн

Хичээлээ тараад хөтлөлцөн алхдагсандаа
Хэмжээлшгүй хайраар бие биенийгээ ширтдэгсэндээ
Анхилуухан хацар дээр чинь түрүүлж үнссэнсэн
Аяархан чихэнд минь хайртай гэж л хэлсэнсэн...
        
     Төгсөх хаврын өдрүүдэд хамт хичээлээ давтдаг байлаа. Багшийндаа очиж, жижиг өрөөнд нь өдөржин сууна. Консерциумын цагаан бид гурвын түүх тэнд л хамгийн жаргалтай байсан даа. Бодлогоо биш бодолдоо төөрөн суудагсан.

Заримдаа надруу нээг их сүрхий харна. Гэхдээ юу ч хэлэхгүй. Тэрийг нь би ойлгох. Хачин... Би ч гэсэн хэлээгүй үгийг минь андуу ойлгохвий гэж бодож байсангүй. Даанч одоо тэр бүр уулзаад байж чадахгүй болж дээ. Нөгөө хүүхэд томрох ч лүд юмаа даа гэдэг шиг ажил амьдрал гээд л...  Гэхдээ тэр одоо ч хэвээрээ. Олон түцний гудамжнаа борооноор хүлээж зогсдог, онгироо гэдэг нь гэчихээд өөрөө хүүхэд шиг хөөрдөг, Дамдиа гуайн дэлгүүрээс чихэр авч өгдөг, дандаа л миний сэтгэлд нэгэн зангаараа явдаг найз минь. Хэзээ ч өөрчлөгдөхгүй байж чадах тийм бүтэн бодолтойд нь би хүндэлж явдаг юм.  

Баяр бүхнээр мэндийг чинь хүлээдэг болтол чи намайг дасгасан
Баяртай гэж хацарт минь үнсэхэд уйлмаар болтлоо би эрхэлсэн
Нөхөртөө гомдчихоод ч хамгийн түрүүнд эрж тайтгарах анд минь чи юм
Нүгэл дагуулж харцыг чинь ээрэх шуналаар дутаагүй анд чинь би юм. 
    
                                     Алив тулгая   " Нөхөрлөл мандтугай "



3 comments:

jagaa said...

ungursun zunii dursamj todrood, tsag hugatsaanii hurd butsaj ergen gereltei tsonk udsheer haij gert chini ochij bsan ter muchid namaig avaachchihlaa. yaria buhen chihend sonsogdoj bna yag l tsag hugatsaanii ayalal shig bas zuud shig dursamj amilaad ch bgaa yum shig.........

Эртний анд. said...

tiimshu shunujin 3ula maiir amidral ntr yarisandaa ayagui bol... goyo bjee

boris said...

ta 2iin nuhurluld az jargal huseye adilhan bh tusam nzuud negnee iluu oilgodog bh. harin nud chin adilhan yum bish bizde tegvel bolku shu amrag hosuud bolchino hehe