26 March, 2011

Анир гүм, нам тайвны дундуур навчис гөлөглөх өвдөлт мэт

       Хүүхдийн дуу чихэнд дуулдаад, ход ход инээх нь нүдэнд харагдаад суух газраа олж тогтохгүй сэтгэл уймарсан ийм орой болгоныг би диваажингаас ирсэн гэж боддог. Тэнд Эмүжин минь байгаа. Хошуун дээр нь үнсэхэд сүү амтдагддаг энхрий охин минь ээждээ совингоор ирж байна гэж гуниг бүхнээ би гэгээн болгож буцаадаг. Миний охины ирэх зам ийм үдшээр ч гэрэлтэг.

 Гурвуулаа авахуулсан гэрэл зурагны гэрээслэл мэт тэр халуун атгалтыг ээж нь одоо ч мэдэрч байна. Эргэж ирнэ гэсэн тийм гүнзгий итгэлээр тэнгэр газар, өвс цэцэг бүхний зулайд бүүвэйн дуу аялж, өглөө бүхний нарыг өлгий дэлгэн угтах өлмийн чимээг чагнан тайван нойрс доо охин минь.

Аавынхаа хуруунаас хөтлөөд алхааг нь түрүүлэх гэж хэрдээ хурдалдаг атгын чинээ бойтгийг сахиус мэт хадгаллаа. Ариухан цагаахан бүхний ертөнцөд дандаа л хамтдаа яваа гэж зөнгөө  дэвслээ. Ахиад элэг дэвтээн ирэх аз жаргалыг ээж нь нулимсаараа норгохгүй ээ.  Анир гүм, нам тайвны дундуур навчис гөлөглөх өвдөлт мэт миний охин чарлан ирээрэй. Чангаас чангаар..

7 comments:

tulgaa said...

yu boloo ve chi huuhedtei bsan yumu, gashuun yum. gehdee bichleg bol nice bolj gaihaltai

Xurgan said...

naad chini huuhedgui... moroodoj bhguu yu.
gehdee bichilt bol evku aaain.

Badman said...

Би яагаад ч юм чамайг эрэгтэй хүн гэж бодож байсын байна. Одоо ингээд бичлэгүүдийг чинь уншаад үзсэн чинь эмэгтэй болж таарлаа. Хүүхэдтэй байсан юм уу эсүүл болоогүй хирнээ ингэж бичсэн юм уу. Сонин л юм.

Эртний анд. said...

Хоёр нас ч хүрээгүй хөөрхөн дүүтэй байсан юмаа гэтэл саяхан явчихлаа. Хэдэн өдөр сэтгэлд нэг юм тороод л яваад байна.

Anonymous said...

Ýì¿æèíèé ýýæ ìèíèé íàéç øèã áîäîæ èíãýæ ë õ¿ëýýæ àâààñàé òèéìýý. ¯íýõýýð õàðàìñàëòàé þì.

Anonymous said...

хүүхэд гомдоогүй бол дахиж эргээд ирдэг юм шүү дээ...
Сэтгэлээр уналгүй, дандаа сайн юм бодож мөрөөдөж яв.

Эртний анд. said...

bayarlalaa anon minii hamgiin sain nzad tohioldson yavdal yum bgama gehdee eej ni bidnii setgeliin ugiig unshaad bayarlah bh