12 March, 2011

Хайрлаж шатсан дурлалын хиншүүтэй он жилүүд

      Өнөөдөр удаан уулзаагүй найзтайгаа таараад сэтгэл хөдөлж үхэх дөхлөө ш дээ. Уулзсан гэхээр улаан нүүрээрээ биш л дээ. Уг нь уулзахсан, учрахсан гэж хааяа хааяахан бодох л юм. Найз саяхан аав болсон гэж байгаа. Баяр хүргэх гэсэн нэг эвгүй ч юм шиг санагдаад яаж солиорч байгаан байгаан би одоо. Тэгж хэлж чадаагүй ш дээ.
Гэхдээ баярласан сэтгэлийг минь мэдэрсэн байх оо. Тэр байтугай л зүйлийг хоёулаа ярилцалгүй ойлголцож ирсэн юм чинь.  Охиныхоо нэрийг будаанаас сугалж өгсөн гэнэ. Хамаатны эгчийнх нь бичсэн нэр гарч ирсэн гэсэн. Аав нь ямар нэр бодож байсан бол? Лав дотроо удаан бодон байж охиндоо нэр сонгосон байсан байхдаа гэж бодогдоод. За тэр яахуу би гэж хэрэгт дуртай нөхөр айлын амьдралд оролцчихгоол байх болтоймаа ердөө. Гэхдээ л... би байсан бол ааваар нь нэрийг нь өгүүлнэ гээл чичирчих байсан байхдаа хаха.
       Нэр сугалах гэснээс нэг инээдтэй түүх байдын бид хоёрт. Цагийн сайханд үнсэлцэж энэ тэр явлаа л даа. Тэгээд яахуу дээ хүүхдүүд тийм үедээ хөөрхөн байдаг хойно нэг нэгэндээ тунирхаал...  Би нэг удаа сүрхий их гомдовоо чи минь. Сэтгэлийн гүн хямралд өртөөл Гаагий дээрээ\ миний хамгийн сайн найз дараа тусгай бичлэгээр жич танилцуулья\ очиж ярьдын. Мань хүн надад зөвлөгөө өгнө гэж жигтэйхэн. Бид хоёрыг их дэмждэг нөхөр л дөө угийн. Тийм болохоор зөвөлгөө нь үргэлж ятгалгын аястай нтр..  Хашир тэрийг нь мэддэг болохоор бас шууд хэлснээр нь хийхгүй санаатай. Тэгээд шөнөжин яриал байлаа, яриал байлаа хоёулаа. Эцэст нь ийм шийдэлд хүрэв ээ. Будаанаас нэр сугалья гэж. Гаагий ч юу юугүй цаас бал, цагаан будаа, аяга болоол явчлаа. Боломжит хүмсүүдийнхээ нэрийг хэл л гэжийнэ. Аая эгч ёстой бодож бодож хэдэн нэр сонголоо доо. Юун ч сайхан санаагаараа юм. Тэгээл нэрүүдээ хуйлж аягатай будаандаа хийлээ, манай хүн маань тарни болоол, би ч ёстой амь амьдралаа сонгох гэж байгаа аятай л залбирч мөргөөл, арай ч заяаны хань гээгүймаа найз залуугийн минь нэрийг гаргаж ирж хайрла ухааны л юм болсын. Тэгээл будаагаа шигшээл байлаа. За нэг нэр гараад иржийнэ шүү. Авангуутаа хоёулаа булаацалдаал, сүртэй нь аргагүй толгойгоо нийлүүлж байгаал уншсан чинь мань залуу байдын байгааздээ. Одоо яахуу дээ гарч ирсэн нэртэй нь шууд үерхэнэ энэ тэр гээд гарын үсэг зурцым чинь. Тэгээд ч уг санаандаа сална сарнина яадын нтр гэж бодож байсан удаагүй л дээ би. Маргааш нь инээгээл уулздаг мангар жаал. Тэгээд бидний их сургуулийн гудамжаар алхдаг жаргалтай өдрүүд үргэлжилж билээ. Дараа сонсохнээ найз аягатай будаанд дандаа түүний нэрийг бичээд хийчихсэн байсан байгаам. Би наана нь хэн хэний нэрийг бичүүлэхүү нтр гээл майррр бодож модцон...  Одоо бодсон чинь нээрээ хөөрхөн ч байж дээ.
       Хайрлаж шатсан дурлалын хиншүүтэй он жилүүд байсаан байсан бидэнд. За тэгээд залуу насанд аль хаяж хаягдахыг тэр гэхэв дээ. Гэхдээ яг юунаас болоод бүтээгүй юм болоо гэж би их гайхдагийн. Нээх за салья хоёулаа, гүйцээ цаашид тэвчиж чадахгүй нь, чи тийм би ийм, чи өөрөө эхлээ биздээ нтр гэсэн маргаан байдгүйм. Бас сэтгэл хөрч хөндийрөөд өөр хүнд дурлаад араар нь тавиад муудаж хэрэлдээд, хаалга үүд савж гарч гүйж энэ тэр байсан юм бол бүр ч байхгүй. Тэгээд чухам яагаад юм бол гэж асуумаар санагддаг. Харин хэнээс?

     Надад хайртай байсан гэдэгт нь би итгэдэг. Нэгэн цагт бас хайрлаж явсан минь ч үнэн. Одоо харин хэрэгтэй цагт гар сунгаж, хэзээ ямагт сураг тавин чагнах урт холын бодлоор уятай л баръяюудаа энэ хорвоог гэж санах болсон. 

Дулаахан тэр цаг хугацаа өвөрт минь үлдсэн байхад
Дундуур тавилан гэж гоморхоод юу хийнэ би чамдаа
Дэргэд чинь зүсээ гээж өтлөлгүй зугтаж одоол биз
Дэгэн догон хорвоо гэж туниад юу хийнэ чи наддаа
    Санаанд чинь би дандаа инээж очдог байх
    Санахгүй гэхдээ чи бусдыг үнсдэг байх
    Учирлаж гуймаар өдрүүдэд нулимсаа барж
    Уйлж суусныг минь чи хараагүй хойно аргагүй дээ
Санаанд чинь би дандаа л инээж очдог байх....




8 comments:

уншигч said...

сайхан шүлэг байна, сайхан ч дурсамж байна жоохон гунигтай ч чиний сэтгэл агуу юм ингэж бодож чаддаг.Ихэнхи хайр үзэн ядалтаар дуусдаг шүү дээ

Эртний анд. said...

heee aguu ntr ged yasan aguu ug songoo vee nadad yooostoi zohihguim bna, mayaglaadaigaache bdagaraa l bai l de ntr. gehdee dotroo durtai ch bgaanshig bayarlaad ch bgaanshig balai hoguude yasan

Эртний анд. said...

ene yostoi muu zaluu, hair hair daahkue, nuhurlul nuhurlul daahkue, yavag tsaashaa har zolig.

Сайхан хүүхэн said...

муудсын бол ажил ажил байхгүй анхиа анхиа байхгүй унхиа унхиа байхгүй гээл цааш нь өөдтэйхөн муул. Яадын муу эрчүүдийг битгий өрөвджээ

Anonymous said...

Санаанд нь би дандаа л дүмбийгээд, сандраад байж байдаг байх даа :P

Эртний анд. said...

hagas minutiin zaitai tolgoigoo maajaal, hairtai yazguur oiroltsoo ug heleheeree gatsaj etr uu, and yur ni nuguu er hun bh tuhai bichleg deeree ene tuhai duridah ni zuitein bishuu kk

Xurgan said...

Saihan huuhen ch saihan avch ugch baina da. yaadii MUU erchuud gej ireel. er ni erchuud bid bas l bai bolod orchih yumaa. neg 2 hund, hundevter hohduudees bolood buten massaaraa tsunamid- yavad ugchih boltoidogoo.

Эртний анд. said...

за хурган минь чиний ямрыг түмэн мэднэ шүү хаха