07 March, 2011

Үхэхдээ гэрээслэх үг минь үнэ цэнэтэй

        Хайраа хайр нь байнаа, миний хайр юу хийж байгаан, хайр нь унтах гэж байна, аан миний хайр хүндэрч байгаамуу? гэнээ.  Энэ үгнээс намайг  шигшээх гэж хүмүүс хоорондоо ярилцсын биш байгаадаа.
Уг нь хүмүүсийн хайр гэрэлтэж л байвал би баярлан дэвхэцмээр болдог. Гэтэл ичингүйрэн байж чамдаа хэлдэг энэ үгээ өнөөдөр би өтгөнтэй хольж сонслоо. Зүрхэн далддаа нандигнаж, хааяахан чамаасаа сонсчихоод нэг, хоёр, гурав гээд нүдээ аниад үсрэхэд газраас хөндийрөн хөөрч чадахаар мэт санагдтал тийм их аз жаргалыг өгдөг энэ үг  үнгэгдэн үрчигдэж, үнэгүйдэж дуусах нь энэ үү.  Одоо болно л доо дөхүү

Хайраа хайр нь байнаа гэж надад хэзээ ч битгий хэлээрэй. Өхөөрдөн дууддаг тэр нэр чинь надад  зохидог. Хайраа хайр нь байнаа гэж би чамдаа хэлэхгүй. Үхэхдээ гэрээслэх үг минь ядаж үнэ цэнэтэйгээ үлдэг.  "Хайрт минь"

4 comments:

Anonymous said...

100-н хувь санал нийлж байна аа, би бас ийм байхад их дургүй.

arius said...

tiim shuu ug une tsenetei baihdaa hamgiin saihan. bi hair, uuchlalt gedeg ugnuudiig unetei baigaasai gej boddog

Эртний анд. said...

hairaas uur goyoor duudah ug bdag teeee, manaihan mandtugai taxgui elsej bolno ene egneend

Anonymous said...

санал нийлж байна элсэе эгнээнд чинь